| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лутбатын Хэрлэнчимэг |
| Хэргийн индекс | 128/2026/0146/З |
| Дугаар | 128/ШШ2026/0243 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2026/0243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Т и ХХК /РД:698/
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Дт холбогдох Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Дийн гаргасан 0 оны дугаар сарын 9-ний өдрийн 0*******06 дугаартай шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ, гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Л, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
.. Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Дийн гаргасан 0 оны дугаар сарын 9-ний өдрийн 0*******06 дугаартай шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
.. Хариуцагч 0 оны дугаар сарын 9-ний өдрийн 0*******06 дугаар шийтгэлийн хуудсаар Т и ХХК-ийг зах зээлийг урвуулан ашигласан зөрчил үйлдсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн .0 дугаар зүйлийн . дэх хэсэгт заасныг үндэслэн 0,, төгрөгөөр торгожээ.
.. Гомдол гаргагчийн зүгээс бичгээр ирүүлсэн гомдолдоо: ...Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Д нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан "Т и" ХХК нь дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцсон байж болзошгүй асуудлыг шалгаад "Т и" ХХК нь зах зээлийг урвуулан ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн .0 дугаар зүйлийн . дахь хэсэгт заасны дагуу 0, нэгжээр торгох шийтгэл оногдуулсныг дараах үндэслэлээр бүхэлд нь эсэргүүцэж байна. "Т и" ХХК-ийн Зөрчлийн хэргийн 8 дугаартай хэргийн материалд хавсаргасан 0 оны 0 дугаар сарын 9-ний өдрийн "Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл"-ээр "Т и" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн .0 дугаар зүйлийн . дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг оногдуулахдаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80. болон Санхүүгийн зохицуулах хорооны 0 оны 0 дугаар сарын -ны өдрийн ******* дугаар тогтоолын хавсралт Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх журмын ..-т заасныг удирдлага болгосон байна..."Т и" ХХК нь 08 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш "Б ҮЦК" ХК-ийн хувьцааны ханш хэд байхаас үл хамааран тогтмол худалдан авдаг бөгөөд энэхүү нэхэмжлэлийг бичих өдрийн байдлаар тус компанийн нийт хувьцааны *******.******* хувийг эзэмшиж байна. "Т и" ХХК нь 08 оны 06 дугаар сарын 0-ны өдрөөс 0 оны 0 дугаар сарын -ны өдрийг хүртэл нийт 0 гаруй удаагийн хэлцлээр "Б ҮЦК" ХК-ийн хувьцааг тогтмол худалдаж авсан бөгөөд энэ нь хувьцааны хуримтлал үүсгэх зорилготой юм. Мөн "Т и" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Д, Б.Л нар нь мөн адил "Б ҮЦК" ХК-ийн хувьцааг тогтмол худалдаж авдаг. Тухайлбал хувьцаа эзэмшигч Д.Д нь 006-0 оны хооронд нийт 60 удаагийн хэлцлээр "БиДИСЕК ҮЦК" ХК-ийн хувьцааг тогтмол худалдаж авч, зарсан байна. "Б ҮЦК" ХК-ийн нэгж хувьцааны ханш 008 онд , төгрөг, 00 онд ,00 төгрөг, 0 онд , төгрөгт хүрч байсан ба тухайн үед нь мөн адил хувьцааг тогтмол худалдан авч байсан буюу "Б ҮЦК" ХК-ийн нэгж хувьцааны үнэ хэд байхаас үл хамааран "Т и" ХХК болон түүний хувьцаа эзэмшигчид нь тухайн хувьцааг тогтмол худалдан авч хувьцааны хуримтлалыг үүсгэдэг...Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх журмын ..-т зааснаар үнэт цаасны арилжааны хаалтын ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгоор ба түүнээс дээш удаа цөөн тоо ширхгээр үнэт цаасыг худалдах, худалдан авах хэлцэл хийх үйлдлийг үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх бусад арга хэлбэрт хамааруулахаар байна. Уг үйлдлийн үндсэн шинж нь үнэт цаасны арилжааны хаалтын ханшид зохиомлоор нөлөөлсөн үйлдэл байхыг шаардаж байгаа буюу бодит бус боловч хүнд үнэмшигдэхээр болгож үйлдсэнээр уг зохицуулалтын гепотез хангагдахаар байна. Зохиомлоор нөлөөлөх үйлдлийн арга нь хувьцаа зарах болон авах талууд урьдчилан тохиролцож хувьцааны ханшийг өсгөх эсхүл бууруулах зорилгоор худалдан авах болон зарах захиалгуудыг өгөх ба талууд урьдчилан тохиролцсон эсхүл хуйвалдсан буюу бодит бус шинжийг агуулах бөгөөд хунд үнэмшигдэхээр болгож үйлдсэнээр зохиомлоор нөлөөлөх үйлдлийн аргыг хангаж байдаг. "Т и" ХХК-ийн Зөрчлийн 8 дугаартай хэргийн материалд хавсаргасан "М херенгийн бирж" ХК-ийн 0 оны дүгээр сарын -ний өдрийн 0/******* дугаартай албан бичгийн хавсралт "Б ҮЦК" ХК-ийн үнэт цаасны арилжаанд хийсэн шалгалтын тайлангаар "Худалдах гүйлгээг хийсэн дансны хувь олон дансны оролцоотой бөгөөд голлон оролцсон данс нь Б ҮЦК ХК-тай ямар нэг холбоо хамааралтай эсэхийг тогтоох боломжгүй" гэж дүгнэсэн байна. Мөн тус шалгалтын тайлангаар худалдах гүйлгээнд идэвхтэй оролцсон харилцагчид нь "Э ҮЦК" ХХК-д үнэт цаасны данс эзэмшдэг харилцагч , "С и ҮЦК" ХХК-д үнэт цаасны данс эзэмшдэг харилцагч зэрэг гадаад харилцагчид болох нь тогтоогдсон бөгөөд "Т и" ХХК нь эдгээр хүмүүстэй хувьцааны ханшийг өсгөх эсхүл бууруулах зорилгоор уулзах, урьдчилан тохиролцох боломжгүй ба үүнийг тухайн тайланд тодорхой дурдсан. "Б ҮЦК" ХК-ийн хувьцааг авах болон зарах захиалга хэдэн цагт өгсөн, хэдэн цагт биелсэн зэрэг материалыг тус шалгалтын тайланд хавсаргасан бөгөөд зарах захиалга арилжааны системд орсны дараа "Т и" ХХК хувьцааг худалдан авсан байна. Мөн зарах захиалга арилжааны системд ороод тодорхой хугацаа өнгөрсний дараа хувьцааг авах захилга өгсөн зэргээс үзвэл "Т и" ХХК түрүүлж авах захиалгыг өгөөгүй гэдэг нь тогтоогдож байна. Үүнээс үзвэл "Т и" ХХК нь "Б ҮЦК" ХК-ийн хувьцааны ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгоор зах зээлийг урвуулан ашиглах үйлдэл хийгээгүй буюу хувьцааг зарах захиалга өгсөн талыг мэдэхгүй бөгөөд урьдчилан тохиролцож хуйвалдаагүй гэдэг нь тогтоогдож байна..."М Х " ХК-ийн "Б ҮЦК" ХК-ийн үнэт цаасны арилжаанд хийсэн шалгалтын тайланд дурдсанаар "Б ҮЦК ХК-ийн арилжааны идэвх дунд зэрэг, зах зээлд нийлүүлэлт багатай ба 0 оны 0 дугаар сарын 0-0 оны 0 дугаар сарын -ний өдрийг хүртэл хамруулан шалгалт хийхэд ,8,06 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааг авах, зарах захиалга хийгдсэн" гэж дүгнэсэн байна. Үүнээс үзвэл ханш өссөн нь "Б ҮЦК" ХК-ийн хувьцааны хөрвөх чадвар бага буюу цөөн тоогоор захилга биелэхэд үнэ өсөх боломжтой тул зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчмын дагуу үнэ өссөнийг зах зээлийг урвуулан ашигласан гэж үзэх боломжгүй бөгөөд "Т и" ХХК нь "Б ҮЦК" ХК-ийн хувьцааг худалдаж аваагүй байсан ч өөр харилцагч худалдаж авснаар үнэ ялгаагүй өсөх байсан. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Дийн гаргасан 0*******06 дугаартай Шийтгэх хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06..-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
.. Хариуцагч С.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: "..."Б ҮЦК" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 0 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн ээлжит бус хурлын ******* дугаартай шийдвэрээр нэг бүр нь , ам.долларын 0, ширхэг давуу эрхийн хувьцаа гаргах эрхийг тус компанийн ТУЗ-д олгосон. Дээрх шийдвэр гарсны дараа 06 оны 0 дугаар сард "М х бирж" ХК дээр нээлттэй арилжаалагдаж буй "Б ҮЦК" ХК нэгж хувьцааны үнэ , төгрөгөөс , төгрөг болж хувиар огцом өссөн. "М х бирж" ХК-ийн 0 оны дүгээр сарын -ны өдрийн 0/******* дугаартай албан бичгээр ирүүлсэн шалгалтын тайлангийн дүгнэлтэд "Б ҮЦК" ХК-ийн үнэ 0 оны 0 дугаар сарын 0-ний өдрөөс 0 он 0 дугаар сарын -ний өдрийн хооронд , төгрөгөөс , төгрөг болж хувь өсөж, тус компанийн зах зээлийн үнэлгээ ******* тэрбум төгрөгөөс ******* тэрбум төгрөг болж өссөн байна. Худалдах гүйлгээнүүдийн хувьд олон дансны оролцоотой бөгөөд голлох оролцсон данс нь "Б ҮЦК" ХК-тай ямар нэг холбоо хамааралтай эсэх нь тогтоогдоогүй тул зах зээлийн эрэлтэд суурилсан худалдах гүйлгээнүүд гэж үзэж байна. Худалдан авах гүйлгээнүүдийн хувьд "Б ҮЦК" ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох "М м м" ХХК, "Т и" ХХК нь ханшийн өсөлттэй үнээр худалдан авах тул "Б ҮЦК" ХК нь 0 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ******* дугаартай шийдвэрийг биржийн цахим сайтаар мэдээлэх үүргийг хугацаанд нь биелүүлээгүй буюу Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6. дэх хэсгийн 6..6-д заасныг зөрчсөн, Хурлын шийдвэрийг хуулийн хугацаанд нийтэд мэдээлээгүйн зэрэгцээ компанийн дотоод мэдээлэл эзэмшигчдийн голлох оролцоотойгоор хувьцааны ханш хувиар өссөн байгаа нь компанийн хувьцааны ханшийг зохиомлоор өсгөх үйлдэл байж болзошгүй гэж үзэхээр байна. Дээрх биржийн шалгалтын тайланд үндэслэн тус Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С. Д нь "Б ҮЦК" ХК, "М м м" ХХК, "Т и" ХХК нарт холбогдох Зөрчлийн 8 дугаартай хэрэг бүртгэлтийг 0 оны дүгээр сарын -ны өдөр нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад "Б ҮЦК" ХК-ийн 0 ба түүнээс дээш хувийн өсөлттэй гүйлгээний оролцоог "Т и" ХХК /ҮЦ данс:-LC/, "М м м" ХХК /ҮЦ данс: 8-LC/-иуд хийсэн байна. Мөн биржийн шалгалтын тайлангийн хавсралтад дурдсан арилжааны тоо мэдээллээс харахад "М м м" ХХК нь 0 оны 0 дугаар сарын *******-ний хаалтын ханшийг , төгрөг, 0 оны 0 дугаар сарын -ны өдрийн хаалтын ханшийг ,0 төгрөг гэж тогтооход худалдан авах хэлцэл хийж оролцсон, "Т и" ХХК нь 0 оны 0 дугаар сарын 6-ны өдрийн хаалтын ханшийг , төгрөг, 0 орны 0 дугаар сарын -ны өдрийн хаалтын ханшийг , төгрөг, 0 оны 0 дугаар сарын -ний өдрийн хаалтын ханшийг , төгрөг, 0 оны 0 дугаар сарын 8-ны өдрийн хаалтын ханшийг , төгрөг гэж тус тус тогтоход худалдан авах хэлцэл хийж оролцсон байна. "М м м" ХХК, "Т и" ХХК-ийн тус тус хувьцаа худалдан авах захиалгыг "М х бирж" ХК-ийн арилжааны системд оруулсан хугацааг хувьцаа зарсан этгээдүүдийн захиалгын хугацаатай харьцуулж үзвэл арилжааны системд суулд оруулсан буюу захиалгыг өгснөөр хэлцэл биелж хувьцааны ханш өсөх болохыг мэдэх боломжтой байсан байна. "Т и" ХХК-ийн хувьцааны 60 хувийг Д.Д, 0 хувийг Б.Л, 0 хувийг Н.Б нар, "М м м" ХХК-ийн хувьцааны 0 хувийг Д.Д, 0 хувийг Б.Л нар тус тус эзэмшдэг байна. "Б ҮЦК" ХК-ийн ТУЗ-ийн даргаар Д.Д, гүйцэтгэх захирлаар Б.Л нар тус тус ажилладаг. Иймд Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.-т заасны дагуу "Т и" ХХК, "М м м" ХХК, Д.Д, Б.Л нарыг нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх нэгдмэл сонирхолтой этгээдүүд Б ҮЦК ХК-ийн зах зээлийн үнэлгээг өсгөх зорилгоор хувьцааны хаалтын ханшид нөлөөлсөн буюу зах зээлийг урвуулан ашигласан гэж үзэхээр байна. Энэхүү үйлдэл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.-д "тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийсэн бол үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон гэж үзнэ" гэж, Санхүүгийн зохицуулах хорооны 0 оны ******* дугаар тогтоолоор баталсан "Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх журам"-ын ..-т "үнэт цаасны арилжааны хаалтын ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгоор ба түүнээс дээш удаа цөөн тоо ширхгээр үнэт цаасыг худалдах, худалдан авах хэлцэл хийх" гэж тус тус заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Иймд "Т и" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн .0 дугаар зүйлийн дахь хэсгийн .-д заасны дагуу тус тус 0,, нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэн 0 оны дугаар сарын 9-ний өдөр "Т и" ХХК-ийг N0*******06 дугаартай шийтгэлийн хуудсаар 0, нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Иймд Т и ХХК-иас гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
. Шүүх дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
. Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Дийн 0 оны дугаар сарын 9-ний өдрийн 0*******06 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн .0 дугаар зүйлийн . дэх хэсэгт заасныг үндэслэн Т и ХХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.-д заасан зөрчил гаргасан хэмээн 0,, /хорин сая/ төгрөгөөр торгосныг гомдол гаргагчаас эс зөвшөөрч маргасан.
. Хэргийн оролцогчдоос үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан эсэх талаар маргасан бөгөөд шүүхээс гомдол гаргагч нь хуульд заасан зөрчлийг буюу зах зээлийг урвуулан ашигласан зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт өгнө.
. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
.. М х бирж ХК-ийн 0 оны дүгээр сарын -ны өдрийн 0/******* тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд шалгалтын тайлан хүргүүлсний дагуу хариуцагч улсын байцаагчаас зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг хянан шалгахаар зөрчлийн хэрэг нээжээ.
.. Уг тайланд дурдсанаар Б ҮЦК ХК-ийн үнэ 0 оны 0 дугаар сарын 0-ний өдрөөс 0 дугаар сарын -ний өдрийн хороонд , төгрөгөөс , төгрөг болж хувиар өсөж, тус компанийн зах зээлийн үнэлгээ ******* тэрбум төгрөгөөс ******* тэрбум төгрөг болж өссөн байна.
.. Энэ үнэлгээ өсөхөд нөлөөлсөн буюу хувьцаа худалдан авахад гомдол гаргагч Т и ХХК нь нийт ******* удаагийн хэлцлээс ******* удаагийн худалдан авах гүйлгээг тус компанийн ******* дансаар хийснийг дээрх тайланд дурдсан, мөн 0 оны дугаар сарын 9-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд ...0 оны 0 дугаар сарын 6-ны өдрийн хаалтын ханшийг , төгрөг, 0 оны 0 дугаар сарын -ны өдрийн хаалтын ханшийг , төгрөг, 0 оны 0 дугаар сарын -ний өдрийн хаалтын ханшийг , төгрөг, 0 оны 0 дугаар сарын 8-ны өдрийн хаалтын ханшийг , төгрөг гэж тогтооход худалдан авах хэлцэл хийж оролцсон..., ...нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь Б ҮЦК ХК -ийн зах зээлийн үнэлгээг өсгөх зорилгоор хаалтын ханшид нөлөөлсөн буюу зах зээлийг урвуулан ашигласан гэж үзэхээр байна. Энэхүү үйлдэл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80., Санхүүгийн зохицуулах хорооны 0 оны ******* дугаар тогтоолоор батлагдсан Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх журмын ..-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна гэж тусгажээ.
.. Гомдол гаргагч нь Б ҮЦК ХК-ийн , хувийн /хариуцагчийн тэмдэглэлд *******,******* хувь гэж зөрүүтэй бичигдсэн/ хувьцааг эзэмшдэг, тус компанийн хувьцааг 08 оны 06 дугаар сараас эхлэн тодорхой хэмжээгээр тухай бүр худалдан авдаг нь хэрэгт авагдсан гомдол гаргагчийн үнэт цаасны дансны хуулгаар тогтоогдсон.
.. Мөн Б ҮЦК ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж, давуу эрхийн хувьцааг , /нэг мянга/ ам.долларын нэгжийн үнэтэйгээр 0, /арван мянга/ ширхэг хүртэлх тоогоор гаргах эрхийг компанийн ТУЗ-д олгохоор шийдвэрлэжээ.
. Шүүхээс хэрэглэсэн хууль хэрэглээний тухайд:
.. Зөрчлийн тухай хуулийн .0 дугаар зүйлийн .-д үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулсан, эсхүл оролцуулахгүй байх, эсхүл бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.
.. Харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.-д Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг хориглоно гээд
80.-д Үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг төөрөгдүүлэх зорилгоор тодорхой үнэт цаасны өмчлөгч нь өөрчлөгдөөгүй боловч арилжаа идэвхтэй явагдаж байгаа дүр үзүүлэн хэлцэл хийх болон үгсэн хуйвалдах замаар тодорхой үнэт цаасыг худалдах, худалдан авах үнийг ойролцоо түвшинд захиалах, хэлцэл хийхийг хуурамч арилжаа хийсэн гэж үзнэ,
80.-д Тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийсэн бол үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон гэж үзнэ,
80.-д Дараах үйлдэл, эс үйлдэхүйг үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зорилгоор хууран мэхэлсэн гэж үзнэ гэж тус тус заасан буюу 80.-80. дүгээр зүйлд үнэт заасны зах зээлийг урвуулан ашиглах хэлбэрийг хэрхэн ойлгохыг тусгайлан тодорхойлжээ.
.. Мөн хуулийн 80.6-д Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах үйлдлээс сэргийлэх харилцааг зохицуулсан журмыг Хороо батална гэж зааснаар тус хорооны 0 оны 0 дугаар сарын -ны өдрийн ******* дугаар тогтоолоор баталсан Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх журмын .-д Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах гэдэгт Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч харилцагчийг хууран мэхлэх үйлдэл гэж томьёолсон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80.-80. дэх хэсэгт заасныг ойлгоно,
.. Үнэт цаасны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80. дэх хэсэгт заасан үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах бусад арга хэлбэр гэдэгт дараах үйлдлийг ойлгоно:
..-д Үнэт цаасны арилжааны хаалтын ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгоор ба түүнээс дээш удаа цөөн тоо ширхгээр үнэт цаасыг худалдах, худалдан авах хэлцэл хийх гэж үнэт цаасны зах зээлийг бусад хэлбэр-ээр урвуулан ашиглах гэдгийг хэрхэн ойлгохыг нарийвчлан заажээ.
.. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Зөрчлийн тухай хуулийн .0 дугаар зүйлийн .-д заасан зөрчилд тооцох нөхцөл нь Үнэт цаасны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80. дэх хэсгийн үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх буюу 80. дэх хэсэг болон бусад арга хэлбэр гэсэн хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан, үүний улмаас хохирол учирсан байхыг шаардсан байна.
.. Тухайн тохиолдолд Т и ХХК-ийг нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь Б ҮЦК ХК-ийн зах зээлийн үнэлгээг өсгөх зорилгоор хувьцааны хаалтын ханшид нөлөөлсөн буюу зах зээлийг урвуулан ашигласан нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80., Санхүүгийн зохицуулах хорооны 0 оны ******* дугаар тогтоолоор батлагдсан журмын ..-д заасныг тус тус зөрчсөн эсэхэд талууд маргасан.
... Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80. дахь заалтын агуулга нь үнэт цаасыг худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөл бүрдүүлэх зорилготойгоор ханшийг өсгөх, бууруулах, ханшийг барихад чиглэсэн ба түүнээс дээш хэлцэл хийсэн бол үнийг зохиомлоор өсгөсөн гэж үзэхээр байна.
... Өөрөөр хэлбэл, зорилго нь үнэ өсгөх бус бусдыг худалдан авах, авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөл бүрдүүлэх болно. Гэтэл хариуцагчаас эдгээр нөхцөл бүрдсэн эсэх, өссөн үнэ нь бодит байдалтай нийцэх эсэхийг компанийн санхүүгийн тайлан болон бусад байдлаар шалгаж тогтоогоогүй, үнэ өссөн шалтгааныг тогтоохдоо зөвхөн компаниас давуу эрхийн хувьцаа гаргах шийдвэр гаргасныг шууд холбон тайлбарлаж, үнийг өсгөх зорилгоор зах зээлийг урвуулан ашигласан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
... Нөгөөтэйгөөр, хувьцаа эзэмшигчийн тухайд компанийн хувьцааны ханш өсөхөд түүний хувь оруулсан х хэмжээ өсөх эдийн засгийн үр дагавартай байх ба гомдол гаргагчаас өссөн үнэтэй хувьцааг нөлөө бүхий хувьцаа эзэмшигч авах хэлцэл хийх эрхийг хязгаарласан зохицуулалт байхгүй, Б ҮЦК ХК-ийн арилжааны идэвх бага, нийлүүлэлт бага учир үнийн хэлбэлзэл өндөр байх боломжтой, зах зээлийн үнэлгээ бодитой, зохиомол үнэ биш энэ нь санхүүгийн тайлангаар тогтоогдоно, бусад этгээдтэй харилцан тохиролцоогүй, зах зээлийг урвуулан ашигласан үйлдэл гаргаагүй гэх агуулгаар тайлбарласныг хүлээн авах үндэслэлтэй. Тодруулбал,
... Нэг сарын хугацаанд хувьцааны үнэ хувиар өссөн, худалдан авах ихэнх хэлцлийг Б ҮЦК ХК-ийн нэгдмэл сонирхол бүхий этгээдүүд хийсэн, эдгээрийн нэг нь гомдол гаргагч байх боловч худалдах хэлцэл хийсэн этгээдүүд хамааралгүй, хувьцааны арилжааны идэвх дунд зэрэг, зах зээл дээр нийлүүлэлт багатай болох нь шалгалтын тайлангаар тогтоогдсон, мөн М Х бирж ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 0 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 0 тоот тогтоолын хавсралт М х бирж ТӨХК-ийн Арилжааны журам-ын ..-д Аливаа нэг үнэт цаасны ханшийн хязгаарыг Статик баримтлах ханшийн (Static Reference Price) тодорхой хувиар тогтооно. Тухайн өдрийн арилжааны туршид хувьцааны ханш өсөх, буурах хэлбэлзэл нь өмнөх өдрийн хаалтын ханшаас хувиас илүүгүй байна гэж заасныг зөрчсөн хэлцэл хийгдээгүй байна.
... Үүнээс дүгнэхэд гомдол гаргагч нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.-т заасан тодорхой нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үнийг өсгөхөд чиглэсэн үйлдэл хийж, ханшийг зохиомлоор тогтоосон үйлдэл гаргаагүй байна гэж үзлээ.
.6. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80., 80.-д заасан зах зээлийг урвуулан ашиглах хэлбэр буюу хуурамч арилжаа хийх, ханшийг зохиомлоор тогтоох нь тухайн тодорхойлсон үйлдлийг хийсэн байхад л зөрчил болох буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм.
.. Тийм ч учраас Зөрчлийн тухай хуулийн .0 дүгээр зүйлийн . дэх заалтад дээрх хэлбэрийг оруулаагүй, харин материаллаг бүрэлдэхүүнтэй буюу тухайн үйлдлийн улмаас заавал хохирол учирсан байх хэлбэр болох үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулсан, эсхүл оролцуулахгүй байх, эсхүл бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан бол хууль бусаар олсон орлого, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан торгох хариуцлага хүлээлгэхээр заасан гэж үзэхээр байна.
.8. Өөрөөр хэлбэл, хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулсан, оролцуулахгүй байх хэлбэрийн хувьд хэлцлийн нөгөө талд оролцсон этгээдэд бодит хохирол учирсан байх агуулгатай.
.9. Харин үнэт заасныг зах зээлийг урвуулан ашиглах бусад хэлбэр-ийг дээр дурдсанаар Санхүүгийн зохицуулах хорооны 0 оны ******* дугаар тогтоолоор баталсан журамд нарийвчлан зохицуулсан, хариуцагчийн 0 оны дугаар сарын 9-ний өдрийн тэмдэглэлд зөрчил гаргагчийг ..-д заасныг зөрчсөн гэж дурдсан ч үүнийг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулах үндэслэл болгоогүй гэж хариуцагчаас шүүх хуралдаанд тайлбарласан болно.
.0. Хэдийгээр хариуцагчаас журмыг зөрчил хүлээлгэхдээ үндэслээгүй гэсэн ч гомдол гаргагчаас журмыг зөрчөөгүй гэж тайлбарласан учир энэ талаар товч дүгнэлт өгнө. Энэ журмын .. дэх заалтын агуулга нь хаалтын ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгоор, ба түүнээс дээш удаа хэлцэл хийх ба зохиомол гэдэг нь зах зээлийн бодит үнэ бус зохиомол үнэ гэж ойлгогдох ба гомдол гаргагчийн тухайд мөн энэ үндэслэлд хамаарах үйлдэл гаргаагүй байна.
.. Үүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.-д Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 6.-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно, 6.-д Энэ хуулийн 6.-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэжээ.
.. Санхүүгийн зохицуулах хорооны дээрх журам нь хэм хэмжээний актад бүртгэгдээгүй, эрх зүйн үйлчлэлгүй байх тул уг журамд заасан зах зээлийг бусад хэлбэрээр урвуулан ашигласан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн .0 дугаар зүйлийн .-д заасан үндэслэлээр хариуцлага хүлээлгэх боломжгүйг дурдах нь зүйтэй.
.*******. Зөрчлийн тухай хуулийн . дүгээр зүйлийн -д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасан.
.*******. Гэтэл гомдол гаргагч хууль зөрчсөн, зөрчлийн шинжтэй үйлдэл гараагүй байхад хариуцагч Зөрчлийн тухай хуулийн .0 дугаар зүйлийн . дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчид хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцэхгүй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй.
Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06., 06., 06.., 06..-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
. Зөрчлийн тухай хуулийн .0 дугаар зүйлийн ., Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.-д заасныг тус тус баримтлан Т и ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Дийн 0 оны дугаар сарын 9-ний өдрийн 0*******06 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн ., 8 дугаар зүйлийн 8.-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 0,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь тус шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ