| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00435/И |
| Дугаар | 310/ШШ2025/00493 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 310/ШШ2025/00493
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, *******ын талбай*******, ******* *******, давхарт байрлах, ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын баг, тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор аймгийн сумын баг, гудамжны тоотод оршин суух, овогт /РД: /-д холбогдох 2445783.51 төгрөг гаргуулах тухай, индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэгт нийт 2445783.51 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...М. миний бие ******* ББСБ ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 2445783.51 төгрөгийг 4 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна. Үүнд: 2025 ны 09 сарын 25-ны өдөр 611446 төгрөг, 2025 ны 10 сарын 25-ны өдөр 611446 төгрөг, 2025 ны 11 сарын 25-ны өдөр 611446 төгрөг, 2025 ны 12 сарын 25-ны өдөр 611446 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хариуцагч М. нь нэхэмжлэлийн дүнг хүлээн зөвшөөрч 4 сарын хугацаанд хувааж төлөхөөр хариу тайлбар ирүүлсэнг хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч М.гаас 2445783.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага болох 2445783.51 төгрөгийг 2025 ны 09 сарын 25-ны өдөр 611446 төгрөг, 2025 ны 10 сарын 25-ны өдөр 611446 төгрөг, 2025 ны 11 сарын 25-ны өдөр 611446 төгрөг, 2025 ны 12 сарын 25-ны өдөр 611446 төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54083 төгрөгөөс 27042 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 27042 төгрөгийг, хариуцагчаас 27042 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2445783.51 /хоёр сая дөрвөн зуун дөчин таван мянга долоон зуун наян гурван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагч овогт /РД: / нь 2025 ны 09 сарын 25-ны өдөр 611446 /зургаан зуун арван нэгэн мянга дөрвөн зуун дөчин зургаан/ төгрөг, 2025 ны 10 сарын 25-ны өдөр 611446 /зургаан зуун арван нэгэн мянга дөрвөн зуун дөчин зургаан/ төгрөг, 2025 ны 11 сарын 25-ны өдөр 611446 /зургаан зуун арван нэгэн мянга дөрвөн зуун дөчин зургаан/ төгрөг, 2025 ны 12 сарын 25-ны өдөр 611446 /зургаан зуун арван нэгэн мянга дөрвөн зуун дөчин зургаан/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54083 /тавин дөрвөн мянга наян гурван/ төгрөгөөс 27042 /хорин долоон мянга дөчин хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 27042 /хорин долоон мянга дөчин хоёр/ төгрөгийг, хариуцагч М.гаас 27042 /хорин долоон мянга дөчин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ