| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0071/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 77
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1804000000079 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овгийн ******* *******
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч У.******* хамт пиво ууж байгаад чихний ар луу түлхүүрний үзүүрээр хатгаж, толгойн тус газар нь гараараа 2 удаа, нуруунд нь 2-3 удаа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн “...2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр би гадуур гарч яваад найз нартайгаа архи уугаад шөнө 00 цагийн үед гэртээ ирсэн. Би гэртээ харих замдаа том савтай 2 пиво авсан ба гэртээ ирээд эхнэр ******* хамт уусан. Тэгээд бид хоёр нилээн согтоод хоорондоо маргалдсан. Би гэрээс гарах гэтэл намайг гаргахгүй гээд байхаар нь би уурандаа эхнэрийнхээ толгой руу 2 удаа бас нуруу руу нь 2-3 удаа цохьсон. Эхнэрээ зодсон нь миний буруу, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч У.С-гийн мэдүүлсэн: “...2018 оны 4 дүгээр сарын 09-ний шөнийн 24 цагийн үед манай нөхөр ******* гаднаас 2.5 литрийн пиво аваад өөрөө нилээн согтуу орж ирсэн тэгээд бид 2 гэртээ 1 сав пиво хувааж уусан. ******* юм ярьж сууж байгаад гартаа барьсан түлхүүрний үзүүрээр миний чихний ар руу цохиод байсан. Тэгэхээр нь боль гээд бид хоёр хоорондоо маргалдсан тэгтэл нөхөр маань миний нүүр рүү гараараа 1 удаа цохьсон дараа нь гэрээс гарах гэхээр нь би гаргахгүй гээд ноцолдсон чинь миний хүзүүн дээрээс хазаад нуруу руу цохьсон тэгээд хаалгаа өшиглөж эвдээд гараад явсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Миний зүүн талын нүд хөхөрсөн, хүзүү хазаад ором гарсан, нуруу цохиж хөхрүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/
Гэрч ******* өгсөн “…Би ганцаараа тусдаа амьдардаг болохоор хүү *******ыг ******* хэзээнээс хамт амьдарч эхэлсэн талаар сайн мэдэхгүй байна. *******, С- хоёрын дундаас гарсан 2-3 сартай охин байгаа. Манай хүү манайд хааяа л ирдэг, хүү бэр хоёрын хувийн амьдралын талаар мэдэхгүй. Баяр ёслолын үед хүү бэр хоёр аань манайд ирдэг…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/ь
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №09шэ/171 дугаартай дүгнэлтэд: “У.С-гийн биед зүүн талын чамархай, ар нурууны хэсгүүдэд шарх, цус хуралт, зүүн нүдний гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 14/,
Аюулын зэргийн үнэлгээгээр эрсдэлийн түвшин “бага гэжээ. /хх-ийн 25-26/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтад “...Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль эрх зүйн сургалт зөвлөгөөнд хамруулах...” гэжээ. /хх-ийн 27-36/
Шүүгдэгч *******ын зөрчилд холбогдож байсан талаарх бүртгэл /хх-ийн 41-42/
Шүүгдэгч *******ын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-н 39/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 37/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/171 дугаартай дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо 22 дугаар байрны 1 тоот орон сууцанд байх өөрийн гэртээ хамтран амьдрагч У.******* хамт пиво ууж байгаад чихний ар луу түлхүүрний үзүүрээр хатгаж, толгойн тус газар нь гараараа 2 удаа, нуруунд нь 2-3 удаа цохиж, биед нь зүүн талын чамархай хэсэгт 2х0,2см язарсан шарх, ар нурууны хэсэгт 8х5см, нурууны зүүн дунд хэсэгт 6х5см, 5х4см шарх, цус хуралтуудтай, зүүн нүдний гадна хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “…эхнэрээ зодсон нь миний буруу…” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…миний нүүр лүү гараараа 1 удаа цохьсон… миний хүзүүн дээрээс хазаад нуруу луу цохьсон…” гэсэн мэдүүлгүүд /хх-н 7-8/, шинжээчийн №09шэ/171 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/, Аюулгүйн зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч нь архидан согтуурсан үедээ хохирогч У.******* хувийн таарамжгүй харилцаа үүсч, улмаар хохирогчийн биед халдсан үйлдэлдээ санаатай ханджээ. Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал гэр бүлийн маргаан, шүүгдэгч, хохирогч нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. “…хамтран амьдрагч...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч *******, хохирогч У.С- нар хамтран амьдардаг болох нь нотлогдож байгаа тул *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субьект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг ******* нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд *******ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч У.С- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болно. /хх-н 55/
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ