| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лутбатын Хэрлэнчимэг |
| Хэргийн индекс | 128/2026/0106/З |
| Дугаар | 128/ШШ2026/0163 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2026/0163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Х х З а а /РД:/
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар, Захиргааны хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Эгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ө гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, Д.С, хариуцагч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Гомдол гаргагч Х х З а анаас Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар, Захиргааны хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Эгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаж маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлын шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар, Захиргааны хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Э 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Х х з а анд холбогдуулан Т.Б 2025 оны 04 дүгээр сард зөрүү үүссэн, 2025 оны 07, 08 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд тайлагнаагүй, орхигдуулсан, цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг орлогыг бүрэн тодорхойлоогүй түүнд оногдох шийтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцоогүй гэх зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу 1, нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.2. Гомдол гаргагчийн зүгээс: ...Төрийн ан хаагчийн аны чиг үүргээ
хэрэгжүүлсэн үйлдэл зөрчлийн шинжтэй бол шийтгэлээс чөлөөлж, сахилгын шийтгэл оногдуулж байх тусгай зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тусгаж,...тодорхой заасан. Дээрх хуулийн заалтыг баримтлан Х х з а аны тооцооны нягтлан бодогч Б.Бийн ...хүүхэд асрах чөлөөтэй байсан Т.Б 2025 оны 07, 08 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг орхигдуулсан, 2025 оны 04 дүгээр сарын нийгмийн даатгалыг шимтгэл төлөлтийн тайланд төрлийн код байхыг төрлийн кодоор алдаатай тайлагнасан зөрчилд Х х з 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дугаар захирамжаар хөдөлмөрийн гэрээ болон а байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, төрийн ан хаагчийн хуулиар хүлээсэн аны чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Х х з а а тухайн ан хаагчийг хуулиар хүлээсэн аны чиг үүргээ биелүүлээгүй, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд нь сахилгын шийтгэл хүлээлгэсэн байхад төрийн байгууллагыг мөн аны үүргээ биелүүлээгүй гэж давхардуулан торгох шийтгэл хүлээлгэж байгаа нь хуульд нийцэхгүй. Төрийн байгууллагын ан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь холбогдох хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулагдсан харилцаа тул Х х з а а энэ зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ан хаагчтайгаа хамтран үйлдэх хууль зүйн боломжгүй юм. Х х з а а нь төрийн байгууллага, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 -д заасан нийтийн эрх зүйн этгээд тул зөрчил болон эрүүгийн шийтгэлийн субъект байх боломжгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан торгох шийтгэл оногдуулах үндэслэлгүй. Хуулийн этгээдэд ямар тохиолдолд шийтгэл оногдуулж болохыг Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдийг төлөөлөн түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна" гэж тодорхой заасныг зөрчиж, торгох шийтгэл оногдуулсан. Эрх бүхий ан тушаалтан Х х з а а зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдээгүй, хэргийн материалд тус байгууллагыг буруутах нотлох баримт байхгүй байхад торгох шийтгэл хүлээлгэж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 зүйлийн 1.4.14, 4.15 дугаар зүйл, 6.1, 6.12 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус ноцтой зөрчсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хууль журмын дагуу тайлагнах нь нягтлан бодогчийн хэнтэй ч хуваалцахгүй хуулиар хүлээсэн аны чиг үүрэг бөгөөд түүний гаргасан зөрчилд байгууллагыг буруутгах хууль зүйн боломжгүй юм... гэх агуулгаар маргасан.
2.6. Хариуцагчаас: ...Улсын байцаагч Д.Э миний бие Х х З а аны 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №/******* тоот хүсэлтэд дурдсан Гадаад харилцаа хариуцсан менежер Г овогтой Б (РД:У4922348)-ын жирэмсний болон амаржсаны амралттай хугацаанд тайлагнах нийгмийн даатгалын шимтгэлийг 2025 оны 4 дүгээр сард төрлийн кодоор тайлагнах байтал кодоор алдаатай тайлагнасан, түүнчлэн 2025 оны 07 болон 08 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй орхигдуулсныг нотлох баримтын хүрээнд Х х З а, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Гэрээ, эрх зүйн хэлтсийн дарга, хуульч Д Сгээс 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тайр, мэдээллийг авч, тухайн өдөр №017 дугаартай Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэрийг гаргаж харьяалах шатны прокурорт хүргүүлсэн. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэрийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх М.Г хүлээн авч шалган 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол гаргаж ирүүлсэн. Тогтоолд "Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан" тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж зөрчлийн хэргийн дугаар авах тухай дурдаж даалгасан. Иймд Хяналт, шалгалтын байцаагч Д.Э би Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоолын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Х х з а а руу хуулийн этгээдэд 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дугаартай Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний сар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, а, нэгжийг ойлгохоор тодорхойлсон. Иймд Х х з а а нь хөдөлмөрийн харилцаанд оролцож, ажилтныг ажиллуулж буй этгээдийн хувьд ажил олгогч гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй. Харин тус байгууллагад тооцооны нягтлан бодогчоор ажиллаж буй Б.Б нь хөдөлмөрийн харилцаанд "ажил олгогч" гэсэн статустай этгээдэд хамаарахгүй. Иймд түүнийг Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн субъект, холбогдогч гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй тул Х х з а анд оногдуулсан шийтгэл нь үндэслэлтэй юм. Мөн Зөрчлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар "Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино" гэж тодорхойлсон нь шударга ёсыг хангах зарчмын хүрээнд ижил төрлийн зөрчилд ижил хариуцлага оногдох ёстой бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагыг ялгавартайгаар авч үзэх нь хуульд заасан зорилго, тэгш байдлын зарчимд харшилна гэх хариу тайрыг ирүүлжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайр, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайртаа: ...Х х З а анд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Д.Э, н.Э нараас Х х З а анд даатгуулагч Г.Б 2025 оны 07, 08 дугаар сарын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөр хөлсний доод хэмжээнээс тооцож төлөөгүй. 2025 оны 04 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд даатгуулагчийн төрлийн код байхыг төрлийн кодоор алдаатай тайлагнаж, нийгмийн даатгалын шимтгэл дутуу тооцож төлөөгүй нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.14 дэх заалтыг зөрчсөн зөрчил гэж үзсэн. Иймд 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 28/******* дугаар бүхий улсын байцаагчийн акт тавьж хариуцлага тооцсон. Улсын байцаагчийн актад тус байгууллагыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 25 дугаар зүйлийн 25.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, 44.1.3-т тооцооны алдаа гаргаснаас нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойш хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно гэсэн заалтаар хариуцлага тооцсон. Уг актад Х х З а а 2,, төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос дутуу төлөгдсөн , төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, түүнд ноогдох *******, төгрөгийн алданги төлүүлэх, актаар төлүүлэхээр тогтоосон шимтгэл, алданги болох нийт , төгрөгийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Төрийн сангийн банкан дахь МН339002006690 тоот дансанд 14 хоногийн дотор төлж барагдуулахыг Х х З анд даалгасан, актаар тогтоосон төлбөрийг хугацаанд нь барагдуулж, илэрсэн зөрчлийг арилгаагүй тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9-д Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд энэ хууль, эсхүл Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг анхааруулсан. Дээрх улсын байцаагчийн актад заасан төлбөр, алдангийг хугацаанд нь биелүүлж 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Х х З а а 2,, төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос дутуу төлөгдсөн , төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, түүнд ноогдох *******, төгрөгийн алданги, нийт 256,828 төгрөгийг дээр дурдсан тоот дансанд төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулан илэрсэн зөрчлийг арилгаж, хариуцлага хүлээсэн...Х х З а а Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 44.1.3-д тооцооны алдаа гаргаснаас нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойш хоног тутамд 0.1 хувийн алданги төлнө гэж заасны дагуу улсын байцаагчийн актад дурдсанаар хүлээж, биелэлтийг хангасан байхад Зөрчлийн тухай хуулиар давхар шийтгэл, хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус ажиллагаа гэж үзэж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9-д Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд энэ хууль, эсхүл Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан заалтаас харахад Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар хариуцлага хүлээсэн. Ийм байхад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжгүй. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан аль нэг хуулиар хариуцлага хүлээлгэхийг маш тодорхой хуульчлан тогтоосон. Нэг зөрчилд давхардуулан хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль ноцтой зөрчиж байна гэж үзэж байна...Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжид зааснаар а хаагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тайлан тооцоог нягтлан бодогч гаргах эрх бүхий байгууллагад хүргүүлэх ёстой...Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д энэ хуулийг зөрчсөн эрх бүхий ан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн аны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэл, адлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн заалт нь хуулийн этгээдийг тухайн зөрчлийг үйлдсэн байхыг шаардаж байгаа. Х х З а а нь энэ зөрчлийг үйлдсэн гэх ямар нэгэн нотлох баримт, хэргийн материалд байхгүй. Ан хаагчтайгаа энэ төрлийн зөрчлийг хамтран үйлдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл шалтгаант холбоо байхгүй гэж үзэж байна...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий ан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна гэж заасан. Үүнд тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтоох ёстой. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж заасан байдаг. Х захирагчаас Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг биелүүлэх тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Г.Б нийгмийн даатгалын шимтгэлийг жирэмсний амралтын хугацаанд тасралтгүй төлж байхыг тушаал, захирамжаар ерөнхий нягтлан бодогчид даалгасан. Шинэ Х х даргын 2025 оны дүгээр сарын 15-ны өдрийн Б/ дугаар бүхий Г.Бд жирэмсний болон амаржсаны амралт олгох тухай тушаалын нэгд Гадаад харилцаа хариуцсан менежер Г Б гаргасан өргөдлийн дагуу 2025 оны дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралтыг олгосугай гэж, хоёрт Г.Б ажилласан хугацаанд ногдох цалинг холбогдох журмын дагуу тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг амралтын хугацаанд тасралтгүй төлж байхыг Ерөнхий нягтлан бодогчид даалгасугай гэж тус тус заасан. Мөн Х х з 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар бүхий Хүүхэд асрах чөлөө олгох тухай захирамжийн нэгд Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа Г Б өөрийнх нь гаргасан хүсэлтийг харгалзан 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөг 24 сараар олгосугай гэж, хоёрт Г.Бг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хууль тогтоомжид заасны дагуу төлөхийг Ерөнхий нягтлан бодогч (О.Х*******)-д даалгасугай гэж тодорхой заасан....Эрх бүхий байгууллага, ан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй гэх үйлдлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж тогтоохгүй хуулийг ноцтой зөрчсөн. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг Х х З итгэмжилсэн төлөөлөгчид мэдэгдээгүй. Зөрчлийн хэргийн 28 хоногийн хугацаа дууссан үед буюу 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ******* болгож өөрчилсөн байсан өдөр танилцуулахад хэрэг нээсэн тогтоолыг мэдсэн бөгөөд зөрчлийн хэрэг нээхээс өмнөх баримтууд байсан. Прокурорын хэрэг нээсэн тогтоолыг огт танилцуулаагүй явж байгаад хэргийн материалыг эцэслэн хамгийн сүүлд хамт танилцуулсан. 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буюу зөрчлийн хэрэг нээснээс хойш хэрэг бүртгэлтийн 28 хоногийн хугацаанд Х х з итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй нэг ч удаа уулзаж мэдүүлэг аваагүй. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж, холбогдогчийг хуульд заасан эрхээ эдлэх боломж олгоогүй. Ямар зөрчилд холбогдож байгаагаа мэдэх, хохирогчийн гомдолтой танилцаж тайр өгөх, зөрчил шалгах, тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхээр хангаагүй. Х х з итгэмжилсэн төлөөлөгч Д.Сг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг зөрчсөн. 2025 оны 12 дугаар сарын -ний өдөр зөрчлийн хэргийн субъект болохгүй. Тооцооны нягтлан бодогч Б.Б******* хууль зөрчин холбогдогчоор мэдүүлэг авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн. Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хохирогч Г.Бгаас мэдүүлэг аваагүй. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж, хуулиар тогтоосон хохирогчийн эрхийг хангаагүй байна. Мөн гэрчээр Х х З а аны ерөнхий нягтлан бодогчоос мэдүүлэг авхуулах зэрэг хуульд заасан ажиллагааг хийхгүйгээр хуулийг ноцтой зөрчсөн...Мөн улсын байцаагчийн актаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3, 44.9-д зааснаар хариуцлага хүлээсэн байхад хуулиар давхардуулан шийтгэл хүлээлгэсэн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Эгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудас буюу шийтгэл оногдуулсан хууль бус шийдвэрийг холбогдох хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэх өгнө үү. гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайртаа: ...2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай улсын байцаагчийн акт үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж байгаа. Энэ нь давхар хариуцлага тооцож байгаа хэлбэр биш...Зөрөөн дээр тайланг нь нөхөн төлүүлээд алданги хуулиар олгогдсон. Үүнийг ямар нэг хариуцлага гэж шууд үзэх үндэслэлгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийн зөрөө үүссэн бол үүнийг төлөх ёстой...Прокурорын газарт гомдол гаргаж прокуророос хариугаа авсан. Үүнтэй холбоотойгоор эрх зөрчигдсөн асуудал яригдахгүй...Төрийн ан хаагчид сахилгын шийтгэл оногдуулж байгаа бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэлээс чөлөөлөгдөнө гэсэн заалтыг буруу хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэргийн дугаар авах тухай дурдаж даалгасан. Прокурорын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг хүн, хуулийн этгээд, ан тушаалтан биелүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд хяналт шалгалтын байцаагч Д.Э зөрчлийн талаарх гомдол мэдээг хүлээн авахаас татгалзах шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоолын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Х х захирагчдын а буюу хуулийн этгээд 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудас ноогдуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс тус шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа холбогдогчоос мэдүүлэг, тайр аваагүй гэж тайрладаг. Иймд 2025 оны 12 дугаар сарын -ний өдөр холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Танилцан холбогдогч нь Б.Б байсан. Тиймээс ямар нэг эрх зөрчигдсөн асуудал байхгүй...Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32.дугаар зүйлийн 32.2.2-т зааснаар ажил олгогч нь цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ноогдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.5-д нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, ан тушаалтнаас тогтоосон акт, шийтгэлийн хуудас, тавьсан ан шаардлага, өгсөн мэдэгдлийг хугацаанд нь бүрэн биелүүлэх үүргийг тус тус заасан...Шударга ёсыг хангах зарчмын хүрээнд ижил төрлийн зөрчилд адилхан хариуцлага оногдох ёстой бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага ялгавартайгаар авч үзэх нь хууль, зорилгод заасан тэгш байдлын зарчимд харшилж байна гэж үзэж байна. Энэ талаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан...Энэ хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу ан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж, мөн хуулийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн ан хаагч ан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж зохицуулсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дугаар зүйлд хариуцлагыг нь маш тодорхой заасан...Ерөнхий нягтлан бодогч энэ тайланг үнэн зөв мэдээлэх үүрэгтэй...Ажил олгогч, хуулийн этгээдийн нийгмийн даатгал, шимтгэлийг үнэн зөвөөр тайлагнахаар хуульчилсан байтал нэг хүнд шийтгэл оногдуулж, хуулиар ноогдуулсан хариуцлагаас чөлөөлөгдөж байгаа нь дээрх хуулийн заалтуудын үндэслэлийн дагуу хууль зүйн үндэслэлгүй байна... гэжээ.
Шүүхээс дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
1. Шүүхээс тогтоогдсон үйл баримтын тухайд:
1.1. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Э 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэлийн хуудсаар Х х з а албыг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8-д заасныг зөрчсөн үндэслэлээр 1 нэгж буюу 1,, төгрөгөөр торгож, ,828,08 төгрөгийг санд төлүүлэхээр шийдвэрлэжээ.
1.2. Гомдол гаргагч Х х з а анаас 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн /******* дугаар ан бичгээр Г.Б жирэмсний болон амаржсаны амралттай хугацаанд тайлагнах нийгмийн даатгалын шимтгэлийг 2025 оны 04 дүгээр сард кодоор тайлагнах байтал кодоор алдаатай тайлагнасан, түүнчлэн 2025 оны 07 болон 08 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй орхисон тул нөхөн тайлан гаргах хүсэлт гаргасан.
1.3. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 28/******* дугаартай актаар гомдол гаргагчийг дээрх байдлаар алдаатай тайлан гаргаж, нийгмийн даатгалын шимтгэл дутуу тооцож төлөөгүй нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.14 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, 44.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн дутуу төлөгдсөн , төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, түүнд ногдох *******,******* төгрөгийн алдангийг 14 хоногийн дотор нөхөн төлүүлэхээр даалгаж, тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9-д заасан хариуцлага ногдуулахыг анхааруулжээ.
1.4. Үүний дагуу гомдол гаргагч нь 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дээрх актаар тогтоосон төлбөрийг холбогдох дансанд төлсөн байна.
1.5. Улмаар хариуцагч нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасныг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаж тогтоох ажиллагааг бүрэн явуулаагүй, нягтлан бодогч Б.Б******* мэдүүлэг аваагүй, холбогдогчоор мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ажиллагаа хийгээгүй атлаа Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.
1.6. Хариуцагчаас дээрх тогтоолыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын -ний өдөр Холбогдогч Б.Б гэж мэдүүлэг авч, хэргийн материалыг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С******* танилцуулсан гэх боловч 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоолд 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д.С******* танилцуулсан талаар дурдаж, шийтгэлийн хуудсыг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байна.
2. Хууль хэрэглээний тухайд:
2.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий ан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий ан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 6.9 дүгээр зүйлийн 1-д эрх бүхий ан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж эрх бүхий ан тушаалтны эрх үүргийг тусгайлан заажээ.
2.2. Гэтэл хариуцагч нь зөрчил гаргасан эсэхийг тогтоох ажиллагаа явуулаагүй, прокурорын дүгнэлтэд зааснаас зөвхөн Б.Б******* холбогдогчоор асуусан, хэргийн материалыг холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шийтгэлийн хуудас гаргаснаас хойш танилцуулсан нь дээрх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, буруутай гэж үзэхээс гадна хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэж, 3.5 дугаар зүйлийн 1.2-д хуулийн этгээдийн эрх бүхий ан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор тус тус заасан байхад энэ ажиллагааг мөн хийгээгүй зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
2.3. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ,
44.1.1-д нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан, эсхүл бууруулсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна;
44.1.2-д төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна,
44.9-д Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд энэ хууль, эсхүл Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэжээ.
2.4. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх тохиолдолд энэ хуулиар эсхүл, Зөрчлийн тухай хуулийн аль нэгээр хариуцлага хүлээлгэхээр байна.
2.5. Тухайн тохиолдолд хариуцагч нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 28/******* дугаартай актаар гомдол гаргагчийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 44.1.2-д заасныг зөрчсөн гэж хариуцлага ногдуулсан атлаа уг зөрчилтэй адил агуулгатай буюу Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8-д Сар, улиралд батлагдсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг бүрэн тодорхойлоогүй, түүнд оногдох шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцоогүйгээс үүссэн хохирлыг санд нөхөн төлүүлж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг зөрчсөн гэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.
2.6. Мөн дээр тогтоогдсоноор гомдол гаргагч нь актаар хүлээлгэсэн хариуцлагыг биелүүлж, дутуу төлсөн шимтгэл алдангийг төлж барагдуулсан байна.
2.7. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулсан, цалингийн санг бүрэн тооцоолоогүй гэх зөрчилд Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр тус тус заасан, харин аль хуулийг сонгож хариуцлага хүлээлгэх нь эрх бүхий ан тушаалтны эрхийн асуудал болно.
2.8. Гэтэл хариуцагч нь нэг зөрчилд аль аль хуулиар хариуцлага хүлээлгэснийг нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэхгүй байх (Non bis in idem) шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзлээ.
2.9. Нөгөөтэйгөөр, хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулж, холбогдогчдоос тайр гаргуулсан бол тухайн нөхцөл байдлыг үнэн зөв тогтоож, хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий ан тушаалтан дараах үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана ,1.1-д энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан буюу 1.9 дүгээр зүйлийн 1.5-д тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий ан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол гэж зааснаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байжээ.
2.10. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна, 2.3 дугаар зүйлийн 4-д Төрийн ан хаагчийн хуулиар хүлээсэн аны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн ан хаагчийн аны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, адлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заасан.
2.11. Харин тухайн тохиолдолд гомдол гаргагчийн нийгмийн даатгалын тайланг алдаатай гаргаж, дутуу тайлагнасан үйлдлийг нягтлан бодогч нь дээрх хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар хуулийн этгээдийг төлөөлөн гаргасан гэж үзэх ба түүний а чиг үүргийг мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-д заасан төрийн ан хаагчийн хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаарахгүй.
2.12. Өөрөөр хэлбэл, төрийн ан хаагчийн хуулиар хүлээсэн аны чиг үүрэг гэдэг нь төрийн тусгай болон захиргааны ан хаагчид хуулиар тусгайлан олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд хамааралтай байх тул энэ талаарх гомдол гаргагчийн тайрыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.13. Дээр тогтогдсоноор нэг зөрчилд давхардуулан хариуцлага ногдуулсан учир гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Д.Эгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8-д заасныг баримтлан Х х з а аны гомдлыг хангаж, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Эгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ