Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/70

 

 

*******, *******-******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Ц. нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахимаар/, *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар /цахимаар/

            Шүүгдэгч *******-*******   

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “******* *******” -ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, *******-******* нарт холбогдох 1818000410214 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.ын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 293 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

2.Монгол улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь ажиллаж байхдаа ийн ажиллаж байсан , Дархан-Уул аймаг дахь ажиллаж байсан яллагдагч *******-*******, тус ангид ажиллаж байсан нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Нөөцийн тухай хууль болон Гамшгийн өөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Засгийн 184 дүгээр тогтоолоор баталсан “Үрийн ийн улсын сан бүрдүүлэх, журам”-д заасныг тус тус зөрчиж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ийн ын ийн агуулахаас 80.100.000 төгрөгийн үнэ бүхий 89 тонн улаан “Дархан-” сортын үрийг өөс бараа материал, зээлээр олгох гэрээ, хэлцэлгүй, төлбөр тооцоо хийгээгүй “ ” -д хууль бусаар шууд олгож, улмаар уг хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд ын ийн санд “Дархан-” сортын үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгуулж, “ ” -д давуу байдал бий болгож, улсад 80.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

-мөн ******* нь ганцаараа нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул дахь ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нөөцийн тухай хууль, Гамшгийн өөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Засгийн 1999 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Үрийн ийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журам”-д заасныг тус тус зөрчиж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “" -д 40 тонн “Дархан-” сортын улаан үрийг олгох зорилгоор асуудал хариуцсан төрийн байгууллагын шийдвэргүйгээр “ ийн бараа материалыг шинэчлэх гэрээ”-г “” -тай ганцаараа, бие даан байгуулж, “Дархан-" сортын улаан үрийг олгож, бусдад давуу байдал бий болгож, улсад 21.384.165 төгрөгийн хохирол буюу нийт 101.484.165 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

-мөн шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Дархан-Уул аймаг дахь ажиллаж байсан шүүгдэгч *******-*******ын гэмт хэрэг үйлдэхийг удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “******* *******” -д “Дархан-” сортын 80 тонн буудайг нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт 70.400.000 төгрөгийн үнэ бүхий 80 тонн “Дархан- “ сортын үнийн 40 хувийн урьдчилгаа гэж 28.160.000 төгрөгийг авч, “ өөс бараа материал зээлээр олгох” тухай гэрээг байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ийн ын ийн агуулахаас гэрээнд зааснаас өөр төрлийн энгийн улаан буудайг нийлүүлж залилан, бусдад нийт 70.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

 -шүүгдэгч *******-******* нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь ажиллаж байхдаа ийн ажиллаж байсан , Дархан-Уул аймаг дахь ажиллаж байсан яллагдагч *******, Дархан-Уул аймаг дахь агрономич ажилтай байсан нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Нөөцийн тухай хууль болон Гамшгийн өөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Засгийн 1999 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Үрийн ийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журам”-д тус тус заасныг зөрчиж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ийн ын ийн агуулахаас 80.100.000 төгрөгийн үнэ бүхий 89 тонн улаан “Дархан-” сортын үрийг өөс бараа материал, зээлээр олгох гэрээ, хэлцэлгүй, төлбөр тооцоо хийгээгүй “ ” -д хууль бусаар шууд олгож, улмаар уг хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд ын ийн санд “Дархан-" сортын улаан үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгаж, “ ” -д давуу байдал бий болгож, улсад 80.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн шүүгдэгч *******-******* нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь ажиллаж байхдаа Дархан-Уул аймаг дахь ажиллаж байсан *******ын зохион байгуулснаар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “******* *******” -д “Дархан-” сортын 80 тонн буудайг нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт 70.400.000 төгрөгийн үнэ бүхий 80 тонн “Дархан- сортын ы үнийн 40 хувь гэж урьдчилгаанд 28.160.000 төгрөгийг авч, үлдсэн 42.240.000 төгрөгийг намрын ургацаас буудайгаар, эсхүл мөнгөн хэлбэрээр төлүүлэх нөхцөлтэй “ , бараа материал зээлээр олгох” тухай гэрээг байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ийн ын ийн агуулахаас гэрээнд зааснаас өөр төрлийн энгийн улаан буудайг нийлүүлж залилан, бусдад нийт 70.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас *******-*******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******, *******-******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2., 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2.2 дугаар зүйлийн 3., 3.1 дүгээр зүйлийн 1., 3.3 дугаар зүйлийн 1., 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч овогт - -*******ыг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 3.1 дүгээр зүйлийн 1., 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 9000 /есөн мянга/ нэгж буюу 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******-*******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4., 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 497.3., 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “ " -иас нийт 80.100.000 /наян сая нэг зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч *******аас 21.384.165 /хорин нэгэн сая гурван зуун наян дөрвөн мянга нэг зуун жаран тав/ төгрөгийг тус тус гаргуулж Төрийн сан дахь тоот дансанд нөхөн төлүүлж, бусад иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, *******-*******ын өмчлөлийн улсын дугаартай “Аvепtе” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын шийдвэрүүдийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 80.000 төгрөгийг шүүгдэгч *******-*******оос гаргуулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******-******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр зааж шийдвэрлэжээ.

“******* *******” давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь ажиллаж байхдаа ийн ажиллаж байсан , Дархан-Уул аймаг дахь ажиллаж байсан яллагдагч *******-*******, тус ангид ажиллаж байсан нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Нөөцийн тухай хууль болон Гамшгийн өөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Засгийн 184 дүгээр тогтоолоор баталсан “Үрийн ийн улсын сан бүрдүүлэх, журам”-д заасныг тус тус зөрчиж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ийн ын ийн агуулахаас 80.100.000 төгрөгийн үнэ бүхий 89 тонн улаан “Дархан-” сортын үрийг өөс бараа материал, зээлээр олгох гэрээ, хэлцэлгүй, төлбөр тооцоо хийгээгүй “ ” -д хууль бусаар шууд олгож, улмаар уг хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд ын ийн санд “Дархан-” сортын үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгуулж, “ ” -д давуу байдал бий болгож, улсад 80.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

-мөн ******* нь ганцаараа нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул дахь ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нөөцийн тухай хууль, Гамшгийн өөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Засгийн 1999 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Үрийн ийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журам”-д заасныг тус тус зөрчиж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “" -д 40 тонн “Дархан-” сортын улаан үрийг олгох зорилгоор асуудал хариуцсан төрийн байгууллагын шийдвэргүйгээр “ ийн бараа материалыг шинэчлэх гэрээ”-г “” -тай ганцаараа, бие даан байгуулж, “Дархан-" сортын улаан үрийг олгож, бусдад давуу байдал бий болгож, улсад 21.384.165 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн шүүгдэгч ******* нь Нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймгийн ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2027.05.03-ны өдөр “******* *******” -д “Дархан-” сортын 80 тонн буудайг нийлүүлнэ гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 70.400.000 төгрөгийн үнэ бүхий 80 тонн “Дархан-” сортын ы 40 хувь урьдчилгаанд 28.160.000 төгрөгийг авч “ өөс бараа материал зээлээр олгох гэрээ” байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж оруулж Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ийн ын ийн агуулахаас гэрээнд зааснаас өөр төрлийн энгийн буудайг нийлүүлж залилж бусдад 70.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан.

Мөн шүүгдэгч *******-******* нь тухайн үед нийтийн албан тушаалтан буюу Дархан-уул аймгийн ажиллаж байхдаа Нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймгийн ажиллаж байсан шүүгдэгч *******ын зохион байгуулсан гэмт хэрэгт үгсэн тохиролцож бүлэглэж дээрх гэмт хэргийг хамтран үйлдсэн байдаг.

Дээрх хэргүүдэд Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 хэсгийг журамлан мөн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

“******* *******” -ийн хохирлын асуудлыг шийдэж хохирол гомдол барагдуулаагүй, иргэний журмаар хохирлоо нэхэмжлэхийг нээлттэй үлдээсэн боловч шүүгдэгч нарыг тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцоогүй бөгөөд өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 хэсгийг журамлан мөн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь илт үндэслэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж харж байна.

Иймээс хохирогч “******* *******” нь хэнээс хохирлоо нэхэмжлэх нь тодорхойгүй байна. Шүүгдэгч *******, *******-******* нарыг “******* Бэлчир” -ийг залилаагүй, учир нь гэрээнд заагдсан төлбөрийг өөрсдийн дансаар бус төрийн с дансаар авсан гэж үздэг, гэтэл шүүгдэгч нар өмнө албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “ ” , “” нарт олгосон байсан “Дархан-” сортын будааны хэргийг нуун далдлах зорилгоор “******* *******” -д гэрээнд заагдсанаас өөр төрлийн буудай өгсөн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай залилах гэмт хэрэг үйлдсэн гэж харагдаж байгаа.

Мөн шүүгдэгч *******, *******-******* нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж объектоос Монгол Стратегийн бүтээгдэхүүн хулгай хийж бусдад худалдаж түүнийгээ нуун далдлах зорилгоор бусдыг залилсан үйлдлийг санаатай давтан хийж байхад шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэж, мөн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, эрх ашгийг хамгаалах шийдвэр гаргаагүй байгаад гомдолтой байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* саналдаа:

2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирол, хор уршиг, нэхэмжлэлийн талаар “******* *******” -д учирсан хохирлын талаар дурдахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 148.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон. “******* *******” нь ямар сортын буудай авсан нь тогтоогдоогүй. Тухайн буудайг тариалснаас үүдэж хохирол учирсан, эсхүл тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хавтаст хэрэгт 2017 оны 12 сарын 07-ны өдрийн Ургамал газар тариал хүрээлэнгийн гаргасан Биохими технологийн лабораторийн шинжилгээний хуудсаар тухайн буудай 3 дугаар ангилалд хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Мөн 2018 оны 5 сарын 21-ний өдрийн 2 дугаартай Монгол мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр Дархан сортын улаан 1кг дээжид Монгол улсын сортын болон чанар MNS:02462010 стандартын чанарын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан. 2 дугаарт нь манайх зөвхөн тухайн жилд тариал үед Дархан сортын будаанаас бусад сортын будаа тарьсан. 2017 оны хавар улсын ийн сангаас авсан Дархан сортын буудайг 80 тонныг тариалахад намрын ургацад ердөө 164 тонн буудай хурааж авсан. Гэтэл тухайн жилд хамт тариалсан Дархан 166 арвин сортоос 20 тонныг тариалахад 215 тонн хураалт, алтайский 100 сортын аас 8 тонныг тариалж 101 тонныг хураасан. Нийт 2017 оны намрын тариалалтаас нийтдээ 475 тонн буудай хурааж авсан. Эндээс зөвхөн Дархан тонны сортоо хасаад алтайский сорт болон Дархан 166 хоёрыг нийлүүлээд 3 тонны сортыг зөвхөн бусдаас нь авсан байдаг. Эндээс харахаар 475 тонн буудайг хурааж авсныг нотлох албан бичиг хавтас хэрэгт байдаг. Энэ нь тухайн сумын Засаг даргын үүргээр зааж өгсөн. Хүдэр сумын тухайн үеийн Засаг дарга нь Гэрэлцог гэдэг хүн улсын ийн газарт албан бичгээр “******* *******” нь жилд 475 тонны ургац авсан гэдгийг ийн санд албан бичгээр хүргүүлсэн байдаг. Үүнээс харахад 2017 оны тариалалтын үед “******* *******” нь цаг агаарын нөхцөл байдлаас ургац алдаагүй. Зөвхөн улсын ийн сангаас авсан Дархан сортын буудай   тариалаагүйгээс болж ургац алдсан гэдэг нь эндээс нотлогдож байгаа. Дээрх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад тухайн нотлох баримтыг үнэлж дүгнээгүй нэг талыг барьж хохирогчийн эрхийг зөрчсөн гэж харагдаж байна. 2017 оны хавар муу буудайг тариалснаас болж манайх тариал талбай дээр хар тамхины ганибас гэх ургамлууд маш ихээр ургаж эхэлсэн. Энэ талаар манай компанийн зүгээс Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгуулсан. Энэ талаар манай компанийн захирал гэрчээр мэдүүлэг өгсөн. Нотлох баримтаар оруулсан эсэхийг сайн санахгүй байна. Ямартай ч Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгуулсан. Анхан шатны шүүхээс энэ нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй байна. 3 дугаарт. Шүүгдэгч нар нь улсын онцгой объектоос албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож Монгол стратегийн бүтээгдэхүүнийг дур мэдэн бусдад өгч гэмт хэрэг үйлдсэн. Гэмт үйлдлээ нуухын тулд “******* *******” -г залилсан идэвхтэй үйлдэл нь “******* *******” -нд ноцтой онц их хэмжээний хохирол учруулсан байхад Эрүүгийн хуулийн 148.2 дахь заалтыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн үйлдэл гэж харагдаж байна. Нэмж хэлэхэд 2017 оны 5 сарын 3-нд “******* *******” онцгой газрыг төлөөлж тухайн үед албан тушаалтан байсан *******тай буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Өөрөөр хэлэх юм бол “******* *******” онцгой газартай гэрээ байгуулаад байхад онцгой газар уг хэрэгт хохирогчоор оролцсон нь зөв юм болов уу. Эрүүгийн хуульд иргэний хариуцагч нь бусдад учруулсан хохирлыг хууль ёсоор хариуцах ёстой хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагч гэж үзнэ гэж зааж өгсөн байдаг. Тэгэхээр газар нь уг хэрэгт хохирогчоор оролцох нь зөв үү, иргэний хариуцагчаар оролцох боломжтой юу. Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатын шүүхэд гомдол гаргасан. “******* *******” -н зүгээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. “******* *******” -н  эрх ашгийг хамгаалж, хохирлын асуудлыг шийдэж өгөх талаар анхан шатны шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд цахимаар оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий гарсан. “******* *******” анх авсан ы дээжээс шинжилгээнд өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл 2017 оны тариал хураалттай холбоотой хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан ургац алдах эсэх нь хамаардаг гэсэн шинжээчийн дүгнэлт байдаг тул хохирол, хор уршигтай холбоотой асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаан дээр тогтоох боломжтой гэж үзэж улсын яллагчийн зүгээс эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайлбал 1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар талд гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлд дурдсан. Дархан-Уул аймаг дахь Ургамал тариал хүрээлэнгийн Ургамлын лаборатори эрхлэх “******* *******” 2017 оны дүгээр сарын сүүлээр 3 төрлийн буудайг шинжлүүлээд өгөөч гэж авчирсныг манай лаборатори шинжлээд Монгол стандартын ангилалд хамаарч байна. Манай лаборатори нь албан ёсны итгэмжлэлгүй учраас албан ёсны эрх бүхий шинжээчийн дүгнэлт биш юм. Итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэх шаардлагатай гэж үздэг. Тэгэхээр тухайн ургац буудайг хэрхэн авсан эсэх ургац алдаж байгаа асуудал нь өөрөө ургацаас шалтгаалсан уу гэдэг асуудлыг шинжээчийн дүгнэлтээр нотолж чадаагүй. Өмгөөлөгчийн зүгээс тухайн хэргийн зүйлчлэлтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтын асуудлыг тусгайлан шүүхэд тавьсан боловч тодорхой дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд цахимаар оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Манай улсын ийн агуулахад 3 дугаар зэрэглэлийн буудай хадгалдаггүй. Дандаа 1 дүгээр зэрэглэлийн үр хадгалдаг. өд үрийг авахдаа мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарснаар авдаг. Түүнээс гадна жилд 1- 2 удаа ийн хуулийн дагуу дээж авч шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг. 2 дугаарт 2017 онд улс даяар 50%-н ургац алдсан. Үүнийг ерөөсөө дурдахгүй байгаа. 500 гаран мянган тонн буудай хурааж авна гэж урьдчилсан дүн гарснаас 9 дүгээр сар, 10 дугаар сард их хэмжээний бороо орсны улмаас 50% хүртэл ургац алдсан. 3 дугаарт нь нотлогдох боломжгүй хураалтууд. Жишээлбэл 80 тонн будаанаас 160 тонн будаа авсан. Энэ нь га-аас 2ц авсан гэсэн үг. Гэтэл 20 тонн будаа тариад 160 тонн будаа авсан гэж ярьж байна. Үүнийг нотлох боломжгүй юм ярьж байна. 4 дүгээрт олон жил тариа тарьсан компани, аж ахуй нэгж эхлээд улаан буудайгаа манай дээр очиж үзсэн. Би тэр үед ажил дээрээ байсан. Үрийн агуулах дээр агрономич, нярав нартай орж үзээд маш сайн будаа байна энийг авна гээд явсан. Дараа нь очиж авах гэсэн чинь муухай будаа болчихсон гэж ярьж байгаа.

Тухайн үедээ гомдол гаргаагүй. Хэрвээ 3 дугаар ангиллын буудай тарих боломжгүй, ургац алдсан нь тодорхой будаа байхад буудай авна гэж гэрээ хийчхээд ийм будаа авч явах ямар ч боломжгүй. Тухайн үедээ яагаад гомдол гаргаагүй юм. Би байж байсан. Гомдол гаргах бүрэн боломжтой байсан. Ургацын давчуу үе байсан ч гэсэн гомдол гаргаад буцаагаад үрээ солиулах юм уу ийм арга хэмжээ авах бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаа. анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд цахимаар оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* саналдаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. Давж заалдах гомдолтой холбоотой асуудал дээр нэмэлт тайлбар байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******-******* саналдаа:

“******* *******” -нд Дархан буюу сайн чанарын будаа өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

 “******* *******” -н тухайд шүүхийн шийдвэрийн Эрүүгийн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ залилах гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг шийтгэх тогтоолд дурдаад шүүхээр тогтоосон нөхцөл байдлыг харахаар *******, *******-******* нар нь Дархан сортын улаан буудай гэсэн нэрийдлээр өөр сортын улаан буудайг “******* *******” -нд өгсөн боловч “******* *******” -н өгсөн урьдчилгааны төлбөр болох 28,000,000 төгрөг дансанд орсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар энэ мөнгийг аваагүй. Энэ нөхцөл байдал нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг үгүйсгэж байна гэсэн дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн дүгнэлтийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэ талаар тухайн шүүхийн шийдвэрийг гарсан даруйд яллах дүгнэлт үйлдсэн прокурорын газар руу шилжүүлж, прокурорын газар шүүхийн шийдвэрийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд орсон прокурорын тухайд хэргийн нөхцөл байдлыг харахаар “******* *******” ийн газраас зээлээр буудай олох зорилгоор төв дээр хийгдсэн гэрээ байдаг. Дархан-Уул аймгийн газар тухайн байгууллагатай хийсэн гэрээний дагуу холбогдох буудайг энэ компанид хүлээлгэж өгөх ажиллагаа хийгдсэн. Үүний дагуу “******* *******” урьдчилгаа мөнгийг улсын ийн төв дансанд нь шилжүүлсэн. Эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийхэд залилах гэмт хэргийн үндсэн шинж болох бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нь залилсан гэдэг нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа. Уг гэрээг сортын улаан буудайг өгөх, зээлээр олгох гэрээг газар хийсэн байна. Энэ гэрээ тухайн үед үндэслэлтэй: Яагаад гэвэл Дархан-Уул аймгийн газар сортын буудай 88 тонн байсан гэдэг нь 2014-2017 оны санхүүгийн баримтууд дээр байсан учраас газар дөө Дарханы газарт сортын буудай 90-ээд орчим тонн байгаа юм байна гэсэн ойлголтыг санхүүгийн баримтаас авсан байж таарна. Энэ тохиолдолд хадгалагдаж байсан буудай байгаа учраас “******* *******” -нд нийлүүлэх боломжтой гэж гэрээ хийсэн. Гэрээг аваад үзэхээр хууль бус гэрээ гэж үзэх үндэслэлгүй. Нөгөөтээгүүр хуурч мэхлэх аргаар хийсэн болон анхнаасаа тухайн буудайгүйгээр “******* *******” -г залилж гэрээ хийж 28,000,000 төгрөгийг шилжүүлж авсан гэсэн үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. “******* *******” -ийн тухайд сортын буудайг өгөөгүй үйлдлийг ерөөсөө дүгнээгүй гэж тайлбарлаж байгаа. Тийм учраас хэнээс хохирлыг нэхэмжлэх нь тодорхойгүй байна гэсэн үндэслэлийг тавьж байна. Энэ үйлдлийг анхан шатны шүүх огт дүгнээгүйгээр шийдвэртээ хаяагүй. “ Андууд” -нд давуу байдал олгосон нөхцөл байдлаа нуун далдлах зорилгоор “******* *******” -нд сортын нэрээр өөр буудай өгсөн энэ хэрэгтэй нэгтгэн зүйлчлэх шаардлагатай гээд энэ үйлдэлд хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Нэгэнт 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон учраас иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхисон. Гэхдээ “******* *******” -н сортын буудай гээд өөр сортын буудай авч тариалсан асуудалтай холбоотой компанид учирсан хохирлын талаар шүүхэд гомдол гаргах эрхийг нээлттэй үлдээсэн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэрэг нэлээдгүй хугацаанд шалгагдсан нөхцөл байдал харагддаг. Анх ургамал газар тариал хүрээлэнд шинжилгээ хийлгэхдээ улсын ийн Дархан аас холбогдох албан тушаалтан нь холбоо барьсан байдаг. Улаан буудай чинь солигдож очсон байх магадлалтай шүү гэсэн мэдээллийн дагуу “******* *******” ургамал газар тариал хүрээлэнд шинжээчийн дүгнэлт гаргуулахад дээжид нь очсон буудай нь 3 дугаар зэрэглэлийн улаан буудай байна гэсэн дүгнэлт гарчихсан байдаг. Дараа нь уг компаниас холбогдох хэмжээнд нь ажиллагаа явуулаад мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргахад стандарт шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтүүд гараад байгаа. Энэ нөхцөл байдлыг үзэхээр тухайн үед нь шүүгдэгч нараас хүлээж авсан улаан буудайгаар тариалалт хийгдсэн гэдгийг тогтоох боломжгүй нөхцөл байдал болчхоод байна. 2 дугаарт шүүгдэгч ******* хэлж байна. Олон жил тариалан эрхэлсэн компани биеэр, нүдээр үзээд буудайг хүлээгээд авчихсан нөхцөл байдал байна. Дээр нь сортын гэсэн ангиллын буудайг Газар тариал хүрээлэнгээс 2014 онд өд авчихсан. Энэ буудай нэг жил тариалахдаа гарч байгаа үр тариа нь 1 дүгээр сортын ангиллын буудай гардаг гэдэг.  Тухайн үед цаг агаарын байдал, ургац хүлээж авсан асуудлуудыг тодорхой хэмжээнд шалгасан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр ургац алдах гэдэг асуудал дан ганц тариалж байгаа улаан аас шалтгаалахгүй. Цаг агаарын нөхцөл байдал, тариалалт хийж байгаа байдал, хөрс болон тухайн газарт уринш хийсэн асуудал нөлөөлнө гэдэг байдлыг шинжээчийн дүгнэлтүүдээр маш тодорхой хэлээд заагаад өгчихсөн нөхцөл байдлууд байдаг. Анхан шатны шүүх улаан ургац алдахад нөлөөлсөн гэдгийг хангалттай байдлаар нотлон тогтоогдож чадаагүй юм гэдэг л дүгнэлтийг хийчихсэн байгаа. Гэхдээ энэ асуудлыг шалгаад тухайн компани шийдвэрийн дагуу иргэний журмаар нэхэмжлэлээ бүрэн хангуулах боломжтой гэж прокурорын зүгээс үзэж байна. улсын газар энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон үндэслэл нь хариуцаж байсан албан тушаалтнууд “ ” -нд давуу байдал олгосон, улсын ийн газарт мэдэгдээгүй байхдаа гэрээ хийж “Жаргал надмид” -тай дураараа гэрээ хийж сортын буудайг өгч тариалуулсан. “ ” -нд сортын буудайг улсын ийн газарт мэдэгдэхгүйгээр өгч тариалуулсан. Тийм учраас улсын ийн газрыг хохирогчоор тогтоож энэ хэрэг дээр ажиллагаа явуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн 7 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж оролцогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, *******-******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар “******* *******” -ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянаж үзлээ.

2.Прокуророос шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь ажиллаж байхдаа ийн ажиллаж байсан , Дархан-Уул аймаг дахь ажиллаж байсан яллагдагч *******-*******, тус ангид ажиллаж байсан нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Нөөцийн тухай хууль болон Гамшгийн өөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Засгийн 184 дүгээр тогтоолоор баталсан “Үрийн ийн улсын сан бүрдүүлэх, журам”-д заасныг тус тус зөрчиж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ийн ын ийн агуулахаас 80.100.000 төгрөгийн үнэ бүхий 89 тонн улаан “Дархан-” сортын үрийг өөс бараа материал, зээлээр олгох гэрээ, хэлцэлгүй, төлбөр тооцоо хийгээгүй “ ” -д хууль бусаар шууд олгож, улмаар уг хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд ын ийн санд “Дархан-” сортын үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгуулж, “ ” -д давуу байдал бий болгож, улсад 80.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

-мөн Дархан-Уул дахь ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нөөцийн тухай хууль, Гамшгийн өөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Засгийн 1999 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Үрийн ийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журам”-д заасныг тус тус зөрчиж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “" -д 40 тонн “Дархан-” сортын улаан үрийг олгох зорилгоор асуудал хариуцсан төрийн байгууллагын шийдвэргүйгээр “ ийн бараа материалыг шинэчлэх гэрээ”-г “” -тай ганцаараа, бие даан байгуулж, “Дархан-" сортын улаан үрийг олгож, бусдад давуу байдал бий болгож, улсад 21.384.165 төгрөгийн хохирол буюу нийт 101.484.165 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

-мөн Дархан-Уул аймаг дахь ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Дархан-Уул аймаг дахь ажиллаж байсан шүүгдэгч *******-*******ын гэмт хэрэг үйлдэхийг удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “******* *******” -д “Дархан-” сортын 80 тонн буудайг нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт 70.400.000 төгрөгийн үнэ бүхий 80 тонн “Дархан- “ сортын үнийн 40 хувийн урьдчилгаа гэж 28.160.000 төгрөгийг авч, “ өөс бараа материал зээлээр олгох” тухай гэрээг байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ийн ын ийн агуулахаас гэрээнд зааснаас өөр төрлийн энгийн улаан буудайг нийлүүлж залилан, бусдад нийт 70.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

 -шүүгдэгч *******-*******ыг нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь ажиллаж байхдаа ийн ажиллаж байсан , Дархан-Уул аймаг дахь ажиллаж байсан яллагдагч *******, Дархан-Уул аймаг дахь агрономич ажилтай байсан нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Нөөцийн тухай хууль болон Гамшгийн өөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Засгийн 1999 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Үрийн ийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журам”-д тус тус заасныг зөрчиж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ийн ын ийн агуулахаас 80.100.000 төгрөгийн үнэ бүхий 89 тонн улаан “Дархан-” сортын үрийг өөс бараа материал, зээлээр олгох гэрээ, хэлцэлгүй, төлбөр тооцоо хийгээгүй “ ” -д хууль бусаар шууд олгож, улмаар уг хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд ын ийн санд “Дархан-" сортын улаан үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгаж, “ ” -д давуу байдал бий болгож, улсад 80.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Дархан-Уул аймаг дахь ажиллаж байхдаа Дархан-Уул аймаг дахь ажиллаж байсан *******ын зохион байгуулснаар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “******* *******” -д “Дархан-” сортын 80 тонн буудайг нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт 70.400.000 төгрөгийн үнэ бүхий 80 тонн “Дархан- сортын ы үнийн 40 хувь гэж урьдчилгаанд 28.160.000 төгрөгийг авч, үлдсэн 42.240.000 төгрөгийг намрын ургацаас буудайгаар, эсхүл мөнгөн хэлбэрээр төлүүлэх нөхцөлтэй “ , бараа материал зээлээр олгох” тухай гэрээг байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ийн ын ийн агуулахаас гэрээнд зааснаас өөр төрлийн энгийн улаан буудайг нийлүүлж залилан, бусдад нийт 70.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  шүүгдэгч *******, *******-******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2., 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгж буюу 9.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******-*******ыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400  нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, иргэний хариуцагч “ " -иас нийт 80.100.000 төгрөгийг, шүүгдэгч *******аас 21.384.165 төгрөгийг тус тус гаргуулж газарт олгуулахаар, бусад иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

3.1.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, ял шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх талаар шүүхээс хийсэн дүгнэлт, хэрэглэсэн хууль, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг заавал хянах үүргийг хуулиар давж заалдах шатны шүүхэд хүлээлгэжээ.

3.2.Хуулиар тогтоосон энэхүү бүрэн эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэхийг хянаснаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон эсэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, шийдэл гаргах боломжтой болдог.

 3.3.Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд тодорхой нэрлэн заасан.

3.4.Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

3.5.Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр, тохироог хангахад чухал шаардлагатай билээ.

4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь , шүүгдэгч *******-******* нь тус тус тус ажиллаж байхдаа ийн  ажиллаж байсан , дээрх ангид ажиллаж байсан нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ийн ын ийн агуулахаас 80.100.000 төгрөгийн үнэ бүхий 89 тонн улаан “Дархан-” сортын үрийг өөс бараа материал, зээлээр олгох гэрээ, хэлцэлгүй, төлбөр тооцоо хийгээгүй “ ” -д хууль бусаар шууд олгож, улмаар уг хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд ын ийн санд “Дархан-” сортын үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгуулж, “ ” -д давуу байдал бий болгож, улсад 80.100.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “" -д 40 тонн “Дархан-” сортын улаан үрийг олгох зорилгоор асуудал хариуцсан төрийн байгууллагын шийдвэргүйгээр “ ийн бараа материалыг шинэчлэх гэрээ”-г “” -тай өөрөө дур мэдэн байгуулж, “Дархан-" сортын улаан үрийг олгож, бусдад давуу байдал бий болгож, улсад 21.384.165 төгрөгийн буюу нийт 101.484.165 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

4.1.НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэн Монгол Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

4.2.Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцад аливаа үйлдэл, эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах, санал болгох эсхүл ийм давуу байдлыг олгох, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл, эс үйлдэл хийх зорилгоор өөртөө эсвэл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зориулж зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар шаардах эсхүл ийм давуу байдлыг хүлээж авах үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан ба Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, гэж ойлгохоор хуульчилжээ.

4.3.Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байх ба өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдсэн Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

4.4.Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ Дархан-Уул аймаг дахь дарга, болон тус тус ажиллаж байсан тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

4.5.Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.

5.Прокуророос *******, *******-******* нарын дээрх үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн Эрүүгийн хуулийн хорин хоёрдугаарт бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг” гэж дүгнэн мөн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

5.1.Мөн Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *******, *******-******* нарын энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

5.2.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэх үүрэгтэй.

Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог ба өөрөөр хэлбэл аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж байж шүүхийн хүлээсэн үүрэг хэрэгжсэн гэж үздэг.

5.3.Гэтэл анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ийн ын ийн агуулахад “Дархан-” сортын буудай байхгүй болохыг мэдсээр байж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “******* *******” -д “Дархан-” сортын 80 тонн буудайг нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 70.400.000 төгрөгийн үнэ бүхий 80 тонн “Дархан-“ сортын үнийн 40 хувийн урьдчилгаа гэж 28.160.000 төгрөгийг авч, “ өөс бараа материал зээлээр олгох” тухай гэрээг байгуулж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ийн ын ийн агуулахаас гэрээнд зааснаас өөр төрлийн энгийн улаан буудайг нийлүүлж залилан, “******* *******” -д их хэмжээний хохирол учруулсан шүүгдэгч *******, *******-******* нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт, бусад нотлох баримтыг бүрэн бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр шүүгдэгч нарын үйлдэлд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр үйл баримтыг буруу тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай 148 дугаар зүйлийг үндсэн агуулгаас нь өөрөөр ойлгон, буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж шүүгдэгч *******, *******-******* нарт холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

5.4.Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчин, илт үндэслэлгүйгээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан “...шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга...”, “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...” гэх шаардлагыг хангаагүй байна.

 5.5.Дээрх алдаа зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 болон мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1.10-т заасан ноцтой зөрчилд тооцогдон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх ба энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.

5.6.Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад өөрийнхөө үйлдлийг хууль ёсны дагуу хийж байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж, бусдын итгэлийг урвуулан ашигладаг онцлогтой.

5.7.Иймд прокуророос шүүгдэгч *******, *******-******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байжээ.  

6.Хэргийн үйл баримтын болон хууль хэрэглээний талаарх шүүхийн дүгнэлт нь утга, найруулгын хувьд алдаагүй, ойлгомжтой, тодорхой байхаас гадна холбогдох хуулийн зүйл, заалтыг ягштал баримталсан, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой.

6.1.Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч *******, *******-******* нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй байна.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон.

7.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаагүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн, яаж үйлдсэн, гэмт хэрэгт хэн, ямар үүрэг оролцоотой оролцсоныг, улмаар гэмт хэргийн улмаас хэдий хэмжээний хохирол, хор уршиг учирсан, хор уршиг учрахад хэний үйлдэл ямар байдлаар нөлөөлснийг мөрдөгч хуульд заасан арга, хэрэгслээр мөрдөн шалгаж, гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэлд үндэслэн нягтлан тогтоох хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй байна.

7.2.Прокурор нь мөрдөх ажиллагааны шатанд ийн ажиллаж байсан , Дархан-Уул аймаг дахь агрономич ажилтай байсан нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх боловч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хугацаа өнгөрч яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал үүссэн гэж 2023 оны 08 сарын 24-ний өдөр яллагдагчаар татахаас татгалзах тухай 79., 78 дугаар тогтоолууд үйлдэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

7.3.УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн нь  одоо хүчин төгөлдөр үйлчилж буй билээ.

7.4.Гэмт хэргийн хөөн хэлэлцэх буюу эрүүгийн хариуцлагыг нөхөн хүлээлгэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хүнд, хөнгөн, ялын төрөл, хэмжээнээс хамааран ялгавартай тогтоосон бөгөөд уг хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй, энэ нь тухайн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдог.  

7.5.Гэхдээ эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр яллагдагчаар татахаас татгалзсан нь зөвхөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохоос бус бусдад хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар Монгол иргэн, хуулийн этгээд нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

 7.6.Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт Үндсэн хуулийн энэ заалтыг дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан эдийн гэм хорыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй.

7.7.Гэтэл мөрдөн шалгах, прокурорын хяналтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт энэ байдлыг анхаараагүй, дээрх гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг иргэний хариуцагчаар татаагүй, тэднээс хохирогч “******* *******” болон газарт учруулсан гэм хорын хохирлыг гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүргийг нь харгалзан хувь тэнцүүлэн төлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх байтал иргэний журмаар нэхэмжил гэдэг байдлаар шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзнэ.

8.Түүнчлэн шүүгдэгч ******* нь 2015 оноос 2017 оны хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ийн ын ийн санд “Дархан-” сортын үр огт байхгүй байхад энэ сортын буудай байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгуулж, бусдад давуу байдал бий болгож байсан нь хэрэгт авагдсан гэрчүүд, шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлгүүдээр нотлогдсон, энэ нь өөр гэмт хэргийн буюу хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй байгааг шалгалгүй орхигдуулсныг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаараагүй байна.

 9.Эдгээр нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлөхүйц ноцтой зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

 10.Иймд “******* *******” -н давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, “******* *******” -н давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******, *******-******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

         3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

           ШҮҮГЧ                                                        М.МӨНХДАВАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АМАРЖАРГАЛ