| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0052/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2018-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 52
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд хаалттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.Н-т холбогдох эрүүгийн 1804000000040 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч З.Н- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хот .. төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бульдозерчин мэргэжилтэй, “М-” ХХК-д засварчин ажилтай, ам бүл .., эхнэр .. хүүхдийн хамт .. дугаар хороо .. тоот хашаанд оршин суух /Иргэний үнэмлэх: .. дугаар хороо нарийн .. тоот хашаанд оршин суух хаягтай/, Т- овгийн З-ын Н- Прокурорын яллах дүгнэлтэд:
Шүүгдэгч З.Н- нь 2018 оны 3 дугаар сарын 4-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр И.Т-тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Н-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 16 цагийн үед найз А, Д- нарын хамт Д- ахын гэрт очиж 0.75 литрийн 1 шил архи, 0.5 литрийн 1 шил архи хувааж уугаад 19 цагийн үед гэртээ харьсан. Гэртээ ирэхэд эхнэр архи уулаа гэж намайг загнасан. Үүнээс болж бидний хооронд маргаан гарч улмаар эхнэрийнхээ нүү рүү 1 удаа цохьсон. Би согтсон болохоор зарим зүйлийн сайн санахгүй байна. Би эхнэртэйгээ 13 жил хамт амьдарч байна, бид 3-11 насны 2 хүүхэдтэй. 2016 онд эхнэртэйгээ маргалдаж хамар руу цохиж байсан. Тэрнээс болж цагдаагийн байгууллагад шалгуулж, арга хэмжээ авахуулж байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч И.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 19 цагийн үед манай нөхөр Н- гэртээ согтуу ирээд унтсан. Н- 20 цагийн үед сэрээд намайг биеэ үнэлэгч, янхан гэж доромжилон над руу дайрч үснээс зулгааж газар унагаад миний нүүр, зүүн талын хавирга хэсэг рүү өшиглөж зодсон. Тухайн үед манай 2 хүүхэд хажууд байсан. Би удалгүй гарч гүйгээд хөрш айл болох Х- ахын гэрт ороод ээж болон эгчийгээ дуудсан. Манай ээж, эгч нар ирээд цагдаагийн байгууллагад хандсан. Би нөхөртэйгээ 13 жил хамт амьдарч байна, манай нөхөр урьд нь намайг зодож, цохиж байсан. Одоо миний зүүн гарын бугалга хэсгээр хөндүүр, зүүн талын хавирга амьсгалахад хөндүүртэй, нүүрний зүүн хэсэгт тэр чигтээ хавдаж хөндүүрлэсэн байдалтай байна..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/ гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5 дугаар хуудас/,
Гэрч Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн оройн 20 цагийн үед хүргэн Н-ын гэрт очиход манай охин Т- нөхөртөө зодуулсан гээд хөрш айл болох Х-ын гэрт орчихсон Т-ийн баруун нүд хавдсан байдалтай байсан. Би энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Энэ хоёр хамт амьдраад 10 гаруй жил болж байна, 2 хүүхэдтэй. Тэр өдөр юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна, уг нь эвтэй байгаа харагддаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/
Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд: “...Н- их даруухан дуу цөөтэй залуу, өөрт ноогдсон ажлаа сайн хийдэг. Хамт олны дунд нэр хүнд сайтай, хүмүүстэй муудалцаж хэрэлдэж байсныг нь санахгүй байна. Н- хааяа архи уусан байдаг, байнга ууж байхыг нь хараагүй. Н-ын эхнэрийг сайн мэдэхгүй, байгууллагын олон нийтийн арга хэмжээн дээр хамт ирэхэд нь харж байсан.....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд: “...Н- даруу төлөв зантай, тэр болгон хүнтэй муудалцаад байдаггүй. Н- хааяа эхнэртэйгээ маргалдсан гэж ярьж байдаг, одоо болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Н- эхнэртэйгээ 10-аад жил хамт амьдарч байгаа, Н-ыг архи уулаа гэж эхнэр нь их хашгачиж загнадаг юм байна лээ. Н- архи уухаараа тасарч унатлаа уудаг, гэртээ хариад ямар ааш зан гаргадаг талаар мэдэхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 42 тоотод манай охин Т- нөхөр Н-т зодуулсан байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/
Аюулын зэргийн “… дунд…” гэсэн үнэлгээ /хх-ийн 6-7 дугаар хуудас/
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/
Шүүгдэгч З.Н-ын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/
М “…цахилгаан машины засварчин З- овогтой Н- нь 2007 оноос одоог хүртэл тогтвор суурьшилтай 800000 төгрөгийн цалинтай ажилладаг…” гэсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35,40,41 дүгээр хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:
Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгүүдийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүгдэгч З.Н- нь 2018 оны 3 дугаар сарын 4-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 1-1 тоот хашаанд байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр И.Т-тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж зүүн хацар хавдсан, дээд доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралт зэрэг гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн “...Гэртээ ирэхэд эхнэр архи уулаа гэж намайг загнасан. Үүнээс болж бидний хооронд маргаан гарч улмаар эхнэрийнхээ нүүр тус газарт цохьсон...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…Н- намайг биеэ үнэлэгч, янхан зэргээр доромжилон над руу дайрч үснээс зулгааж газар унагаад миний нүүр, зүүн талын хавирга хэсэг рүү өшиглөж зодсон…” гэсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/111 дугаартай дүгнэлт зэрэг дээрхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Шүүгдэгч З.Н- үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчийн үснээс зулгааж газар унагаад цохиж зодсон үйлдлээр нь тогтоогджээ.
Шүүгдэгч З.Н- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. “эхнэр, нөхөр, ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч З.Н-, хохирогч И.Т- нар гэр бүлийн баталгаатай болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /хх-ийн 42 дугаар хуудас/ нотлогдож байгаа тул З.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субьект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд З.Н-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч И.Т- нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул З.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Прокуророос яллагдагч З.Н-т 600.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг гаргасан нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 50 дугаар хуудас/, шүүгдэгч дээрхи ялыг хүлээн зөвшөөрсөн нь уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Н- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, дүгнэлт хийж байгаа, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч учруулсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч З.Н-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи прокурорын саналын хүрээнд түүнд зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.
Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан болохыг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ