| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00499/И |
| Дугаар | 310/ШШ2025/00486 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 310/ШШ2025/00486
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* ******* *******, ******* байрны ******* тоотод оршин суух, овогт ийн /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн сумын баг, гэх газар оршин суух, овогт /РД: /-д холбогдох 15800000 төгрөг гаргуулах тухай, 310/2025/00499/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэгт нийт 15800000 төгрөгийг Д.гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Д. миний бие, П.ээс 2022 оны 07 сарын 08-ны өдөр 15000000 төгрөгийг зээлсэн бөгөөд, уг мөнгийг 15800000 төгрөг болгон өгөхөөр харилцан тохиролцсон билээ. Миний бие, П.ээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул түүнтэй 2025 оны 08 сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс, Д.тай харилцан тохиролцож, түүнтэй 2025 оны 08 сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчдоос ирүүлсэн 2025 оны 08 сарын 25-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: ...П. нь Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасныг тэмдэглэн, Д. нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул талууд дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, эвлэрч байна.
1. Д. нь 2022 оны 07 сарын 08-ны өдөр өөрийн Хаан банкны 5450500526 дугаар дансанд 15000000 /арван таван сая/ төгрөгийг П.ээс зээлсэн бөгөөд, уг 15000000 төгрөг дээр хүү 800000 төгрөгийг нийт 15800000 төгрөгийг 2022 оны 07 сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон боловч уг мөнгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа болно.
2. Д. нь энэ гэрээний 1-т заасан 15800000 төгрөгийг энэ гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулснаар П.ийн Хаан банкны IBN800005005007688265 дугаар дансанд шилжүүлнэ.
3. Энэхүү эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр, аливаа дарамт шахалтгүйгээр байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П. нь хариуцагч Д.д холбогдуулан 15800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад зохигчдоос 2025 оны 08 сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.
Тус эвлэрлийн гэрээний агуулгаас харахад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүн буюу нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан, багасгасан зүйл байхгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 15800000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны тал дээр талууд эвлэрч тохиролцсон байна.
Иймээс хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236950 төгрөгөөс 118475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 118475 төгрөгийг, хариуцагчаас 118475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. овогт ийн /РД: /-ийн нэхэмжилсэн 15800000 /арван таван сая найман зуун мянган/ төгрөгийг хариуцагч овогт /РД: / нь бүхэлд төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236950 /хоёр зуун гучин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгөөс 118475 /нэг зуун арван найман мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 118475 /нэг зуун арван найман мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг, хариуцагч Д.гаас 118475 нэг зуун арван найман мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ