| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00556/И |
| Дугаар | 310/ШШ2025/00509 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 310/ШШ2025/00509
| 2025 оны 09 сарын 10 өдөр | Дугаар *******10/ШШ2025/00509 | Дундговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг Ерөнхий сайд Амарын гудамж төв байр хаягт байрших ХК /РД:257*******697/-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн ******* сумын *******-р баг,******* *******-******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:ЗА7909250*******/-ээс зээлийн гэрээний үүрэгт 9042*******2*******.49 төгрөг гаргуулах тухай *******10/2025/00556/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 4400110.47 төгрөгийг төлсөн. ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 5 сарын 5-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 106 хоног хугацаа хэтрүүлэн төлбөрийн зөрчил үүсээд байна. Иймд Иргэний хуулийн 45******* дугаар зүйлийн 45*******.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 201011*******475 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл **************90954.76 төгрөг, зээлийн хүү 641002.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10*******71.67 төгрөг, нийт үлдэгдэл 9042*******2*******.49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ХК-ний нэхэмжлэлтэй, Д.*******т холбогдох 9042*******2*******.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаас гаргасан 2025 оны 10 сарын *******0-ны өдрөөс 2026 оны 02 сарын *******0-ны өдөр хүртэл 1507000 төгрөгөөр төлөх, 2026 оны 0******* сарын *******0-ны өдөр 1507*******2*******.49 төгрөг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.******* миний бие -иас ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж авсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 9042*******2*******.49 төгрөгийг авсан үнэн, маргах зүйлгүй байхгүй. Дараах хуваариар төлнө. 2025.10.*******0-ны өдөр 1507000 төгрөг, 2025.11.*******0-ны өдөр 1507000 төгрөг, 2025.12.*******0-ны өдөр 1507000 төгрөг, 2026.01.*******0-ны өдөр 1507000 төгрөг, 2026.02.*******0-ны өдөр 1507000 төгрөг, 2026.0*******.*******0-ны өдөр 1507*******2*******.49 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хариу тайлбар гаргаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК нь Д.*******ээс 9042*******2*******.49 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 9042*******2*******.49 төгрөгийг 2025 оны 10 сарын *******0-ны өдөр 1507000 төгрөг, 2025 оны 11 сарын *******0-ны өдөр 1507000 төгрөг, 2025 оны 12 сарын *******0-ны өдөр 1507000 төгрөг, 2026 оны 01 сарын *******0-ны өдөр 1507000 төгрөг, 2026 оны 02 сарын *******0-ны өдөр 1507000 төгрөг, 2026 оны 0******* сарын *******0-ны өдөр 1507*******2*******.49 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1596*******5 төгрөгөөс төгрөгөөс 79*******19 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 79*******19 төгрөгийг, хариуцагчаас 79*******19 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75******* дугаар зүйлийн 1, 12******* дугаар зүйлийн 12*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХК-ийн нэхэмжилсэн 9042*******2*******.49 /есөн сая дөчин хоёр мянга найман зуун хорин найман төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт *******гийн ******* /РД:ЗК7*******122*******11/ нь 2025 оны 10 сарын *******0-ны өдөр 1507000 /нэг сая таван зуун долоон мянга / төгрөг, 2025 оны 11 сарын *******0-ны өдөр 1507000 /нэг сая таван зуун долоон мянга/ төгрөг, 2025 оны 12 сарын *******0-ны өдөр 1507000 /нэг сая таван зуун долоон мянга/ төгрөг, 2026 оны 01 сарын *******0-ны өдөр 1507000 /нэг сая таван зуун долоон мянга/ төгрөг, 2026 оны 02 сарын *******0-ны өдөр 1507000 / нэг сая таван зуун долоон мянга / төгрөг, 2026 оны 0******* сарын *******0-ны өдөр 1507*******2*******.49 /нэг сая таван зуун долоон мянга найман зуун хорин найман төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159**************2.*******2 /нэг зуун тавин есөн мянга найман зуун наян хоёр төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгөөс 79941.16 /далан есөн мянга есөн зуун дөчин нэгэн төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 79941.16 /далан есөн мянга есөн зуун дөчин нэгэн төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг, хариуцагч Д.*******ээс 79941.16 /далан есөн мянга есөн зуун дөчин нэгэн төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан ХК-д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ