Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 310/ШШ2025/00490

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* *******, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн сумын баг, байрны 3 тоотод оршин суух, овогт /РД: /-т холбогдох 5647320 төгрөг гаргуулах тухай,  индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ХК нь 2024 оны 01 сарын 30-ны өдөр *******ын гэрээний дагуу *******д хамруулсан тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 5647320 төгрөгийг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2023/ШЦТ/192 тоот шийтгэх тогтоол 2023 оны 08 сарын 9-ний өдөр гарснаар даатгуулагчид шилжүүлсэн бөгөөд тус нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрх үүссэн. Иймд шүүхийн шийтгэх тогтоолоор буруутай этгээдээр тогтоогдсон Д.аас 5647320 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Д. миний бие ******* ******* ХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 5647320 төгрөгийг 4 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна. Үүнд: 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1411830 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1411830 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1411830 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1411830 төгрөг гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...5647320 төгрөгийг тогтсон хугацаанд ******* ******* ХК-ийн Хаан банкин дахь 5170014636 тоот дансанд өөрийн регистрийн дугаарыг бичиж шилжүүлэн, төлж барагдуулах хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.аас 5647320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 5647320 төгрөгийг 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1411830 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1411830 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1411830 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1411830 төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105307 төгрөгөөс 52653.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 52653.5 төгрөгийг, хариуцагчаас 52653.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 5647320 /таван сая зургаан зуун дөчин долоон мянга гурван зуун хорин/ төгрөгийг хариуцагч овогт /РД: / нь 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1411830 /нэг сая дөрвөн зуун арван нэгэн мянга найман зуун гучин/ төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1411830 /нэг сая дөрвөн зуун арван нэгэн мянга найман зуун гучин/ төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1411830 /нэг сая дөрвөн зуун арван нэгэн мянга найман зуун гучин/ төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1411830 /нэг сая дөрвөн зуун арван нэгэн мянга найман зуун гучин/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105307 /нэг зуун таван мянга гурван зуун долоон/ төгрөгөөс 52653.5 /тавин хоёр мянга зургаан зуун тавин гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 52653.5 /тавин хоёр мянга зургаан зуун тавин гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Д.аас 52653.5 /тавин хоёр мянга зургаан зуун тавин гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "******* *******" ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ