Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 310/ШШ2025/00510

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, **** хороо, *******, *******, давхарт байрлах, ******* ******* ************** ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн сумын **** баг, гэх оршин суух бүртгэлтэй боловч одоогоор аймгийн сумын **** баг, ***** гудамжны ***** тоотод оршин суух,  овогт /РД: *************************/-д холбогдох 1520811.31 төгрөг гаргуулах тухай, индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "******* ******* ************** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэгт нийт 1520811.31 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б. миний бие ******* ******* ************** ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 1520811.31 төгрөгийг 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна. Үүнд: 2025 оны 10 сарын 08-ны өдөр 506938 төгрөг, 2025 оны 11 сарын 08-ны өдөр 506938 төгрөг, 2025 оны 12 сарын 08-ны өдөр 506938 төгрөгөөр тус тус төлж барагдуулна" гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Довчинсүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "******* ******* ************** ХХК нь хариуцагч Б.аас 1520811.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1520811.31 төгрөгийг 2025 оны 10 сарын 08-ны өдөр 506938 төгрөг, 2025 оны 11 сарын 08-ны өдөр 506938 төгрөг, 2025 оны 12 сарын 08-ны өдөр 506938 төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39283 төгрөгөөс 19641.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 19641.5 төгрөгийг, хариуцагчаас 19641.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 1 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ************** ХХК-ийн нэхэмжилсэн 1520811.31 /нэг сая таван зуун хорин мянга найман зуун арван нэгэн төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагч овогт /РД: ЗК990708/ нь 2025 оны 10 сарын 08-ны өдөр 506938 /таван зуун зургаан мянга есөн зуун гучин найман/ төгрөг, 2025 оны 11 сарын 08-ны өдөр 506938/таван зуун зургаан мянга есөн зуун гучин найман/ төгрөг, 2025 оны 12 сарын 08-ны өдөр 506938 /таван зуун зургаан мянга есөн зуун гучин найман/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39283 /гучин есөн мянга хоёр зуун наян гурван/ төгрөгөөс 19641.5 /арван есөн мянга зургаан зуун дөчин нэгэн төрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 19641.5 /арван есөн мянга зургаан зуун дөчин нэгэн төрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.аас 19641.5 /арван есөн мянга зургаан зуун дөчин нэгэн төрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ************** ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ