Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 310/ШШ2025/00542

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 310/ШШ2025/00542

Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн *******-р хороо *******-р байрны ******* тоотод оршин суух ******* ******* овогт *******ын ******* / Рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага:  Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1970 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 55 нас хүрч өндөр настны тэтгэврээ тогтоолгосон. Боловсролын байгууллагад ажилласан нэг удаагийн мөнгөн тэтгэмжээ авахад бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн шалтгаанаар ажилласан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон. ******* сумын 10 жилийн сургуульд 1989 оны 07 сараас 1992 оны 8 сар хүртэл бага ангийн багшаар 3 жил ажилласан, үүний дараа сумын сургуульд 1992 оны 8 сараас 1995 оны 10 сарын 06-ныг хүртэл бага ангийн багшаар ажилласан. Дээрх хоёр суманд ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү" гэжээ.

2. Нэхэмжлэгчийн Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би бага ангийн багш мэргэжлээр сургууль төгсч ирээд Дундговь аймгийн ******* сумын 8-н жилийн сургуульд 1989 оны 07 сарын 03-наас 1992 оны 08 сарын 15-ны хүртэл бага ангийн багшаар, 1992 оны 08 сарын 15-наас 1995 оны 10 сарын 06-ныг хүртэл Дундговь аймгийн сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар тус тус ажилласан. ******* сумын сургууль эхлээд 8 жилийн сургууль байж байгаад сүүлдээ 10 жилийн сургууль болж өөрчлөгдсөн. Анх багш нарыг Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн дарга ажилд томилж чөлөөлдөг байснаа сүүлдээ сургуулийн захирал нь ажилд томилж чөлөөлдөг болсон. Үүнээс болоод миний ажиллаж байсан байдлын талаарх тушаалын бичилт хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч зөрчилтэй, архиваас ажлаас чөлөөлөгдсөн болон томилогдсон зарим тушаал олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр тогтоолгож, боловсролын байгууллагад ажилласан нэг удаагийн тэтгэмжээ авахад дээрх 2 суманд багшаар ажиллаж байсан хугацааг шүүхэр тогтоолгох шаардлагатай болсон. Би сумын сургуульд 1995 оны 10 сарын 06-ныг хүртэл ажилласан, гэтэл нийгмийн даатгалын шимтгэлийг багш нарыг амрах хүртэлх 1995 оны 06 сарыг дуустал хугацаагаар төлөөд, ээлжийн амралттай байсан хугацааны болон 1995 оны 09, 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй орхигдуулсан байсан. Би сумын 8 жилийн сургуульд 1995 оны 10 сарын 06-ныг хүртэл ажилласан. Иймээс миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч нотлох баримтаар 

Г.*******гийн 323357 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, Г.*******гийн сумын сургуульд шимтгэл төлж ажилласан талаарх архивын лавлагаа, Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 07 сарын 03-ны өдрийн Багш нарыг ажилд томилох тухай тушаал, хавсралт, Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1992.09.30-ны өдрийн 41 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2025.10.01-ний өдрийн 04/478 дугаартай албан бичиг, Баярын бичиг зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Г.******* нь 1989 оны 07 сарын 03-ны өдрөөс 1991 оны 04 сарын 24-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд, 1991 оны 04 сарын 24-ний өдрөөс 1992 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн ******* сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар, 1992 оны 08 сарын 15-ны өдрөөс 1995 оны 10 сарын 06-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие ажилласан байдлаа тогтоолгож боловсролын байгууллагад ажилласан нэг удаагийн тэтгэмж авах зорилготой, хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан байдлын талаар бичигдсэн боловч зөрчилтэй, ажилд томилсон, чөлөөлсөн талаарх зарим шийдвэр архивын байгууллагаас гарч ирэхгүй байгаа тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж тайлбарлав.

  2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

1989 оны 06 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Багшийн сургуулийн захиргаанаас нэхэмжлэгч Г.*******д хөдөлмөрийн дэвтэр нээн олгосон байх ба, уг дэвтэрт Улаанбаатар хотын Багшийн сургуулийн захирлын тушаалаар 1985 оны 09 сарын 01-нд тус сургуульд бага ангийн багшийн 1-р ангид элсүүлсэн, 1989 оны 07 сарын 01-нд бага ангийн багш мэргэжлээр төгссөн тул Ардын боловсролын мэдэлд шилжүүлсүгэй, Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 07 сарын 03-ны өдрийн 93 тоот тушаалаар ******* сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар томилов, мөн тус хэлтсийн даргын 1992 оны 08 сарын 06-ны өдрийн Б/87 тоот тушаалаар 1992 оны 08 сарын 15-наас ******* сумын бага ангийн багшаас чөлөөлж, сумын бага ангийн багшаар томилов, сумын дунд сургуулийн захирлын 1992 оны 10 сарын 01-ний өдрийн 29 тоот тушаалаар сумын дунд сургуулийн бага ангийн багшаар томилов, Дундговь аймгийн сумын дунд сургуулийн захирлын 1995 оны 01 сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар хөдөлмөрийн дэвтрийг хаав гэж тус тус бичилт хийгдэж, холбогдох байгууллагын тамга, тэмдэг дарагджээ.

Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 07 сарын 03-ны өдрийн Багш нарыг ажилд томилох тухай тушаалын хавсралтад ******* ******* - ******* сумын бага ангийн багш -аар томилон ажиллуулав гэж, Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1992.09.30-ны өдрийн 41 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралтад ... *******- багын багшаас чөлөөлж, ... сумуудын засаг даргын тамгын газрын мэдэлд шилжүүлсүгэй гэж тус тус бичигдсэн тушаалууд, Г.*******гийн сумын сургуульд шимтгэл төлж ажилласан талаарх архивын лавлагаа, баярын бичиг, Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2025.10.01-ний өдрийн 04/478 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Г.******* нь 1989 оны 07 сарын 03-наас 1992 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн ******* сумын 8 болон 10 жилийн сургуульд, 1992 оны 08 сарын 15-наас 1995 оны 10 сарын 06-ныг хүртэл Дундговь аймгийн сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх заалтаас үзвэл, Г.*******гийн тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, дээрх хугацаанд Дундговь аймгийн ******* болон сумын сургуульд бага ангийн ажиллаж байсан талаарх ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн зарим тушаал, шийдвэр Архивын байгууллагад байхгүй, хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбараа тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.

Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.******* нь 1989 оны 07 сарын 03-наас 1991 оны 04 сарын 24-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд, 1991 оны 04 сарын 24-нөөс 1992 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн ******* сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар, 1992 оны 08 сарын 15-ны өдрөөс 1995 оны 10 сарын 06-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 4. Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******ын ******* / Рд:*******/ нь 1989 оны 07 сарын 03-ны өдрөөс 1991 оны 04 сарын 24-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд, 1991 оны 04 сарын 24-ний өдрөөс 1992 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн ******* сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар, 1992 оны 08 сарын 15-ны өдрөөс 1995 оны 10 сарын 06-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ