| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00468/И |
| Дугаар | 310/ШШ2025/00492 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 310/ШШ2025/00492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын ******* баг, ******* хэмээх газар нутаглах, ******* овогт ******* ******* /РД: *******/- ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ууган-Адъяа
ТОДОРХОЙЛОХ нь:
Дээрхээс бусад жилүүдэд малчнаар ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бичилт, нөхөн тооцолт бүрэн байгаа. Иймд миний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар цалингийн хүснэгтийн хуулбар, Дундговь аймгийн Татварын газрын тодорхойлолт, Луус сумын Хөдөлмөр нэгдлийн цалингийн хүснэгтийн хуулбар зэргийг үндэслэн 1989 оны 06 сарын 15-ны өдрөөс 1991 оны 07 сарын 01-нийг өдрийг хүртэл Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү" гэжээ.
2. Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би 1989 оны 06 сарын 01-нд 8 дугаар ангиа төгсөж, хөдөө ээжтэйгээ мал малласан. Би одоо тэтгэвэрт гарах гэж байгаа, ажилласан жил дутаад байгаа. 1989 оны 06 сарын 01-ээс 1991 оны 07 сарын 01-ний хооронд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд Норовын буюу ээжтэйгээ хамт мал маллаж байсан ажилласан жилээ тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан. Би юу яасан л даа уучлаарай. Би 1989 оны 06 сарын 01-нд 8 дугаар анги төгсөөд Өмнөговийн техник мэргэжлийн сургуулийн хуваарь авсан. Алдаг, оног явж байгаад төгссөн. 1989 онд яваагүй, очиж бүртгүүлчхээд 1990 онд очсон гэв.
3. Нэхэмжлэгч нотлох баримтаар
Ц.*******ын төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, Дундговь аймгийн Татварын газрын 2024 оны 08 сарын 02-ны өдрийн 08/374 дугаартай албан бичиг, Луус сумын ЗДТГ-ын 2023 оны 03 сарын 15-ны өдрийн 03/67 дугаартай албан бичиг, түүний хавсралт Н.гийн 1989 оны 03 дугаар сар, 1990 оны 0******* сар, 1991 оны 02 сард авч байсан хөдөлмөрийн хөлс олголтын баримт, Н.гийн 1993 оны хээлтүүлгийн сарын мэдээ гэх нотариатаар батлуулсан хуулбар баримт, Ц.*******аас Д.*******д олгосон итгэмжлэл, төрөл садангийн лавлагаа, Дундговь аймгийн Архив тасаг-аас Малчин-даатгуулагчид олгосон 2025 оны 04 сарын 08-ны өдрийн Дугаар 99 лавлагаа, хавсралт, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 319 дугаартай шийдвэр зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.
4. Шүүхээс бүрдүүлсэн баримт
Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.*******ын ХААТР-1, ХААТР-21 маягтыг нотлох баримтаар гаргуулж, гэрч Г.*******, Н. нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэн, шүүхийн санаачилгаар Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газраас Ц.*******ын хувийн хэргээс 1991-2000 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай тэмдэглэл, бүрдүүлж өгсөн баримт бичиг болох Иргэн / даатгуулагчийн / -ийн ажилласан жил , тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай өргөдөл гаргагчийн мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар, Засаг даргын тодорхойлолт, Ц.*******ын малын санитарчин мэргэжлийн үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар / хэргийн 32-37-р тал/ зэрэг баримтуудыг гаргуулан авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ц.******* нь 1989 оны 06 сарын 15-ны өдрөөс 1991 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэрт малчнаар ажилласан байдал дутуу бичигдсэн тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж тайлбарлав.
2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн, шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Ц.******* нь 1989 оны 06 сарын 16-ны өдөр 8-р анги төгсөж Бүрэн бус дунд боловсролын 033671 дугаар гэрчилгээ олгогдсон нь гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
1991 оны 06 сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс нэхэмжлэгч Ц.*******д хөдөлмөрийн дэвтэр нээн олгосон байх ба, уг дэвтэрт 1992 оны 01 сараас 1993 оны 12 сарыг дуусталх хугацааны ажилласан хоног, авсан цалин хөлсний бичилт хийгдсэн, хөдөлмөрийн дэвтрийн улсын үзлэгээр 2 жил ажилласнаар тооцож, нийгмийн хамгааллын улсын байцаагч гарын үсэг, тэмдгээ дарж баталгаажуулсан байна.
Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ц.*******ын 1989 оны 07 сарын 24-ний өдөр Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21/А/ маягтад эрхэлдэг ажил сурагч гэж бичигдсэн.
Шүүхээс Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газраас Ц.*******ын хувийн хэргээс гаргуулсан Иргэн / даатгуулагчийн / -ийн ажилласан жил , тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай өргөдөл гаргагчийн мэдүүлэгт Ц.******* нь 1991 оны 07 сараас 2000 оны 12 сарын дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх баримт, Цэдэнсамбын ******* нь малын санитарчин мэргэжлээр 2 жил суралцсан тул 1991 оны 06 сарын 22-ны өдөр олгосон Малын санитарчин мэргэжлийн үнэмлэхний хуулбар баримт, Ц.*******д 1989.06.15-ны өдөр нээн олгосон дээрх хөдөлмөрийн дэвтэрт, түүний мэргэжлийг санитарч гэж тэмдэглэгдсэн зэрэг бичгийн баримтууд, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан Би 1989 оны 06 сарын 01-нд 8 дугаар анги төгсөөд Өмнөговийн техник мэргэжлийн сургуулийн хуваарь авсан. Алдаг, оног явж байгаад төгссөн гэх тайлбараар нэхэмжлэгч Ц.******* нь 1989 оны 06 сарын 15-ны өдрөөс 1991 оны 07 сарын 01-ний өдрийн хүртэл хугацаанд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна.
Ц.******* нь миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэрт малчнаар ажилласан байдал дутуу бичигдсэн тул ажилласан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч, түүнд нэгдлээс 1991 оны 06 сарын 15-ны өдөр нээн олгосон хөдөлмөрийн дэвтэрт малчнаар ажилласан байдал нь дутуу бичигдсэн гэх үндэслэл дээрх нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
3. Нэхэмжлэгч нь 1989-1991 онд эх Норовын гийн хамт Луус сумын Хөдөлмөр нэгдэлд мал маллаж байсан гэх тайлбарыг гаргаж, эх Н.гийн 1989 оны 03 дугаар сар, 1990 оны 0******* сар, 1991 оны 02 сард авч байсан хөдөлмөрийн хөлс олголтын баримт, Н.гийн 1993 оны хээлтүүлгийн сарын мэдээ гэх баримтуудыг нотариатаар батлуулан хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хэдий боловч 1989-1991 онд эх Н.гийн хамт амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, дээрх хөдөлмөрийн хөлс олголтын баримтыг нэхэмжлэгч Ц.*******ын малчнаар ажилласан хугацаанд хамааралтай, ач холбогдолтой баримт гэж шүүхээс үнэлээгүй болно.
Цэдэнсамбын *******д 1991 оны 06 сарын 22-ны өдөр олгосон Малын санитарчин мэргэжлийн үнэмлэхэд түүний овгийг Цэдэнсамба гэж бичсэн байх боловч нэхэмжлэгч Ц.******* нь энэхүү мэргэжлийн үнэмлэхийг минийх биш гэж маргаагүй, үүнийг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд Өмнөговь аймагт тухайн мэргэжлээр сурч байсан талаар тайлбар гаргасан тул Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газраас Ц.*******ын 1991 оны 07 сараас 2000 оны 12 сарын дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан хувийн хэргээс ирүүлсэн дээрх мэргэжлийн үнэмлэхийг нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, нэхэмжлэгчийн тайлбар, бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж ******* *******д хамааралтай, түүний мэргэжлийн үнэмлэх гэж шүүхээс үнэлсэн болно.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 136.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* нь 1989 оны 06 сарын 15-ны өдрөөс 1991 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
4. Нэхэмжлэгч Ц.*******ын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56.1-т зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 136.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/-ын 1989 оны 06 сарын 15-ны өдрөөс 1991 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛА