Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 310/ШШ2025/00488

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* ******* *******, ******* давхар, ******* тоот хаягт байрлах, ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн сумын баг, гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор улсын хот, дүүрэг, тоотод оршин суух, овогт /РД: ЗК00251807/-т холбогдох 11882057.34 төгрөг гаргуулах тухай,  индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэгт нийт 11882057.34 төгрөгийг зээлдэгч Д.ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Д. миний бие ББСБ ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 11882057.34 төгрөгийг 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна.Үүнд: 2025 оны 09 сарын 05-ны өдөр 1980343 төгрөг, 2025 оны 10 сарын 05-ны өдөр 1980343 төгрөг, 2025 оны 11 сарын 05-ны өдөр 1980343 төгрөг, 2025 оны 12 сарын 05-ны өдөр 1980343 төгрөг, 2026 оны 01 сарын 05-ны өдөр 1980343 төгрөг, 2026 оны 02 сарын 05-ны өдөр 1980343 төгрөг гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Д.ээс 11882057.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 11882057.34 төгрөгийг 2025 оны 09 сарын 05-ны өдөр 1980343 төгрөг, 2025 оны 10 сарын 05-ны өдөр 1980343 төгрөг, 2025 оны 11 сарын 05-ны өдөр 1980343 төгрөг, 2025 оны 12 сарын 05-ны өдөр 1980343 төгрөг, 2026 оны 01 сарын 05-ны өдөр 1980343 төгрөг, 2026 оны 02 сарын 05-ны өдөр 1980343 төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205063 төгрөгөөс 102532 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 102532 төгрөгийг, хариуцагчаас 102532 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 11882057.34 /арван нэгэн сая найман зуун наян хоёр мянга тавин долоон төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч овогт /РД: / нь 2025 оны 09 сарын 05-ны өдөр 1980343 /нэг сая есөн зуун наян мянга гурван зуун дөчин гурван/ төгрөг, 2025 оны 10 сарын 05-ны өдөр 1980343 /нэг сая есөн зуун наян мянга гурван зуун дөчин гурван/ төгрөг, 2025 оны 11 сарын 05-ны өдөр 1980343 /нэг сая есөн зуун наян мянга гурван зуун дөчин гурван/ төгрөг, 2025 оны 12 сарын 05-ны өдөр 1980343 /нэг сая есөн зуун наян мянга гурван зуун дөчин гурван/ төгрөг, 2026 оны 01 сарын 05-ны өдөр 1980343 /нэг сая есөн зуун наян мянга гурван зуун дөчин гурван/ төгрөг, 2026 оны 02 сарын 05-ны өдөр 1980343 /нэг сая есөн зуун наян мянга гурван зуун дөчин гурван/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205063 /хоёр зуун таван мянга жаран гурван/ төгрөгөөс 102532 /нэг зуун хоёр мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 102532 /нэг зуун хоёр мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийг, хариуцагч Д.ээс 102532 /нэг зуун хоёр мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ