Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/727

 

 

 

    2024            06              25                                         2024/ДШМ/727

 

                                               Б.Т д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа  даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Цогтмагнай,

шүүгдэгч Б.Т  /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан гомдлоор Б.Т д холбогдох 2309 03088 0087 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Б.Т  нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр фейсбүүкт “Яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, туслах хүн байна уу” гэсэн зар нийтэлж, зарын дагуу холбогдсон хохирогч Д.Б өд иргэн Ш.Х аас түрээслэх нэрийдлээр шилжүүлэн авсан “Б ” ХХК-ийн өмчлөлийн, иргэн Ш.Х ын эзэмшлийн 19.350.000 төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай “Тоёота приус” 30 загварын авто машиныг өөрийн эзэмшлийнх гэж итгүүлэн барьцаалуулж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны ****  дансаар 2023 оны 04 дүгээр сарын 02-ноос 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд нийт 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр фейсбүүкт “Машин барьцаанд тавиад мөнгө зээлэх хүн байна уу” гэсэн зар нийтэлж, зарын дагуу холбогдсон хохирогч М.Б ы хаягт гэрт очиж уулзаж, “Н” ХХК-ийн өмчлөлийн **** улсын дугаартай “Тоёота приус” 30 загварын авто машиныг барьцаалан “4.000.000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлж 4.400.000 болгон өгнө” гэж хуурч өөрийн Хаан банкны ****  дансаар 4.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн “B ” гэсэн бүртгэл бүхий фейсбүүк хаягаас “яаралтай машин барьцаалж, мөнгө зээлэх хүн байна уу?” гэсэн зар нийтэлж, зарын дагуу холбогдсон хохирогч Ц.З **** тоот гэрт нь очиж уулзан иргэн С.Б ын өмчлөлийн 16.650.000 төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг барьцаалуулан 4.000.000  төгрөгийг 4 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж байна гэж хүүтэй мөнгө зээлж байгаа мэт итгэл төрүүлж, өөрийн Хаан банкны ****  дугаартай дансаар 4.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “ S ” гэсэн бүртгэл бүхий фейсбүүк хаягаас 2 хоногийн хугацаатай, хоногийн 10 хувийн хүүтэй зээл авна, барьцаанд приус-20 маркийн автомашин өгнө гэсэн зар нийтэлж, зарын дагуу холбогдсон хохирогч Ц.А т “И ” ХХК-тай гэрээ байгуулан өөрийн эзэмшилд авсан тус компанийн өмчлөлийн 9.450.000 төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай Тоёота приус-20 загварын автомашиныг өөрийн эзэмшлийнх гэж итгүүлэн 4.000.000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж байна гэж барьцаалан, хүүтэй мөнгө зээлж байгаа мэт итгэл төрүүлж, өөрийн Хаан банкны ****  дугаартай дансаар 4.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

 2022 оны 10 дугаар сарын 14-ний хаягийн гадна хохирогч М.Э тай очиж уулзаж “В ” ХХК-ийн өмчлөлийн, М.Э ын эзэмшлийн 7.396.875 төгрөгийн үнэлгээ бүхий, **** улсын дугаартай “Тоёота приус” 20 загварын авто машиныг “Өдрийн 70.000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн Хаан банкны **** дугаартай данс руу 140.000 төгрөгийг шилжүүлж, авто машиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн залилан авч залилсан,

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр фейсбүүкт өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай, 9.012.500 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота Приус 20 загварын автомашинаа түрээслүүлэхээр зар нийтэлсэн иргэн Д.Б тай холбогдсон тус автомашиныг 24 цагийн хугацаагаар түрээслэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар хохирогч Ч.Б тай хаягт үйл ажиллагаа явуулдаг “Х ” нэртэй авто засварын газарт очиж уулзаж, автомашиныг өөрийн эзэмшлийнх гэж итгүүлэн барьцаалуулж, хүүтэй мөнгө зээлж байгаа мэт итгэл төрүүлж, өөрийн “Хаан” банкны ****  дугаартай дансаар 4.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр фейсбүүкт “Яаралтай мөнгөний хэрэг гарлаа, 4.000.000 төгрөг зээлэх үү, хүүхэд өвдөөд мөнгө хэрэгтэй байна, 2 хоноод л эргүүлээд төлнө” гэсэн худал зар нийтэлж, тус зарын дагуу холбогдсон хохирогч Б.Т ад мөн өдөр автомашин түрээслэх үйл ажиллагаа явуулдаг П.Б гээс “Автомашин түрээслэх тухай гэрээ” байгуулан өөрийн эзэмшилд авсан “Е ” ХХК-ийн өмчлөлийн 12.015.000 төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай Тоёота Акуа загварын автомашиныг өөрийн эзэмшлийнх гэж итгүүлэн “4.000.000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай хүүтэй зээлж байна” гэж барьцаалуулж, хүүтэй мөнгө зээлж байгаа мэт итгэл төрүүлж, өөрийн “Хаан” банкны ****  дугаартай дансаар 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн “Б.Т ” гэсэн бүртгэл бүхий фейсбүүк хаягаасаа фейсбүүкт “Автомашин барьцаанд тавьж зээл авна” гэсэн зар нийтэлж, зарын дагуу холбогдсон хохирогч Н.Б тай холбогдсон “Э ” ХХК-ийн менежер С.М  Б ай 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Авто машин түрээслүүлэх гэрээ” байгуулан өөрийн эзэмшилд авсан байсан **** улсын дугаартай Тоёота Приус 30 загварын автомашиныг өөрийн эзэмшлийнх гэж итгүүлэн “4.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж байна” гэж барьцаалуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нотариатч Д.Х аар бүртгэлийн 0443 дугаартай зээлийн гэрээг батлуулан өөрийн “Хаан” банкны ****  дугаартай дансаар 4.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “ S ” гэсэн бүртгэл бүхий фейсбүүк хаягаас “Машин барьцаалж зээл авна” гэсэн зар нийтэлж, зарын дагуу холбогдсон хохирогч Л.М тэй Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “500-н унаа” гэх зогсоол дээр уулзаж, иргэн М.Б аас түрээслэх нэрийдлээр шилжүүлэн авсан “Н ” ХХК-ийн өмчлөлийн, иргэн М.Б ы эзэмшлийн 14.850.000 төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай “Тоёота приус” 30 загварын авто машиныг өөрийн эзэмшлийнх гэж итгүүлэн “Мөнгө хэрэгтэй байна, бараагаа авах гэсэн юм, би хуулийн байгууллагад ажилладаг, надад итгэж болно” гэж барьцаалан хүүтэй мөнгө зээлж байгаа мэт итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны ****  дансаар 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Г.Т тэй фейсбүүк чатаар “Ээжийн бие өвдөөд байна, хувийн хэрэгцээнд 3.000.000 төгрөг хэрэгтэй байна, машинаа түр үлдээчихье, түлхүүрийг нь танд өгье” гэж харилцаж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Яаралтай түргэн тусламжийн төвийн гадна очиж уулзан бусдаар түрээслүүлэн авсан “Ф ” ХХК-ийн өмчлөлийн 20.925.000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота Приус 30 загварын автомашиныг өөрийн эзэмшлийнх гэж итгүүлэн хуурч, өөрийн Хаан банкны ****  дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Т ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Т ийг үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т ийг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Т д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний урьд цагдан хоригдсон 4 сарын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор буюу 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тооцон хасаж, Б.Т ийн нийт эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг өөрийн оршин суух газар буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Т ээс нийт 15.000.000 төгрөгийг гаргуулан 4.000.000 төгрөгийг хохирогч Б-д , 4.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б  -д, 4.000.000 төгрөгийн гаргуулан хохирогч Б-д, 3.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч М-д тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Т д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Ц.А , Г.М, М.Э , Д.Б , Б.Т , П.Б , Г.Т , Д.Б , О.П, Ц.З нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Т  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үйлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Б.Т  нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын ихэнхийг нөхөн төлсөн байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид …хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заасан байхад энэхүү хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/304 тоот шийтгэх тогтоолд өөрчлөн оруулан, Б.Т д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Н.Б  гэх хохирогчийн данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Баримт авч амжаагүй. ...” гэв.

Прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдлыг дэмжихгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид хөнгөл ял оногдуулсан. Иймээс шүүгдэгчийг ялаас чөлөөлөх боломжгүй гэж үзэж байна. Түүний үйлдсэн гэмт хэргийн тоо, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар татагдсан үедээ дахин залилах төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үүнээс шалтгаалж түүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг хэвээр үлдээж, түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай. ...” гэв.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч  Б.Т ийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.Т  нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж нэр бүхий хохирогч нарт хохирол учруулсан болох нь:

2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 216-220/, 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч М.Э д **** улсын дугаартай автомашиныг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 16/, 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Б.Т ад хохирол 4.000.000 төгрөг төлсөн баримт /1хх 132/, хохирогч Д.Б өд хохирлоос 1.000.000 төгрөг төлсөн баримт /1хх 131/, хохирогч Г.Т т хохирол 3.000.000 төгрөг төлсөн баримт/1хх 130/, иргэн О.Пүрэвийн автомашинаа хүлээн талаарх баримт /2хх 18/, “Д” ХХК, Б.Т  нарын байгуулсан “Автомашин түрээслэх гэрээ” /2хх 43/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” *** дугаар захирамж /2хх 68/, хохирогч Н.Б гаас С.М баяр, Б.Б нар нь **** улсын дугаартай Приус-30 загварын автомашиныг хүлээн авсан талаарх баримт /2хх 177/, Д.Б д **** улсын дугаартай Тоёота Приус-20 загварын автомашиныг хүлээлгэн өгсөн баримт /2хх 220/, Д.Б хохирогчоор өгсөн: “...Машинаа хүлээн авсан тул гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /4хх 48/, О.П цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /3хх 232/, О.П хохирогчоор өгсөн: “...Машинаа хүлээн авсан тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /3хх 238/, “Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /4хх 65/,

хохирогч М.Э ын: “Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 48 дугаар байрны гадна ирж уулзсан. Би тэр хүнээс иргэний үнэмлэх, фейсбүүк хаяг зэргийг тэмдэглэж авсан. “Т  Б” гэх фейсбүүк хаягтай найз болж, Б.Т  фейсбүүк
хаягнаасаа иргэний үнэмлэхийн зургаа явуулсан. Эхлээд надаас 2 өдрийн хугацаатай түрээслэхээр болж, “Хаан” банкны  тоот данс руу ****  тоот данснаас 140.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би хар өнгийн Приус 20 загварын машинаа Б.Т д өгч явуулсан. 2 хоногийн дараа Б.Т  дахин холбогдож, “2 хоног сунгая” гээд 140.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 5 дахь өдөр нь би Б.Т тэй холбогдоод “чи машин авчрах гэж байна уу, би энэ машиндаа юм хиймээр байна” гэхэд “дахиад 3 хоног сунгая” гэсэн. Тэгэхээр нь би “чи тэгвэл төлбөр тооцоогоо хийчих, тэгээд 3 хоноод машинаа авна шүү” гэж хэлсэн. Гэвч төлбөрөө хийгээгүй одоог хүртэл алга болсон” гэх мэдүүлэг /1хх 9/,

хохирогч М.Б ы: “хаягаас өөрийн “Хаан” банкны дугаартай данснаас Б.Т ийн “Хаан”
банкны ****  дугаартай данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Машинаа
манай хашаан дотор түлхүүртэй нь хамт үлдээсэн. 2 хоногийн дараагаас би
**** дугаар луу залгахад “маргааш гэхэд өгнө” гээд байсан. Маргааш нь дахин
залгахад бас л “маргааш өгнө, надад мөнгө орж ирнэ, надад хугацаа хэрэгтэй” гээд
байсан. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр намайг гадуур ажилтай явж байхад
над руу залгаад “машинаас юм аваадахъя, би машинаа зарах гэсэн юм, зураг
хэрэгтэй байна” гээд байхаар нь “за тэг тэг” гээд хэлсэн чинь манай гэрт очоод
манай 17 настай охин Б.Буянзаяагаас тухайн машины түлхүүрийг аваад шууд
машинаа унаад яваад өгсөн гэсэн. Утас руу нь залгахаар “би одоо машинаа зараад
мөнгийг чинь өгье”, эсвэл “маргааш мөнгө орж ирнэ” гэх мэтээр худлаа хэлсээр
байгаад одоог хүрсэн.” гэх /1хх 101/,

хохирогч Л.М н: “хаягт, 500-н унаа гэх зогсоол дээр уулзахад эрээн хувцастай хүн ирээд өөрийгөө цагдаа гэж танилцуулсан бөгөөд **** улсын дугаартай Приус 30 загварын машиныг “миний эзэмшлийн автомашин байгаа юм, одоохондоо банк бус дээр байгаа” гээд машиныхаа гэрчилгээ болон дүрэмт хувцастай зургаа харуулахаар нь итгээд автомашиныг авч үлдээд, 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаарын данснаас Б.Т ийн “Хаан” банкны ****  дугаарын данс руу шилжүүлсэн. 5 хоногийн дараа М.Б  гэх хүн ирээд “Би эзэн нь байна, Б.Т  гэх хүнд машинаа түрээсэлж байсан юм” гэхээр нь машиныг нь өгч явуулаад, цагдаагийн байгууллагад хандсан.” гэх /2хх 99-100/,

хохирогч Д.Б ийн: “би цагдаагийн алба хаагч байгаа юм” гээд цагдаагийн Т  чтонтой хар өнгийн хавтас харуулсан. Тэгэхээр нь би тэр хүнийг цагдаа байна гэж итгээд Приус 20 загварын машиныг нь хашаандаа авч үлдээд 1.500.000 төгрөгийг “Хаан” банкны Б.Т  гэсэн нэртэй ****  данс руу би өөрийн **** данснаас тухайн үед шилжүүлсэн. Тэгээд маргааш нь ирээд тэр машинаа аваад, надаас авсан мөнгө
дээрээ 100.000 төгрөг нэмж өгөөд явсан. Үүний дараа 04 дүгээр сарын 02-ны өдөр “дахиад мөнгө байна уу” гээд над руу залгасан. “Байна, хүрээд ирэхгүй юу” гэсэн чинь Приус 30 загварын цагаан өнгийн **** улсын дугаартай машин авч ирж үлдээгээд, эхлээд 2.000.000 төгрөг тухайн өдөртөө дээрх дансаараа аваад, үүний дараа нэмж 1.000.000 төгрөгийг 04 дүгээр сарын 03, 04 дүгээр сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг, ингээд нийт 4.000.000 төгрөг надаас зээлж авсан. Би машиныг авч үлдэхдээ машиных нь түлхүүрийг авч үлдсэн. Бичиг баримтыг нь хараагүй. Тухайн үедээ “чи өмнөх Приус 20 машинаа яасан юм бэ?” гэсэн чинь “би одоо ийм машинтай байгаа” гэж хэлсэн. Дараагаар нь 2 хоногийн дараа байх Приус 30 загварын машины эзэн хүн цагдаа дагуулж ирээд, машинаа аваад явсан. Тэр хүн машинаа хүнд түрээслүүлсэн байсан, түрээснийх нь хугацаа дууссан, одоо
машинаа авна гээд авч явсан юм.” гэх /2хх 144/,

хохирогч Н.Б н: “2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б.Т  гэх фейсбүүк хэрэглэгч “Автомашин барьцаанд тавьж зээл авна” гэх утгатай зар байршуулсан байсан. Түүний дагуу сэтгэгдэл хэсэгт “ямар машин хэдэн төгрөгийн үнэтэй вэ?” гэж бичиж, дугаараа үлдээж, Б.Т тэй гар утсаар холбогдоход “Приус 30 загварын тээврийн хэрэгсэл байгаа, 4.000.000 төгрөг гэж эрэгтэй” гэж хэлж, бид хоёр тохирч, гэрээ байгуулж, Б.Т ийн “Хаан” банкны ****  тоот данс руу “10 хоногийн хугацаатай зээлдүүлэв” гэх утгатайгаар шилжүүлсэн боловч залилуулсан. Уг тээврийн хэрэгсэл нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан бөгөөд гэрээгээр халхавчилж, намайг залилсан.” гэх /2хх 182/,

хохирогч Б.Б: “Саарал өнгийн Приус 20 загварын машин унасан явж байсан. Тэгээд надад “энэ миний машин байгаа юм, би машиныг барьцаанд тавих гэсэн юм” гэхээр нь би тухайн автомашины улсын гэрчилгээг үзтэл тухайн тээврийн хэрэгсэл банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Тэгэхээр нь би “энэ машин банк бустай юм байна шүү дээ” гэж хэлэхэд “тийм ээ, ах аа, энэ машин банк бустай” гэж хэлсэн. 4.000.000 төгрөгөө авчихвал надад гомдол, санал байхгүй.” гэх /2хх 203/,

хохирогч Г.Т ийн: “Зүс таних Б.Т  нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр фэйсбүүк чатаар “ээжийн бие өвдөөд байна, хувийн хэрэгцээнд мөнгө хэрэгтэй байна, 3.000.000 төгрөг хэрэгтэй байна, машин түр үлдээчихье, түлхүүрийг нь танд өгье” гэж хэлсэн. Би тусалъя гэж бодоод зөвшөөрч, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай түргэн тусламжийн төвийн гадна **** улсын дугаартай цагаан өнгийн Приус 30 загварын тээврийн хэрэгсэл авч ирж өгсөн. Тус машины гэрчилгээ нь банк бус дээр байсан. Өөрийнх нь машин гэж Б.Т  хэлсэн. Б.Т тэй хамт манай найз Н.Б уулзсан бөгөөд би өөрийнхөө мөнгийг Н.Батжаргалын дансанд хийчихсэн байсан тул Н.Б данснаас Б.Т ийн ****  дугаарын “Хаан” банкны дансанд интернэт банк ашиглан тэр дороо 3.000.000 төгрөг шилжүүлж өгсөн.” гэх /3хх 58/,

хохирогч Б.Т ын: “2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр фейсбүүк ухаж байхад “Яаралтай мөнгөний хэрэг гарлаа, 4.000.000 төгрөг зээлэх үү, хүүхэд өвдөөд мөнгө хэрэгтэй байна, 2 хоноод эргүүлээд төлнө” гэж харилцаад 2 залуу ирж уулзсан. “**** улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг барьцаанд үлдээе, би банк бусаар авсан, миний машин байгаа юм” гэж хэлээд манай хашаанд үлдээсэн юм.” гэх /3хх 90-91/,

хохирогч Ц.З: “...Ах аа, дүү нь машинаа зарахаар болчихлоо, тэгээд таны мөнгийг гаргаж, зөрүүлээд найз охиныхоо машиныг тавьчихъя” гэж хэлээд саарал өнгийн **** улсын дугаартай машиныг авчирч өгөөд өөрийнхөө машиныг аваад явсан. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Д.Б  гэдэг залуу манай гэрт ирээд “**** улсын дугаартай машиныг түрээсэлж байсан” гэж хэлсэн ба Б.Т  гэдэг залуу түрээсээр авсан байсан.” гэх /3хх 136, 138/,

хохирогч Ц.А ын: “2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэр “2 хоногийн хугацаатай, хоногийн 10 хувийн хүүтэй зээл авна, барьцаанд Приус-20 тавина” гэсэн зар байна, хоёулаа зээл өгөөд, авч үзэх үү?” гэж хэлэхэд нь бид хоёр утсаар холбогдоход өөрийгөө Б.Т  гэж танилцуулсан. Барьцаанд өгөх машиныг хартал Приус 20 загварын 70-94 УБМ улсын дугаартай автомашин байсан. Б.Т ийн ****  данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөгийг о гэх хүний данснаас манай эхнэрийн дансанд Тегде! гэх утгатай орж ирсэн. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөн Оргил гэх хүний ****  данснаас 2.000.000
төгрөг орж ирсэн.” гэх мэдүүлэг /3хх 178-179/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т ийг амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж залилан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл болох зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар оногдуулсан нь хуульд нийцсэн, Б.Т ийн гэм бурууд тохирсон ял оногдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Т ийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/304 тоот шийтгэх тогтоолд өөрчлөн оруулан, Б.Т д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.Т  нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан авч нэр бүхий хохирогч нарт нийт 42.396.875 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээд тохирсон, Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т ийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.БОЛОРТУЯА

 

 

                      ШҮҮГЧ                                           Д.МӨНХӨӨ

 

 

                      ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ