| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/02728/И |
| Дугаар | 192/ШШ2025/05006 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/05006
2025 06 10 192/ШШ2025/05006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар байр, *** тоот хаягт оршин суух С овогт Д Ө /рд:************/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Баянгол ** дугаар гудамж, ** тоот хаягт оршин суух, М овогт Ц-н Б /РД:************/
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулах тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдүүдийг орон байраар хангуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Б нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ө миний бие Ц.Б-тай хамтран амьдарч хоёр сайхан охинтой болсон. Том охин Ө.О 2025.02.05-ны өдөр мэндэлсэн, Ө.О 205.08.09-нд төрсөн. Энэ хугацаанд эхнэр Ц.Б-тай амьдарч байх хугацаанд үргэлж хэрүүл, маргаантай амьдарч байсан учир 2017 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, 2 охинд хүүхдийн тэтгэмжийг төлж байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.10.30-ны өдрийн шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэригийн анхан шатны шүүхийн 2017.11.28-ны өдрийн захирамжаар хоёр охиныг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Миний эцэг байх эрх түдгэлзээгүй байхад Ц.Б хүүхдүүдтэй минь уулзуулахгүй, утсаар яриулдаггүй. Тийм болохоор хүүхдүүддээ санаа зовж аргаа барсан би охидынхоо цэцэрлэгийн багшаас зөвшөөрөл аван 2017 оноос 2020 он хүртэл нууцаар уулзаж иргэж тойрдог байсан. Мөн охидтойгоо уулзаж чадахгүй болохоор утсаар ярьж байх гэж 2 утас авч өгсөн боловч утсыг нь хурааж аваад яриулдаггүй. Зарим үед охидын ээж нь зөвшөөрч охидтойгоо уулзах болсон. Одоо том охин минь 9 настай, бага охин минь 7 настай сургуульд явдаг боловч сурлагын хувьд хоёулаа хоцрогдолтой байна. Охидтойгоо уулзах болгонд охид маань аавыгаа их санадаг, үргэлж боддог, аавтайгаа байхыг хүсдэг талаараа хэлж Ээж гадуур их явж гэртээ байдаггүй. Ээж орой шөнө найзуудтайгаа уулзаад гэртээ ирэхгүй их уддаг, бид нар өлсөөд ядраад зурагт үзэж байгаад л унтчихдаг гэсэн. Том охин болох Ө.Оюумааг буруу зүйл хийлээ гэж их зоддог, өшиглөж зодохоор их өвддөг ээжээсээ их айдаг гэдгээ хэлсэн. Ээж орой шөнө найзуудтайгаа уулзаад гэртээ ирэхгүй их уддаг, бид хоёр өлсөөд ядраад зурагт үзэж байгаад л унтчихдаг гэсэн. Том охин болох Ө.О-г буруу зүйл хийлээ гэж их зоддог, өшиглөж зодохоор их өвддөг ээжээсээ их айдаг гэдгээ хэлсэн. Мөн духан дээр нь хөх толбо болтол нь ээж нь зохисон байсан. Би зургийг нь авсан. Мөн ээжид битгий хэлээрэй, нууц шүү, ээж мэдвэл намайг зодно гэсэн. Миний том охин их айдас дунд өсөж байна. Мөн миний бага охиныг өвөөгийн найз нь нүүр рүү алгадсан, хүчирхийлэх гэж оролдсон байсан. Ийм орчинд охидуудаа байлгаж байгаадаа би их айж, ирээдүйд нь санаа зовж байна. Том охин Ө.О ээжээсээ нууцаар над руу ирж байсан. Аавтайгаа уулзахыг хүсэж байгаагаа ээждээ илэрхийлж чаддаггүй, айдаг тул ийм үйлдэл хийдэг гэдгээ хэлсэн. Би хоёр охиндоо хойд аавын бараа харуулмааргүй байна. Иймд хоёр охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй тул асрамжийг өөрчилж өгнө үү гэв.
Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх ёстой юм байна. Хүүхдийн тэтгэлэг гэдэг зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан зүйл бөгөөд хүүхдийн мөнгийг би дур мэдэн авахгүй, нэхэмжлэхгүй гэх эрхгүй бөгөөд хүүхдийн эрхийг хүндэтгэн зайлшгүй нэхэмжлэхээр шийдвэрлэсэн болно. Иймд хариуцагч Ц.Б-с охин Ө.О, Ө.О нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Өлзийсайханы гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Өмнө нь Д.Ө нь энэ асуудлаар нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд 102/ШШ2014/***, 184/ШЗ32071/0**** шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр байгаа. Д.Ө нь миний 2 охинд хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлс хийж ийм увайгүй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Б миний бие Д.Өлзийсайхантай 2012 онд танилцаад 2014.02.05-ны өдөр охин О-г, 2015.08.09-ний өдөр охин О нарыг төрүүлсэн. Мөн Д.Ө зан байдал, ар гэрийн болон өөр хоорондоо харилцан ойлголцон амьдрах боломжгүй учир шалтгааны улмаас цаашид хамтран амьдарч гэр бүл болох боломжгүй болсон учраас 2017 оны 6 сараас салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охид маань миний асрамжид амьдарч байна. Миний бие үр хүүхдүүдээ хэнээс ч дутаахгүй, эрүүл аюулгүй өсөж торних, сурч боловсрох эрхийг хангах үүднээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Florence residence Е блок 1309 тоот 49.09 м.кв талбай бүхий орон сууцыг 82,962,100 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож мөнгийг бүрэн шилжүүлсэн бөгөөд 2025 оны 2 дугаар улиралд ашиглалтад орно. Д.Ө нь 2021 оны 3 сараас хойш шүүхээс тогтоосон хүүхдийн тэтгэлгийг хагас дутуу, алдаг оног төлж байгаа. Миний бие хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх орон байртай, болгоё гэж удаа дараа шаардсан боловч хүүхдүүдээ үл тоож, тэтгэлэг төлөхөөс зайлсхийж намайг шүүхэд өгч, хариуцлагаас мултрах башир арга сэдсээр байгаа болно. Хүүхдүүдээ ганцаар өсгөж бойжуулахад надад хүнд байгаа ч юугаар ч дутаахгүй, сурлага хүмүүжилд нь байнга анхаарал хандуулж өөрийгөө хөгжүүлэх сургалт дамжаанд явуулж байна. Д.Ө нь хүүхдүүдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа учраас охин О, О нарыг түүний төрсөн эцэг Д.Ө-р орон сууцыг 82,912,100 төгрөгөөр захиалсан ба хүүхдүүдээ орон байраар хангуулахаар түүний 50 хувь буюу 41,481,050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Шүүхийн тусгай архивын лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.28-ны өдрийн 184/ШШ2017/0**** дугаар захирамж, Банкны төлбөр барагдуулах газрын 2023.06.07-ны өдрийн тоот, фото зураг, Д.Ө нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, Д.Ө хүүхдийн тэтгэлгийн хуримтлалгүй талаарх шийдвэр гүйцэтгэлийн лавлагаа,
5. Хариуцагчаас хариу тайлбар, эрх зүйн туслалаа үзүүлэх гэрээ, 2014.02.05-ны өдөр төрсөн охин Ө.О-н төрсний гэрчилгээний хуулбар, 2015.08.09-ны өдөр төрсөн охин Ө.О- төрсний гэрчилгээний хуулбар, 2023.06.02-ны өдрийн Ө.О, Ө.О нарын Нийслэлийн Ерөнхий Боловсролын 9 дүгээр бүрэн дунд сургуульд суралцдаг нь үнэн тодорхойлолт, 2023.06.02-ны өдрийн Ө-н анги удирдсан багшийн тодорхойлолт, 2023.06.02-ны өдрийн Ө.О-н анги удирдсан багшийн тодорхойлолт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.07.31-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ, Ц.Б-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.10.30-ны өдрийн 5072 дугаар шийдвэр, 2017.11.02-ны өдрийн автомашин бэлэглэлийн гэрээ, 2022.07.27-ны өдрийн зээлийн гэрээ, Ц.Б-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022.07.30-ны өдрийн Зээлийн гэрээ, 2025.02.18-ны өдрийн Х ХХК-ийн тодорхойлолт, 2024.09.06-ны өдрийн сургалтын төвийн суралцагчтай байгуулах гэрээ, сургалтын төвд сургалтын төлбөр төлдөг тухай тодорхойлолт, шилжүүлгийн баримт,
6. Шүүхээс Баянгол дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн шинжээчийн дүгнэлт, хүүхэд асуусан тэмдэглэл, 2025.04.15-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд цугларсан байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН