| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/01204/И |
| Дугаар | 193/ШШ2025/00886 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 193/ШШ2025/00886
| 2025 09 17 | 193/ШШ2025/00886 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******т байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, *******ийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,971,123.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э. 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 6000196656 тоот цахим зээлийн гэрээг байгуулсан 5,350,000 төгрөг зээлсэн бөгөөд гэрээний хугацаа 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусах байсан. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс 668,383 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 4,971,123.83 төгрөгийг хариуцагч Э.өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжилсэн 4,971,123.83 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр хүртэл 828,520.05 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартай: Хариуцагчийн зээлийн төлбөрийг тэнцүү төлөлттэй 6 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч Э.д холбогдуулан 4,971,123.83 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлага болох 4,971,123.83 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 828,520.05 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 828,520.05 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 828,520.05 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 828,520.05 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 828,520.05 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 828,520.05 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч ******* ХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94,488 төгрөгийн 50 хувь буюу 47,244 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 47,244 төгрөгийг улсын орлогоос, 47,244 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,971,123.83 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 828,520.05 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 828,520.05 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 828,520.05 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 828,520.05 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 828,520.05 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 828,520.05 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94,488 төгрөгийн 50 хувь буюу 47,244 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 47,244 төгрөгийг улсын орлогоос, 47,244 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА