2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/06070

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 21

191/ШШ2025/06070

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .. хороо, .. тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. хороо, ...тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/ холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 67,200,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.*******,

Хариуцагч М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 67,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.*******тай 60,000,000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулж, хүүгүй байхаар байгуулсан гэв. Гэрээг 60,000,000 төгрөг гэж байгуулж, 50,000,000 төгрөг зээлсэн бөгөөд 10,000,000 төгрөг нь хүүнд тооцсон. Иймд М.*******аас 60,000,000 төгрөг, алданги 7,200,000 төгрөг, нийт 67,200,000 төгрөг гаруулна гэв.

 

2.Хариуцагч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх 50,000,000 төгрөгийг 60,000,000 төгрөг болгож буцаан төлөхөөр гэрээ байгуулсан учраас 60,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд төлмөөр байна. Алданги 7,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Алданги надаас гаргуулахаар шийдвэрлэвэл би дутуу шилжүүлсэн 10,000,000 төгрөгөө буцаан авах хүсэлттэй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Хаанбанк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг, хариуцагчаас хариу тайлбар, Хаанбанк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шүүхэд өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 67,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний үүргээ шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч М.******* нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлийн төлбөрт 60,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд төлмөөр байна. Алданги 7,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Алданги надаас гаргуулахаар шийдвэрлэвэл би дутуу шилжүүлсэн 10,000,000 төгрөгөө авна гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн гэрээ, Хаанбанк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

7.Талууд 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 60,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, хүүгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зээлдэгч тал нь хоног тутамд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

8.Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зээлдүүлэгч Н.******* нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг нийт 50,000,000 зээлдэгч М.*******т шилжүүлсэн болох нь Хаанбанк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 32 тал/

 

9.Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдааны үед хариуцагч М.*******т дансаар 50,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 10,000,000 төгрөг нь хүүгийн төлбөр гэж зээлийн гэрээг 60,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн гэж тайлбарлав.

 

10.Харин хариуцагч М.******* нь зээлийн төлбөрт 60,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд төлмөөр байна. Алданги 7,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Алданги надаас гаргуулахаар шаардвал дутуу шилжүүлсэн 10,000,000 төгрөгөө авна гэж маргаж байна.

 

11.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зохицуулсан.

 

12.Талууд 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2 сарын хугацаатай, хүүгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зээлдэгч тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тохиролцож зээлийн гэрээ байгуулсан боловч уг зээлийн гэрээнд 10,000,000 төгрөг хүүгийн төлбөр гэж тохиролцсон заалт ороогүй байх тул зээлийн гэрээгээр тохиролцмон 60,000,000 төгрөгийн зээлээс 10,000,000 төгрөгийн зээлийг дутуу шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

13.Хариуцагч М.*******аас зээлийн гэрээний 3.7-д зааснаар гүйцэтгээгүй үүрэг 60,000,000 төгрөгт алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги 7,200,000 төгрөг гаргуулахаар шаардсан үндэслэлтэй гэж үзнэ.

 

14.Иймд нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч М.*******т зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг шилжүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй боловч шүүх хуралдааны үед зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг шилжүүлсэн болохоо зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хариуцагч М.*******аас зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг, алданги 7,200,000 төгрөг нийт 57,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

15.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 443,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.*******аас 57,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 443,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ