| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/00095/И |
| Дугаар | 146/ШШ2025/00104 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 146/ШШ2025/00104
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: ****** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** холбогдох
“5,362,630.54 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч **** үндсэн зээлийн төлбөрт 3,974,853.17 /гурван сая есөн зуун далан дөрвөн мянга найман зуун тавин гурван төгрөг арван долоон мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,297,789.50 /нэг сая хоёр зуун ерэн долоон мянга долоон зуун наян есөн төгрөг тавин мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,387.87 /далан гурван мянга гурван зуун наян долоон төгрөг наян долоон мөнгө/ төгрөг, шимтгэл 8,100.00 /найман мянга нэг зуун төгрөг/ төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 5,362,630.54 /таван сая гурван зуун жаран хоёр мянга зургаан зуун гучин төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч ***** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие **** ББСБ ХХК-иас ****-нд 3,974.853.17 төгрөгийн зээл авсан. Түүнээс хойш гэрээний хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй хугацаа хэтэрсэн. 5,362,630.54 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь хариуцагч ***** холбогдуулан “5,362,630.54 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага 5,362,630.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч **** 50,376.04 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 50,376.04 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,752.09 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН