| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0074/Э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 76
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1804000380075 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөлөгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., зээгийн хамт ..дүгээр хороо, .. дүгээр гудамжны .. тоот хашаанд оршин суух ******* овгийн ******* *******- Прокурорын яллах дүгнэлтэд:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 70 дугаар байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг “Юнитель” компанийн заалны сандал дээрээс Б******* гээгдүүлсэн “Самсунг-Эс 6 Эдж” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад бага хэмжээнээс дээш буюу 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүргийн Юнителийн салбар руу ороод цонхны дэргэдэх сандал дээр суусан бөгөөд миний баруун талд хар өнгийн дэлгэцтэй ягаан бүрээстэй нимгэн гар байхыг аваад гар цүнхэндээ хийсэн. Тэгээд Юнителийн салбараас гараад явсан. Би хотод очоод охин Т-т гар утсыг өгсөн, миний олсон гар утсыг өөр хүн ашиглаагүй. 2018 оны 3 дугаар сарын 10-ны үеэр охин А- над руу яриад нөгөө олсон гар утсыг чинь Цагдаагийн хэлтсээс асуугаад байна гэж хэлж гар утсыг авчруулж цагдаагийн ажилтанд хүлээлгэн өгсөн. Мөн хохирогчид замын зардал болон сим карт сэргээх, үнэлгээ хийлгэх зэрэг нийт 20.000 төгрөгийг төлсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Б******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Багануур дүүргийн Юнителийн салбарт үйлчлүүлж байхдаа дараалал хүлээж сандал дээр сууж байсан юм. Тэгээд Ди-дишийн дуран цүнхнээсээ гаргахдаа гар утсаа сууж байсан сандал дээрээ мартсан байсан. Энэ үед гаднаас орж ирсэн нэг эмэгтэй миний гар утсыг авч байгаа нь камерын бичлэгт бичигдсэн байсан. Би гар утсаа 380.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утасны дэлгэцний доод хэсэгт жижигхэн хар цэгтэй, ар талын хэсэг нь шаргал, урд нүүрний хэсэг мөнгөлөг саарал, гадна талаараа ягаан кисттэй саатай юм шиг харагддаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
Гэрч *******.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Ди-дишийн дуран солиулах гээд ээж *******-гийн хамт Багануур дүүргийн Юнителийн салбар руу орсон, биднийг ороход үйлчлүүлэгч нар их байсан ба би хамгийн сүүлийн дараалалд очиж зогссон. Харин ээж болон манай хүү хоёр цонхны дэргэдэх сандал дээр очиж суусан. Тэгээд картгүй учраас дуран солих боломжгүй гэхээр нь Юнителийн салбараас гарч явсан. Гэтэл манай ээж би сандал дээрээс гар утас олсон гээд шар өнгийн гар утас үзүүлсэн. Энэ үед ээж маань хот руу явах гэж байсан бөгөөд би гар утсаа аваад яв гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/
Гэрч *******.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ээж *******- 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүргээс ирэхдээ гар утас олсон гэж байсан. Уг гар утасны хувьд Самсунг Эс-6 Эдж маркийн гар утас байсан бөгөөд шаргал өнгөтэй, гадна гэр нь ягаан гэртэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/
Гомдол мэдээлэл хүлээн авсан “…Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 70 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг Юнител дотор үйлчлүүлж байгаад гар утсаа алдсан…” гэсэн тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
Эд хөрөнгийн үнэлгээний: “...Samsung S6 edge 64GB маркийн нэг ширхэг гар утас нэг бүрийн үнэ 380.000 төгрөг...” гэсэн тайлан /хх-ийн 15 дугаар хуудас/
Эд мөрийн баримт хураан авах тухай”... Samsung S6 edge загварын гар утас нь гэмт үйлдлийн замаар олсон эд зүйлс болохын зэрэгцээ хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул уг гар утсыг хураан авав...” гэсэн зөвшөөрөл /хх-ийн 20 дугаар хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “…Б овогтой Д-д доод талаараа ягаан дээд талдаа өнгөгүй дотор талдаа мөнгөлөг гэртэй Самсунг 6 Эдж маркийн шар өнгөтэй цэнэглэхэд асаж байгаа гар утсыг хүлээлгэн өгөв…” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Камерын бичлэгт үзлэг хийсэн “…Юнителийн төвийн дотор заалны баруунаас зүүн тийш харсан байрлалтай үүдний хэсэг заалны хэсгийг харах хяналтын камерын бичлэгт хар булган малгай, хар булган шубатай 60-65 насны бор царайтай эмэгтэй хохирогч Б******* сууж байсан буйдангийн үзүүр дээр сууж байсан залуууг шахаж суугаад сандал руу үл ялиг доош тонгойж харж байв. Энэ үед хохирогч Б.Д- үйлчилгээний ажилтаны өмнөөс босож буйдангийн булан дээр цүнхээ ухаж байгаа бичлэг байх ба гарах гэж хаалга чиглэн явж байснаа буцаж цонхны тавцан дээр цүнхээ тавьж юм хайгаад байгаа бололтой бичлэг байв. Яг энэ үед цаад хэсэгт булган малгай булган шубатай эмэгтэй бага насны хүүхдийг баруун гартаа, эмэгтэй зүүн гар талдаа суулгаж, эмэгтэйгийн чинхэнд юм хэлж байгаа бололтой нөгөө эмэгтэй тонгойж булган шубатай юм хэлж байгаа бичигдсэн байх ба юм хэлж дууссаныхаа дараа баруун гараараа сандал дээрээс юм авч баруун талын халаасанд хийж байгаа мэт үйлдэл гаргаж байгаа нь үл мэдэгдэхүйц харагдаж байв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, “…урьд ял шийтгэлгүй…” гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46, 49 дүгээр хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:
Гэрч хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлууд тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь яллагдагчаар байцаагдахдаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь гэрч, хохирогчийн мэдүүлэгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай нотолжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 70 дугаар байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг “Юнитель” компанийн заалны сандал дээрээс Б******* гээгдүүлсэн “Самсунг-Эс 6 Эдж” маркийн гар утсыг авч цүнхэндээ хийн гарч явж хохирогч Б.Д-д 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь *******гийн “…цонхны дэргэдэх сандал дээр суусан бөгөөд миний баруун талд хар өнгийн дэлгэцтэй ягаан бүрээстэй нимгэн гар байхыг аваад гар цүнхэндээ хийсэн...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б******* “…Ди-дишийн дуран цүнхнээсээ гаргахдаа гар утсаа сууж байсан сандал дээрээ мартсан байсан. Энэ үед гаднаас орж ирсэн нэг эмэгтэй миний гар утсыг авч байгаа нь камерын бичлэгт бичигдсэн байсан…” гэсэн мэдүүлэг, камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэгүүд зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь хэсэгт заасан бага хэмжээнээс дээш буюу 380.000 төгрөгийн хохирол учирсан байна.
*******гийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.
Иймд *******г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирол төлбөргүй болох нь хохирогч Б******* “...Би гар утасны дугаараа сэргээлгэсэн 5000 төгрөг, үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн 5000 төгрөг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас ирсэн замын зардал 10.000 төгрөг нийт 20.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан мөн гар утсаа биет байдлаар хүлээн авсан. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, хохиролын мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 17 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Прокуророос яллагдагч *******г 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг гаргасан нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 42 дугаар хуудас/, шүүгдэгч дээрхи ялыг хүлээн зөвшөөрсөн нь уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг /хх-ийн 42 дугаар хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учирсан хохирол, хор уршигийг барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн “1804000380075 *******” гэсэн бичвэртэй DVD-г хуульд зааснаар хэрэгт хавсаргавал зохино.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн
1, 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,
36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГ*******, ШҮҮГ******* А.БЯМБАЖАВ