| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00525/И |
| Дугаар | 310/ШШ2025/00506 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 310/ШШ2025/00506
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 8-р хороо, ******* *******, давхарт байрлах, ******* банк ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын баг, ын гудамжны тоотод оршин суух, овогт /РД: /-д холбогдох 22639590.08 төгрөг гаргуулах тухай, индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэгт нийт 22639590.08 төгрөгийг зээлдэгч ос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б. миний бие ******* банк ХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 22639590.08 төгрөгийг 12 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна. Үүнд: 2025 оны 10 сарын 27-ны өдөр 1200000 төгрөг, 2025 оны 11 сарын 27-ны өдөр 1200000 төгрөг, 2025 оны 12 сарын 27-ны өдөр 1800000 төгрөг, 2026 оны 01 сарын 27-ны өдөр 1200000 төгрөг, 2026 оны 02 сарын 27-ны өдөр 1200000 төгрөг, 2026 оны 03 сарын 27-ны өдөр 2291371 төгрөг, 2026 оны 04 сарын 27-ны өдөр 2291371 төгрөг, 2026 оны 05 сарын 27-ны өдөр 2291371 төгрөг, 2026 оны 06 сарын 27-ны өдөр 2291371 төгрөг, 2026 оны 07 сарын 27-ны өдөр 2291371 төгрөг, 2026 оны 08 сарын 27-ны өдөр 2291371 төгрөг, 2026 оны 09 сарын 27-ны өдөр 2291371 төгрөг" гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар график гаргаснаа хариу тайлбартаа тусгасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "******* банк ХК нь хариуцагч Б.ос 22639590.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 22639590.08 төгрөгийг 2025 оны 10 сарын 27-ны өдөр 1200000 төгрөг, 2025 оны 11 сарын 27-ны өдөр 1200000 төгрөг, 2025 оны 12 сарын 27-ны өдөр 1800000 төгрөг, 2026 оны 01 сарын 27-ны өдөр 1200000 төгрөг, 2026 оны 02 сарын 27-ны өдөр 1200000 төгрөг, 2026 оны 03 сарын 27-ны өдөр 2291371 төгрөг, 2026 оны 04 сарын 27-ны өдөр 2291371 төгрөг, 2026 оны 05 сарын 27-ны өдөр 2291371 төгрөг, 2026 оны 06 сарын 27-ны өдөр 2291371 төгрөг, 2026 оны 07 сарын 27-ны өдөр 2291371 төгрөг, 2026 оны 08 сарын 27-ны өдөр 2291371 төгрөг, 2026 оны 09 сарын 27-ны өдөр 2291371 төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271148 төгрөгөөс 135574 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 135574 төгрөгийг, хариуцагчаас 135574 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 22639590.08 /хорин хоёр сая зургаан зуун гучин есөн мянга таван зуун ерэн төгрөг найман мөнгө/ төгрөгийг хариуцагч овогт /РД: / нь 2025 оны 10 сарын 27-ны өдөр 1200000 /нэг сая хоёр зуун/ төгрөг, 2025 оны 11 сарын 27-ны өдөр 1200000 /нэг сая хоёр зуун/ төгрөг, 2025 оны 12 сарын 27-ны өдөр 1800000 /нэг сая найман зуун/ төгрөг, 2026 оны 01 сарын 27-ны өдөр 1200000 /нэг сая хоёр зуун/ төгрөг, 2026 оны 02 сарын 27-ны өдөр 1200000 /нэг сая хоёр зуун/ төгрөг, 2026 оны 03 сарын 27-ны өдөр 2291371 /хоёр сая хоёр зуун ерэн нэгэн мянга гурван зуун далан нэгэн/ төгрөг, 2026 оны 04 сарын 27-ны өдөр 2291371 /хоёр сая хоёр зуун ерэн нэгэн мянга гурван зуун далан нэгэн/ төгрөг, 2026 оны 05 сарын 27-ны өдөр 2291371 /хоёр сая хоёр зуун ерэн нэгэн мянга гурван зуун далан нэгэн/ төгрөг, 2026 оны 06 сарын 27-ны өдөр 2291371 /хоёр сая хоёр зуун ерэн нэгэн мянга гурван зуун далан нэгэн/ төгрөг, 2026 оны 07 сарын 27-ны өдөр 2291371 /хоёр сая хоёр зуун ерэн нэгэн мянга гурван зуун далан нэгэн/ төгрөг, 2026 оны 08 сарын 27-ны өдөр 2291371 /хоёр сая хоёр зуун ерэн нэгэн мянга гурван зуун далан нэгэн/ төгрөг, 2026 оны 09 сарын 27-ны өдөр 2291371 /хоёр сая хоёр зуун ерэн нэгэн мянга гурван зуун далан нэгэн/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271148 /хоёр зуун далан нэгэн мянга нэг зуун дөчин найман/ төгрөгөөс 135574 /нэг зуун гучин таван мянга таван зуун далан дөрвөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 135574 /нэг зуун гучин таван мянга таван зуун далан дөрвөн/ төгрөгийг, хариуцагч Б.ос 135574 /нэг зуун гучин таван мянга таван зуун далан дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "******* банк" ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИ*******ЭДДУЛА*******