| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0034/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2018-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 37
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 1804000360030 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
*******үүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
*******үүгдэгчийн өмгөөлөгч *******
*******үүгдэгч *******- нар оролцов.
*******үүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Хорих хаалттай 427-р ангид ял эдэлж байгаа, ам бүл .., .. дүгээр хороо, .. дүгээр гудамжны .. тоот хашаанд оршин суух хаягтай 2005 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчилах ялаар, 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 46 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял, 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 78 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 68 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан хэрэг хариуцах чадвартай ******* овгийн ******* *******
Прокурорын яллах дүгнэлтэд:
*******үүгдэгч *******- нь Багануур дүүрэг дэх *******үүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 427 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байхдаа 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед амрах байр руугаа орж явахдаа хоригдол *******.*******-ий өсгий дээр гишгэсний улмаас хоорондоо маргалдаж, улмаар *******- нь *******.*******-ий нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, мөн 1 дүгээр байрны үүдний хонгилд буюу камергүй газар дагуулж очиж дахин түүнийг барьж авч тонгорч унаган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн *******-ыг *******.*******-ийг зодож байхад нь салгахаар очсон хоригдол *******.-тай маргалдаж улмаар орой 21 цагийн үед жагсаал дээр жагсаж байхад араас нь төмөр иштэй 48 см урттай төмөр алхаар толгойн тус газар нь 1 удаа цохиж зулайд нь шарх үүсгэж хөнгөн хохирол учруулж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т*******Д*******РХ*******Й*******Х нь:
*******үүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
*******үүгдэгч *******-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 09 цаг 30 минутын үед ээлжийн тоо авч дууссаны дараа байр руу орох гээд явж байхдаа хоригдол *******-этэй таарч санаандгүй өсгийн дээр нь гишгэтэл “…пизда минь яагаад хөл дээр гишгээд байгаа юм бэ, дайрч гишгээд гарах нь ээ…” гэж хэлээд миний цээж рүү тохойлдсон. Үүнээс болж бид хоёр маргалдаж, би *******-ийн уруул руу гараараа цохьсон тэр үед бид хоёрыг бусад хоригдлууд салгасан. Тэгээд би өөрийн байрладаг байр руу ороод *******-этэй учраа олъё гэж бодоод түүнийг хайж яваад бие засах өрөөний үүдэнд таарсан. Би түүнд хоёулаа учраа олъё камергүй газар очъё гэж хэлээд түүнийг дагуулж үүдний хонгилд авчраад тонгорч унагаагаад байж байхад хоригдол - миний шилэн хүзүү рүү цохьсон. Тэр үед хоригдол Ч- ирж бид нарыг салгасан. Тэгээд оройн 18 цагийн үед хоолонд орчихоод А байрны галчийн хэсэгт очиход галч хоригдол байхгүй байсан. Би тэндээс цайны идээ үүрүүлэх зорилгоор төмөр алх авч гарсан. Ингээд оройн 21 цаг 30 минутын үед хоригдлууд талбай дээр жагсах үед би хоригдол -ы ард зогсож байсан ба өдөр нь миний шилэн хүзүү рүү цохьсон санаанд ороод би биедээ авч явсан төмөр алхны толгой хэсгээс бариад алхны иш хэсгээр -ы толгойн дагз хэсэг рүү 1 удаа цохиход алх миний гараас мултарч унасан, би газар унасан алхаа авах гэхэд манай бригад Мандах намайг тэвэрч болиулсан. Тэгээд ээлжийн бага дарга намайг шалган руу авч явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч *******.-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 09 цаг 30 минутад ээлжийн тоо хүлээцээд хоригдлуд цувраад гарч байхад хоригдол *******-ийн нүүр ам цус болчихсон байсан, би түүнийг дагуулж бие засах өрөө ороод цусыг угааж өгөөд чамайг хэн цохьсон бэ гэхэд *******- цохьсон гэж хэлсэн. Тэгээд бие засах өрөөнөөс гартал *******- гадаа зогсож байсан ба *******-э рүү хандаж за ах хүү хоёулаа учраа олноо гэж хэлээд *******-ийг дагуулаад байр руу орох төв хаалга руу дагуулаад явсан. Би тэр хоёрыг ажиглаад байж байхад *******- *******-ийг тонгорч унагаагаад дээр нь гараад толгой, нүүр, цээж рүү нь гараараа цохьсон. Тэр үед би *******-ыг салгах гээд мөрнөөс нь татахад салахгүй *******-ийг зодоод байсан болохоор нь *******-ын нуруун тус газар нь гараараа 2 удаа цохьсон. Гэтэл *******- “энэ шоронд намайг цохьдог хулгайч байдаг юм байна” гэж хэлээд намайг бариад авсан ба хоригдол Ч-, А- нар ирж биднийг салгасан. *******ройн 21 цаг 30 минутын үед жагсаалын талбай дээр нүүрний эгнээний 5 дахь дараалалд зогссон. Миний ард хоригдол зогсож байсан ба *******- 4 дэх эгнээнд зогсож байсан. Тэгээд жагсаалд зогсож байтал гэнэт миний толгойн хэсэгт нэг зүйл тас буугаад миний толгой эргэж ухаан балартаж эхэлсэн. Эргээд харахад *******-ыг хоригдол Мандах тэврээд хорьсон байдалтай, *******- чамайг гүйцээнээ гээд орилж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Хохирогч *******.*******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 11 цагийн үед ээлжийн тоо авах үед хоригдол *******- миний ард алхаж яваад миний гутлын өсгийн дээр гишгэсэн, би тухайн үед юм дуугаралгүй цааш алхаж байтал *******- намайг хөлөөрөө дэгээдсэн. Тэр үед би *******-ыг тохойгоороо түлхэхэд *******- миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохьсон ба миний хамраас цус гарсан. Тэгээд цусаа угаагаад бие засах өрөөнөөс гарч явтал *******- надтай таарч хоёулаа учраа олъё гээд намайг дагуулж үүдний хэсэгт авчраад тонгорч унагаагаад цохих гэхээр нь би түүний гарыг барьж авсан. Энэ үед хоригдол - бид хоёрыг салгах гээд *******-ын араас татахад *******- салахгүй намайг цохих гээд байсан. Тэгээд - *******-ын шилэн хүзүү рүү 2 удаа гараараа цохьсон. Тэгтэл *******- намайг орхиод - руу дайрч маргасан. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Гэрч М. мөрдөн байцаалтын шатанд: “...Хоригдлуудыг сургалтанд суулгаж шалгалт аваад миний бие аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилд гаргадаг. Багаж хэрэгслийн хувьд хариуцан ажиллаж байгаа албан хаагч тавьж олгодог. Хоригдол *******-ын хувьд хорих ангийн уурын зууханд галчийн ажил хийдэг бөгөөд2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажилд гараагүй байж уурын зуух руу орж нүүрс буталдаг алх авч гараад хоригдол -ы толгой руу цохьсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
*******үүх эмнэлгийн шинжээч эмч 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 09шэ/81 дугаартай “...*******.-ы толгойн орой зулайн хуйханд 5 см урт мэс заслын оёдол бүхий шархтай. Толгойн дух, зулайн ирмэгээр 26 см урт цайвар цагаан өнгийн хуучин сорвитой. Биед ил харагдах гэмтэлгүй. *******.-ы биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/
*******үүх эмнэлгийн шинжээч эмч 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 09шэ/82 дугаартай “...*******.*******-ийн биед дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/
427 дугаар хаалттай хорих ангийн дарга, хурандаа Б. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/68 дугаартай: ”Хоригдол *******-, *******.-, *******.*******-э нар нь 427 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа болохыг тодорхойлов...” гэсэн албан тоот /хх-ийн 70 дугаар хуудас/
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай “…******* овгийн ******* *******-ыг яллагдагчаар 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 35 минутаас эхлэн Багануур дүүргийн *******үүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дэргэдэх Цагдан хорих байранд хорьсугай...” гэсэн шүүгчийн захирамж /хх-ийн 53-54 дүгээр хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан:”...Урт нь 48 см, бариулны өргөн 3.5 см, алхны толгойн урт 17 см, өргөн нь 4 см, бариул хэсэг нь дотроо хөндий цул төмөр бүхий алхыг хураан авав. Мөн Хорих 427 дугаар хаалттай хорих ангийн жагсаалын талбайн 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цаг 25 минутаас 21 цаг 28 минутын хооронд болсон явдлыг бичиж камерын бичлэгийг дискенд хуулж авав...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлд хавсаргасан гэрэл зураг /хх-ийн 24 дүгээр хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай: ”...Монгол улсын Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон *******-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 48 см урт, ажлын хэсэг 17 см урт төмөр алх 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай....” гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай:”... Монгол улсын Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 427 дугаар хаалттай хорих ангийн жагсаалын тайлбайг харсан хяналтын камерийн 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цаг 25 минутаас 21 цаг 28 минутын хооронд бичигдсэн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсугай....” гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26 дугаар хуудас/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай:”...21 цаг 26 минутанд жагссан хоригдлуудын дунд 2 хоригдол ноцолдож байгаа мэт үйлдэл гаргав. Тэр үед уг 2 хоригдлын нэг нь газар сууж нөгөөхийг нь өөр нэг хоригдол барьж үйлдлийг хорьж байна. Камерийн бичлэгт хүмүүсийн царай харагдахгүй, гадаа үзэгдэх орчин муу харанхуй байна. Үйлдлээ хориулж байгаа хоригдол газар доош суусан хоригдол руу дайрсан, цамнасан байдалтай үйлдэл гаргаж байсан...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 103 дугаар хуудас/
2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 68 тоот шийтгэх тогтоолын хуулбар болон Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 134 дугаартай “Ял дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 81-82 дугаар хуудас/
Хорих ангийн ялын тооцооны лавлагаа /хх-ийн 85 дугаар хуудас/
*******үүгдэгч *******- нь “…Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 46 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хорих ялаар, 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 78 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 68 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан…” гэсэн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.
*******үүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:
Хохирогчийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. *******үүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлэг болон тэдэнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтүүдээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
*******үүгдэгч *******- нь хорих ял эдэлж байх хугацаандаа 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед Багануур дахь хорих 427 дугаар хаалттай хорих ангид хоригдол *******.*******-ий өсгий дээр гишгэсний улмаас хоорондоо маргалдаж улмаар түүний толгойн хэсэгт буюу уруул орчимд гараараа 2-3 удаа цохиж, мөн тус хорих ангийн 1 дүгээр байрны үүдний хонгилд тонгорч унаган зодож *******.*******-ий дээд уруулд 2.2х1.8 см цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт 1х1 см цус хуралт гэмтэл учруулсан, мөн 2018 оны 01 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед Багануур дахь хорих 427 дугаар хаалттай хорих ангийн талбайд хоригдол *******.-ы толгойн тус газар төмөр алхаар 1 удаа цохиж толгойн орой, зулайн хуйханд 5 см урт шарх гэмтэл учруулсан болох нь дээрхи нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогч нарын бие махбодид учирсан гэмтлүүд нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтүүдээр тогтоогджээ. *******үүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
*******үүгдэгчийн үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогч нартай маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэсэн зэрэг үйлдлүүдээр нь тогтоогджээ.
*******үүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогч нарын “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.
Иймд *******-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Прокуророос яллагдагч *******-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан нь прокурорын бичгээр гаргасан санал, шүүгдэгч дээрхи ялыг хүлээн зөвшөөрсөн нь уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг зэргээр тус тус тогтоогдож байна.
*******үүгдэгч *******- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******-ыг прокурорын санал, хувийн байдал дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 990 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.
*******үүгдэгч *******- нь 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 68 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял шийтгэгдэж, 2017 оны 7 сарын 4 ны өдрийн 134 дугаар ял дүйцүүлэн хасах тухай шүүгчийн захирамжаар 2015 оны эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүйцүүлэн хасч 12 жил 2 сар 13 хоногийн хорих ял болгон хөнгөрүүлж, хаалттай хорих байгууллагад уг ялаа эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна.
Хорих ангийн ялын тооцооны лавлагаанд “…2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар биеэр 3 жил 6 хоног, шагналын 1 сар 26 хоног, бүгд 3 жил 2 сар 2 хоногийн ял эдэлж, 9 жил 11 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна...” /хх-ийн 85 дугаар хуудас/ гэжээ. *******үүхээс *******-ын ялын тооцоог түүний цагдан хоригдсон 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тооцоход *******- 9 жил 4 хоногийн хорих ял эдлээгүй үлдсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно…” гэж зааснаар хоригдол *******-ын эдлээгүй үлдсэн 9 жил 4 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан торгох ялд нэмж нэгтгэн тогтооно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “…хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх…” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “…торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг..” гэж тус тус зааснаар *******-т оногдуулсан торгох ялыг хорих ялд шилжүүлэн тооцож шийдвэрлэнэ.
*******- нь хаалттай хорих байгууллагад ял эдэлж байхдаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг хуульд заасанаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Мөн шүүгдэгч нь энэ хэрэгтээ тус дүүргийн шүүхийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 20 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *******D-ыг хэрэгт хавсаргаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх урт нь 48 см, бариулны өргөн 3.5 см, алхны толгойн урт 17 см, өргөн нь 4 см, бариул хэсэг нь дотроо хөндий цул төмөр бүхий алхыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хуульд зааснаар устгах нь зүйтэй.
*******үүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:
ДАРГААГЧ, *******ҮҮГЧ А.БЯМБАЖАВ