| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04564/И |
| Дугаар | 191/ШШ2025/06069 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/06069
| 20******* 07 21 | 191/ШШ20*******/06069 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******зүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо ******* ******* хотхон ******* байр ******* тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******зүрх дүүрэг, дугаар хороо,...тоот хаягт оршин суугч, овогт ийн /регистрийн дугаар УД812070/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 24,155,500 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Э.т холбогдуулан 24,155,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 200 онд ШУТИС-ын барилга инженер, архитекторын сургуульд сурч байхдаа тус сургуулийн оюутан Э.тай танилцаж, 2005-2006 онд хамт магистрт сурч байсан. 2015-202 онд Япон улсад ажиллаж амьдарч байхдаа тодорхой хэмжээний мөнгө цуглуулсан бөгөөд 2022 оны 09 сард Э. Япон улсад ирээд надтай уулзаж хамтран ажиллах талаар ярьж байсан. Улмаар 202 оны 11 сард намайг ирсэн байхад Э. " гэдэг хийцтэй цай үйлдвэрлэж байгаа, хөрөнгө оруулаач" гэж мессеж бичин уулзаж цай хамтран үйлдвэрлэх 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулаач гэж санал тавьсан. Үүний дагуу 2024 оны 5 сарын 21-нээс 7 сарын 5-ны өдөр хүртэл нийт 24,155,500 төгрөгийг Э.ын ХХК-ний санхүүгийн болон маркетингийн үйл ажиллагаанд зориулан өгсөн. Бид нар тухайн үед хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, амаар тохиролцоод л явж байсан, би үйлдвэр дээр нь очиход тоног төхөөрөмжөө ажиллуулаагүй хураачихсан байсан, тэр үед ажилд нь тусалж тоног төхөөрөмжийг нь Налайх руу зөөхөд хамт явж, угсарч байсан. Тухайн үед бага хэмжээний цай хийж надад үзүүлж байсан. Би 2 удаа үйлдвэр дээр цайнаас нь хийлцэж байсан. Тэгээд үйлдвэрлэл явагдахгүй байхаар нь цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгийг мэдээд 2024 оны 7 сард Э.аас "одоо 20-иод сая төгрөг зарцуулчихлаа энэ мөнгөө би эргээд авч чадах уу..." гэж асуухад Э. "...мөнгийг чинь буцааж өгөх боломжгүй..." гэж хэлсэн. Хэдийгээр бид амаар тохирлцож би хөрөнгө оруулсан боловч надад ямар нэгэн ашиг өгөөгүй тул би өгсөн мөнгөөрөө хохирсон бөгөөд тухайн үед Э. авахдаа цаад харилцагч байгууллагуудын данс руу реклам зар сурталчилгааны мөнгө гэж шилжүүлүүлж байсан. Иймд хариуцагч Э.аас 24,155,500 төгрөг гаргуулна гэв.
Хариуцагч Э. шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Э.*******тай хамтран ХХК-ийг байгуулсан. Э.******* нь хамтарсан компанийн бүрэн эрхт гишүүн байсан бөгөөд түүний шийдвэрээр 2024 оны 9 дүгээр сарын *******-ны албан ёсоор Э.******* нэрээ хасуулсан. Компани ашигтай ажиллаагүй, гэж өөрөө дундаас гарсан хийморь ХХК-г байгуулаад цайны борлуулалт түгээлтийг сайжруулах зорилгоор 2024 оны 7 дугаар сард ХХК нь түгээлт борлуулалт хийлгэх гэрээ байгуулж 7 дугаар сарын 9-ний өдөр 0 хайрцаг цай өгсөн. Тус компани 500 гаруй дэлгүүрт түгээлт хийдэг. Э.*******гийн нэхэмжилж байгаа мөнгөөр 2024 оны 6 дугаар сарын 02-ний өдрөөс 7 дугаар сарын 10 хүртэл сурталчилгаа хийлгэсэн. Наадмын амралт болсон тул манайх 8 дугаар сарын сүүлээр реклам сурталчилгаагаа дахин цацахаар ярилцсан байсан боловч 8 дугаар сарын 15 үед Э.******* цаашид хөрөнгө оруулахаа болилоо гэсэн. Ингээд манайх цайгаа таниулах реклам, зар сурталчилгаа хийж борлуултаа нэмэгдүүлэх боломжгүй болсон. Компани одоог хүртэл ашигтай ажиллаж чадаагүй, 2024 оны 6 дугаар сараас 20******* оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд цайны үйлдвэр нийт борлуулалтын орлого нь 2024 он 8-р сарын 1-нд Нарантуулын түгээгч хүн 769,500 төгрөг, 2024 он 9 дүгээр сарын 05-нд ХХК-с 718, 675 төгрөг, 2024 он 10 дугаар сарын 07-нд 96,700 төгрөг, 2024 он 10 дугаар сарын 16-нд 96,700 төгрөг, 20******* он 04 дүгээр сарын 04-нд ,909 00 төгрөг, 20******* он 06 дугаар сарын 0-нд УБТЗ 855, 000 төгрөг / хайрцаг захиалж авсан/ нийт орлого 8,1*******, 875 төгрөг хийморь ХХК-н дансны хуулга дээр миний эзэмшилийн ХХК-с 10,000,000 төгрөг 2024 оны 9-р сарын 26 нд орсон байгаа нь 10,000,000 борлуулттай бол өөрийн хүсэлтээр НӨАТ төлөгч болдог заалтын дагуу зохиомолоор хийсэн мөнгө бөгөөд татварын газар татгалзсан. Оргил сүлжээ дэлгүүрт өгч борлуулах зорилготой байсан бөгөөд дээр дурьдсан хугацаанд үйлдвэрт гаргасан зарлага Үйлдвэрийн байрны түрээс 1,400,000 төгрөг, Түүхий эд 2024 оны 09 дүгээр сарын 08-нд 1,426,000 төгрөг сүү будаа, 2024 оны 11 сарын 17 нд 2,602,000 төгрөг сүү будаа, 20******* оны 4 сарын 02 нд 2,852,000 сүү будаа, 20******* оны 4 сарын 1 нд 2,602,000 сүү будаа, 2 дугаарр сард цагаан сарын өмнө facebook сурталчилгаанд 1,000,000 төгрөг, 20******* оны 2 дугаар сарын 18-нд ,100,000 төгрөг, MNS стандарт авахад хэрэгтэй тул байгаль орчины хэсэгчилсэн үнэлгээ 800,000 төгрөг нийт зардал 27,782,000 төгрөг. Э.******* нь компани ашигтай болохоос өмнө хөрөнгө оруулалтаа зогсоож, өөрийн хүсэлтээр нэрээ хасуулсан. Цаашид ашиггүй ажиллах болон дампуурсан тохиолдолд М. болон Э.******* мөн миний бие хөрөнгө оруулсан мөнгөө авах боломжгүй болно хэрэв цаашид ашигтай ажилдаг болоод ирвэл бүгд мөнгөө авах боломжтой болно гэдгийг би 2024 он 8 сарын 29 нд Э.*******д хэлсэн. Хөрөнгө оруулалтын мөнгөө Э.******* өөрийн данснаас үйлдвэрийн зардалд шууд шилжүүлсэн бөгөөд миний хувьд хувьдаа мөнгө огт аваагүй. Миний хувь дансруу мөнгө шилжүүлсэн 2 тохиолдол нь Facebook boost хийх төлбөр болон түүхий эдийн зардал байсныг дансны хуулгаар нотлох боломжтой. Бидний хооронд үйлдвэр ашигтай ажиллаагүй нөхцөлд хэн хэндээ хөрөнгө оруулсан мөнгөө эргүүлэн төлөх ямар нэг нэмэлт гэрээ байхгүй. Компаний тухай хуулийн дагуу, хувьцаа эзэмшигч нь оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг, компанийн өр төлбөрийг хувийн хөрөнгөөрөө төлөхгүй. Э.******* нь 50 хувийн эзэмшигч байсан бөгөөд компанийн ашиг, алдагдлыг адил тэгш үүрэх үүрэгтэй байсан гэв.
.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ниймлэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 20******* оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1014 дугаар Прокурорын тогтоол, 4/574 тоот Хариу мэдэгдэх хуудас, Оруулсан харангийн тооцоолол,
Хариуцагчаас нотлох баримтаар хийморь ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Компанийн эрх шилжүүлэх 2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн гэрээ, Голомт банкны дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Борлуулалтын хамтран ажиллах гэрээ, хариу тайлбар шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Э.т холбогдуулан 24,155,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хийморь ХХК-нд оруулсан хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Э. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Компаний тухай хуулийн дагуу, хувьцаа эзэмшигч нь оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг, компанийн өр төлбөрийг хувийн хөрөнгөөрөө төлөхгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 20******* оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1014 дугаар Прокурорын тогтоол, 4/574 тоот Хариу мэдэгдэх хуудас, Оруулсан хөрөнгийн тооцоолол, хийморь ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Компанийн эрх шилжүүлэх 2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн гэрээ, Голомт банкны дансны хуулга, Борлуулалтын хамтран ажиллах гэрээ, зохигчдын тайлбар зэргээр дараахь үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Э. нар нь 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ХХК-ийг байгуулсан бөгөөд компаний хувьцааг 50:50 хувиар эзэмшихээр гэрээ дүрмэндээ тусгажээ. /хавтаст хэргийн 24 тал/
8.Нэхэмжлэгч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд Тухайн үед бага хэмжээний цай хийж надад үзүүлж байсан. Би 2 удаа үйлдвэр дээр цайнаас нь хийлцэж байсан. Тэгээд үйлдвэрлэл явагдахгүй байхаар нь цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгийг мэдсэн гэж тайлбарлаж байна.
9.Компанийн эрх шилжүүлэх 2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн гэрээ байгуулж, энэхүү гэрээний зорилгоо эрх шилжүүлэгч нь компаний өөрийн хувьцаанд ногдох эрх, үүргээ эрх шилжүүлэн авагчид шилжүүлэхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцаглагыг зохицуулахад оршино. Энэхүү гэрээ нь компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг шилжүүлэхтэй холбботой харилцаанд үйлчилнэ. Гэрээний зүйл нь 2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн гэрээ байгуулсан компанийн хувьцааг бэлэглэх гэрээний хувьцаанд ногдох эрх үүрэг болно гэж тодорхойлжээ. /хавтаст хэргийн ******* тал/
10.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж зохицуулжээ.
11.Талуудын хооронд үүргийн харилцаа үүсч, урт хугацаанд хэрэгжих агуулагатай хөрөнгө оруулалтын талаар тохирч 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ХХК-ийг байгуулж, Компанийн эрх шилжүүлэх 2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн гэрээ байгуулах хүртэлх сар 19 хоногийн хугацаанд цайны үйлдвэрлэл явагдаагүй, ашиг олоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
12.Талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч хамтран ажиллахаар харилцан тохиролцсон талаар маргаагүй тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
1.Нэхэмжлэгч Компанийн эрх шилжүүлэх 2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн гэрээ байгуулж гэрээнээс гарснаар Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479..-т зааснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болж, хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4.-т зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болжээ.
14.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С. нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан аргаар иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалахаар шаардаж эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү маргааны тухайд зохигчийн хооронд хууль зүйн утгаараа компанийн эрх зүйн харилцаа үүссэн, эрхээ хэрэгжүүлэхэд бусад этгээдийн үйлдэл саад болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх хуульд заасан арга хэрэгсэлд хамаарахааргүй, Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасан эрх, үүргээ сайн дураар хэрэгжүүлээгүйг эрх нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.
15.Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Э.т холбогдуулан 24,155,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч нь хийморь ХХК-нд оруулсан хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.
16.Хариуцагч Э. нь компанийн өр төлбөрийг хувийн хөрөнгөөрөө төлөхгүй гэж маргаж байгаа тайлбар нь илүү үндэслэл бүхий гэж үзэхээр байна.
17.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.******* нь хийморь ХХК-нд оруулсан хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа иргэн Э.т холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байх тул хариуцагч Э.т холбогдох 24,155,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
18.Нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,727 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2. дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э.т холбогдох 24,155,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,727 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ