| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00505/И |
| Дугаар | 310/ШШ2025/00497 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 310/ШШ2025/00497
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, *******ын *******, ******* *******, давхарт байрлах, ******* ******* ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн сумын баг, байрны тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор ******* хот, дүүрэг, хороо, гудамжны тоотод оршин суух, овогт *******андухай /РД: /-д холбогдох 7862739.25 төгрөг гаргуулах тухай, индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...зээлийн гэрээний үүрэгт нийт 7862739.25 төгрөгийг зээлдэгч *******андухайгаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.*******андухай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...*******иний бие Чинбаатар овогтой *******андухай нь тус шүүхэд ******* ******* ХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч зөвшөөрч байна. Үүнд: *******иний зүгээс төлж барагдуулах шаардлагатай 7862739.25 төгрөгийг 2025 оны 09 сарын 30-ны өдөр 982843 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 982843 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 982843 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 982843 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 982843 төгрөг, 2026 оны 02 сарын 30-ны өдөр 982843 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 982843 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 982843 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 09 сарын 30-ны өдрөөс эхлэн 2026 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 982843 төгрөг төлөхөөр хариу тайлбартаа тусгасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ч.*******андухайгаас 7862739.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.*******андухай нь нэхэмжлэлийн шаардлага болох 7862739.25 төгрөгийг 2025 оны 09 сарын 30-ны өдөр 982843 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 982843 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 982843 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 982843 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 982843 төгрөг, 2026 оны 02 сарын 30-ны өдөр 982843 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 982843 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 982843 төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140754 төгрөгөөс 70377 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 70377 төгрөгийг, хариуцагчаас 70377 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140754 /нэг зуун дөчин мянга долоон зуун тавин дөрвөн/ төгрөгөөс 70377 /далан мянга гурван зуун далан долоон/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 70377 /далан мянга гурван зуун далан долоон/ төгрөгийг, хариуцагч Ч.*******андухайгаас 70377 /далан мянга гурван зуун далан долоон/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИ*******ЭДДУЛА*******