| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0064/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 65
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Т-т холбогдох эрүүгийн 1804000030065 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Шүүгдэгч Г.Т- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Б ХК-ийн .. ажилтай, ам бүл .., эхнэр Г.Ж 2 хүүхдийн хамт ..дугаар хороо, ..дүгээр байрны .. тоот орон сууцанд оршин суух М- Б- овгийн Г-ийн Т-
Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр:
Шүүгдэгч Г.Т- нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ИС-” баарны бие засах өрөөний үүдэнд найз Д-ыг зодох гэлээ гэж дургүйцэж, Э.Э-ыг татаж унаган нүүрэн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Т-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 24-ний орой 23 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Д-, Г-, Б-, Б-, Ч-, Н-, У- нарын хамт ИС- баар руу орсон бөгөөд тэнд байхдаа 2-3 шил архи уусан. Бие засах өрөө рүү ортол хохирогч Э- хамт явсан залуугийн хамт манай найз Д-тай муудалцаад зогсож байсан. Би тэд нарыг салгаад Д-ыг аваад гарсан чинь Э- араас гарч ирээд Д-тай зодолдох гээд дайраад байсан, тэгэхээр нь Э-ыг боль гээд араас нь татсан чинь газарт унаад өгсөн ба тэр үед би түүний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Э- Д-тай зодолдох гээд салахгүй дайраад байхаар нь уур хүрээд өшиглөсөн. Энэ үед Д-ыг хүмүүс хориод зодоонд оролцуулаагүй. Миний хувьд хар костюм, цагаан цамц улаан өнгийн зангиатай байсан. Би Э- гэдэг залууг урьд нь харж байгаагүй бөгөөд хонзон, өр авлагын зүйл байхгүй. Мөн Э-аас уучлалт гуйж, түүнтэй эвлэрсэн. Одоо бидний дунд гомдол санал, хохирол төлбөрийн асуудал байхгүй. Миний хувьд хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Ш.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 24-ний орой ажлын газрынхаа хэсэг залуусын хамт ИС- баар руу орсон. Намайг 2 давхарт ширээн дээр сууж байхад бие засах өрөөний үүдэнд манай ажлын газрын Д- гэдэг залууг 2 залуу өдөж хоргоогоод байх шиг байсан. Тэгээд доошоо буугаад очтол Д- нэг жижиг биетэй залуутай муудалцаад зогсож байсан, би Д-ыг салгаад баарнаас гаргасан. Тэгээд буцаад баар руу ороход жижиг биетэй залуугийн хөмсөгнөөс цус гарчихсан байдалтай байж байсан. Би тэр залууг хэн цохиж гэмтээснийг сайн мэдэхгүй байна. Ямартай ч Д-ыг маргаанаас салгаж байх үед манай ажлын Т- гэдэг залуу хажууд зогсож байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...03 цагийн үед Д-ыг нэг өндөр залуу дагуулаад бие засах өрөө рүү орж байсан. Тэгээд удалгүй бие засах өрөөний үүдэнд хүмүүс шуугилдаад байхаар нь доошоо буугаад очтол нөгөө өндөр залуу Д-ыг заамдчихсан баарнаас чирээд гаргасан. Би Д-ыг салгаад буцаж баар руу оруулж ширээн дээрээ суулгасан. Тэгээд байж байтал нэг эмэгтэй ирээд доошоо буугаад ир, хүн зодчихоод гээд байхаар нь доошоо буугаад очтол бие засах өрөөний үүдэнд нэг намхан нуруутай залуу зодуулчихсан байдалтай, хөмсөг орчимд нь цус болчихсон байсан. Би тухайн үед тэр залууг хэн цохиж гэмтээснийг хараагүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
Гэрч Б.Д-аас мөрдөн байцаалтын шатанд: “...2017 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 01 цагийн үед миний танил Э........ гэдэг эмэгтэй над руу залгаад ИС- бааранд хүрээд ир намайг гэрт хүргээд өг гэхээр нь бааранд очиход Энхжин, Золоо гэдэг найзын хамт мөн 2 залуугийн хамт баарны бие засах өрөөний хажуу талын ширээнд сууж байсан. Шөнийн 03 цагийн үед манай ширээний 2 залуу тэнд байсан хүмүүстэй муудалцсан. Намайг бие засах өрөө рүү ороход манай ширээнд сууж байсан өндөр нуруутай Д- гэдэг залуу, цагаан цамцтай өндөр залуутай муудалцаад зогсож байсан. Би тэднийг салгаад цагаан цамцтай өндөр залууг аваад гарах гэтэл манай ширээн дээр сууж байсан намхан нуруутай Э- гэдэг залуу, цагаан цамцтай залуу руу дайраад зодолдох гээд байсан. Тэр үед цагаан цамцтай залуутай хамт явж байсан, улаан зангиа зүүсэн залуу Э-ыг татаж унагаагаад нүүр рүү нь өшиглөсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Гэрч Т.Э.........ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2017 оны 12 дугаар сарын 23-ны оройн 23 цагийн үед найз Золжаргалын хамт ИС- баар руу орж үйлчлүүлсэн. Гэтэл Золжаргалын зүс таних 2 залуу тааралдаад бид 4 нэг ширээн дээр хамт суусан. Тэгээд тэр хоёр залуутай танилцсан бөгөөд өндөр нуруутай залууг нь Д-, намхан нуруутай залууг нь Э- гэдэг юм. Бид нар бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байтал Д-, Э- нар бие засах өрөөний үүдэнд 2 залуутай муудалцсан. Гэтэл хар костюм, улаан зангиатай залуу нь Э-ыг татаж унагаагаад нүүр рүү нь өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хууудас/
Гэрч Г.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн оройн 23 цаг өнгөрч байхад найз Э-ы хамт ИС- бааранд 2 эмэгтэйтээ танилцаад нэг ширээнд хамт суусан. Тэр хоёр эмэгтэйн нэрийг Э, З. гэдэг юм байна лээ. Удалгүй Э.....ийн найз Д- гэдэг залуу хүрч ирээд манай ширээнд суусан. Тэгээд сууж байгаад бие засах өрөө рүү орох гэж яваад бааранд байсан 2 залуутай муудалцсан. Миний араас Э-, Д- хоёр орж ирээд бид нарыг салгасан. Тэгээд надтай муудалцаж байсан цагаан цамцтай залууг баарны хамгаалагч бие засах өрөөнөөс гаргаад мөн Э- болон хар костюмтай, улаан зангиатай залуу хоёрыг одоо больцгоо гэсэн чинь тэр хоёр салаад Э- бие засчихаад гараад явсан. Би баарны хамгаалагчтай юм яриад бие засах өрөөнд байж байхад зааланд хүмүүс зодолдох шиг болохоор нь гараад очтол Э-ы хөмсөг орчмоос цус гарчихсан байж байсан. Би бие засах өрөөнд байсан болохоор Э-ыг хэн зодсон гэдгийг хараагүй...” /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 24-ний шөнө ИС- бааранд бүжиглэж байтал өндөр нуруутай залуу “чи миний хамт явж байгаа эмэгтэйтээ бүжиглээд байна” гэхээр нь бүгдээрээ л бүжиглэж байна, чи буруугаар ойлгох хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд бие засах өрөө рүү ортол нөгөө залуу дагаж орж ирээд надтай маргалдсан. Энэ үед түүнтэй хамт явсан намхан нуруутай залуу /нэрийг нь дараа мэдсэн Э- гэдэг залуу/ орж ирээд мөн над руу дайрч намайг заамдаад авсан. Тэгээд надтай хамт явж байсан Т- гэдэг залуу бие засах өрөөнд орж ирээд биднийг салгаж, би баарнаас гараад явсан. Тэгээд буцаад орж ирэхэд Э-ы толгойноос цус гарчихсан бие засах өрөөний хажууд сууж байсан. Тухайн үед би Э-тай барьцалдаж ноцолдсон, өөрөөр гар хүрч зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/
25-ны өдрийн 09шэ/020 дугаартай “...Э.Э-ы биед зүүн хөмсгөнд язарсан оёдолтой шарх, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан гэрэл зурагууд /хх-ийн 6, 39 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Т-ын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:
Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгүүдийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Т- нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ИС-” баарны бие засах өрөөний үүдэнд найд Д-ыг зодох гэлээ гэж дургүйцэж, Э.Э-ыг татаж унаган нүүрэн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, зүүн хөмсөгний дотор хэсэгт 5х0.5 см язарсан шарх гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн “…араас нь татсан чинь газарт унаад өгсөн ба тэр үед би түүний нүүр рүү нэг удаа өшиглөсөн…” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…улаан зангиатай залуу хүрч ирээд намайг татаж унагаагаад миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. түүнийг Т- гэдэг юм байна лээ…” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Д-, Г.Д-, Б.Д-, Т.Энхцэцэг, Ш.Г-, Б.Б- нарын мэдүүлгүүд, шинжээч эмчийн 09шэ/020 дугаартай дүгнэлт зэрэг дээрхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Шүүгдэгчийн үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчийг татаж унаган нүүр рүү нэг удаа өшиглөсөн үйлдлээр нь тогтоогджээ.
Шүүгдэгч Г.Т- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.
Иймд Г.Т-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Прокуророос яллагдагч Г.Т-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан нь прокурорын бичгээр гаргасан санал, шүүгдэгч дээрхи ялыг хүлээн зөвшөөрсөн нь уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Хохирогч Э.Э- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь түүний өгсөн “… хохиролд 440.000 төгрөг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “…хохирогчтой эвлэрсэн…” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдожээ.
Шүүгдэгч Г.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, өөртөө дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.
Шүүгдэгч Г.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.Т-ыг прокурорын санал, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ