| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лутбатын Хэрлэнчимэг |
| Хэргийн индекс | Шийдвэр 128/2026/0217/З |
| Дугаар | 128/ШШ2026/0298 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2026/0298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х*******чимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: С.Г /РД:ПЭ7*******91537/.
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч Н.Мд холбогдох Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч Н.Мын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-тай хтой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.А, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, гомдол гаргагчийн өмгөөлөгч Л.Б*******, хариуцагч Н.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. С.Ггээс 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан гомдлын шаардлагадаа: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч Н.Мын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Хариуцагч 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тоот шийтгэлийн хуудсаар С.Гг тамга хууль бусаар хэрэглэсэн, ашигласан зөрчил үйлдсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн *******.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.
2.5. Гомдол гаргагчийн зүгээс ...С.Г нь "У ү х" НҮТББ-ын тамгыг хны хэрэгцээ, үйл ажиллагаанд зохих журмын дагуу хэрэглэж байсан. Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 226-р тогтоолын хавсралтаар баталсан "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам"-аар зохицуулсан ба тус журмын 6.6-т "Тамга, тэмдгийг тамгын газрын дарга болон тухайн байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгжийн дарга түших бөгөөд эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна" гэж заасан. Тус хны тамга түших эрхтэй этгээд С.Г байсан. Зөрчлийн тухай хуулийн *******.20-р зүйлийн 1 дэх хэсэгт тамга, тэмдэг ашиглах журам зөрчих талаар зохицуулаагүй. Гэтэл хяналтын улсын байцааг Н.М нь шийтгэлийн хуудсанд С.Гг тамга хууль бусаар ашигласан гэж дүгнэсэн нь буруу байна. Улсын байцаагч "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам"-ын аль нөхцөл зөрчигдсөн талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр шийтгэлийн хуудас үйлдсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2-р зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно" гэж заасныг зөрчсөн байна. Хяналтын улсын байцаагч Н.М нь зөрчлийг нотлох хангалттай баримт сэлтийг бүрдүүлэлгүйгээр утсаар дуудан дарамтлах, айлган сүрдүүлж, хууль бусаар бичлэг хийх зэргээр зөрчил шалган шийдвэрлэх алдаатай ажиллагаа хэрэгжүүлсэн байна... гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.5. Хариуцагчаас ...Монголын у ү х" НҮТББ //-ын ерөнхийлөгч Б.Гаас 2025 оны 12 дугаар сарын 15, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст ирүүлсэн гомдолд дурдсанаар "миний бие Б.Г нь у хны ерөнхийлөгчөөр томилогдсон бөгөөд тамга, тэмдэг түших эрх бүхий этгээд юм. Гэвч хуучин удирдлага тамга, тэмдгийг надад албан ёсоор хүлээлгэн өгөөгүй. Үүний дагуу шат, шатны шүүхээр шийдсэн боловч иргэн С.Г огт тэмдгийг маань хүлээлгэн өгөөгүй бөгөөд байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэх гомдолтой танилцаад Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Хан-Уул дүүргийн прокурорын газарт гомдол мэдээллийг шилжүүлж шалгуулсан. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр Хан-Уул дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих хяналтын прокурор Б.Г хяналт доор зөрчлийн хэрэг нээж, хэргийг шийдвэрлэж улсын байцаагчийн дүгнэлт /захиргааны акт/ үйлдэж, зөрчилд шийтгэл оногдуулж дугаар шийтгэлийн хуудсыг хууль ёсны дагуу хэрэгт холбогдогч С.Г хүргүүлсэн юм...Зөрчлийн тухай хуулийн *******.20 дугаар зүйлийн 1-д зааснаар "Тамга, тэмдэг үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр... торгоно. Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх", 4.1.5-т нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх мөн хуулийн 18.9-д "Улсын байцаагчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан заасан хугацаанд биелүүлж, хариуг албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй гэж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаар тогтоолоор батлагдсан '"Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам"-ын 6.8 дахь хэсэгт "Байгууллагын удирдлага өөрчлөгдөх болон тамга, тэмдэг түших албан тушаалтан солигдох, чөлөө авах, ээлжийн амралт авах, томилолтоор ажиллах, суралцах, эрүүл мэндийн шалтгааны улмаас эзэнгүй байх хугацаанд албан ургийг түр орлон гүйцэтгэгч акт, бүртгэлээр тамга, тэмдгийг хамт хүлээлцэнэ." гэж заасан журам хэрэгжих эрх зүйн үр дагаврыг үүсгэнэ. Мөн журмын 6.1 дахь хэсэг "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгална." 6.2 дахь хэсэгт "Тамга, тэмдэг хэвлэмэл хуудсыг албаны бус хэрэгцээнд ашиглах, бусдад шилжүүлэх болон...бусад тохиолдолд ажлын байрнаас гадагш авч гарахыг хориглоно" гэж зааснаар 7.1-т хариуцлагын тогтолцоог Зөрчлийн тухай хуулиар зохицуулахаар заажээ. Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хариу тайлбарыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын байцаагч Н.М 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар С.Гг Зөрчлийн тухай хуулийн *******.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тамга тэмдэг үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтын дагуу тамга хууль бусаар хэрэглэсэн ашигласан үйлдэлд 50,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Гомдол гаргагчаас уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлээ хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, холбогдогчоос тайлбар аваагүй, зөрчлийг шалгаж тогтоогоогүй гэж маргасан.
4. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
4.1. Монголын у ү х НҮТББ-ын мэдээлэлд өөрчлөлт оруулж, тус хны ерөнхийлөгчөөр Б.Г 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэжээ.
4.2. Үүний дагуу хны ерөнхийлөгч Б.Гаас 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох хүсэлтийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гаргасан, улсын байцаагч Н.М С.Г нь тамга тэмдэг авч зугтаасан гэх гомдол гаргасныг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дүгээр тогтоолоор гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж, холбогдох материалыг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага албан тушаалтанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
4.3. Энэ тогтоолыг эс зөвшөөрч хариуцагчаас гомдол гаргасныг дээрх прокурорын газрын ерөнхий прокурорын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.
4.4. Улмаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 26*******000205 дугаар тогтоолоор хариуцагч улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *******88 дугаар зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн *******.20 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зөрчлийн хэргийг нээжээ.
4.5. Зөрчлийн хэргийг нээснээс хойш 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрчээр О.С*******, Н.Х******* нарыг асууж, гэрчээс холбогдол бүхий баримт авсан тухай тэмдэглэл үйлдсэн байна.
4.6. Харин зөрчлийн хэрэг нээхээс өмнө хийсэн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд ...С.Гтэй холбогдоход өмгөөлөгч авч очно гэсэн боловч ирээгүй, ...дуудсан боловч Би очихгүй, шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа гэсэн, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Г мэдүүлэг өгсөн, мөн өдөр хны байранд үзлэг хийсэн, 2025 оны 12 дугаар сарын 19-өдөр ирээгүй Зөрчлийн холбогдогчийг харилцаа хны хэрэгсэл ашиглан дуудсан тухай тэмдэглэлд ...С.Ггийн өмгөөлөгч гэх н.Б******* ....2026 оны 01 дүгээр сарын 17-нд очих боломжтой гэж дурдсан, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуучин ерөнхийлөгч Б.Т******* сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл зэргийг үйлдсэн баримт хэрэгт авагдсан.
4.7. Дээрх ажиллагааг хийж хариуцагч нь 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргажээ.
5. Хууль хэрэглээний тухайд:
5.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 12-д Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно,
6.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна.
2-д Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж тус тус заасан.
5.2. Гэтэл хариуцагч зөрчлийн хэрэг нээснээс хойш зөрчил гаргасан эсэхийг шалгаж, тогтоон зөрчлийн холбогдогчоос тайлбар, мэдүүлэг авах холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулахад хангалттай хугацаа байхад холбогдогчоос тайлбар авахгүй, түүнд хэргийн материал танилцуулалгүйгээр 6 хоногийн дотор шийтгэлийн хуудас гаргасан, үүний улмаас холбогдогч С.Г нь дээрх хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, холбогдох тайлбар, нотлох баримт гаргах эрх хязгаарлагдсан гэж үзнэ.
5.3. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчид хариуцлага хүлээлгэсэн нь түүний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөнөөс гадна Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 6.9 дүгээр зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж эрх бүхий албан тушаалтны эрх үүргийг тусгайлан заасныг буюу хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болно.
5.4. Хариуцагчаас гомдол гаргагчийг Засгийн Газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 6.1-д Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгална,
6.2. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг албаны бус хэрэгцээнд ашиглах, бусдад шилжүүлэх болон ажлын байрнаас гадагш авч гарахыг хориглоно,
6.8-д Байгууллагын удирдлага өөрчлөгдөх болон тамга, тэмдэг түших албан тушаалтан солигдох, чөлөө авах, ээлжийн амралт авах, томилолтоор ажиллах, суралцах, эрүүл мэндийн шалтгааны улмаас эзэнгүй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч акт, бүртгэлээр тамга, тэмдгийг хамт хүлээлцэнэ гэж заасныг зөрчсөн гэж шийтгэлийн хуудас ногдуулсан хэмээн тайлбарласан.
5.5. Тухайн тохиолдолд тамга ажлын байранд сейфэнд хадгалж байгаа эсэхийг шалгахаар 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр очсон боловч байр цоожтой талаар тэмдэглэл үйлдсэн, энэ нь сейфэнд байсан эсэх, өөр газар авч явсан эсэхийг нотлохгүй, үүнээс гадна 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэх
англи хэл дээрх албан бичгийг урт цагааны гудамж орчмын оффисоос авсан талаар гэрч Н.Х******* мэдүүлсэн, энэ хугацаанаас хойш 1 жил өнгөрсөн нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн гэж бол зөрчилд тооцохгүй гэснийг зөрчсөн.
5.6. Мөн 2025.11.18-ны ******* дугаартай англи хэл дээрх албан бичигт тамга дарагдсан ч үүнийг хаана дарсан эсэхийг хариуцагчаас шалгаж, тодруулаагүй, гомдол гаргагч нь Монголын у хны ерөнхийлөгчөөр Б.Г 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах маргаанд хг төлөөлөн итгэмжлэлээр оролцсон, уг маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн шийдвэр тухайн өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болжээ.
5.7. Өөрөөр хэлбэл, Б.Г нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Монголын У хны ерөнхийлөгчөөр бүртгүүлэн эрх бүхий этгээд болсон ч үүнийг эс зөвшөөрч тус хноос маргасан, энэ хугацаанд гомдол гаргагч нь хны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн итгэмжлэл олгох албан бичгээр тамгыг ашиглаж байсан талаар баримтыг шүүхэд гаргаснаас үзэхэд гомдол гаргагчийг тамга ашиглах эрхгүй этгээд гэж шууд үзэх боломжгүй байхад хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөрчил гаргасан гэдгийг шалгах тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, холбогдогчоос тайлбар авалгүйгээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.
6. Иймд гомдол гаргагчийг зөрчил гаргасан эсэхийг шалгаж, тогтоолгүйгээр зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн хариуцагчийн гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******6.3, *******6.3.1, *******6.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн *******.20 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан С.Ггийн гомдлыг хангаж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Н.Мын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, гомдол гаргагчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ