| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Ууганзаяа |
| Хэргийн индекс | 128/2025/0514/З |
| Дугаар | 128/ШШ2026/0150 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2026/0150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 0 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК /РД:*******9/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.О
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Э
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Л /ШТЭҮД:№09/
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О, Ц.М, С.Г,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарын хооронд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас 2 оны 2 дугаар сарын -ны өдрийн НА-0000 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын тэмдэглэх нь хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс , 2 дахь хэсэгт заасан зөрчлүүдэд холбогдуулан *******,*******,*******. төгрөгөөр алдагдлыг бууруулсныг мөн актын , дэх хэсэгт заасан зөрчлүүдэд холбогдуулан нийт ,0,,. төгрөгийн төлбөр ногдуулсныг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, Д.Д, С.Э, Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Л, хариуцагч У.О, Ц.М, С.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
.. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас 2 оны 2 дугаар сарын -ны өдрийн НА-0000 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын тэмдэглэх нь хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс , 2 дахь хэсэгт заасан зөрчлүүдэд холбогдуулан *******,*******,*******. төгрөгөөр алдагдлыг бууруулсныг мөн актын , дэх хэсэгт заасан зөрчлүүдэд холбогдуулан нийт ,0,,. төгрөгийн төлбөр ногдуулсныг тус тус хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.. Хариуцагч нар 9 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс 9 оны 2 дугаар сарын -ний өдрийн өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу 0 дугаартай томилолтын үндсэн дээр А ХХК-д эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн шалгалтыг хийж, 2 оны 2 дугаар сарын -ны өдрийн НА-0000 дугаартай нөхөн ногдуулалтын актаар ,,0,.2 төгрөгийн нөхөн татвар, ,,,. төгрөгийн торгууль, ,,,. төгрөгийн алданги, нийт ,,9,. төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.
2.2. Нэхэмжлэгч А ХХК нь маргаан бүхий дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөлийн 2 оны 0 дугаар сарын 0-ний өдрийн дугаар тогтоолоор дээрх нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээжээ.
2.. А ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан ...2 оны 2 дугаар сарын -ны өдрийн НА-0000 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2 оны 0 дугаар сарын -ний өдөр гаргасан байх бөгөөд 2 оны 0 дугаар сарын -ны өдрийн 092 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
2.. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, С.Г, У.О нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас 2 оны 2 дугаар сарын -ны өдрийн НА-0000 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын тэмдэглэх нь хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс , 2 дахь хэсэгт заасан зөрчлүүдэд холбогдуулан *******,*******,*******. төгрөгөөр алдагдлыг бууруулсныг мөн актын , дэх хэсэгт заасан зөрчлүүдэд холбогдуулан нийт ,0,,. төгрөгийн төлбөр ногдуулсныг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
.. Нэхэмжлэгч А ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Татварын Ерөнхий газрын Том Татвар төлөгчийн газраас А ХХК-ийн 9 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс 9 оны 2 дугаар сарын -ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт /Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Иж бүрэн/ хийж, 2 оны 2 дугаар сарын -ны өдрийн НА-0000 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нийт *******,*******,*******. төгрөгөөр алдагдлыг бууруулж, нийт ,,9,. төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон бөгөөд үүнээс маргаан бүхий актын ,2,, дэх хэсэгт заасан зөрчлүүдэд холбогдох *******,*******,*******. төгрөгөөр алдагдлыг бууруулж, ,9,,. төгрөгийн нөхөн татвар ,,,.******* төгрөгийн торгууль, ,0,,9. төгрөгийн алданги, нийт ,0,,. төгрөгийн төлбөр ногдуулсныг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч байна.
.2. Нэхэмжлэгчийн зүгээс эс хүлээн зөвшөөрч байгаа төлбөрийн дүнг актад тусгагдсан зөрчил тус бүрээр доорх хүснэгтэд тусгав.
| № | Актад тусгагдсан зөрчлүүд | Актын дүн |
|
| 9 онд *******,*******,*******. төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий үндсэн хөрөнгийг худалдан борлуулах болон данснаас хасахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дугаар зүйлийн ., .-д заасныг зөрчсөн. | Зөрчлийн дүнгээр 9 оны алдагдлаас хааж, үлдэгдлийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлсэн тооцоо ХШ- маягтаар баталгаажуулсан. |
| 2 | Хөрөнгөнд бүртгэлтэй газрын сайжруулалтанд 9 онд *******,,.90 төгрөгийн элэгдэл байгуулан хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдох орлогоо бууруулсан. | |
|
| 9 онд экспортод гаргасан ,,9,.9 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмалд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй,
,,92,. төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн , баяжмалд агуулагдах дагалдах дагалдах металд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй, | ,,9,.9 төгрөгийн төмрийн хүдрийн баяжмалд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр- ,,,90., Торгууль-,9,0. Алданги-,9,9.09 =,,,2.
,,92,. төгрөг дагалдах металд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр- ,9,99,. Торгууль-9,09,. Алданги-,9,29. =,90,09,2.2 Нийт ,0,,9.92
|
|
| 9 онд экспортод гаргасан ,,9,.9 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмалд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нэмэлт төлбөрийг ногдуулаагүй,
,,92,. төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн , баяжмалд агуулагдах дагалдах дагалдах металд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй,
| ,,9,.9 төгрөгийн төмрийн хүдрийн баяжмалд Өсөн+дэх Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр-,,*******,. Торгууль-,,9. Алданги-,,.2 =,90,,.0
,,92,. төмрийн дагалдах металд Өсөн+дэх Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр-,2,2. Торгууль-,2,0. Алданги-,0,0.2 =,,2. |
| Нийт | ,0,,. төгрөг | |
.. 9 онд *******,*******,*******. төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий үндсэн хөрөнгийг худалдан борлуулах болон данснаас хасахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дугаар зүйлийн ., .-г зөрчсөн гэх зөрчлийн тухайд, А ХХК-ийн гүйцэтгэх захирлын дараах тушаалуудын дагуу нийт *******,*******,*******. төгрөгийн үнэ бүхий хөдлөх хөрөнгүүдийг акталсан. Үүнд:
- А/ - тоот тушаалын дагуу эвдрэл ихтэй, засварын зардал нь техникийн өртгөөс давсан хуучин техникүүдийг задалж, тухайн техникүүдээс ашиглах боломжтой хуучин сэлбэгүүдийг орлого авч бүртгэсэн.
- А/9 - тоот тушаалын дагуу 29 нэр төрлийн 9ш, нийт ,,.0-н үлдэх өртөг бүхий хөрөнгүүд (тавилга, багаж гэх мэт)-ийг акталж үндсэн хөрөнгийн данснаас хассан.
.. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дугаар зүйлийн .-д албан татвар төлөгч өмчилж байгаа элэгдэл хорогдлыг шимтгэл тооцох хөрөнгөө албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа зогсоовол уг хөрөнгийг үлдэгдэл өртөг зах зээлийн үнийн аль их үнээр худалдан борлуулсан гэж үзэж албан татвар ногдуулна гэж заасан бөгөөд А ХХК-ийн хувьд Гүйцэтгэх захирлын А/ тоот тушаалын дагуу эвдрэл ихтэй бөгөөд цаашид зориулалтаар нь ашиглах боломжгүй техникүүдийг задалж, тухайн техникүүдийн хуучин сэлбэгийг буцааж орлого авч, тухайн техникүүдийн үлдэх өртгийн зөрүүг үндсэн хөрөнгө данснаас хассаны гарз гэж бүртгэсэн. Задаргаанд орсон техникүүдийг үндсэн хөрөнгийн бүртгэлээс хассан ч зөрүүлээд орлого авсан хуучин сэлбэгээ буцаагаад орлого олох үйл ажиллагаандаа ашигласан тул дээрх үндэслэлээр тухайн техникүүдийн үлдэх өртгөөр нь алдагдлыг бууруулсан нь үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн Гүйцэтгэх захирлын А/9 тоот тушаалын дагуу 29 нэр төрлийн 9ш, нийт ,,.0-н үлдэх өртөг бүхий хөрөнгүүд (тавилга, багаж гэх мэт)-ийг акталсан ба актлаад ашиглах боломжгүй болсон хөрөнгийг худалдан борлуулсан гэж үзэж татвар ногдуулах нь ойлгомжгүй байгаагийн зэрэгцээ . сая үлдэх өртөг бүхий хөрөнгийг үлдэх өртгөөр нь худалдан борлуулсан гэж үзэж алдагдлыг бууруулахдаа татвар ногдох орлогыг тодорхойлолгүй (орлогын 0%-иар татвар ногдуулах ёстой) тухайн актлагдсан хөрөнгийн үлдэх өртгөөр нь алдагдлыг бууруулсан нь тус тус үндэслэлгүй гэж үзэж байна.
.. Хөрөнгөнд бүртгэлтэй газрын сайжруулалтад 9 онд *******,,.90 төгрөгийн элэгдэл байгуулан хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдох орлогоо бууруулсан гэх зөрчлийн тухайд: оны 0 дугаар сарын 0-нд шалган оффис НБЦех ,,.0..09.0-нд Баяжмал буулгах талбай хил - ,,2.9 төгрөгөөр тус тус үндсэн хөрөнгийн орлого авсан боловч тухайн үеийн үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн бүртгэлийн алдаанаас шалтгаалан тухайн хөрөнгүүдийг буруу дансанд бүртгэгдсэн бөгөөд тухайн элэгдэл нь бодитоор тооцогдсон элэгдэл байтал татварын улсын байцаагч тухайн хөрөнгүүдийн үлдэх өртгөөр нь алдагдлыг бууруулж акт тавьсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
.. III, IV дахь хэсэгт заасан зөрчлүүдийн тухайд, 9 онд экспортод гаргасан ,,9,.9Т-ийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмалд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт ногдуулж төсөвт төлөөгүй, мөн нэмэлт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт ногдуулаагүй гэх зөрчлийн тухайд: Татварын байцаагч нар А ХХК-ийн 9 онд экспортод гаргасан төмрийн хүдрийн баяжмалаас 9 оны 09-2 сард экспортолсон баяжмалын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох үнэлгээг гэрээний үнээр бус олон улсын жишиг үнээр тооцож ,,9,.9 төгрөгийн үнэлгээний зөрүүнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй гэж үзсэн уг зөрчилд ногдуулсан нийт ,0,, төгрөгийн төлбөр ногдуулсан нь холбогдох хууль тогтоомж, хэм хэмжээний актыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
.. 9 онд экспортод гарган борлуулсан төмрийн , баяжмалд агуулагдах ,,92,. төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий дагалдах металд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй, мөн нэмэлт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй гэх зөрчлийн тухайд, Ашигт малтмалын тухай хуулийн дугаар зүйлийн . дэх хэсэгт Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө гэж заасан.
.. А ХХК нь Ашигт малтмалын газраас олгосон MV-0 болон MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Таяннуурын төмрийн хүдрийн ордод олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Ашиглалт явуулж буй тус ордын Техник эдийн засгийн үзүүлэлтийн тодотгол тайланг хамгийн сүүлд 2 онд Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан бөгөөд уг Техник эдийн засгийн үзүүлэлтэд тусгаснаар ...Үндсэн хуурай соронзон баяжуулалтын дараа хяналтын баяжуулалт хийж баяжмалын чанарыг дээшлүүлнэ. Баяжуулах үйлдвэрийн т хорт хольц болох фосфор бүх хайгуулын шугамын дунджаар харьцангуй бага буюу 0.0%, хүхэр 0.2%-0.%, зэс 0.0%, цайр 0,00%, хар тугалга 0,00-0,000%... байгаа талаар дурдсан. Техник эдийн засгийн үзүүлэлт нь хайгуулын үндсэн дээр батлагдсан нөөцийн тайланд үндэслэн хийгдэх бөгөөд нөөцийн тайланд ч тэр Таяннуурын төмрийн хүдрийн ордод төмрийн , гантигжсан шохойн чулууны нөөцөөс өөр үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөц тогтоогдоогүй.
.9. Ашигт малтмалын тухай хуулийн дүгээр зүйлийн ..-д Ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэж заасны дагуу А ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр төмрийн олборлон, түүнийг хуурай соронзон аргаар баяжуулан 0%-ийн агуулга бүхий төмрийн хүдрийн баяжмал гэсэн нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг.
.0. Төмрийн хүдрийн баяжмалд агуулагдах дагалдах металл/элементүүд нь дээр дурдсанчлан маш бага агуулгатай учраас хайлуулах, цэвэршүүлэх явцад ялган авахад эдийн засгийн хувьд үр ашиггүй, тийнхүү ялган авах ямар ч боломжгүйн дээр А ХХК нь тухайн дагалдах металлд борлуулалтын нэмэлт орлого олдоггүй харин ч эсрэгээрээ эдгээр дагалдах металлын агуулга нь ямар хэмжээнд байхаас хамаарч олборлолтын үндсэн бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн баяжмалын чанар, үзүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг учир худалдан авагчийн зүгээс торгууль ногдуулах нөхцөл болдог. Гэтэл татварын улсын байцаагчийн зүгээс тухайн уул уурхайн бүтээгдэхүүний төрлөөр худалдан борлуулаагүй, төмрийн хүдрээс ялган авах боломжгүй найрлагад цэвэр бүтээгдэхүүний зах зээлийн үнээр АМНАТ тооцож нөхөн татвар ногдуулж байгаа нь Татварын Ерөнхий Хуулийн дугаар зүйлийн . дэх хэсэгт заасан шударга байх зарчимтай үл нийцэхээс гадна татварын байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн дугаар зүйлийн . дэх хэсгийн агуулга, зорилгыг үл хамааран мушгин тайлбарлаж үндэслэлгүйгээр татвар ногдуулж байна.
Иймд 2 оны 2 дугаар сарын -ны өдрийн НА-0000 дугаартай Нөхөн ногдуулалтын актын ,2,, дэх хэсэгт заасан зөрчлүүдэд холбогдуулан нийт *******,*******,*******. төгрөгөөр алдагдлыг бууруулж, нийт ,0,,. төгрөгийн төлбөр ногдуулсныг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
.. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт нь татварын улсын байцаагч нар Ашигт малтмалын тухай хуулийн дугаар зүйлийн .-д заасныг удирдлага болгож, Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэн дагалдах ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ-ийн ногдуулсан гэж тайлбарлаж байна. Гэтэл Гаалийн төв лабораторийн дүгнэлт нь АМНАТ ногдуулах үндэслэл биш. Засгийн газрын тогтоолд ч Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Үүнийг мушгиж тайлбарлаад байна. Үүнийг маш ялгамжтай ойлгох хэрэгтэй. Засгийн газрын оны 2 дугаар тогтоолын дагуу АМНАТ ногдуулахдаа ашигт малтмалын бүтээгдэхүүний нэр, төрөл тус бүрээр нь тухайн агуулгынхаа хувь хэмжээг нь ялгамжтай зааж өгсөн. Энэ агуулгын хувь хэмжээ нь аль ангилалтай хамаарах вэ гэдэгт Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ гэж заасан. Тэгэхээр Гаалийн төв лабораторийн дүгнэлт нь төмрийн хүдрийн баяжмал маань төмрийн гэдэг ангилалдаа орох юм уу, баяжмал гэдэг ангилалд орох юм уу, эсхүл төмөр гэх эцсийн бүтээгдэхүүний ангилалд орох юм уу гэдгийг Гаалийн төв лабораторийн дүгнэлтийн хувь хэмжээгээр тодорхойлоод байгаа. Тэрнээс биш лабораторийн дүгнэлтэд %-ийн агуулгатай төмөр гээд заачихсан бол түүгээр нь татвар ногдуулна гэсэн. Татвар ногдуулах гол эрх зүйн үндэслэл нь Гаалийн төв лабораторийн дүгнэлт болж байна гэдэг байдлаар тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Засгийн газрын тогтоол батлагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр болно гэж тайлбарлаад байна. Гэтэл Засгийн газрын тухай хуулийн дугаар зүйлд Засгийн газрын тогтоол, ерөнхий сайдын захирамж хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд батлагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж заасан. Захиргааны ерөнхий хуульд захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээр буюу Улсын Их Хуралд хүргэгдэж, төрийн мэдээллийн эмхэтгэлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Тэгэхээр Засгийн газрын тогтоол магадгүй тухайн цаг үеийн нөхцөл байдлыг шийдвэрлэж байгаа цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор яаралтай шийдвэрлэж байгаа. тогтоолуудын хувьд болохоор батлагдсан цагаасаа хүчин төгөлдөр болж болно. Иргэд, татвар төлөгч, аж ахуйн нэгжүүд тухайн хэм хэмжээний акт батлагдан гарсан гэдгийг урьдчилан мэдсэн байх ёстой. Мэдээд тухайн хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх боломжит хуулийн хугацаа байх ёстой. Гэтэл батлагдаад, нийтэд мэдээлэгдээгүй байх хугацаанд тогтоол гарсан учир татвар төлөх ёстой байсан гээд тухайн тогтоолыг удирдлага болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж тайлбарлаж байна. оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон хууль тогтоомжийг яагаад хэрэглэдэг юм. Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа хуулийг буцаан хэрэглэх боломжгүй. Зөрчлийн тухай хуулийг хэрэглэж байгаа бол 0 дугаар сарын -ны өдрийг хүртэлх хугацааны зөрчлийн дүн нь хэд юм, 0 дугаар сарын -ны өдрөөс хойших хугацааны зөрчлийн дүн нь хэд гэдгийг тодруулж торгуулийн арга хэмжээг ялгамжтай авч үзэх ёстой байсан. Тэгэхээр татварын хуулийг хэрэглээгүй. Зөрчлийн тухай хуулийг хэрэглэсэн учраас татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзэж байгаа гэх тайлбар нь үндэслэлгүй. Эцэст нь хэлэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0..-д заасны дагуу захиргааны акт хууль бус тохиолдолд, мөн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад тавигдах шаардлагуудыг хангаагүй тохиолдолд хүчингүй болгох эрх зүйн зохицуулалттай. Тэгэхээр маргаан бүхий актаар зөрчилд , тэрбум төгрөг ногдуулсан нь дээрх тайлбаруудаар үндэслэлгүй гэдэг нь тогтоогдож байна. Татварын улсын байцаагч нар холбогдох хууль тогтоомж, хэм хэмжээний актыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна. Дагалдах ашигт малтмалд ногдуулах асуудал мөн үү? Өөр бусад компаниудын кэйсүүд байгаа. Улсын Дээд шүүхээр ороод шийдвэрлэгдсэн гэж яриад байна. Гэтэл энэ кэйс болгон чинь харилцан адилгүй. Дагалдах гэхээрээ л ижилхэн биш. Бүгдийг нь адилхан шийдвэрлэнэ гэсэн үг биш. Тухайн олборлогч аж ахуйн нэгжийн олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрлийн талбайд олборлосон бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа дагалдах ашигт малтмалын доторх хувь хэмжээ, агуулга, нэр төрөл нь бүгд хоорондоо харилцан адилгүй. Түрүүн геологичийн хэлсэнчлэн Эрдэнэт үйлдвэрийн жишээ нь зэсийн баяжмалд агуулагдаж байгаа төмрийн хүдрийн баяжмал нь орчим хувийн агуулгатай. Хүдэр магадгүй баяжмал гэдэг ангилал руугаа ч гэсэн орж болно. Гэтэл өнөөдөр бидний маргаад байгаа дагалдах ашигт малтмалуудын агуулгын хувь хэмжээ 0 мянганы хэдэн хувь гэж яригдаад байгаа. Килограммд агуулагдаж байгаа миллиграммыг руу шилжүүлээд тооцохоор 0 мянганы хэдэн хувь гэдэг агуулга ямар тохиолдолд Геологийн төв лабораторийн дүгнэлтээр хэлбэлзэлтэй гардаг гэхээр магадгүй төмрийн хүдрийн баяжмалыг баяжуулж байгаа үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй конвер, соронзон сеператор зэрэг үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, дээрээс нь ачилт хийж байгаа тээврийн машины тэвшин дээрх агуулга, найрлага энэ бүх юм хувь хэмжээнд нь нөлөөлдөг. Тэсэлгээнд хэрэглэгдэж байгаа тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслүүдэд агуулагдаж байгаа. Энэ бодис, элементүүд агуулагдаж байгаа. Хувь хэмжээнээс шалтгаалаад энэ хувь хэмжээ харилцан адилгүй гардаг гэдэг нь хэргийн материалд авагдсан гаалийн төв лабораторийн итгэмжлэгдсэн лаборатори байгаа. Ихэнх шинжилгээнүүд нь Ханлаб лаборатори дээр хийгддэг бөгөөд албан тоотыг нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Уг тодорхойлолтоор 0,0, 0,00 гэдэг агуулга тухайн эрдэст байхгүй ч байж болно гэдэг агуулга шинжилгээний дүгнэлтэд заагдсан. Тэгэхээр 0,0%-ийн агуулга байна гэдэг нь магадгүй хамгийн бага утгыг тэнд тавьж байгаа болохоос биш байхгүй ч байх боломжтой. А ХХК АМНАТ-өө төлөхийг зөвшөөрөхгүй байна, зөвшөөрөөд байгаа юм биш үү гэдэг зүйл яриад байна. Дагалдах ашигт малтмалд АМНАТ-өө төлөхгүй гэдэг ерөнхий байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм биш. Үнэхээр тухайн дагалдах ашигт малтмал маань үйлдвэрлэлийн ач холбогдолтой, байгалийн ашгийг ялган авах боломжтой , баяжмал байна уу, тэр ангилалдаа хамаарч байгаа бол холбогдох хууль тогтоомж, хэм хэмжээний актынхаа дагуу татвар төлөх нь зөв шүү дээ. Угаасаа аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж орлого олоод холбогдох хууль тогтоомжийн дагуу татвараа төлөх л ёстой. Гэтэл татварын байцаагчийн тавиад байгаа акт үндэслэлгүй байна гэдэг дээр маргаад байгаа шүү дээ. Дагалдах ашигт малтмал гэж үзээд татвар ногдуулаад байгаа тухайн ашигт малтмалууд нь өөрөө уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүнийхээ аль ч ангилалд хамаарахгүй байна. Дээрээс нь татвар тооцоод байгаа аргачлал нь тодорхойгүй байгаад байна. Аль аргачлал, аль хэм хэмжээний актыг хэрэглэж тооцсон нь ойлгомжгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцсэн бүхий л үндэслэлүүдийн хүрээнд үндэслэлгүйгээр татвар ногдуулаад байна гэдэг дээр маргаад байгаа болохоос биш огт дагалдах ашигт малтмал дээр татвар төлөх ёсгүй гэж үзээгүй байх тул маргааны бүхий актыг хүчингүй болгож өгнө үү гэв.
.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э: -Хариуцагчаас өөр компани дээр анхны жишиг болоод дагалдах ашигт малтмал тооцсон гэж байна даа. Өнөөдрийн хурал дээр Эрдэнэт үйлдвэр дээр жишээ нь дагалдах ашигт малтмал дээр нь төлсөн гээд дурдаад байна. Тэдгээр компаниуд нь өөрсдөө үндсэн ашигт малтмал нь зэс байдаг байхгүй юу. Дагалдах ашигт малтмал, төмөр, молибден гээд байгаа юм. Оюу толгой жишээ нь зэс дагалдах алт байдаг. Хариуцагч талын яриад байгаа тэр уурхай ч гэсэн аль нэг нь үндсэн том ашигт малтмалтай, бага зэргийн дагалдах ашигт малтмалтай байгаа. Бид юу гэж маргаад байгаа гэхээр дагалдах битгий хэл тэр үйлдвэр барьж буй алинд нь ч ордоггүй байхгүй юу. Энэ компаниудад яг ийм элементүүд бас гарч байгаа. Тэд нар дээр тавигдаагүй. Яагаад гэхээр энэ улсын компани учраас. Хоёрдугаарт ашиг үл олсон олоогүйгээс шалтгаалаад энэ татварын суурь зарчим чинь орлого дээр тогтдоггүй юм уу? Бид нар энэ борлуулаагүй шүү дээ. Нарийн мэргэжил ярих юм бол энэ салхинд хийсэж байгаа шорооноос гардаг агуулга, зарим цайрын агуулга, бид нарын ууж байгаа усанд байдаг агуулга ийм юманд АМНАТ ногдуулчхаад аж ахуйн нэгжийн нөхцөл байдлыг хүнд байдалд оруулаад байна гэв.
.. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дагалдах бүтээгдэхүүнтэй холбоотой тайлбар хэлье. Нөхөн ногдуулалтын акт нь Татварын ерөнхий хуулийн дугаар зүйлд заасан зарчимтай нийцэж байгаа эсэх асуудал яригдана. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн дугаар зүйлд татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалтыг хураах, үнэлэх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмуудыг баримтална. . Зайлшгүй байх, 2. тодорхой байх, . шударга байх, . үр ашигтай байх. Хамгийн гол нь тодорхой байх зарчимд нийцэж байгаа эсэх асуудал. Хариуцагч талаас удаа дараа татвар ногдуулаад байгаа төлбөрөө ямар аргачлалаар яаж тооцоод байгаа вэ гэж тодруулж асуухад тодорхой тайлбар хэлэхгүй байна. Тодорхой тайлбар хэлэхгүй байж болно. Жишээлбэл, 000 тонн төмрийн хүдрийг экспортод гаргасан байна. Үүнээс хэдэн хувь нь зэс байна гээд тооцсон шүү дээ. Гэтэл 0 мянганы хэдэн хувь зэс нь 000 тонндоо орсон эсэх, өнөөдрийг хүртэл үүнтэй холбоотой тайлбарыг хэлэхгүй байна. Гэтэл 000 тонноор нь тооцоод төмрийн гэдгээр татвараа төлсөн, АМНАТ-өө төлчихсөн байдаг. Гэтэл давхардуулж, нэмэгдүүлж тооцсон. Хэрвээ дагалдах бүтээгдэхүүний татвар нэмж тооцож байгаа бол тайлагнаад төлсөн 000 тонноосоо зэсийн болон бусад металлыг яагаад хасаж тооцдоггүй юм бэ? Дагалдах бүтээгдэхүүн болох металлуудыг цэвэр металлын үнээр тооцоод байгаа юм. Цэвэр металлаар тооцоод байгаа аргачлал, түүний хууль зүйн үндэслэлийг огт тайлбарласангүй. Засгийн газрын тогтоолоор эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн заалтаар цэвэр металлаар тооцно гээд байна. Журмаа барьж байгаа бол журмын хууль зүйн үндэслэл нь юу гэдгийг өнөөдөр ярьсангүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн хүрээнд үндэслэлтэйгээр няцааж чадаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
.. Хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2 оны дугаар сарын 2-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх 0 тоот томилолтын дагуу А ХХК-ийн 9 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г, Ц.М, У.О нар Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Иж бүрэн хяналт шалгалт хийсэн.
.2. А ХХК-ийн 2 оны 0 дугаар сарын -ны өдрийн /2 тоот Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас 2 оны 2 дугаар сарын -ны Өдрийн НА-0000 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 9 онд экспортод гарган борлуулсан ,,9,.9 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмалд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт ногдуулж төсөвт төлөөгүй ... Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, 9 онд экспортод гарган борлуулсан төмрийн баяжмалд агуулагдах ,,92,. төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий дагалдах бүтээгдэхүүнд Ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь ... Ашигт малтмалын тухай хуулийн дугаар зүйлийн . дэх хэсгийн агуулга, зорилгыг үл хамааран мушгин тайлбарлаж үндэслэлгүйгээр татвар ногдуулж байна гэж гомдол гаргасан.
.. Ашигт малтмалын тухай хууль /0 он/-ийн дугаар зүйлийн .. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө, .2. Энэ хуулийн .-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно .2.. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, .. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна ..2. энэ хуулийн .., ..-т заасан Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний ,0 хувьтай тэнцүү, мөн хуулийн .. Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна ..2. ашигт малтмал экспортолсон этгээд /Энэ хэсгийг 9 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, .. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна ... энэ хуулийн .., ..2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний .0 хувь /Энэ хэсгийг 9 оны дүгээр сарын -ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, .. Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн ..2-т заасан хувь дээр мөн хуулийн .-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна /Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 9 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 0 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/, .. Энэ хуулийн .-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно, .. Энэ хуулийн .-д заасан , баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн, .. Энэ хуулийн ..-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно /Энэ хэсэгт 9 оны дүгээр сарын -ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан: .Зэс: тн: бүтээгдэхүүн: зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ 000-000 хүртэл .0%, 000-000 хүртэл 2.00%, . Цайр: тн: зах зээлийн үнийн түвшин /ам доллараар/ 00-0 хүртэл 0.0%, 0-000 хүртэл .%, . Төмөр: тн: төмрийн баяжмал: зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ 0-0 хүртэл .0%, 0-90 хүртэл 2.0%, Хар тугалга: тн: зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ 00-0 хүртэл 0.0%, Засгийн газрын оны дугаар Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын .Засгийн газрын оны 9 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын , баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал-ын 2.2-ын , дахь заалт, 2.-ийн , дахь заалт, 2.-ын дахь заалтыг тус тус дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: ... 2. дэх заалтын: . Төмрийн баяжмал Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийн физик болон химийн аргаар боловсруулсан төмрийн , агуулга >% гэж зааснаар А компани нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад онд экспортод гарган борлуулсан ,,9,.9 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал, ,,92,. төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий гарган борлуулсан төмрийн , баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг ногдуулж, тайлагнаагүйд хариуцлага тооцсон болно ... баяжуулах үйлдвэрийн бетон суурь, /0кВт-ын цахилгаан станцын 9 км агаарын шугам зэрэг ,,,0.0 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгөнд 9 онд албан татвар ногдуулж төлөөгүйд хариуцлага тооцсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан төлөгдөөгүй татварын дүнд алданги тооцсон.
.. Хөрөнгөд бүртгэлтэй газрын сайжруулалтад 9 онд *******,,.90 төгрөгийн элэгдэл байгуулан хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдуулах орлого бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дугаар зүйлийг зөрчсөн гэх зөрчлийн тухайд энэ зардал нь манай компанийн орлого олох үйл ажиллагаатай холбогдон гарсан бодитой зардал тул хасагдах зардалд оруулан тооцох нь үндэслэлтэй гэж үзэж байна гэж гомдол гаргасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /0 он/-ийн дугаар зүйлийн .. Албан татвар төлөгчийн жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөд энэ хуулийн 2..-д заасан элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно .9. Газар, бараа материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй гэж заасан байх тул татвар төлөгчийн хөрөнгөнд бүртгэлтэй газрын сайжруулалтанд 9 онд *******,,.90 төгрөгийн элэгдэл байгуулан хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдуулах орлого бууруулсан зөрчилд хариуцлага тооцсон гэжээ.
.. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ашигт малтмалыг Монгол Улсын хилээр гаргасан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн дугаар зүйлийн ., .2.-д заасныг болон Засгийн газрын хүчин төгөлдөр тогтоолыг үндэслэж албан татвар тогтоосон. Татвар ногдуулахдаа Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэж ногдуулдаг. Монгол Улсын хилээр ямар бүтээгдэхүүн хэдий хэмжээтэй гарсан гэдгийг Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд тусгаж өгдөг. Үүнийг үндэслээд татварын улсын байцаагч нар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн дүгээр зүйлийн дугаар зүйлийн .-д зааснаар нэмэлт төлбөр ногдуулдаг. Тухайн аж ахуйн нэгж өөрсдийн гаргасан үндсэн болон дагалдах элементэд төлбөр ногдуулахгүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй, ашигтай ашиггүй гэдэг байдлаар тайлбар хэлж байна. Дагалдах ашигт малтмалын талаарх зохицуулалт Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө ч байсан. Дараа ч тэр дагалдах бүтээгдэхүүнийг хамаарах зохицуулалт байгаа. Үүнтэй холбогдуулан Улсын Дээд шүүхийн 2 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Си Эм Пи Ай ХХК-тай холбоотой хэрэгт дагалдах бүтээгдэхүүний АМНАТ-ийг ногдуулаад авчихсан. Мөн 2 оны 0 дүгээр сарын 2-ны өдрийн дугаар магадлал, 0 дугаар сарын 2-ний өдрийн 2 дугаар тогтоол буюу Үндсэн хуулийн цэцээс дагалдах АМНАТ-ийг ногдуулж авсан. А компанид холбогдох 2 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 0 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн дүгээр хуудасны 2 дахь хэсэгт АМНАТ-ийн дагалдах бүтээгдэхүүнээс ашигтай болон ашиггүйгээс үл хамааран дагалдах бүтээгдэхүүнүүдээс АМНАТ-ийн төлбөр ногдуулна гэсэн заалтуудыг дурдаж АМНАТ-ийн ногдуулсан байгаа. Шинээр гарсан зохицуулалт биш. Өмнөхөөс эхлээд одоо хүртэл ногдуулалт хийгээд явж байгаа. Жишиг үнээр ногдуулах тухайд Ашигт малтмалын тухай хуулийн дугаар зүйлийн .2.-д экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын үнийг баримталж ногдуулалт хийж байгаа. Үүнийг Засгийн газрын дүгээр тогтоолоор гаргасан. Үүнтэй холбогдуулан АМНАТ-ийг төлбөрийг ногдуулдаг гэрээний үнээр биш жишиг үнээр гаргадаг. Хүдэр болон төмөр, нүүрс дээр Засгийн газрын 2 дугаар тогтоол үйлчилдэг. Ямар үед гэрээний үнээр авдаг вэ гэвэл болон нүүрс дээр авдаг Засгийн газрын зохицуулалт бий. Тухайн аж ахуйн нэгж Засгийн газрын 2 дугаар тогтоолд заасан тухайн гаргаж байгаа элементийнхээ материалыг бид нар ийм хэмжээтэй ингэж явуулж байна гээд тогтоолд заасан холбогдох хавсралт материалуудыг бүрдүүлж өгөөд татварын акт дээр судалж үзээд тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан гадаадын зах зээлд нүүрс, төмрийн , төмрийн хүдрийн баяжмал, ашигт малтмал нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох журмын 2.-д зааснаар 0 болон түүнээс дээш хувиар бага байвал АМНАТ-ийг ногдуулсан үнэлгээг энэ журмын 2.-д заасны дагуу тодорхойлж өгдөг. Тэгэхээр 0%-иас дээшээ болон доошоо байвал гэрээний үнээр авна. Эсхүл жишиг үнээр авна гэдэг зохицуулалт юм. Маргаан таслах зөвлөлийн тогтоолын 9 дэх хуудсанд тухайн аж ахуйн нэгжийн гэрээний үнэ хэдэн төгрөгтэй байсан юм, өмнө тайлбарласан 9 оны 09 дүгээр сараас 2 дугаар саруудад 0 хувиасаа хэдий хэмжээний бага байсан юм уу, их байсан юм уу гэдгийг дүгнээд бичсэн байгаа. Дагалдах дээр татвар ногдуулах эсэх дээр нэхэмжлэгч талаас маргасан. Тэгэхлээр дагалдах дээр бүх төрлийн Ашигт малтмалыг экспортод гаргасан байх юм бол төлбөр ногдуулна гэсэн хууль болон журам, тогтоолыг үндэслэж ногдуулсан байгаа. Ашигт малтмалын төлбөр маань өөрөө ашгийн татвар биш төлбөр. Өөрөөр хэлбэл элемент гаргасныхаа төлөө төлж байгаа төлбөр юм. Тэгэхээр тухайн төлбөр дээр ямар элементүүдийг гаргаж байгаа нь Гаалийн төв лабораторийн дүгнэлт дээр тусгагдсан байгаа болохоор энэ элементүүд дээр АМНАТ-ын төлбөрийг төлөх ёстой. Нэхэмжлэлийн шаардлага дагалдахд ногдохгүй гээд түүнтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн шүү дээ. Тэгээд дагалдахыг ногдохгүй гэж тайлбарлаж байгаад сая болохоор дагалдахдаа бид нар төлнө. Гэхдээ та нарын бодолт чинь буруу байна гэж тайлбарлаад байх юм гэв.
.. Хариуцагч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: км авто замтай холбоотой засвар үйлчилгээний зардал гарсан. 9 онд ******* сая төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардал гарсныг нягтлан бодогч нь алдаа гаргасан гэж тайлбарласан тухайд. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /0 оны/ хуулийн дугаар зүйлийн .-д албан татвар төлөгч нь жилээс дээших хугацаанд ашиглах хөрөнгөд энэ хуулийн 2..-д заасан элэгдэл хорогдлын шимтгэлд тооцно, .9-д газар, бараа материалын нөөцөд элэгдэл хорогдлын шимтгэл тооцохгүй гэж зохицуулснаар газрын сайжруулалт хөрөнгөд элэгдэл байгуулан албан татвар ногдох орлогоос бууруулсан дүнгээр татвар төлөгч гомдол гаргасан. Хуулийн .9-д зааснаар энэ газрын сайжруулалтад элэгдэл хорогдол тооцохгүй гэж татварын улсын байцаагч акт тавьсан. Тухайн үеийн нягтлан бодох бүртгэлийн алдаагаа хүлээн зөвшөөрсөн байгаа. гэв.
Хариуцагч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нягтлан бодох бүртгэлийн алдаа байсан ч гэсэн бид нар татварын харилцаагаа нягталж шалгаж байгаа. Тийм учраас газрын сайжруулалт гэдэг данс ямар ач холбогдолтой, ямар бүртгэлийн данс гэдгээс хамаараад тухайн дүнд татвар ногдох орлогоос бууруулсан гэх үндэслэлээр шийдвэр гаргасан. Хасаж тооцсон зөрчил гаргасан гэв.
Хариуцагч У.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн тухайд. 9 онд татварын тайлангаар татвар төлөгч , тэрбумын алдагдалтай байсан. Алдагдалтай үед төлбөл зохих татварын асуудал яригдахгүй. Тайлангаар гарсан алдагдлыг зөрчлийн дүнгээр бууруулж шийдвэрлэх зохицуулалт байгаа. Үүнийг татварын улсын байцаагч нар хэрэгжүүлсэн. Зөрчлийн тухай хуулийг авч хэрэглэсэн гэсэн тухайд. Нөхөн ногдуулалтын акт маань шинэ Татварын ерөнхий хууль гарснаас хойш буюу 2 онд гарсан байгаа. Татвар төлөгчийн зөрчилтэй үйл ажиллагаа 9 онд болсон. Тэгэхээр татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг үүднээс Зөрчлийн тухай хуулийн заалтуудыг хэрэглэсэн. Учир нь 2 оны Татварын ерөнхий хуулиар торгуул 0 болон 0%-иар ногдохоор зохицуулсан. Хугацааны алданги хоногт 0,%-иар хязгаарлалтыг тооцдог. Харин зөрчлийн тухай хуульд торгуул 0 хувиар, хугацааны алданги 0 хувиар хязгаарлагддаг. Тэгэхээр татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
. А ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, С.Г, У.О нарт холбогдуулан ... Татварын Ерөнхий газрын Том Татвар Төлөгчийн газраас 2 оны 2 дугаар сарын -ны өдрийн №НА-0000 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
.. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ... Татварын Ерөнхий газрын Том Татвар Төлөгчийн газраас 2 оны 2 дугаар сарын -ны өдрийн №НА-0000 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын тэмдэглэх нь хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс , 2 дахь хэсэгт заасан зөрчлүүдэд холбогдуулан *******,*******,*******. төгрөгөөр алдагдлыг бууруулсныг мөн актын , дахь хэсэгт заасан зөрчлүүдэд холбогдуулан нийт ,0,,. төгрөгийн төлбөр ногдуулсныг тус тус хүчингүй болгуулах гэж тодруулсан бөгөөд шүүхээс энэ хүрээнд дүгнэлт өгнө.
2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлдээ хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
2.. Хэргийн үйл баримтын тухайд, хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын улсын байцаагч С.Г, Ц.М, У.О нар нь Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2 оны дугаар сарын 2-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх 0 тоот томилолтын дагуу А ХХК-ийн 9 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус Иж бүрэн хяналт шалгалтыг 2 оны 0 дугаар сарын 0-ний өдрөөс 2 оны 2 дугаар сарын -ны өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэж, 2 оны 2 дугаар сарын -ны өдөр №НА-0000 дугаартай нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн .9 дүгээр зүйлийн .9.., .9..2, .9., .9., Татварын ерөнхий хуулийн дүгээр зүйлийн . дэх заалтыг тус тус үндэслэн ,,0,.2 төгрөгийн нөхөн татвар,,,,. төгрөгийн торгууль, ,,,. төгрөгийн алданги, нийт ,,9,. төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.
2.2. Уг нөхөн ногдуулалт актын Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар -д ...Захирлын тушаалаар 9 онд *******,*******,*******. төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий үндсэн хөрөнгийг худалдан борлуулах болон акталж данснаас хасахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /0 он/-н дугаар зүйлийн .-д Албан татвар төлөгчийн жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөд энэ хуулийн 2..-д заасан элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно, .-д Албан татвар төлөгч өмчилж байгаа элэгдэл хорогдлын шимтгэл тооцох хөрөнгөө албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа зогсоовол уг хөрөнгийг үлдэгдэл өртөг, зах зээлийн үнийн аль их үнээр худалдан борлуулсан гэж үзэж албан татвар ногдуулна гэсэн заалтыг,
2-д ... Хөрөнгөд бүртгэлтэй газрын сайжруулалтанд 9 онд *******,,.90 төгрөгийн элэгдэл байгуулан хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдуулах орлого бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /0 он/-н дугаар зүйлийн .-д Албан татвар төлөгчийн жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөд энэ хуулийн 2..-д заасан элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно, .9-д Газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй, 2 дугаар зүйлийн 2.-д Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно, 2..-д үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл гэсэн заалтыг,
-д Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 9 онд экспортод гарган борлуулсан ,,9,.9 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал, ,,92,. төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий экспортод гарган борлуулсан төмрийн , баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хууль /0 он/-ийн дугаар зүйлийн .-д ... Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө, .2-д Энэ хуулийн .-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно, .2.-д Экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмын үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлана, .-д Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна, ..2-д Энэ хуулийн .., ..-д заасан Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний ,0 хувьтай тэнцүү, Ашигт малтмалын тухай хуулийн дугаар зүйлийн .-д Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, ..2-д ашигт малтмал экспортолсон этгээд, .-д Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна, ..-д энэ хуулийн .., ..2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний .0 хувь гэсэн заалтыг,
-д ...Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 9 онд экспортод гарган борлуулсан ,,9,.9 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал, ,,92,. төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий экспортод гарган борлуулсан төмрийн , баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг ногдуулаагүй нь Ашигт малтмалын тухай хууль /0 он/-ийн дугаар зүйлийн .-д ... Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө, .-д Энэ хуулийн .-д заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно, .-д Энэ хуулийн .-д заасан , баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална, дугаар зүйлийн .-д Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, ..2-д ашигт малтмал экспортолсон этгээд, .-д Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн ..2-т заасан хувь дээр мөн хуулийн .-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна, .-д Энэ хуулийн ..-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно гэсэн заалтыг зөрчсөн гэжээ.
2.. Улмаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2 оны 0 дугаар сарын 0-ний өдрийн дугаар тогтоолоор Татварын улсын байцаагчийн 2 оны 2 дугаар сарын -ны өдрийн НА-0000 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж шийдвэрлэсэн байна.
2.. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актын тэмдэглэх хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн , 2, , дэх хэсгийг эс зөвшөөрч ... А ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/ дугаар тушаалын дагуу эвдрэл ихтэй бөгөөд цаашид зориулалтаар ашиглах боломжгүй техникүүдийг задалж, тухайн техникүүдийн хуучин сэлбэгийг буцааж орлого авч, үлдэх өртгийг үндсэн хөрөнгийн данснаас хассаныг гарз гэж бүртгэсэн. Задаргаанд орсон техникүүдийг үндсэн хөрөнгийн бүртгэлээс хассан ч зөрүүлээд орлого авсан хуучин сэлбэгээ буцаагаад орлого олох үйл ажиллагаандаа ашигласан ... тухайн үеийн хөрөнгийн нягтлан бодогч бүртгэлийн алдаанаас шалтгаалан тухайн хөрөнгүүдийг буруу дансанд бүртгэгдсэн бөгөөд тухайн элэгдэл нь бодитоор тооцогдсон элэгдэл байтал татварын улсын байцаагч тухайн хөрөнгүүдийн үлдэх өртгөөр нь алдагдлыг буруулж акт тавьсан ... А ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр төмрийн олборлон, түүнийг хуурай соронзон аргаар баяжуулан 0%-ийн агуулга бүхий төмрийн хүдрийн баяжмал гэсэн нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг. Төмрийн хүдрийн баяжмалд агуулагдах дагалдах элемент нь маш бага агуулгатай учраас хайлуулах, цэвэршүүлэх явцад ялган авахад эдийн засгийн хувьд үр ашиггүй, ялган авах боломжгүй, манай компани тухайн дагалдах металд нэмэлт орлого олоогүй харин ч эсрэгээрээ эдгээр дагалдах металлын агуулга нь ямар хэмжээнд байхаас хамаарч олборлолтын үндсэн бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн баяжмалын чанар, үзүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг учир худалдан авагчийн зүгээс торгууль ногдуулах нөхцөл болдог. Гэтэл татварын улсын байцаагчийн зүгээс тухайн уул уурхайн бүтээгдэхүүний төрлөөр худалдан борлуулаагүй, төмрийн хүдрээс ялган авах боломжгүй найрлагад цэвэр бүтээгдэхүүний зах зээлийн үнээр аж ахуй нэгжийн орлогын албан татвар тооцож нөхөн татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж,
2.. Харин хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үгүйсгэн ... А ХХК-ийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортод гарган борлуулсан төмрийн , баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр үндсэн болон нэмэлт төлбөрийг ногдуулж, тайлагнаагүй ... татварын төлөгчийн хөрөнгөд бүртгэлтэй газрын сайжруулалтад 9 онд *******,,.90 төгрөгийн элэгдэл байгуулан хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдуулах орлого бууруулсан зөрчилд хариуцлага тооцсон гэж тайлбарлан маргасан.
. 9 онд экспортод гаргасан ,,9,.9 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал, ,,92,. төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий экспортод гарган борлуулсан төмрийн , баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй, төмрийн , баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг ногдуулаагүй гэх зөрчлүүдийн тухайд:
.. Ашигт малтмалын тухай хуулийн дугаар зүйлийн .-д Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, ..-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ..2-д ашигт малтмал экспортолсон этгээд, ..-д Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд, ..-д энэ хуулийн .., ..2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний .0 хувь, дугаар зүйлийн .-д Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална, дугаар зүйлийн .-д Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана гэж тус тус заасан.
.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр байх бөгөөд бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний хувь байхаар, төмрийн , баяжмалын дагалдах бүтээгдэхүүнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батлахаар байна.
.. Мөн Засгийн газрын 9 оны дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.2-д Ашигт малтмалын , баяжмал бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд зарласан жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно, 2.-д Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно гэж, Татварын ерөнхий газрын даргын 0 оны дугаар тушаалаар батлагдсан аргачлалын 2.-д Хүдэр болон баяжмалын агуулгын хувь нь цахим хуудсанд тавигдсан тухайн бүтээгдэхүүний агуулгын хувиас ялгаатай бол цахим хуудсанд тавигдсан агуулга болон үнийн мэдээллээс агуулгын нэгж хувьд ногдох үнийг гаргаж, борлуулалтын үнэлгээг дараах томьёогоор тооцно, 2.-д Тухайн экспортын бүтээгдэхүүний агуулгын хувийг тогтоохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ., 2.-д Тухайн бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл, ... аргачлалын 2.-д заасны дагуу тогтоосон бүтээгдэхүүний агуулгын талаарх дүгнэлтийг үндэслэн тухайн дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрийн хэмжээг тооцож, борлуулалтын үнэлгээг энэхүү аргачлалын дагуу тооцно гэж тус тус зохицуулжээ.
.. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 9 онд ,,0.0 тонн төмрийн хүдрийн баяжмалыг татварын тайланд мэдүүлсэн ба - хувийн агууламжтай ,, тонн төмрийн хүдрийн баяжмалыг ,2 удаагийн гаалийн мэдүүлгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортолсон байна.
.. Түүнчлэн, Гаалийн төв лабораторийн 9 оны дугаар сарын 2-ны өдрийн 00 дугаар, 9 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн дугаар, 9 оны 0 дүгээр сарын 2-ны өдрийн дүгээр, 2 оны 0 дугаар сарын 2-ний өдрийн 00 дүгээр, 9 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн 00*******2 дугаар, 9 оны 0 дугаар сарын 2-ний өдрийн дүгээр, 9 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн 09000 дугаар, 9 оны 09 дүгээр сарын 2-ний өдрийн дугаар, 9 оны дүгээр сарын -ны өдрийн 09 дүгээр дүгнэлтүүдээс үзэхэд хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн дугаар зүйлийн дугаар зүйлийн .2., . дэх хэсэгт заасны дагуу экспортод гаргасан төмрийн хүдрийн баяжмалын гэрээний үнийг нийтэд зарласан олон улсын зах зээлийн үнэтэй харьцуулан борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнээр тооцож ашигт малтмалын төлбөрийг тооцсон нь ойлгомжгүй, энэ хэсэгт холбогдох тооцоолол тодорхойгүй байна.
.. Энэ талаарх нэхэмжлэгчийн ...0%-ийн агуулга бүхий төмрийн хүдрийн баяжмал гэсэн нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг. Төмрийн хүдрийн баяжмалд агуулагдах дагалдах элемент нь маш бага агуулгатай учраас хайлуулах, цэвэршүүлэх явцад ялган авахад эдийн засгийн хувьд үр ашиггүй, ялган авах боломжгүй, манай компани тухайн дагалдах металд нэмэлт орлого олоогүй ... татварын улсын байцаагчийн зүгээс тухайн уул уурхайн бүтээгдэхүүний төрлөөр худалдан борлуулаагүй, төмрийн хүдрээс ялган авах боломжгүй найрлагад цэвэр бүтээгдэхүүний зах зээлийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож нөхөн татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбарыг үгүйсгэхээргүй байна.
.. Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагчаас борлуулалтын үнэлгээ тооцсон аргачлал тодорхойгүй, төмрийн хүдрийн баяжмалд агуулагдах дагалдах элемент эрдэс баялгийг цэвэр бүтээгдэхүүнээр тооцсон үндэслэл тодорхойгүй, экспортолсон төмрийн хүдрийн нийт жинд дагалдах ашигт малтмалын жинг оруулан тооцсон эсэх, төмрийн т агуулагдаж буй дагалдах эрдэс бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох жинг хэрхэн тооцсон тооцооллын үндэслэл тодорхойгүй байх бөгөөд энэ нь хариуцагч байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаарах асуудал юм.
.. Өөрөөр хэлбэл, хариуцагч нараас А ХХК-иас 9 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортолсон төмрийн , баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо цэвэр бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээгээр, эсхүл ийн борлуулалтын үнэлгээгээр тооцсон гэдэг нь тодорхойгүй, дагалдах бүтээгдэхүүний нийт хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцсон төмрийн хүдрийн хэмжээнээс хасч тооцсон эсэх, эсхүл нэмж тооцсон эсэх нь тодорхойгүй байна.
.9. Иймд хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн шийдвэрээ эргэн харж засч залруулах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон учир дээрх нөхцөл байдлуудыг тодруулж, шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
.0. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0..-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж зааснаар хариуцагчаас гаргасан шийдвэрээ дахин хянаж шинэ акт гаргах замаар хэргийн бодит нөхцөлд тохирох шийдвэр гаргах шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас 2 оны 2 дугаар сарын -ны өдрийн НА-0000 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын тэмдэглэх нь хэсгийн , дэх хэсэгт заасан зөрчлүүдэд холбогдуулан нийт ,0,,. төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэхүү сарын хугацаа нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс тоологдохыг дурдаж шийдвэрлэлээ.
.. Үүнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-д зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас 2 оны 2 дугаар сарын -ны өдрийн НА-0000 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын тэмдэглэх нь хэсгийн , дэх хэсэгт заасан зөрчлүүдэд холбогдуулан нийт ,0,,. төгрөгийн төлбөр ногдуулсан хэсэг хүчингүй болох үр дагавартай болно.
.2. Хөрөнгөд бүртгэлтэй газрын сайжруултанд 9 онд *******,,.90 төгрөгийн элэгдэл байгуулан хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдуулах орлого бууруулсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дугаар зүйлийг зөрчсөн гэх зөрчлийн тухайд:
.. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас 2 оны 2 дугаар сарын -ны өдрийн НА-0000 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын тэмдэглэх нь хэсгийн 2-д Хөрөнгөд бүртгэлтэй газрын сайжруулалтанд 9 онд *******,,.90 төгрөгийн элэгдэл байгуулан хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдуулах орлого бууруулсан гэж *******,,.90 төгрөгийн зөрчлийн дүнгээр тус компаний 9 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын алдагдыг бууруулж баталгаажуулсан байна.
.. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /0 он/-н дугаар зүйлийн .-д Албан татвар төлөгчийн жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөд энэ хуулийн 2..-д заасан элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно, .9-д Газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй, 2 дугаар зүйлийн 2.-д Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно, 2..-д үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл гэж тус тус заасан тул газрын сайжруулалт хөрөнгөд элэгдэл байгуулан албан татвар ногдох орлогоос бууруулсан дүнгээр гомдол гаргагчийн 9 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлагнасан алдангийн дүнгээс хасч тооцсон нь үндэслэлтэй.
.. Хэдийгээр нэхэмжлэгчээс ... тухайн үеийн хөрөнгийн нягтлан бодогч бүртгэлийн алдаанаас шалтгаалан тухайн хөрөнгүүдийг буруу дансанд бүртгэгдсэн гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч нь алдаатай гаргасан тайлангаа дараагийн татварын жилд багтаан засварлаж болох бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй, татварын хяналт шалгалтаар илэрсэн энэ тохиолдолд уг үндэслэлээр нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг багасгах боломжгүй байна.
.. Захирлын тушаалаар 9 онд *******,*******,*******. төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий үндсэн хөрөнгийг худалдан борлуулах болон акталж данснаас хасахдаа Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дугаар зүйлийг зөрчсөн гэх зөрчлийн тухайд:
.. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /0 он/-н дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2..-д үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл, .-д Албан татвар төлөгчийн жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөд энэ хуулийн 2..-д заасан элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно, дугаар зүйлийн .-д Албан татвар төлөгч өмчилж байгаа элэгдэл хорогдлын шимтгэл тооцох хөрөнгөө албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа зогсоовол уг хөрөнгийг үлдэгдэл өртөг, зах зээлийн үнийн аль их үнээр худалдан борлуулсан гэж үзэж албан татвар ногдуулна гэж тус тус заасан.
.. Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд албан татвар төлөгч нь жилээс дээш ашиглах хөрөнгөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохоор зохицуулсан төдийгүй уг хөрөнгөө албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа зогсоовол хөрөнгийн үлдэгдэл өртөг эсхүл зах зээлийн үнийн аль их үнээр нь худалдан борлуулсанд тооцож албан татвар ногдуулахаар байна.
.9. Нэхэмжлэгчээс ...А ХХК-ийн гүйцэтгэх захирлын ******* дугаар тушаалын дагуу эвдрэл ихтэй бөгөөд цаашид зориулалтаар ашиглах боломжгүй техникүүдийг задалж, тухайн техникүүдийн хуучин сэлбэгийг буцааж орлого авч, тухайн техникүүдийн үлдэх өртгийг үндсэн хөрөнгийн данснаас хассаныг гарз гэж бүртгэсэн. Задаргаанд орсон техникүүдийг үндсэн хөрөнгийн бүртгэлээс хассан ч зөрүүлээд орлого авсан хуучин сэлбэгээ буцаагаад орлого олох үйл ажиллагаандаа ашигласан гэж тайлбарласан.
.. Хэрэгт авагдсан А ХХК-ийн гүйцэтгэх захирлын оны дугаар сарын 2-ний өдрийн ******* дугаар тушаалаар А ХХК-ийн Уулын баяжуулах таяннуурын үйлдвэрийн хуучин сэлбэгийн агуулахад байршилтай актлагдсан техникүүдийг задалж, шаардлага хангасан сэлбэгүүдийг орлогод авах комиссыг томилж, 9 оны 0 дугаар сарын -ны өдрийн ******* дүгээр тушаалаар ... цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон 29 нэр төрлийн 9 тоо ширхэг бүхий эд хөрөнгийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталж шийдвэрлэсэн байна.
.2. Нэхэмжлэгчээс энэхүү хөрөнгөө албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа зогсоосон байх төдийгүй хуучин сэлбэгээ буцаагаад орлого олох үйл ажиллагаанд ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул уг үндэслэлээр нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг багасгах боломжгүй гэж үзлээ.
.. Түүнчлэн, хариуцагчаас ... уг үндэслэлээр нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргаагүй, энэ асуудлаар нэхэмжлэгч маргаагүй байсан гэж тайлбарласныг буруутгахааргүй болохыг тэмдэгдэглэх нь зүйтэй.
.2. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан ... Татварын Ерөнхий газрын Том Татвар Төлөгчийн газраас 2 оны 2 дугаар сарын -ны өдрийн №НА-0000 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын тэмдэглэх нь хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс , 2 дахь хэсэгт заасан зөрчлүүдэд холбогдуулан *******,*******,*******. төгрөгөөр алдагдлыг бууруулсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .-д нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн дугаар зүйлийн .-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0., 0.., 0.. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Ашигт малтмалын тухай хуулийн дугаар зүйлийн ., ., ., ., ., Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль /0 он/-н 2 дугаар зүйлийн 2.., дугаар зүйлийн ., ., .9-д тус тус заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2 оны 2 дугаар сарын -ны өдрийн НА-0000 дугаар нөхөн ногдуулалтын актын болон дэх хэсэг буюу дагалдах бүтээгдэхүүнд холбогдох хэсгийг сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинээр акт гаргахыг хариуцагч нарт даалгаж, А ХХК-ийн нэхэмжлэлийн үлдэх Татварын Ерөнхий газрын Том Татвар Төлөгчийн газраас 2 оны 2 дугаар сарын -ны өдрийн №НА-0000 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын тэмдэглэх нь хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс , 2 дахь хэсэгт заасан зөрчлүүдэд холбогдуулан *******,*******,*******. төгрөгөөр алдагдлыг бууруулсныг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий НА-0000 дугаар нөхөн ногдуулалтын актын дагалдах бүтээгдэхүүнд холбогдох хэсэг буюу тэмдэглэх нь хэсгийн , дэх хэсэг хүчингүй болохыг дурдсугай.
. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн . дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн . дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА