| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00479/И |
| Дугаар | 310/ШШ2025/00494 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 310/ШШ2025/00494
Улаан
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хэсэг ******* гудамжны тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн сумын баг, гэх газар оршин суух, овогт /РД: /-д холбогдох 13500000 төгрөг гаргуулах тухай, индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Доржсамба овогтой гаас үлдэгдэл 9000000 төгрөг, алданги 4500000 төгрөг, нийт 13500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Доржсамба овогтой миний бие ******* *******аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 13500000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 12 сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Д. 3 сарын дотор миний нэхэмжлэлийн дагуу төлөх хохирлыг барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Д.д холбогдуулан 13500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 13500000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 12 сарын 20-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225450 төгрөгөөс 112725 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 112725 төгрөгийг, хариуцагчаас 112725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225450 /хоёр зуун хорин таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгөөс 112725 /нэг зуун арван хоёр мянга долоон зуун хорин таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 112725 /нэг зуун арван хоёр мянга долоон зуун хорин таван/ төгрөгийг, хариуцагч Д.гаас 112725 /нэг зуун арван хоёр мянга долоон зуун хорин таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ