| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2023/00003/И |
| Дугаар | 193/ШШ2025/00866 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 193/ШШ2025/00866
| 2025 09 11 | 193/ШШ2025/00866 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баганхангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******од оршин суух, ******* овогт *******ийн *******, /*******/
Хариуцагч:Улаанбаатар хот, *******,, ХХК-д холбогдох, орон сууц захиалах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 28,933,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., М. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.
/хариуцагч ХХК шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно./
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 онд ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Улаанбаатар хот ******* төслийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны 11 давхрын 68,96 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 96,544,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохирсон. Гэрээний дагуу миний бие байрны төлбөрт 21,000,000 төгрөгөөр тохирч өөрийн эзэмшлийн Crown маркийн машиныг худалдах , худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн. Мөн 5,000,000 төгрөг, 2,963,200 төгрөгийг тус тус орон сууц захиалан бариулах гэрээний дагуу ХХК-ийн данс руу шилжүүлсэн.
Гэрээний үүрэг биелэгдэхгүй ХХК байраа өнөөдрийг хүртэл барьж ашиглалтад оруулаагүй байна. Гэрээний үүргээ зөрчиж байгаа тул гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн машины үнэ болон дансаар шилжүүлсэн мөнгө нийт 28,933,000 төгрөгийг буцаан авахаар хариуцагч ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч ХХК-иас 28,933,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч ХХК шүүхэд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүй болно.
3.Нэхэмжлэгчээс хэрэгт дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: 1.Орон сууц захиалан бариулах гэрээ /хх5-6 тал/, Ц., Ц. нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 7 тал/,Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 8 тал/, тээрийн хэрэгсэл, худалдах, худалдан авах гэрээ / хх9 тал/, ХХК-д гаргасан Б.*******ын өргөдөл /хх 10 тал/, Төрийн банкны Ө.ын дансны хуулга /хх 11-12 тал/ зэрэг болно.
4.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс хүсэлт хангаж гаргуулсан нотлох баримтууд: нотариатч Х.Маярагүлийн баримт хүргүүлэх албан бичиг, орон сууц бариулах гэрээ, Ц., Ц.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.*******ын иргэний үнэмлэх зэрэг болно.
5.Хариуцагч ХХК-иас хариу тайлбар болон баримт гаргаж ирүүлээгүй болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
6.Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, 28,933,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
7.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, хариуцагч ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээний дагуу урьдчилгаанд ХХК-д Crown маркийн тээврийн хэрэгслийг 21,000,000 төгрөгт тооцож өгсөн, 5,000,000 төгрөг, 2,963,200 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний дагуу ХХК нь Налайх дүүргийн хотхонд байрлах орон сууцны 11 давхарт 3 өрөө 68,96 мкв байрыг 2020 оны 4 дүгээр улиралд барьж хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022 оны 12 сард ч уг орон сууц баригдаагүй, өнөөдрийг хүртэл уг орон сууцыг барьж хүлээлгэж өгөөгүй л байна. Гэрээ үүрэг биелэгдэхгүй байсан тул орон сууц бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн 28,933,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна гэж тайлбар гаргасан.
8.Хариуцагч ХХК-д шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гардуулсан боловч бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
9.Хариуцагч ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагч шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.
10.Хариуцагч ХХК нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлж шүүхэд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
11.Хэрэгт авагдсан Орон сууц захиалан бариулах гэрээг ХХК, Б.******* нарын хооронд бичгээр 2020 оны 03 дугаар сарын 26-нд байгуулагдаж, гэрээний 2.3-т ХХК нь Налайх дүүргийнны нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны барилгаас 11 давхарт 3 өрөө, 68,96мкв орон сууцыг 1мкв нь 1,400,000 төгрөгөөр тооцож, 96,544,000 төгрөгөөр захиалан бариулахаар Б.******* нар тохирсон. Мөн гэрээнд уг орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд эхэлж 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар, 2020 оны 03 дугаар сарын 26-ны орон сууцны үний 30 хувь буюу 28,963,200 төгрөгийг Б.******* нь ХХК-д төлөхөөр тус тус тохирч гэрээнд ХХК захирал Ц. тамга дарж гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний нэг тал ХХК төлөөлж менежер Ц., нөгөө тал иргэн Б.******* гарыг үсэг зурж нотариатаар батлуулсан байна. /хх6 тал/
12.Нэхэмжлэгч Б.*******, ХХК нарын хооронд бичгээр байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцсэн бөгөөд талуудын хоооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд, гэрээ хүчин төгөлдөр байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
13.Гэрээний нэг тал Б.******* нь ХХК-д гэрээний үүргийн гүйцэтгэлд урьдчилгаанд 28,963,200 төгрөг шилжүүлэхээс 7,963,200 төгрөгийг дансаар, 21,000,000 төгрөнд crown маркийн автомашиныг тооцож шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, дансны хуулга, орон сууц захиалан бариулах гэрээ, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, гэрч Ө.ын Би ХХК-тай гэрээ байгуулахад Б.*******тай цуг очсон. Гэрээгээр урьдчилгаа 30 хувь өгч болно гэсэн тул тухайн өдөр 5,000,000 дараа нь 2,900,000 гаруй төгрөгийг эхнэр Ө.ын болох миний данснаас шилжүүлсэн. Маргааш нь Б.*******ын өмчлөлийн кроун маркийн машинаа 21,000,000 төгрөгөөр үнэлж ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгсөн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
14.Орон сууц захиалан бариулах гэрээнд ХХК-ыг төлөөлж менежер Ц. гарын үсэг зурсан, тээврийн хэрэгслийг Ц.той гэрээ байгуулж шилжүүлсэн байх тул гэрээний дагуу тээврийн хэрэгслийг ХХК-д шилжүүлсэн гэж үзнэ.
15.2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээнд зааснаар ХХК нь Налайх дүүргийннд баригдах хотхонд баригдах орон сууцны 11 давхарт 3 рөө 68,96 мкв орон сууцыг 2020 онд 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022 оны 12 сарын байдлаар уг гэрээний үүрэг биелэгдээгүй гэж нэхэмжлэгч тайлбар гаргах ба хариуцагч үүнийг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч өөрөө тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй.
16.Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт биелэгдээгүй байх тул нэхэмжлэгч буюу гэрээний нэг тал Б.******* нь хуульд зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт урьдчилгаанд шилжүүлсэн 28,933,200 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашигийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн.
17.Талуудын байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнд гараар гэрээний нийт төлбөр 96,544,000 төгрөг байх ба урьдчилгаа 30 хувь 21,000,000 төгрөгт Crown 200 маркийн 8202 УАЕ тээврийн хэрэгслийг Б.******* нь ХХК-д өгөхөөр тохиролцсон талаар бичсэн нь нотариатч Х.Маярагүлиэс гаргуулсан орон сууц захиалан бариулах гэрээтэй тохирч байна.
18.Уг тээврийн хэрэгслийг буцаан авах боломжгүй болсон, тээврийн хэрэгслийн эзэмшигч өөр хүнд шилжсэн байх ба нэхэмжлэгч гэрээнд зааснаар уг тээврийн хэрэгслийг 21,000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцож автомашиныг худалдах, худалдан авах гэрээгээр ХХК-д шилжүүлсэн байх тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 28,933,200 төгрөгийг хариуцагч ХХК-иас шаардах эрхтэй.
19.Иймд хариуцагч ХХК-иас 28,933,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэв.
20.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төсөн 302,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 302,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй.
21. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хамтран хариуцагчаар Ц.ыг татан оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд хариуцагч Ц. нь хаана оршин суугаа тодорхойгүй байх тул эрэн сурвалжлахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүгчийн захирамжийн биелэлт хэзээ хангагдах нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан, нэхэмжлэгч талаас хамтран хариуцагч Ц.оос татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч ХХК-иас 28,933,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 302,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА