| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00023/И |
| Дугаар | 313/ШШ2025/00443 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 313/ШШ2025/00443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Сэврэй сум, 3-р баг, *******
Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Сэврэй сум,
Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Наранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* би эхнэр Г.*******тай 2014 онд танилцаж улмаар гэр бүл болж нэг гэрт амьдраад 2015 онд эхнэр ******* төрж миний охин мэндэлсэн. Одоо миний охин 11 настай. Нэхэмжлэгч Б.******* би эхнэр Г.*******тай 2014 оноос 2024 оны 05 дугаар сар хүртэл 10 жил амьдарсан. Бид хоёрын хувьд албан ёсоор гэрлэлтийн баталгаа хийгдээгүй зөвхөн хамтран амьдарч байсан. Хамтран амьдрах хугацаанд эхнэр Г.*******тай гэр бүлийн харилцааны улмаас бага зэргийн зөрчил дээр маргалдах зүйл гардаг байсан. Гэвч Г.******* нь гадуурх харилцаа үүсгэн 2024 оны 05 дугаар сараас эхлэн ямар ч шалтгаангүйгээр охин г миний ямар ч зөвшөөрөлгүйгээр буруу зүйлд уруу татан найз нөхөд, ах дүү, садан төрөл, төрүүлсэн эцэг ******* надаас санаатайгаар хөндийрүүлэх зорилготойгоор олон сараар дайжуулан авч явсан.
Иймд нэхэмжлэгч Б.******* би Г.*******аас өөрийн төрсөн охин г төрүүлсэн эцгийн үүрэг хариуцлагаа биелүүлж өөрийн асрамжид авах буюу байнгын ойр дотно холбоо тогтоох хүсэлтийг минь хүлээн авч хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би хүүхдээ асрамждаа авах гээд байгаа зүйл байхгүй. Ноднин наадмаас хойш уулзаагүй, утсаар ч яриагүй. Бүр цөхрөнгөө бараад хуулийн зохицуулалтаар сардаа утсаар ярьдаг, 14 хоногтоо нэг уулздаг байхыг хүсээд байгаа. Бусдаар би өсгөнө, чи өсгөнө гээд булаацалдаагүй. Байнгын холбоотой, болох чинээгээрэй тус дэм болоод явъя гэж бодож байгаа. Утас, мессеж гээд бүгдийг нь байхгүй болгосон. Ноднин наадмаас хойш уулзаагүй, 11 дүгээр сарын хорин хэднээр ааваа их санаж байна ярь гээд нэг удаа залгахад нь би мэдээгүй өнгөрсөн. Аав нь охиноо дагуулаад явж байгаа морьтой зураг байсан. Миний бодлоор энэ хүмүүс яриулахгүй байна. Би охиноо эрхлүүлсэн учраас надаас хөндийрөөд, холдоод явах хүүхэд биш, би энэ хүнээс эд материал, мөнгө, асарч хамгаалж хоолонд нь хүргэнэ гэсэн зүйл хүсээгүй, ярьж хөөрөөд чадах чинээгээрээ тусалж дэмжье гэсэн хүсэлт байгаа.
Миний хувьд асрамжийн тал дээр маргахгүй ээ. Охиноо 18 нас хүртэл эх Г.*******ын асрамжид байлгахыг зөвшөөрч байгаа. Гол нь уулзуулж, тус нэмэр болж байвал болоо. Хүүхэдтэйгээ уулзаж, холбоо авч баймаар байна. Утасгүй байна гэхэд нь би утас авч өгч байсан гэв.
2. Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.******* миний бие Б.*******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Миний бие Б.*******той 2014 оноос 2024 оны 05 сарын 14-нийг хүртэл хамтран амьдарч дундаасаа 2015 оны 11 сарын 27-нд охин Б.г төрүүлсэн. Мөн 2001 оны 5 сарын 31-ний өдөр Б., 2004 оны 10 сарын 28-нд Б.а нарыг төрүүлсэн. 2 том охин маань Б.*******ын төрсөн хүүхэд биш юм.
Би 2014 оноос хойш Б.*******той хамтран амьдрах хугацаанд гэр бүлийн байнгын хүчирхийлэл дарамт, хардалт дунд амьдарч ирсэн. ******* нь байнгын архины хамааралтай архи уухаараа элдэв ааш зан гаргадаг, доромжилдог, сүүлд 2024 оны 5 сарын 14-ний өдөр явах болсон шалтгаан нь биед халдаж зодсоноос болсон. Энэ бүхнийг би хэрүүл маргааныг хурцатгаад яахав гээд хуулийн байгууллагад хэлдэггүй нуудаг байсан.
Бага охин Б. одоо Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 8 дугаар хороо 54 дүгээр сургуулийн 4 дүгээр ангид сурдаг миний асрамжинд өсөж хүмүүжиж байгаа. Б.******* нь охин Б.г өөрийн асрамжиндаа авна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь архины хамааралтай, ааш зангийн хувьд догшин ширүүн зантай охин хүүхдийг аюулгүй аваад явах чадваргүй тул би охин Б.г цаашид ч өөрийн асрамжиндаа байлгах болно.
Иймд энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.
Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яагаад хүүхдээ яриулахгүй байгаа гэхээр хамт амьдардаг байхдаа өөрөө хүүхэд айлгасан. Тэгээд хүүхэд айсан учраас аавтайгаа ярь гэхээр би ярихгүй гэдэг. Энэ зун аймаг дээр очоод хүүхэд өөрөө уулзахгүй, ярихгүй гээд байна гээд өмгөөлөгчдөө хэлэхэд өөрөө уулзахгүй, ярихгүй гээд байгаа хүүхдийг шаардах эрх байхгүй гэсэн. Бусдаар бид уулзуулахгүй гээд байгаа зүйл байхгүй. Гэхдээ ноднин сургууль дээр нь очиж уулзах гээд ирсэн байсан. Манай хүүхэд өглөө 7 цаг өнгөрөөгөөд сургуульдаа ард талын хаалгаараа ордог, тарахаараа урд хаалгаараа гардаг. Бид тарахаар нь урд хаалгаар нь аваад явсан. Энэ хүнийг ард талын хаалган дээр хүлээж байсныг мэдээгүй. Аавтайгаа ярь гээд утас өгөхөөр би ярихгүй гээд уйлаад байдаг. Энэ хүн хүүхдээ яагаад айлгасан гэхээр хамт байхдаа архи уугаад өөрийгөө шатаана, амиа хорлоно гээд хутга барьсан болохоор тэрнээс нь айгаад би аав руу очихгүй, ярихгүй гээд байгаа.
Охин одоо Баянгол дүүргийн 7 дугаар хороо 54-р сургуулийн 5 дугаар анги, 8 дугаар бүрэгт суралцдаг 2 хоёр охин байдаг. Манай 2 охин хамт байгаа. Нэг нь 25 настай, нөгөө нь 4 дүгээр курс гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хүүхдийн асрамж дээр маргахгүй байна гэж ойлгож байна. Тийм учраас хүүхдийг уулзуулахыг даалгаж шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлттэй байна гэж харж байна. Тийм учраас Б.г эх Г.*******ын асрамжид үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Хүүхдийг уулзуулахыг даалгахад хариуцагч талаас татгалзах зүйл байхгүй. Зун хүүхдээ уулзуулах гээд явж байна гээд над дээр ирсэн. Тэр үед хүүхэд цааргалсан шинжтэй, жоохон арзайсан, дургүй байгаа нь гаднаа илэрхий байсан болохоор хүүхдээ энэ удаад хүчлээд яах вэ гэдэг байдлаар хэлж явуулсан. Ямартай ч хүүхдэд сайн ойлгуулаад хэлье гэж бодож байна.
Г.*******ын хувьд Цэцийд ээлжийн ажилд орсон. Ерөнхийдөө хүүхэд дээрээ ирж очоод байгаа болохоос биш байнгын байхгүй байгаа. Мөн хөдөө малтай учраас эзгүй хойгуур нь алдагдаад байгаа нөхцөл байдалтай байх тул мал дээрээ байх зорилготой байгаа гэв.
4. Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн болон охин Б.гийн төрсний бүртгэлийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт,
Хариуцагчаас: хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Өмнөговь аймгийн Сэврэй сумын ийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 71 дугаартай албан тоот, Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа сургуулийн сургалтын менежер болон Өмнөговь аймгийн Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, охин Б.гийн төрсний гэрчилгээний хуулбар, Сэцэн мед эмнэлгийн электромиографийн шинжилгээний дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж, Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраар нөхцөл байдлын үнэлгээний шинжээчийн дүгнэлтийг гаргуулж шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1 Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Миний хувьд асрамжийн тал дээр маргахгүй ээ. Охиноо 18 нас хүртэл эх Г.*******ын асрамжид байлгахыг зөвшөөрч байгаа. Гол нь уулзуулж, тус нэмэр болж байвал болоо гэх тайлбарыг гаргасан.
Хариуцагч Г.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргадаг.
Б.*******, Г.******* нар нь 2014 онд танилцаж дотносон улмаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч, тэдний дундаас 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин Б. төрсөн болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа болон гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Одоо охин ******* овогтой 09 нас, 09 сартай, эх Г.*******ын асрамжид эрүүл өсөн бойжиж, сурч хүмүүжиж байгаа болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа сургуулийн сургалтын менежер болон Өмнөговь аймгийн Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд зэргээр тогтоогдож байна.
Зохигч Б.*******, Г.******* нар нь 2014 оноос хойш 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй суманд хамтран амьдарч байгаад хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч Г.******* нь Өмнөговь аймаг, Цогтцэций суманд 14/14 хоногийн хугацаатай ажиллаж, амралттай хугацаандаа 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт, хариуцагч Б.******* нь Өмнөговь аймаг, Сэврэй суманд мал маллан амьдарч байгаа үйл баримтууд зохигчдын тайлбараар мөн тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хийгдсэн Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 252 дугаартай албан бичгээр ирүүлсэн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн шинжээчийн багийн дүгнэлтээр:
Амьдрах орчин нөхцөл, эдийн засгийн чадамжийн талаар:
-Б.******* нь бага боловсролтой малчин. Иж бүрэн тавилгатай 5 ханатай гэрт амьдардаг, 30 тэмээтэй, тодорхой орлого байхгүй, crown 180 маркийн машинтай,
-Г.******* нь бага боловсролтой, малчин, улирлын чанартай ноос, мах, сүү, цагаан идээний тодорхойгүй орлоготой, одоо 8 сая төгрөгийн зээл байгаа ба жилд 2 удаа төлөлт хийдэг. 1 удаадаа 2 600 000 төгрөг төлдөг,
Хүүхдийн сурч боловсрох эрх хангагдах талаар:
-Охин Б.гийн Өмнөговь аймаг, Сэврэй сумын ангийн багш Г.Алтанцэцэг: Эцэг, эх хоёрынх нь ээж нь илүү хичээлд нь анхаардаг байсан. Ээж нь ангийн хурал цуглаанд их ирдэг, аав нь ирж байгаагүй,
Хүүхдийн хамгаалуулах эрх хангагдах талаар:
-Б.*******ын гэр бүлийн нөхцөл байдлын хувьд: Тамхи татдаг, архи уудаг байсан, 2024 оны 11 дүгээр сараас хойш уугаагүй. Хүүхдээ өөр дээрээ авах шаардлагагүй. Тогтсон хугацаагаар хүүхэдтэйгээ уулздаг байх хүсэлтэй байна.
-Г.*******ын гэр бүлийн нөхцөл байдлын хувьд: Ажилтай үед хүүхдийг түүний төрсөн охин Б.а асран хамгаалах боломжтой. Гэр бүлийн гишүүдэд хорт зуршил байхгүй.
Б.*******ын ээж С.: Хүүхэд ер нь ээж дээрээ байсан нь дээр биздээ. Эр хүн ер нь бүтэлгүй. Ээж нь хүүхдээ уулзуулдаггүй. Өвөл хувцас авч өгөх гээд очиход нь уулзуулаагүй гэжээ.
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., мөн хуулийн 26 дугаар зүйлд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус тодорхойлсон байдаг.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид ...хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа харилцан тохиролцож болно, ийнхүү тохиролцоогүй бол 14.6-д хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.
Юун түрүүнд шүүх насанд хүрээгүй хүүхдийг хэний асрамжид үлдээхийг ийнхүү шийдвэрлэж буй нь эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хуваарилан хувааж буй асуудал биш, харин тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож буйг тодруулах нь зүйтэй.
Хүүхэд аюулгүй орчинд эрүүл саруул, сурч хүмүүжих эрхээ эдлэн, инээж хөөрөн, айх айдасгүй сэргэлэн цовоо өсөх эрхтэй ба эцэг Б.******* нь охин Б.г өөрийн асрамжид авах хүсэлгүй, эх Г.*******ын асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа, шүүх Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт эх, эгч нарын хамт амьдарч, сурч хүмүүжиж байгаа, охины хувьд хаана, хэнд илүү ээнэгшин дассан байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Насанд хүрээгүй хүүхдүүдийн одоогийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй тохиолдолд тэдний өсөж төрсөн, мөн дассан орчныг солих нь хүүхдийн эрх ашигт нийцэхгүй.
Охин Б.г одоогийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх, өсөж дассан орчныг солих зайлшгүй, онцгой шалтгаан байхгүй, Гэр бүлийн тухай хуульд заасан ахуйн нөхцөл байдал, асрамжилж буй эхийн асрамжийн талаар дутагдалтай асуудал нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул хүүхдүүд дассан орчинд өсөн торних эрхээ эдлэх нь зүйтэй.
Иймд дурдсан үндэслэлүүд, зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй хүүхдүүд эцэг, эхийгээ тусдаа амьдарснаас хойш одоог хүртэл эх Г.*******ын асрамжид байгаа зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэж гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Б.г эх Г.*******ын асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.
Нэхэмжлэгч Б.******* нь хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй тул нэхэмжлэгч дээрх үүргийг эцгээс нь шаардах эрхтэй боловч хариуцагч Г.******* нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдав.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй...;
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол ...эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.*******ыг охин Б.тай хүссэн үедээ уулзаж, түүний өмнө хүлээсэн эцэг байх үүргээ биелүүлж, хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг хариуцагч Г.******* даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Г., 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Г., 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Г. нарыг 18 насанд хүртэл эх Ч.ын асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсгийг баримтлан охин Б.г эцэг Б.*******той хүссэн үед нь уулзуулах, эцгийн үүргийг биелүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагч Г.*******д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН