| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00500/И |
| Дугаар | 310/ШШ2025/00487 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 310/ШШ2025/00487
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын баг, гэх газар нутаглах, овогт /РД: /-ид холбогдох тугалтай үнээ гаргуулах тухай, 310/2025/00500/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 07 сарын 20-ны өдөр Уртнасан овогтой оос улаан хүрэн зүсмийн 2 чих нь хулгар охин бяруу 400000 төгрөгөөр худалдан авсан. Мөнгийг нь ийн эхнэр охин гийн ХААН банкны 5466037343 тоот дансанд 07 сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Өнөө жил миний худалдаж авсан хулгар чихтэй гунжин улаан үнээ охин тугал гаргасан байна. 2025 оны 05 сарын 28-ны өдөр Үйзэн багийн малчин Энхбаатарын үхрээс тугалтай үхрээ аваад Үйзэн багийн малчин ын үхэрт аваачиж тавиад сааль сүүг нь та нар хэрэглэ, үнээг маань саальд сургаад тугалыг нь номхруулж өгөөрэй гэсэн. 2025 оны 06 сарын 15-ны үед тугалтай үхрийг минь ын гаднаас У. эзгүй хойгуур нь аваад явсан байсан. Сүүлд нь уулзаж чадалгүй утсаар ярьж асуухад би тугалтай үхрээ 400000 төгрөгт өгөхгүй гэсэн. Анх би охин бяруу авсан хойтон жил нь гунж тугалласан. Иймд би тугалтай үхрээ авна аа. Малчин У. нь нэг ёсондоо залилан хийж миний тугалтай үхрийг хулгай хийсэн юм. 2025 оны 07 сарын 17-ны өдөр У. нь 400000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн байсан. Үхэрийн мөнгө чинь орсон уу гэж аймгийн цагдаагийн хошууч н. надаас асуусан. Орсон байна гэтэл наадах чинь баримт болгож хэлсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэхүү баримтуудыг үндэслэн үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч У. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...У. миний бие Д.*******аас тус шүүхэд гаргасан тугалтай үнээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Д.*******т тугалтай үхрийг нь өгнө гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч тус нэхэмжлэлийг гардаж аваад тугалтай үнээг өгөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч У.ид холбогдуулан тугалтай үнээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У. нь нэхэмжлэлийн шаардлага болох тугалтай үнээг өгөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 35100 төгрөгийг, хариуцагчаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* овогт ******* ******* /РД: /-ын нэхэмжилсэн тугалтай үнээг хариуцагч овогт /РД: / нь өгөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгөөс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг, хариуцагч У.оос 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ