| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00531/И |
| Дугаар | 310/ШШ2025/00499 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 310/ШШ2025/00499
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт байрлах, ******* аймгийн *******ын газар /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* баг, *******ы ******* гудамжны тоотод оршин суух, ******* овогт /РД: /-д холбогдох 237800 төгрөг гаргуулах тухай, индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг гэж тодорхойлсон байна. Эндээс үзэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө болон иргэд, хуулийн этгээдийн төлсөн шимтгэлийн орлогоос бүрддэг нийтийн сан юм. Э. нь 2021 оны 10 сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт О.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 03 сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 2022/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор Э.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Хохирогч нь энэ хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа 237800 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, тус тус зааснаар прокурорт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э. миний бие ******* аймгийн *******ын газраас нэхэмжилсэн 237800 төгрөгийг 2023 оны 09 сарын 03-ны өдөр төлж барагдуулсан болно гэх тайлбарыг ирүүлж, төлбөр төлсөн баримтыг хавсаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулсан буюу нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байх тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү г гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар нь хариуцагч Э.аас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохиролд 237800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага болох 237800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 09 сарын 03-ны өдөр 237800 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь талуудаас ирүүлсэн тайлбар болон мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* овогт /РД: / нь ******* аймгийн *******ын газрын нэхэмжилсэн 237800 /хоёр зуун гучин долоон мянга найман зуун/ төгрөгийг бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ