Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 313/ШШ2025/00450

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, *******, *******

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Наранбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь *******гийн *******тэй 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс гэр бүл болон хамт амьдарч эхэлсэн. Ингээд бидний дундаас 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүү *******ы *******, 1987 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин *******ы , 1997 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүү *******ы нар төрсөн. Миний хань Х.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр элэгний өвчний улмаас нас барсан. Би нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9-р зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар бүртгүүлсэн эсхүл 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж заасны дагуу нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү хэмжээний тэтгэврийн нэмэгдлийг авах гэсэн боловч биднийг гэрлэлтийн баталгаагүй гэх нөхцөлөөр авч чадахгүйд хүрээд байна.

Иймд Б.******* миний биеийг эхнэр *******гийн *******тэй 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1983 онд нэг гэрт ороод анхны хүүхэд гарсан. Тэгээд тэтгэврийн хуулийн дагуу 20 хувиар тогтоолгох гэтэл улсын бүртгэл дээрээс гэр бүлийн баталгаа нь гарч ирдэггүй. Уг нь 1984 онд гэрлэлтээ батлуулсан. Тэгээд нийгмийн даатгал дээр очиход шүүхээр тогтоолго гээд үүний дагуу нэхэмжлэл гаргасан. Гэрлэлтээ батлуулсан. Улсын архиваас ч гарч ирэхгүй байгаа. Хуучин улаан паспорт дээр гэрлэлтийн байдал гэсэн нь байгаа болохоос өөр зүйл байхгүй. 1984 онд анхны хүүхэд гарахад гэр бүлээ батлуулахгүй бол эхээр нь овоглодог, хүүхэдгүйн татвар гэж авдаг байсан. Тэгээд би Цогт-Овоод ажлаар явж байхдаа бүртгүүлсэн. 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс би хотод авто краны курс төгсөж ирээд шууд нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн. 1984 онд Б.*******ыг төрөхөд гэрлэлтээ батлуулсан. Гэр бүлийн батлах архиваас шүүлгүүлэхэд гарч ирэхгүй байгаа. Би 60 настай тэтгэвэртээ гарсан, талийгаач бас тэтгэвэрт гарсан байсан. Одоо 2 хүү хотод байгаа. Охин аймаг дээр ажилладаг. Би тэтгэврийн хамгийн бага хэмжээг авдаг. Тэгээд тэтгэврийн хуулиар 20 хувь болгох гээд шүүхэд хандсан. Би Х.*******тэй 43 жил хамт амьдарсан. Өөр хүнтэй гэр бүлээ батлуулж байгаагүй. Гэр бүлийн баталгаа нь улсын бүртгэл дээр байхгүй гэдгээ бичиг баримт бүрдүүлж явж байхад мэдсэн. Иргэний бүртгэлийн газраар сар шахуу явсан. Ерөөсөө гарч ирэхгүй байсан гэв.

Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х.*******ийн нас барсны гэрчилгээний хуулбар, хүү Б.*******, Б., охин Б. нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, 2000, 2010, 2020 онуудын хүн амын тооллогын лавлагаа, Өмнөговь аймгийн 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, Б.******* болон Х.******* нарын гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, гэрчүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт, Х.*******ийн иргэний паспортын хуулбар,  зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Х., Г. нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.******* нь 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Х.*******тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлав. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, Х.*******ийн иргэний паспортын хуулбар,

2. Б.*******, Х.******* нарын гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаанууд,

3. 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.*******, 1987 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б., 1997 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Б. нарын төрсний гэрчилгээний хуулбар, эдгээрт: эцэг: Б.*******, эх: Х.******* гэж бүртгэгдсэн байдал,

4. Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03-04/4788 дугаартай 2000 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаанд: “Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Далан 3-р баг, Аймгийн төв: Өрхийн тэргүүлэгч *******ийн ******* 40 настай, эхнэр *******гийн ******* 39 настай, хүү *******ы ******* 15 настай, охин *******ы 12 настай, хүү *******ы 2 настай” гэж бүртгэгдсэн байна.

5. Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03-08/5931 дугаартай 2010 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаанд: “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан 3 дугаар багийн оршин суугч: өрхийн тэргүүн ******* ургийн овогтой *******ийн *******, эрэгтэй, 1959 оны 07 сард төрсөн, 51 настай, жолооч, эхнэр *******гийн *******, 1960 оны 03 сард төрсөн, 50 настай, охин *******ы , 1987 оны 10 сард төрсөн, 23 настай, *******ы , 1997 оны 09 сард төрсөн, 13 настай, зээ хүү ий , 2009 оны 02 сард төрсөн, 01 настай” гэж бүртгэгдсэн байна.

6. Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 03-08/5938 дугаартай 2020 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаанд: “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан 3 дугаар багийн оршин суугч: өрхийн тэргүүн ******* ургийн овогтой *******ийн *******, эрэгтэй, 1959 оны 07 сарын 14-ны өдөр төрсөн, 60 настай, жолооч, эхнэр ургийн овогтой *******гийн *******, 1960 оны 03 сарын 13-ны өдөр төрсөн, 59 настай, нягтлан бодогч” гэж бүртгэгдсэн байна.

 

7. овогт *******гийн ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар,

8. Гэрч Х.ийн “Б.******* 1983 онд манай эгч Х.*******тэй гэр бүл болж, аймгийн төв дээр хамт амьдарч байсан. Б.*******, Х.******* нар дундаасаа 3 хүүхэдтэй. Манай эгчийг өөд болох хүртэл буюу 2025 оны 04 дүгээр сар хүртэл хамт амьдарсан. Манай эгч 1960 онд төрсөн” гэх мэдүүлэг,

9. Гэрч Г.ын “Б.******* нь аймгийн Барилга угсралтын конторт кранистаар ажилладаг байсан. 1983 онд Х.*******тэй гэр бүл болж, аймгийн төв дээр хамт ажиллаж амьдарч байсан. Б.*******, Х.******* нар дундаасаа 3 хүүхэдтэй. Сая Х.*******ийг нас барах хүртэл хамт амьдарсан” гэх мэдүүлэг,

10. Гэрч Х., Г. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* нь 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Х.*******тэй хамт амьдарч байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ыг 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл  овогт *******гийн *******тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Б.ОТГОНСҮРЭН