2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/06155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 23

191/ШШ2025/06155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Т.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.******* ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хөнгөн *******ийн техникийн сургуулийг 1988 оны 6 дугаар сард төгсч 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ангиараа ******* ******* *******т орсон. Ингээд намайг 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн113 тоот тушаалаар ноос ялгах цехэд хувиарласан. 1992 оны 1 дүгээр сард жирэмсний амралт аваад ажлаасаа гарсан. Иймд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ялгагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар Үндэсний төв архивын лавлагаа гаргах боломжгүй гэх тодорхойлолт, Үйлдвэр худалдааны ******* ХК-ийн Б/26 тоот албан бичиг, *******ны *******ийн нэгдлийн харьяа Улаанбаатар хот дахь ******* ******* *******ийн захиргааны даргын 118 тоот, 170 тоот, 96 тоот тушаалууд, Хуулийн этгээдийн лавлагаа, Гэрэл зураг зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Шүүх гэрч Х.*******, Я.аас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа явуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

3.Хүсэлт гаргагч Т.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг Хөдөлмөрийн дэвтэр байхгүй гэж тайлбарлав.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин байгаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах шаардах эрхтэй.

 

5.Хүсэлт гаргагч Т.******* нь *******ны *******ийн нэгдлийн харьяа Улааныаатар хот дахь ******* ******* *******т 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ноос ялгах цехэд ноос ялгагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргаж, шүүх хуралдааны үед 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ялгагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

 

Хүсэлт гаргагч Т.******* нь *******ны *******ийн нэгдлийн харьяа Улааныаатар хот дахь ******* ******* *******т 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс1991 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ноос ялгагчаар ажиллаж байсан болох нь *******ны *******ийн нэгдлийн харьяа Улаанбаатар хот дахь ******* ******* *******ийн захиргааны даргын 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 118 тоот Хөнгөн *******ийн техникийн сургуулийн ноосны ангийг төгссөн 25 хүнийг ялгах, *******, засварын цехэд хавсралтаар 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд томилсугай. Хавсралт 1-ийн 24.*******ын ******* гэх тушаал, мөн даргын 1991 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 170 тоот тушаалын 4.Угаах ялгах *******лэлийн ажилчид, засварчид, сантехникч нарыг хавсралт 2,3-аар 8 дугаар сарын 20-ноос ажилд томилсугай. Хавсралт 3-ын 95.*******ын ******* гэх тушаал, гэрэл зураг, гэрч Я., Х.******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

6.Иймд түүнийг *******ны *******ийн нэгдлийн харьяа Улаанбаатар хот дахь ******* ******* *******ийн ноос ялгах цехэд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ноос ялгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэстэй.

 

7.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ыг *******ны *******ийн нэгдлийн харьяа Улаанбаатар хот дахь ******* ******* *******ийн ноос ялгах цехэд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ноос ялгагчаар 3 жил 5 сар 14 хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ