Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 310/ШШ2025/00511

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 310/ШШ2025/00511

Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, ******* 3-******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:ЗБ*******5092112/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага:  Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 19*******5 онд төрсөн, эртэй, энэ жил *******0 нас хүрч байна. Би 1982 оны 07 сарын 05-наас 1983 оны 01 сарын 13-ныг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргалан нэгдлийн Энгэр-Ус бригадад хоньчноор, 1983 оны 01 сарын 13-наас 1983 оны 0******* сарын 13-ны хүртэл уурын зуухны галчаар, 198******* оны 0******* сарын 13-наас 198******* оны 0******* сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан.

Цэргийн алба хааж ирээд 198******* оны 07 сарын 01-нээс Баянхошуу бригадад ердийн хэсгийн туслах малчнаар, 1987 оны 0******* сарын 12-ноос гардан хээлтүүлэгчийн техникчээр ажиллаж байгаад 1987 оны 10 сарын 10-ны өдрөөс чөлөөлж, тэжээлийн цехийн ажилтнаар 1988 оны 05 сарын 15-наас 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэвлэл тараагчаар, 1989 оны 04 сарын 19-ний өдрөөс 1989 оны 05 сарын 31-нийг дуустал барилгын бригадад ажилчнаар, 1989 оны 0******* сарын 01-нээс 09 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний халаалтын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү. Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилтийн шаардлага хангахгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү" гэжээ.

2. Нэхэмжлэгч нотлох баримтаар 

340522 дугаартай Г.*******ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 08 сарын 20-ны өдрийн 127 дугаартай албан бичиг, түүний хавсралт болох Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн даргын 1982.07.05-ны өдрийн 30 дугаартай Илгээлтийн залуу малчдыг ажилд томилох тухай, 1983.01.13-ны өдхийэ 04 дугаартай Ажлаас халах, ажилд томилох тухай ,1987.0*******.12-ны өдрийн 2******* дугаартай Үнээ, гүү хээлтүүлгийн ажлыг зохион байгуулах тухай, 198*******.12.09-ний өдрийн 89 дугаартай Ажилд томилох тухай, 1987.10.18-ны өдрийн 49 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай, 1988.05.19-ний өдрийн 24 дугаартай Ажилд томилох тухай, 1989.03.01-ний 10 дугаартай Хэвлэл тараах ажлыг бригад, үхрийн хэсгийн дарга нарт хавсруулан хариуцуулах тухай, 1989.04.20-ны өдрийн 24 дугаартай Ажилд томилох тухай тушаалууд, хавсралтын хамт, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 08 сарын 15-ны өдрийн 201 дугаартай албан бичиг, Дундговь аймгийн Татварын газрын 2025 оны 08 сарын 15-ны өдрийн 387 дугаартай тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Г.******* нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1982 оны 07 сарын 05-наас 1983 оны 0******* сарын 13-ны хүртэл, 198******* оны 0******* сарын 12-ноос 1989 оны 05 сарын 31-нийг өдрийг дуустал хугацаанд , 1989 оны 0******* сарын 01-нээс 1989 оны 09 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний халаалтын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан байдлын талаар бичигдсэн шаардлага хангахгүй, тушаалын он, сар засвартай байгаа тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлд дурдсан.

  2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

1989 оны 08 сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын депутатын гүйцэтгэх захиргаанаас нэхэмжлэгч Г.*******ад 340522 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нээн олгосон байх ба, уг дэвтэрт нэгдлийн даргын 1987 оны 03 сарын 01-ний өдрийн 04-р тушаалаар уурын зуухны галчаар томилон авч ажиллуулав, нэгдлийн даргын 198******* оны 12 сарын 09-ний өдрийн 89-р тушаалаар Баянхошуу баригдад ердийн хөсгийн туслах малчнаар томилж ажилуулав, нэгдлийн даргын 1987 оны 0******* сарын 18-ны өдрийн 49-р тушаалаар Баянхошуу баригдад ердийн хөсөгчинөөс чөлөөлж, сумын төвд тэжээл үйлдвэрлэлд ажилтнаар авч ажиилуулав, нэгдлийн даргын 1987 оны 0******* сарын 12-ны өдрийн 2*******-р тушаалаар Тэжээл үйлдвэрийн ажилтнаас чөлөөлж зүлэгтийн фермд хээлтүүлэгийн техникчээр томилон ажиллуулав, нэгдлийн даргын 1988 оны 05 сарын 15-ны өдрийн 24-р тушаалаар Баянхошуу баригдад хэвлэл тараагчаар томилон ажилуулав, нэгдлийн даргын 1989 оны 03 сарын 01-ний өдрийн 01-р тушаалаар Орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөв, нэгдлийн даргын 1989 оны 04 сарын 20-ны өдрийн 24-р тушаалаар Сумын төвд барилгын байнгйн бригадад ажилтнаар ажиллуулав, нэгдлийн даргын 1989 оны 05 сарын 31-ний өдрийн тушаалаар Барилгын байнгийн баридад ажилтанаас чөлөөлөв, Баянжаргалан сумын Нийтийн ахуй үйлчилгээний газрын даргын 1989 оны 05 сарын 30-ний өдрийн 0*******-р тушаалаар халаатын зуухны ээлжийн машинастаар авч ажиллуулав, Баянжаргалан сумын Эрчим хүчний төвийн 1990 оны 08 сарын 30-ний өдрийн 04-р тушаалаар өөрийн хүсэлтээр ээлжийн машинистаас чөлөөлөв. гэх тушаалын бичилт хийгдсэн байна.

Түүнчлэн Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн даргын

         1982 оны 07 сарын 05-ны өдрийн 30 дугаар Илтгээлтийн залуу малчдыг ажилд томилох тухай тушаалын хавсралтад *******гийн *******ыг Энгэр-Ус бригадад хоньчноор гэж,

         1983 оны 01 сарын 13-ны өдрийн 4 дугаар Ажилд томилох тухай тушаалд ... Уурын зуухны галчаар Г.*******ыг 1-р сарын 10-наас түр томилсугай гэж,

         1987 оны 0******* сарын 12-ны өдрийн 25 дугаар Гардан хээлтүүлэгийн техникчээр томилох тухай тушаалд .. 1987 оны 0******* сарын 12-ны өдрөөс эхлэн гардан хээлтүүлэгчийн техникчээр томилон ажилуулсугай. Үүнд: Зүлэгтийн фермд Г.******* гэж,

         198******* оны 12 сарын 09-ний өдрийн 89 дугаар Ажилд томилох тухай тушаалд ... Г.*******ыг ердийн хөсгийн туслах малчнаар 198******* оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн томилон ажиллуулсугай гэж,

         1987 оны 10 сарын 18-ны өдрийн 49 дугаар Ажилд томило ба ажлаас чөлөөлөх тухай тушаалд Баянхошуу бригадын ердийн хөсгийн ахлагч Г.*******ыг 1987 оны 10-р сарын 10-наас ажлаас нь чөлөөлж, мөн өрөөс тэжээлийн цехэд ажилчнаар томилсугай гэж,

         1988 оны 05 сарын 19-ний өдрийн 24 дугаар Ажилд томилох тухай тушаалд ... Баянхошуу бригадын хэвлэл тараагчаар Г.*******ыг 1988 оны 5-р сары 15-наас эхлэн томилон ажиллуулсугай гэж,

         1989 оны 03 сарын 01-ний өдрийн 10 дугаар тушаалд ...Баянхошуу бригадын хэвлэл тараагч Г.*******ыг орон тооны цомхотголоор орон тоо хасагдсан тул 1989 оны 3-р сарын 1-нээс ажлаас нь чөлөөлсүгэй гэж,

         1989 оны 04 сарын 20-ны өдрийн 24 дугаар Ажилд томилох тухай тушаалд Г.*******ыг 1989 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн барилгын бригадын ажилчнаар томилон ажиллуулсугай гэж тус тус тэмдэглэгджээ.

 

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2025 оны 08 сарын 15-ны өдрийн 08/387 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Г.******* нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргалан нэгдэлд 1982 оны 07 сарын 05-наас 1983 оны 01 сарын 10-ныг хүртэл хоньчноор, 1983 оны 01 сарын 10-наас 1983 оны 0******* сарын 27-ныг хүртэл уурын зуухны галчаар, 198******* оны 12 сарын 01-нээс 1987 оны 10 сарын 10-н хүртэл нэгдэлд ердийн хөсгийн туслах малчин, гардан техникийн хээлтүүлэгч, ердийн хөсгийн ахлагчаар, 1987 оны 10 сарын 10-наас 1988 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл тэжээлийн цехэд ажилчнаар, 1988 оны 05 сарын 15-наас 1989 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл бригадын хэвлэл тараагчаар, 1989 оны 04 сарын 19-ний өдрөөс 1989 оны 05 сарын 31-нийг дуустал барилгын бригадад ажилчнаар, 1989 оны 0******* сарын 01-нээс 1989 оны 09 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний халаалтын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.*******-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх заалтаас үзвэл, Г.*******ын тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний дээрх хугацаанд Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэл болон Баянжаргалан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний халаалтын зууханд ажиллаж байсан талаар ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн зарим тушаал, шийдвэр Архивын байгууллагад байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 08 сарын 20-ны өдрийн 127 дугаартай тодорхойлолтоор, хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй, тамга тэмдгийн зөрчилтэй болох нь Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 08 сарын 15-ны өдрийн 201 тоот албан бичгээр тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.

Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.*******ыг Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргалан нэгдэлд 1982 оны 07 сарын 05-наас 1983 оны 01 сарын 10-ныг хүртэл хоньчноор, 1983 оны 01 сарын 10-наас 1983 оны 0******* сарын 27-ныг хүртэл уурын зуухны галчаар, 198******* оны 12 сарын 01-нээс 1987 оны 10 сарын 10-н хүртэл нэгдэлд ердийн хөсгийн туслах малчин, гардан техникийн хээлтүүлэгч, ердийн хөсгийн ахлагчаар, 1987 оны 10 сарын 10-наас 1988 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл тэжээлийн цехэд ажилчнаар, 1988 оны 05 сарын 15-наас 1989 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл бригадын хэвлэл тараагчаар, 1989 оны 04 сарын 19-ний өдрөөс 1989 оны 05 сарын 31-нийг дуустал барилгын бригадад ажилчнаар, 1989 оны 0******* сарын 01-нээс 09 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний халаалтын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 4. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-т зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.*******-д зааснаар *******гийн ******* /ЗБ*******5092112/-ыг Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргалан нэгдэлд 1982 оны 07 сарын 05-наас 1983 оны 01 сарын 10-ныг хүртэл хоньчноор, 1983 оны 01 сарын 10-наас 1983 оны 0******* сарын 27-ныг хүртэл уурын зуухны галчаар, 198******* оны 12 сарын 01-нээс 1987 оны 10 сарын 10-н хүртэл нэгдэлд ердийн хөсгийн туслах малчин, гардан техникийн хээлтүүлэгч, ердийн хөсгийн ахлагчаар, 1987 оны 10 сарын 10-наас 1988 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл тэжээлийн цехэд ажилчнаар, 1988 оны 05 сарын 15-наас 1989 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл бригадын хэвлэл тараагчаар, 1989 оны 04 сарын 19-ний өдрөөс 1989 оны 05 сарын 31-нийг дуустал барилгын бригадад ажилчнаар, 1989 оны 0******* сарын 01-нээс 09 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний халаалтын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ