Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2026/0211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, шүүгч Э.Азбаяр, шүүгч Ц.Должинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б /РД:/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Б.Д /РД:ЧЗ6203863/ нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц /цахимаар/, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

.. Нэхэмжлэгч Б.Б Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/29 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 204 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар захирамжийн Б.Д******* холбогдох хэсэг мөн Нийслэлийн Засаг даргын 205 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн А/4 дугаар захирамжийн Б.Д******* холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 06 дугаар сарын 7-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа Б.Б миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, *******- гудамжны тоот хаягт байрлах м.кв талбай бүхий нэгж талбарын дугаар бүхий газрын орц, гарцыг хаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, орц гарцыг нээж өгөхийг даалгах гэжээ.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/29 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 204 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар захирамжийн Б.Д******* холбогдох хэсэг мөн Нийслэлийн Засаг даргын 205 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн А/4 дугаар захирамжийн Б.Д******* холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, орц, гарцын асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд, нэхэмжлэгч 208 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийн А/ дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, *******- тоот хаягт байрлах м.кв талбайтай газрыг 5 жилийн хугацаагаар эзэмш эрхтэй болж, 202 оны 07дугаар сарын 09-ний өдөр эзэмш эрхийн гэрчилгээ авсан. Мөн өдөр гэрээ байгуулсан. Эзэмшиж байх хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/29 дугаар захирамжийг гаргахдаа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр тухайн газар эзэмшийг цуцалсан...Тухайн эзэмшиж байсан газраа өөрийн бэр Д.Б шилжүүлэхээр хүсэлт гаргаж байсан ч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн. Ингэхдээ тухайн газрын орц гарцыг хаасан талаар маш тодорхой бичсэн байсан...Үүний дараа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмш эрхийг цуцлах агуулгатай мэдэгдлийг хүргүүлж байсан. Сонсох ажиллагааны явцад хариу тайлбар очоогүй байх хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг дарга газрын эрхийг цуцалсан захирамж гаргасан. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба Б.Д******* Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, *******- гудамжны зөвхөн баруун тийш харсан буюу *******-- хаягт байрлах , м.кв газрын м.кв газрыг Б.Б өмчлүүлээд, үлдсэн м.кв газар /хаалгатай тал/-ыг Б.Д******* эзэмшүүлж, өмчлүүлсэн. Орц, гарцыг хаасан үйлдээ тухайн дүүргийн газрын алба хүлээн зөвшөөрсөн...хариуцагч хууль зөрчиж бусдын орц, гарцыг хааж газар олгочхоод газраа эзэмшээгүй гэх үндэслэлээр газрын эрхийг цуцалсан нь байж болохгүй асуудал...Газрын эрх цуцалсан үндэслэл нь тухайн дүүргийн Засаг дарга болон газрын албаны буруутай үйл ажиллагаанаас хамааралтай учраас гаргасан захирамж нь хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс тус захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Мөн орц гарцыг хааж Б.Д******* м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус. Баянзүрх дүүргийн Засаг даргын 204 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар захирамжийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 205 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн А/4 дугаар захирамжаар Б.Д******* газрыг өмчлүүлсэн бөгөөд Б.Д******* холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Учир нь, нэхэмжлэгчийг өөрийн эзэмшил газартаа орох гарах нөхцөлгүй болгосон...бусдын эрх ашгийг хөндөж газар өмчлүүлж, эзэмшүүлж байгаа нь хууль зөрчсөн...иймд орц, гарцын асуудлыг шийдүүлэхийг хүсэж байна... гэжээ.

2.2. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий газарт Б.Д 2005 оны 07 дугаар сарын 8-ны өдөр хүсэлт, гомдол гаргаж түүний дагуу газар эзэмш эрх нь 204 оны захирамжаар батлагдсан. Тус захирамж гарсны дараа тухайн газарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгох талаар хүсэлт гаргаж хууль ёсны дагуу өмчлөгч болсон...Бодит байдал дээр захирамжаар м.кв газрыг Б.Да******* олгосон. Б.Бумдарийн газраас хасаж олгосон зүйл байхгүй бөгөөд энэ нь Геодези, зураг зүйн ерөнхий газрын ирүүлсэн агаар сансрын зургаас харагдана. Мөн орц, гарцыг хааж Б.Да******* газар олгосон асуудлыг нэхэмжлэгч талаас ярьдаг. Үүнийг хариуцагч байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Анх батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн орц, гарц зүүн хойноосоо байдаг. -А тоот нь орц, гарцыг хаагаагүй зүүн хойноосоо орж ирэх ёстой. Нэгж талбар нь 2024 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар - тоотыг иргэн газраа давуу эрхээр үнийг нь төлж өмчилж авсан гээд м.кв болж өөрчлөгдсөн. Үүнийг нягталж үзвэл 208 онд давуу эрхээр өмчлүүлснээс биш 204 онд анх ерөнхий байдлаар батлагдахдаа Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар олгохдоо орц, гарцыг хаагаагүй. Нэхэмжлэгч талаас тайлбарласан орц, гарцыг баруун талд нь болгосон зүйл байгаагүй... гэжээ.

2.3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 204 оны захирамжаар Б.Да******* м.кв газрыг олгосон. Үүний дагуу тус иргэн өргөдөл, хүсэлтээ өгч 205 оны А/4 дүгээр захирамжийг гаргасан. Нэхэмжлэгчийн газрыг 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/29 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40..6-д заасныг үндэслэн хүчингүй болгосон. Газар дээрээ 2008 оноос хойш хашаа барьж байсан үйл баримт тогтоогддоггүй, агаар сансрын зургаас харагддаггүй. Мөн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр газрын эрхийг хүчингүй болгож, сонсох ажиллагааны мэдэгдэл явуулсан. Нэхэмжлэгчээс газар эзэмш эрхээ эдлэхээр хашаа, гэр бар гэсэн боловч манай орц, гарц дээр Б.Да******* газар эзэмш эрх үүсгэснээс үүдэн боломжгүй байсан гэх хариу тайлбарыг гаргадаг. Газар эзэмш гэрээний 4.2.6 болон 4.0-д зааснаар өөрийн эзэмшил газрын хил зааг, эргэлтийн цэг, тэмдгийг газар эзэмшигч нь өөрөө хамгаалалтаа авч, бүрэн бүтэн байдлыг хариуцна гэсэн үүрэгтэй...Баянзүрх дүүргийн Засаг даргын 204 оны захирамжаар Б.Д******* м.кв газрыг тухайн иргэний хүсэлтийн дагуу эзэмшүүлсэн бөгөөд ямар нэг байдлаар Б.Бумдарийн м.кв газартай тухайн үед давхцалгүй, орц гарцыг хаасан зүйл байгаагүй. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын зүгээс 205 онд өмчлөх эрхийн хүсэлтийнх нь дагуу А/4 дүгээр захирамжийг гаргасан. А/4 дүгээр захирамж нь хуульд заасан үндэслэл бүхий, бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг даргаас гаргасан захирамж юм... гэжээ.

2.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ , м.кв газрын талыг Б.Д******* олгосон мэтээр тусгасан байсан. Гэтэл , м.кв газар үнэхээр нэхэмжлэгчид байсан эсэхийг хэргийн материалаас харахаар тийм баримт байдаггүй. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа бар зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна гэж тодорхой заасан. Тиймээс Б.Да******* нэхэмжлэгчийн газраас м.кв-ыг хасаж олгож, эрх ашгийг нь зөрчсөн асуудал байхгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй...Б.Бумдарийн газар эзэмш эрхийг цуцалсан Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Орц, гарцын асуудлын тухайд, Б.Б газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүйгээс үүдэн хойд талын айл буюу н.Г өөрийн эзэмшлийн газрыг сунгаж, гудамж руу оруулж авсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 7.-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасны дагуу иргэдийн төлөөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн оролцогч нарын зөвшөөрлөөр шүүх хуралдааныг явуулсан болно.

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түүний эзэмшил газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар олгосны улмаас эзэмш эрх бүхий газартаа орж, гарах боломжгүй болсон учир гуравдагч этгээдийн газар эзэмш болон өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар, хариуцагчаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар давхцаагүй, нэхэмжлэгч газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, орц гарц гуравдагч этгээдийн газраар бус хойд талд төлөвлөгдсөн байсан нь 208 онд бусад этгээдэд газар өмчлүүлснээс хаагдсан, гуравдагч этгээдээс нэхэмжлэгчээс газраа ашиглаагүй, газар давхцуулсан гэж тус тус маргасан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон маргааны үйл баримтын тухайд:

3.. Нэхэмжлэгчийн газар эзэмш эрхтэй холбоотой.

3... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 380 дугаар захирамжаар тус дүүргийн 6 дугаар хороонд сургуулийн гудамжны - тоот хаяг, м.кв газрыг Ч Б 0 жилийн хугацаатай эзэмшүүлснийг мөн дүүргийн Засаг даргын 208 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийн А/ дугаар захирамжаар Б Б гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 5 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсэн.

3..2. Уг захирамжийг үндэслэн дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчид 202 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэгж талбарын дугаар бүхий м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлснийг эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэж, дугаар газар эзэмш эрхийн гэрчилгээ олгон, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх № дугаар гэрээг 5 жилийн хугацаатай байгуулжээ.

3..3. Нэхэмжлэгч нь уг газраа Д.Б шилжүүлэхээр 202 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг, 202 оны дүгээр сарын 02-ны өдрийн Төрөл садны лавлагаа, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 202 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн албан татвараас чөлөөлөгдөх талаарх лавлагаа, 202 оны 09 дүгээр сарын 5-ны өдөр газраа шилжүүлэх хүсэлт зэргийг гаргасанд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн тоот албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг Д.Б өгчээ.

3..4. 2023 оны дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Нийслэлийн Засаг даргад гаргасан хүсэлтээ нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас таслан орох, гарах гарцыг хааж, гуравдагч этгээд Б.Д******* газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь газрыг давхцуулсан, бусдын газар эзэмштэй холбоотой эрхийг зөрчсөнтэй холбогдуулан хүчингүй болгуулах агуулгаар гаргасан ч хариу өгөөгүй байна.

3..5. Харин гуравдагч этгээдээс 2023 оны дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргаж, улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/29 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тухайн газрыг 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй, мөн бусдын газар эзэмштэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчгүй байх заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмш эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмш эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

3.2 Гуравдагч этгээдийн газар эзэмш, өмчлөх эрхтэй холбоотой.

3.2.. Баянзүрх дүүргийн Засаг даргын 204 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, сургуулийн гудамжны а тоот хаягт, м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар таван жилийн хугацаатайгаар Б.Д******* эзэмшүүлж, энэ захирамжийг үндэслэн 204 оны 2 дугаар сарын 5-ны өдөр нэгж талбарын 86483*******570 дугаартай м.кв газрыг иргэний ахуйн зориулалттай газар эзэмш эрхийн гэрчилгээ олгож,

3.2.2. Нийслэлийн Засаг даргын 205 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн А/4 дүгээр захирамжаар дээрх м.кв газрыг эзэмшигч Б.Д******* өмчлүүлж, 205 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай дугаар шийдвэрээр гэрчилгээ олгосон, мөн Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 205 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дугаар гэрчилгээгээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэсэн байна.

3.3. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар нь кадастрын мэдээллийн сангийн зургаар давхцаагүй боловч бодит байдалд нэг хашаатай, хашааны хаалга баруун талдаа тоот гэсэн хаягтай, гуравдагч этгээд Б.Д амьдарч байгаа гэр нь нэхэмжлэгчийн газарт байрласан, гуравдагч этгээдийн өмчлөх эрх бүхий м.кв газар нь кадастрын зургаар хашаанаас баруун тийш илүү гарсан болох нь маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны дүгээр сарын 08-ны өдрийн тоот албан бичгээр ирүүлсэн 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн архивын зурган мэдээллийг сансрын зурагтай давхцуулсан баримтаар тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгчийн газар эзэмш эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн ., 3 дугаар зүйлийн 3..3-д зааснаар шүүхээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ.

4.2. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмш эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/29 дугаар захирамжаар газар эзэмш эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эрхийг дуусгавар болгосон учир энэ захирамжийг хууль ёсны эсэхэд эхлээд дүгнэлт өгөх нь зүйтэй.

4.3 Хариуцагчаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д бусдын газар эзэмштэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчгүй байх, 40 дүгээр зүйлийн 40..6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг үндэслэжээ. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40..6 дахь зүйлийн агуулга нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр болон 2 жил газраа дараалан ашиглаагүй гэсэн 2 нөхцөлийг зэрэг хангаж байгаа тохиолдолд газрын гэрчилгээг хүчингүй болгохоор байна.

4.4. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Б 202 оны 07 дугаар сарын 06-ны газар эзэмш эрхийн гэрээ байгуулсан үүнээс хойш өөрөө тухайн газраа амьдарч, ашиглаагүй боловч 202 оны 09 дүгээр сард бусдад газар эзэмш эрхээ шилжүүлэхээр хүсэлт гаргасан, түүний газрыг бусад этгээд буюу гуравдагч этгээд Б.Д ашиглаж байсны улмаас газраа бодит байдалд ашиглаагүй нь дээр дурдсанаар тогтоогдсон.

4.5. Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 5 дугаар тогтоолд Хуулийн 40 дүгээр зүйлийн 40..6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэжээ.

4.6. Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, .4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшийг хориглоно гэж заасан. Энэ хуулийн заалт нь газрыг зөвхөн эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу газар эзэмшиж, ашиглах ба бусдын эзэмшил болон бусдад эзэмшүүлээгүй газрыг дураараа ашиглаж болохгүй гэсэн агуулгатай байна.

4.7. Маргаан бүхий газар нь хашаатай боловч тус тусдаа эзэмш, өмчлөх эрхийн гэрчилгээтэй, тусдаа нэгж талбар бүхий газар байх ба гуравдагч этгээд Б.Д нь м.кв газрыг өмчлөх эрхтэй боловч өөрийн газартаа гэрээ бариагүй, нэхэмжлэгчийн эзэмш эрх бүхий нэгж талбарт гэр барьсныг газар эзэмш эрхийн гэрчилгээгүйгээр бусдын газрыг хууль бусаар ашигласан гэж үзнэ.

4.8. Өөрөөр хэлбэл, бусдын хууль бус үйлдэл буюу нэхэмжлэгчийн эзэмш эрх бүхий газарт гуравдагч этгээд гэр барьж, хууль бусаар ашигласны улмаас нэхэмжлэгч газраа бодит байдалд ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай, энэ талаар 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр тайлбар бичгээр гаргаснаар тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40..6-д заасан газар эзэмш эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байна.

4.9. Мөн гуравдагч этгээд нь маргаан бүхий газарт 2004 оноос амьдарч хашааг барьсан гэж тайлбарласан ч 204, 205 онд хашааны газраас бусдад эзэмш эрх үүсээгүй үлдсэн хэмжээгээр буюу м.кв газрыг эзэмш, өмчлөх эрхтэй болсон, Б.Б 2008 онд эзэмш эрх үүссэнтэй холбогдуулан маргаагүй, түүний мэдээллийн санд бүртгэгдсэн газрын хэмжээ нь хашааны газрын гадна талд илүү байрласан нь тогтоогдсон.

4.0. Нөгөөтэйгөөр, бодитоор нэхэмжлэгч Б.Б газрыг ашиглаагүй боловч түүний эзэмш эрх бүхий газарт нэгэнт гэр барьсан тохиолдолд газрыг ашиглаагүй буюу 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

4.. Гэтэл хариуцагчаас эдгээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгах, нотлох баримт цуглуулах ажиллагааг бүрэн гүйцэт хийлгүйгээр 2023 оны дүгээр сарын -ны өдөр Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл-ийг үндэслэж шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасанд нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмш хууль ёсны эрхийг зөрчсөн байна.

4.2. Үүнээс гадна гуравдагч этгээд нэхэмжлэгчийн эзэмшил газар бууснаас шалтгаалан, нэхэмжлэгч нь газраа ашиглаагүй байхад түүнийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35..3-д бусдын газар, эзэмш ашиглахтай холбоотой эрхийг зөрчгүй байх гэж заасныг маргаан бүхий актад үндэслэсэн нь бодит байдалтай нийцэхгүй юм.

4.3. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмш эрхийг дуусгавар болгосон нь хууль бус байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/29 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.

5. Гуравдагч этгээд Б.Д******* газар эзэмшүүлсэн, өмчлүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

5.. Газрын тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна 32 дугаар зүйлийн 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна гэж,

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2008 оны 04 дүгээр сарын 4-ний өдрийн 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмш, ашиглах эрхийг гэрчилгээ олгох журам-ын 2.-д Эрхийн гэрчилгээг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ, үүнд: 2..3-т хээрийн судалгаа хийх, 6.2-т хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд: 6.2.2-т Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах, 6.3.-д Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох гэж тус тус заажээ.

5.2. Хууль болон журмын зохицуулалтаас үзвэл дүүргийн Газрын алба, Засаг дарга нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа газар эзэмш хүсэлтэд хавсаргасан баримтыг нягтлан шалгаж, эзэмшийг хүссэн газарт хээрийн судалгаа хийх буюу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаж буй эсэх, хөрш зэргэлдээ газар эзэмшигч, өмчлөгч нарын эзэмшил, өмчлөлийн газраа ашиглах эрхэд саад болохуйц нөхцөл байгаа эсэх, орц, гарцтай давхцаж буй эсэхийг тогтоосны үндсэн дээр бусад этгээдийн зөвхөн хууль ёсоор эзэмшиж буй газраас гадна ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцуулахгүйгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй байна.

5.3. Тухайн тохиолдолд 204 онд гуравдагч этгээд м.кв газар эзэмш хүсэлт гаргахдаа тоот бүхий хашааны зургаа хавсаргасан, уг хашааны м.кв газарт 2008 онд иргэн Б.Б газар эзэмш эрх үүссэн, хашааны хаалга баруун талдаа байхад хариуцагчаас газар дээр нь очиж, гуравдагч этгээд болон Б.Балдар нь хамаарал бүхий эсэх, газар нь давхцаагүй ч орц, гарцыг хэрхэн шийдвэрлэхийг нягтлан шалгалгүйгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, улмаар уг шийдвэрийг үндэслэн газар өмчлүүлсэн нь дээрх хууль журамд нийцэхгүй болно.

5.4. Харин нэхэмжлэгчийн эцэг болох нь Б.Балдар нь өөрийн газар эзэмш эрх бүхий м.кв газраа 2008 оноос хойш ашиглаагүй, хашааны үлдсэн газрыг гуравдагч этгээд Б.Д******* эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэр, орц, гарц хаасантай холбоотой болон гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр маргаагүй, улмаар 208 онд нэхэмжлэгчид м.кв газраа шилжүүлсэн, үүнээс хойш нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандаж байсан нь гэрч Д.П******* мэдүүлгээр тогтоогдсон.

5.5. Үүнээс гадна нэхэмжлэгчээс 2008 онд хуулийн хүрээнд хашааныхаа м.кв газрыг эзэмшсэн, гуравдагч этгээдэд манай хашааны газрыг давхцуулан эзэмшүүлсэн гэж маргасан ч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар давхцаагүй, гуравдагч этгээдийг газрыг эзэмшээс өмнө нэхэмжлэгч болон түүний эцэг Б.Б******* хуульд заасны дагуу газар эзэмш хүсэлтийг захиргааны байгууллагад гаргаж байгаагүй учир Газрын тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг хариуцагчаас зөрчөөгүй гэж үзнэ.

5.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч газрыг 208 онд шилжүүлэн авснаар газар эзэмш эрх, түүнтэй холбоотой шаардлага гаргах эрх үүссэн, энэ үед аль хэдийн гуравдагч этгээдэд газар эзэмш, өмчлөх эрх үүссэн учир гуравдагч этгээд Б.Д******* газар эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдөх боломжгүй юм.

5.7. Иймд нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 204 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар, Нийслэлийн Засаг даргын 205 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн А/4 дүгээр захирамжуудын Б.Д******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

6. Орц гарц гаргахыг даалгах шаардлагын тухайд:

6.. Хариуцагчаас нэхэмжлэгчийн газрын орц гарц хойд талд төлөвлөгдсөн, газраа ашиглаагүйгээс бусдад газар өмчлүүлснээс орц, гарц хаагдсан гэж тайлбарласан ч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар албан бичгээр ирүүлсэн а тоотын орц гарцын зурган мэдээлэл 205 оны 0 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар гэх зурагт гуравдагч этгээдийн орц гарцыг тоот хаалга буюу баруун талд тэмдэглэсэн, харин нэхэмжлэгчийн газрын баруун хойд талд кадастрын мэдээллийн сангийн зургаар хуулийн дагуу бусдын эзэмш эрх үүсээгүй байсан боловч хойд талын газар бүхэлдээ нэг хашаатай байсан нь харагдаж байна.

6.2. Мөн нэхэмжлэгчид дүүргийн Засаг даргын 208 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр А/379 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэхээс өмнө хойд талын газарт Нийслэлийн Засаг даргын 208 оны 08 дугаар сарын 4-ний өдрийн А/******* дүгээр захирамжаар иргэн Т.Гад *******-ийн дүгээр гудамжны ******* тоот хаягт м.кв газрыг үнэгүй, ******* м.кв газрыг төлбөртэйгөөр өмчлүүлжээ.

6.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, 06 дугаар зүйлийн 06.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.

6.4. Энэ зохицуулалтаас үзэхэд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд захиргааны байгууллага албан тушаалтнаас нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, шийдвэрлэсэн боловч татгалзсан хариу өгсөн тохиолдолд энэ нь үндэслэлтэй байсан эсэхийг шүүхээс дүгнэсний үндсэнд даалгах шийдвэр гаргахаар байна.

6.5. Харин тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь орц гарц гаргахтай холбогдуулан даалгах шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлэхдээ гуравдагч этгээд Б.Д******* газар эзэмшүүлж, өмчлүүлэхдээ орц, гарцыг хаасан, захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд гаргасан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тайлбарласан, захиргааны байгууллагад орц, гарц гаргуулахтай холбогдуулан хандаагүй тохиолдол даалгах шаардлагад шууд дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй учир уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

7. Иймд нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

8. Энэ хэргийн тухайд *******-ийн аж ахуйн хашааны нэг газрыг 2 өөр хүнд эзэмшүүлж, өмчлүүлсэн, м.кв газрыг түрүүлж эзэмшсэн нэхэмжлэгчийн эцэг Б.Балдар нь газраа ашиглаагүй, гуравдагч этгээд Б.Д нь бусдын эзэмш эрх бүхий газрыг ашигласан, хэн аль нь газраа эрх олгогдсоны дагуу тэмдэгжүүлэн тусгаарлах үүргээ хэрэгжүүлээгүй, үүнээс гадна захиргааны байгууллага болох дүүргийн Газар зохион байгуулалтын алба үүнд хяналт тав чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс маргаан үүсэх үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.

9. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлалын тухайд:

9.. Мөн энэ шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн газар эзэмш эрхийг дуусгавар болгосон маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмш эрх сэргэх ба бодит байдалд газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээр нэхэмжлэгчийн орц, гарц байхгүй боловч нэг хашааны хаалгаар орж байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.-д Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тав, хашаа бар зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно гэж зааснаар гуравдагч этгээд Б.Д газраар дамжин өнгөрөх боломжтой гэж үзлээ.

9.2. Нөгөөтэйгөөр, нэгэнт бодит байдалд нэхэмжлэгчийн газрын орц, гарц байхгүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээд хөрш, залгаа газраа ашиглах нь тодорхой тохиолдолд захиргааны байгууллага буюу дүүргийн газар зохион байгуулалтын албанаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрыг тэмдэгжүүлэн тусгаарлуулах, хэн алины хууль ёсны эрхийг хамгаалах үүднээс газрын хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр кадастрын зураг (нэхэмжлэгч нь захирамжаар м.кв газар эзэмш эрх үүссэн ч газар эзэмш эрхийн гэрчилгээ, кадастрын зурагт м.кв гэж 20 м.кв зөрүүтэй зэргийг тодруулан)-т өөрчлөлт оруулах байдлаар харилцан тохиролцох, эвийн журмаар шийдвэрлэхэд санаачилгатай оролцох нь зүйтэй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06., 06.3, 06.3., 06.3.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Газрын тухай хуулийн дугаар зүйлийн ., 3 дүгээр зүйлийн 3.3, 40 дүгээр зүйлийн 40..6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бумдарийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/29 дүгээр захирамжийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 204 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар, Нийслэлийн Засаг даргын 205 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн А/4 дүгээр захирамжуудын Б.Д******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, орц гарц гаргахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47., 48 дугаар зүйлийн 48.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,00 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ

ШҮҮГЧ Э.АЗБАЯР

ШҮҮГЧ Ц.ДОЛЖИНСҮРЭН