Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2026/0324

 

 

 

 

 

 

 

   2026          04            01                                    128/ШШ2026/0324

 

 

   

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А*******-*******” ХХК /РД:*******/;

Хариуцагч: Аж ү, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А*******, Н.Э*******, Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, гэрч Д.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нар оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь: 

 

            Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “О******* аймгийн Б суманд байрлах К з үийн Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол I-ийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /цаашид “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл” гэх/ хуралдаанаараа хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол I-ийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргахыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн зүйлгүй.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.“А*******-*******” ХХК нь О******* аймгийн Б суманд байрлах К з үийн Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол I-ийг боловсруулан 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр саналаа оруулсан.

2.2.Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар тэмдэглэлээр “...“Э Ү” ХХК-ийн болон “А*******-*******” ХХК-ийн хооронд байгуулсан овоолго ашиглуулах, газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулах, цэвэр усаар хангах гэрээнүүдийг цуцалж, дуусгавар болгон, гэрээ дахин шинээр байгуулахгүй, цаашид төрийн өмчийн эд хөрөнгийг тухайн компанид

 

ашиглуулахгүй байх”-аар шийдвэрлэсэн байна.

2.3.“Э-Ү” Т-аас 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ГЁ-117-12/2750 дугаар албан бичгээр “... танай компанитай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5 дугаар Овоолго ашиглах гэрээг цуцалж байгаа” болохоо нэхэмжлэгч компанид мэдэгджээ.

2.4.“А*******-*******” ХХК-ийн О******* аймгийн Б суманд байрлах К з үийн Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол I-ийг “Э-Ү” Т-аас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5 дугаар Овоолго ашиглах гэрээг цуцалсан гэсэн үндэслэлээр Техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг хуралдаанаар хэлэлцүүлээгүй гэж маргаж байна.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“А*******-*******” ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, ашигт малтмалын үүсмэл ордын ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. К з ү 2014 онд ашиглалтад орсон бөгөөд ядуу агуулгатай холимог сульфид давамгайлсан хүдрийн үүсмэл ордын нөөцийг гидрометаллургийн аргаар уусгаж, 99.999%-ийн агууламжтай к зэс үлэн, экспортод гаргаж байна.

К з үийг ашиглалтад оруулснаар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, ашигт чанараа алдаж байсан хоёрдугаар овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, орон нутагт 300 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон.

Манай компани эрүүл, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч байгууллагаар тогтмол шалгардаг бөгөөд хамт олныхоо нөр их хөдөлмөр, хүчин чармайлтын ачаар төлөвлөгөөт бүтээгдэхүүнээ чанартай үлэж жил бүрийн "ТОП-100" аж ахуй нэгжийн нэгээр 6 жил дараалан шалгарч, улс, орон нутгийн нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулан, амжилтын түүхийг бичилцсээр ирсэн. Түүнчлэн 2019 онд "Хамгийн их Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн шилдэг 10" аж ахуйн нэгжээр шалгарсан.

"А*******-*******" ХХК нь О******* аймгийн Б суманд байрлах К з үийн Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол І-ийг боловсруулан 2022 онд Уул уурхай, хүнд үийн яаманд 1/373 дугаартай албан бичгээр анх хүргүүлж, үүнээс хойш 4 удаа нэмэлт хүсэлт гаргаж 3 жил хүлээлгэсний эцэст 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар Техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг хэлэлцүүлэхээр оруулсан боловч, хуралдаанд Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугааp тэмдэглэлийг үндэслэн Э ү Т-аас гэрээг хүчингүй гэж үзэж байгааг танилцуулсан гэх үндэслэлээр хэлэлцэх боломжгүй гэсэн тайлбарыг хурал дээр хэлсэн.

Мөн түүнчлэн Техник эдийн засгийн үндэслэлийн ажиллах журамд заасан ямар үндэслэлээр Техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг хүлээн авахаас татгалзсан талаар албан ёсны шийдвэрийг баталгаажуулан өгөхийг хүсэж 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/288 дугаартай албан бичгээр, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/302 дугаартай албан бичгээр тус тус Аж ү, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Дээс хүссэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9-д "Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн гишүүдтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах", мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т "Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана" гэж тус тус заасан.

Үүний дагуу, Уул уурхай, хүнд үийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/195 дугаар тушаалаар батлагдсан "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм"-ийн 2.1-д "Зөвлөл нь энэ дүрмийн 4.1-д заасан хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, холбогдох хууль тогтоомж, судалгааны арга, аргачлал, заавар, журамд нийцэж буй эсэх талаар зөвлөмж, дүгнэлт гаргана", дүрмийн 4.1.1-д Зөвлөл нь "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын хайгуулын үр дүнгийн тайлан, нөөц, түүнийг ашиглах ТЭЗҮ, тэдгээрийн тодотгол" хэлэлцэнэ,

Дүрмийн 8.9-д "Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудал нь бичиг баримтын бүрдэл дутуу, хуульд заасан шаардлага хангаагүй бол хурлын товд орсон эсэхээс үл хамааран зөвлөлийн хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, зөвлөлөөс тухайн асуудал хариуцсан геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад асуудлыг дахин хянуулахаар албан бичгээр буцаана;"

Дүрмийн 8.10-т "Зөвлөлийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэх явцад буцаахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрийн шалтгаан, нөхцөл байдлын талаар тодорхой тусгасан хяналтын хуудас гарган тусгай зөвшөөрөл эзэмшигч, холбогдох этгээдэд хүргүүлнэ." Дүрмийн 9.5.1-д "Энэхүү дүрмийн 4.1.1, 4.2.1, 4.3.1, 4.3.3, 4.4.1, 4.5.1, 4.5.2, 4.6.1-4.6.4-д заасан асуудлаар дүгнэлт гаргах" гэж тус тус заажээ.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь дээрх хууль, дүрэмд заасан зохицуулалтаар техник, эдийн засгийн тодотголыг хэлэлцэхээс татгалзаагүй, эсхүл буцаагаагүй бол Техник эдийн засгийн үндэслэлийг холбогдох заавар, журмын дагуу боловсруулсан эсэхийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хуралдаанаар хэлэлцэж, тэмдэглэл хөтөлж, дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэгтэй байна

Өөрөөр хэлбэл, хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа Аж ү, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь бидний Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т заасан “... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”, 12-т заасан "төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй" гэж заасан эрхийг хязгаарлаж байгаад гомдолтой байна.

Иймд манай компанийн О******* аймгийн Б суманд байрлах К з үийн Техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг Техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгаж өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

 “... Нотлох баримт шинжлэн судлахад Монгол Улсын Дээд Шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаар тогтоолын 17-д зааснаас эхэлж байгаа. Энэ гэрээ Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд орсон нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой, мөн Ашигт малтмалын тухай хууль, Баялгийн сантай холбоотой харилцааг зохицуулахтай холбоотой стратегийн орд, түүний үүсмэл ордыг тусгай зөвшөөрөл болон гэрээгээр эзэмшиж байгаа хуулийн этгээд төрийн хувь хэмжээг тогтоох харилцаа болж байгаа. Энэ харилцаанд Засгийн газар тодорхой идэвх санаачилга гаргаад хувь оролцоог тохироод явж байгаа. Энэ хувь оролцооны эцсийн үр ашгийг Монголын ард түмэн хүртэнэ. Монголын ард түмэн хүртэхийн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигч, орд гэрээгээр эзэмшигч үйл ажиллагаа явуулах ёстой. Үйл ажиллагаа явуулахын тулд анхан шатны баримт бичиг болох техник эдийн засгийн үндэслэлийг батлуулах ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд талууд үл ойлголцлын шалтгаанаар баримт бичиг батлахгүй байсан нөхцөл байдал нь Дээд Шүүхийн тогтоол гарснаар арилсан гэж харж байгаа. Улмаар “А*******-*******” ХХК-ийн  хувийг төрийн ямар оролцоо байх асуудал чуулганаар орох хуваарьтай явж байна гэх ойлголтыг бидний зүгээс авсан. Засгийн газар хувь эзэмшээд уул уурхайн үйл ажиллагаа явахад техник эдийн засгийн үндэслэлийг зайлшгүй батлуулах шаардлагатай гэдгийг дүгнэе. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудал хангалттай нотлогдсон гэж харж байна. Гэрч тайлбартаа 2025 оны 09 дүгээр сард ажлыг шинээр хүлээж авахад танилцуулга гэх баримт бичиг байсан учраас танилцуулга гэх баримт бичгийг үргэлжлүүлсэн. Өмнө нь Хяналтын хуудас үйлдэгдээд явдаг байсан гэж тайлбарласан. Өмнө нь гэдэг нь Уул уурхай, хүнд үийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Дүрэм, бүрэлдэхүүн, аргачлал батлах тухай”  журам дээр мөн Хяналтын хуудас гэдэг агуулгаар байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд Хяналтын хуудас гэж тайлбарлаад байгаа нь шалтгаантай. Эрүүгийн хэргийн шүүх дээр гарсан бодит практик байдаг бөгөөд шүүхийн шийдвэр нь shuukhh.mn сайтад байршсан нийтэд илэрхий баримт учраас үүнтэй холбоотой тайлбарыг гаргая. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Хяналтын хуудсыг дураараа бөглөсөнтэй холбоотойгоор албан тушаалаа урвуулах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гээд прокурор яллах дүгнэлт үйлдээд, шүүхээр цагаатгагдаж шийдэгдсэн. Учир нь гэмт хэрэгт холбогдсон этгээд Хяналтын хуудсыг бөглөсөн байсан. Тийм учраас итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд нэр томьёо биш эрх зүйн дагавар үүсгэдэг баримт бичиг гэдэг агуулгаар мэтгэлцэж тайлбарлаж байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас гэж хуульчлагдсан байна. Танилцах хуудас гэх баримт бичиг ямар агуулгатай үйлдэгдсэнийг гэрч хангалттай дурдлаа. Өөрөөр хэлбэл, засвар хийгдсэнтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл танилцах гэнэ. Харин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 8.10-д байгаа шийдвэрийн шалтгаан, нөхцөл байдлын талаар тодорхой тусгасан баримт бичиг биш гэж тайлбарлаж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь эс үйлдэхүй байгаа, дүгнэлт гарга гэсэн агуулгатай байгаа. Эс үйлдэхүй байна гэж тайлбарлаж байгаа үндэслэл бол, өнөөдрийн байдлаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дээр Техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол байгаа. Харин буцаасан ямар нэгэн шийдвэр байхгүй. Хэрэв буцаах бол Аж ү, эрдэс баялгийн сайд Хяналтын хуудас гэх баримт бичгээр буцаах ёстой. Эсхүл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 8.9-д төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүргүүлнэ гэж буцаах үндэслэлийг заасан байгаа. Гэтэл өнөөдөр бид буцаасан тухай албан бичгийг судлаагүй. Учир нь хэрэгт авагдаагүй. Энэ бүгдээс дүгнэвэл нэхэмжлэгчийн Техник, эдийн засгийн үндэслэл гэх баримт бичиг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дээр одоог хүртэл байгаа. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргуулахыг нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан. Дүгнэлт гарга гэдэг нь заавал хүлээж ав гэсэн агуулгатай байхгүй. Тийм учраас шүүх төрийн захиргааны бүрэн эрхийн асуудалд халдаж байгаа асуудал биш. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээ хязгаарыг тодруулах нь зүйтэй гэж үзлээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дүрэмд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт, зөвлөмж хэлбэртэй байна гэж заасан. Манай тохиолдолд гаргах шийдвэр нь дүрмийн 4.1.1-д заасны дагуу дүгнэлт гарна. Тийм учраас энэ дүрмийн дагуу дүгнэлт гаргаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байнагэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27. "үүсмэл орд" гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг; 4.1.28-д "үүсмэл орд ашиглах" гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх, гэж тодорхойлсноор үүсмэл орд ашиглах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх зохицуулалттай.

Энэхүү зохицуулалтын дагуу "А*******-*******" ХХК нь "Э ү" Т-тай 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр "Овоолго ашиглуулах гэрээ" 5 дугаар гэрээ байгуулж үүсмэл орд ашиглаж байсан.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлээр "... "Э ү" ХХК (хуучин нэрээр) болон "А*******-*******" ХХК-ийн хооронд байгуулсан овоолго ашиглуулах, газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулах, цэвэр усаар хангах гэрээнүүдийг цуцалж, дуусгавар болгон, гэрээ дахин шинээр байгуулахгүй, цаашид төрийн өмчийн эд хөрөнгийг тухайн компанид ашиглуулахгүй байх" шийдвэрийг гаргасан байна

Үүний дагуу "Э ү" Т-аас 2024 оны 05 сарын 13-ны өдөр "А*******-*******" ХХК-д мэдэгдэл хүргүүлж уг гэрээг цуцалсан байдаг.

"А*******-*******" ХХК-аас хүсэлт гаргасны дагуу тус компанийн хэрэгжүүлж буй "О******* аймгийн Б сумын нутагт орших Эийн овооны зэс молибденийн үүсмэл ордыг L-SX-EW технологиор ашиглах к з үийн төсөл"-ийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголыг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж, "Э ү" Т-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус болсон цаашлаад байгаль орчин, нөхөн сэргээлт, хаалтын менежмент тодорхой бус, төслийн эдийн засгийн тооцооллыг бүхэлд нь шинэчлэн тооцох шаардлагатай, молибдений нөөцийг хэрхэх талаар тусгагдаагүй, мөн нэр томъёо, мэргэжлийн хэллэгийн алдаатай зэрэг үндэслэлээр техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголыг хүлээн авахаас татгалзаж, буцаах шийдвэр гаргасан.

2.Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар дээрх асуудлуудаар "А*******-*******" ХХК-д Хяналтын хуудас гаргаж хүргүүлсэн бөгөөд засвар тодруулгыг бүрэн хийсний дараа дахин хэлэлцүүлэх боломжтой ба мөн Ашигт малтмалын гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг; 4 1.28-д "үүсмэл орд ашиглах" гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх” гэж заасны дагуу "Э ү" Т-тай үүсмэл орд ашиглах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээ байгуулсан тохиолдолд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх боломжтой.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.28-д заасан үүсмэл ордыг гэрээний үндсэн дээр ашиглах зохицуулалтын шаардлага хангахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“...Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дүгнэлт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Уул уурхай, хүнд үийн сайдын 2021 оны 195 дугаар тушаалаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг баталсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл эрх хэмжээний хүрээнд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 8.10-д заасны дагуу хэлэлцэх асуудлын явцад буцаах, шийдвэрлэх асуудлаар заавал дүгнэлт гаргахгүй. Хэлэлцэх явцад буцаах асуудал гарвал буцаах эрх хэмжээг дүрмээр олгосон. Олгосон дүрмийн хүрээнд хэлэлцэх асуудалтай холбоотой асуудлаар буцаагаад, хийгдэх засваруудыг дүрмийн 10-д заасан. Нэхэмжлэгчийн хувьд хяналтын хуудас, танилцах хуудастай холбоотойгоор маргаж байгаа. Гэтэл энэ нь үр дагавар гаргахгүй, хэрэг маргааныг шийдвэрлэхэд ямар нэгэн үр дагавар байхгүй. Мөн тухайн хуудаст ямар ажлыг хийх талаар тодорхой дурдсан байгаа. Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар нэхэмжлэгч компани  болон төсөл хэрэгжүүлэгч “Г п” ХХК-ийг байлцуулж дүгнэлтээ танилцуулаад, санал зөвлөмжийг өгч дүгнэлт гарсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Энэ нь мөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хийгдэх ажлыг санал дүгнэлтээр тогтоогоод, нэхэмжлэгч компани болон төсөл хэрэгжүүлэгч компани ойлгоод гарсан гэж гэрч мэдүүлэгтээ дурдсан. Техник, эдийн засгийн үндэслэл хэрэгт авагдсан байна. Түүнийг нэхэмжлэгч компани хийдэггүй. Харин төслийг захиалж байгаад төсөл хэрэгжүүлэгч, боловсруулагч “Г п” ХХК-аар хийлгэж байгаа. Харин заавар зөвлөмжийг өгдөг. Гэрчийн мэдүүлгээс төслийг боловсруулж байгаа “Г п” ХХК-д ямар засвар орох талаар гардуулж өгсөн байна гэж ойлголоо. Засварыг эх хувиар нь төсөл хэрэгжүүлэгч “Г п” ХХК-д өгөөд, шүүхээс нотлох баримт шаардсаны дагуу “Г п” ХХК-аас сканердаж авч шүүхэд хүргүүлсэн гэдгээ гэрч тайлбарлаж байна. Хэлэлцээд буцаах асуудал нь зөвлөлийн эрх хэмжээний асуудал байна. Холбогдох зааврыг бүрдүүлж өгсний үндсэн дээр зөвлөл дахиж хуралдаад зөвлөлөөс дүгнэлт гарахыг журмаар зохицуулсан байна. Тийм учраас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар хөндсөн зүйл байхгүй байна. Нэхэмжлэгчээс дүрмийн 8.9-д заасан албан бичгээр буцаах асуудлыг эш татаж байна. Гэтэл Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн баримт бичиг дутуу бол албан бичгээр буцаах талаар заасан. Зөвлөл хуралдаад, хуралдаанаас шийдвэр гарсан тохиолдолд Хяналтын хуудастай холбоотой асуудлаар заавар, зөвлөгөө өгөөд, заавар зөвлөгөөг хэрэгжүүлсний үндсэн дээр буцааж ирүүлсний дараа хуралдааныг үргэлжлүүлэн явуулдаг.  Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д орд ашиглахтай холбоотой асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр ордыг ашиглана гэж заасан. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр гэрээг хүчингүй болгохыг холбогдох агентлаг, яам мөн “Э ү” Т-т даалгаж шийдсэн. Засгийн газрын шийдвэрийг нутаг дэвсгэртэй холбогдох захиргааны байгууллага хэрэгжүүлэх үүрэгтэй гэж Засгийн газрын тухай хуульд заасан. Үүний дагуу “Э ү” Т гэрээг цуцалсан байна гэж харж байна. Энд Ашигт малтмал, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс болбол Ашигт малтмал тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д заасны дагуу Мэргэжлийн зөвлөл цааш нь үргэлжлээд хуралдаад явах бүрэн боломжтой. Гол асуудал нь гэрээ бөгөөд гэрээг шинэчлээд ир, гэрээгээ аваад ир гэдэг асуудал байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “үлэлийн Техник-эдийн засгийн үндэслэлийн тодотголын тайланг хэлэлцэх, дүгнэлт гаргахаас татгалзсан захиргааны байгууллагын” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч “А*******-*******” ХХК нь О******* аймгийн Б суманд байрлах К з үийн үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд тус ү нь Э үийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй бага агуулгатай, балансаас хасагдсан холимог хүдрийн овоолго буюу үүсмэл ордыг ашиглаж к зэс үлэх үйл ажиллагаа явуулдаг байна.

            2.2.Нэхэмжлэгч нь К з үийнхээ Техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I тайланг боловсруулан 2022 онд Уул уурхай, хүнд үийн яам /одоогийн Аж ү, эрдэс баялгийн яам/”-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн гэж тайлбарлаж байгааг хариуцагч тал үгүйсгээгүй.

2.3.Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар тэмдэглэлд “... “А*******-*******” ХХК-тай байгуулсан овоолго ашиглуулах гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн нөхцөл болон төрийн эзэмшлийн 34 хувийг эзэмшүүлээгүй орхигдуулсан, илт нэг талын эрхийг хангуулж, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн гэрээ байгуулан ажилласан байх тул уг нөхцөл байдлыг үүсгэсэн асуудлыг шалгаж шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг, ... “Э ү” Т, “А*******-*******” ХХК-ийн хооронд байгуулсан овоолго ашиглуулах, газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулах, цэвэр усаар хангах гэрээнүүдийг болон ... гэрээг цуцалж, дуусгавар болгон, гэрээ дахин шинээр байгуулахгүй, цаашид төрийн өмчийн эд хөрөнгийг тухайн компанид ашиглуулахгүй байх талаар шуурхай арга хэмжээ авахыг даалгаж шийдвэрлэжээ. /ХХ-1-ийн 68 дахь тал/

2.4.“Э ү” Т-ын 2024 оны 05 дугаар сарын 13-ны ГЁ-117-12/2750 дугаар албан бичгээр “А*******-*******” ХХК-д хандан “... тус үийн газраас танай компанитай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5 дугаар “Овоолго ашиглуулах гэрээ”-г цуцалж байгаа болохоо мэдэгдсэн байна. /ХХ-1-ийн 84 дэх тал/

2.5.Гэвч үүний дараа Аж ү, эрдэс баялгийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/197 дугаар албан бичгээр “Э ү” Т-т хандаж, 7 заалт бүхий чиглэл хүргүүлсний дотор “А*******-*******” ХХК-ийн к зэс боловсруулах үийн үйл ажиллагаа хэвийн явуулах чиглэлийг өгснийг тус ү нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ГЁ-108-12/5797 дугаар албан бичгээр чиглэлийн хэрэгжилтийг хангаж байгаа талаар хариу хүргүүлсэн байна. /ХХ-1-ийн 87-88 дахь тал. Аж ү, эрдэс баялгийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/197 дугаар албан бичгийг “Э ү” Т-аас ирүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирүүлээгүй тул шүүх шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй боловч уг албан бичигт өгсөн хариу нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа тул энд ийнхүү шаардлага хангасан баримтыг үнэлж байгаа болно/

             2.6.Үүний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ХЭГ/2874 дүгээр албан бичгээр “А*******-*******” ХХК-д хандан, төслийн Техник-эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлэхийг мэдэгдэж байжээ. /ХХ-1-ийн 14 дэх тал/

2.7.Эндээс дүгнэвэл “А*******-*******” ХХК-ийн К үийн үйл ажиллагаа  хэвийн явагдаж эхэлсэн гэдэг нь нотлогдож байна. 

2.8.Улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ХЭГ/2874 дүгээр албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчээс  2025 онд Техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I тайланг боловсруулан, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн болох нь уг тайлан хавтаст хэрэгт бүрэн эхээрээ ирснээр тогтоогдсон ба тайланг тус Зөвлөлөөс 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. /ХХ-1-ийн 117-250, ХХ-2-ын 1-217 дахь талууд/

2.9.Уг Зөвлөлийн хуралдаанаас “... Засгийн газрын 2024 оны  04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар тэмдэглэлээр “Э ү” Т-ийн “А*******-*******” ХХК-тай байгуулсан овоолго ашиглуулах, ... гэрээнүүдийг хүчингүй болгосон гэх үндэслэлээр нэхэмжлэгч “А*******-*******” ХХК  К з үийн Техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I тайланг буцааж” шийдвэрлэжээ.  /ХХ-3-ын 1-12 дахь тал/

2.10.Нэхэмжлэгч “А*******-*******” ХХК-иас 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/288 дугаар албан бичгээр Аж ү, эрдэс баялгийн яаманд хандан “... Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны тэмдэглэл болон буцаасан талаарх албан ёсны шийдвэрийг баталгаажуулсан хувийг өгөх”-ийг хүссэн, мөн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/302 дугаар албан бичгээр дахин дээрх хүсэлтийг гаргаж байжээ. /ХХ-2-ын 224-225 дахь тал. Энэ баримтыг Аж ү, эрдэс баялгийн яамнаас ирүүлсэн/

2.11.Эдгээр хүсэлтийн хариуг Аж ү, эрдэс баялгийн яамны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02/3730 дугаар албан бичгээр “Хуралдаанаас гарсан шийдвэр, хяналтын хуудсыг Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулагч “Г п” ХХК-д хүргүүлсэн” гэж өгчээ. /ХХ-2-ын 222 дахь тал/

2.12.“А*******-*******” ХХК-иас 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/10 дугаар албан бичгээр “Г п” ХХК-д хандаж, “... Аж ү, эрдэс баялгийн яам .... Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танайд хүргүүлсэн байх тул Хяналтын хуудас, бусад материалыг яаралтай ирүүл” гэж шаардсан байна. /ХХ-1-ийн 36 дахь тал/

2.13.Гэтэл “Г п” ХХК 2026 оны  01 дүгээр сарын 08-ны өдрийн 26/01 дүгээр албан бичгээр “Одоогоор манайд албан ёсоор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс гарсан шийдвэрийг албан ёсоор ирүүлээгүй” гэж хариулжээ. /ХХ-1-ийн 37 дахь тал/

2.14.Дээрх үйл баримтуудаар Аж ү, эрдэс баялгийн яам нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Хяналтын хуудас гэх баримтыг “А*******-*******” ХХК, “Г п” ХХК-иудад гардуулаагүй гэж үзэхээр байгаа ба хариуцагч уг баримтыг гардуулсантай холбоотой нотлох баримт байхгүй, шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх хариуцагчийг уг баримтыг гардуулаагүй буюу нэхэмжлэгч гаргасан шийдвэр, түүний үндэслэлийг мэдэгдээгүй гэж үзнэ.

2.15.Хуулийн хүчин төгөлдөр болсон Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2026/0 дугаар тогтоолоор Засгийн газрын 2024 оны  04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар тэмдэглэлийг хянаад, захиргаан байгууллагаас /Засгийн газраас/ нөхцөл байдлыг бүрэн тодруулж, зохих шийдвэрээ гаргах хүртэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 26.5 дахь хэсгийг 6 сараар түдгэлзүүлж, захиргааны байгууллагын шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэжээ. /ХХ-3-ын 13-20 дахь тал/

2.16.Иймд маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Засгийн газрын 2024 оны  04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар тэмдэглэлийн үйлчлэл түр зогссон зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдож байна.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 10.1.9-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн гишүүдтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах” гэжээ.

3.2.Эндээс үзвэл Аж ү, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий зохион байгуулалтын нэгж мөн болно.

3.3.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “үүсмэл орд ашиглах" гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх” гэж, 26 дугаар зүйлийн 26.10-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч гуравдагч этгээдэд үүсмэл ордыг ашиглуулах тохиолдолд уг гуравдагч этгээдтэй үүсмэл орд ашиглах тухай гэрээ байгуулж, энэ гэрээний талаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 14 хоногийн дотор мэдэгдэнэ” гэж  заасан байгаа ба хуулийн энэ заалтын дагуу “Э ү” ХХК нь О******* аймгийн Б суманд байрлах з ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигч, “А*******-*******” ХХК гэрээний үндсэн дээр үүсмэл ордыг ашиглагч, К з үийн үйл ажиллагааг явуулдаг этгээд байна.

3.4.Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 9.1.15-д “үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журмыг батлах” гэж, 48 дугаар зүйлийн 48.4-т "Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана"

3.5.Уул уурхай, хүнд үийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/195 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийн 4 дэх хэсгийн 4.5.1-т Салбар хуралдаанаар боловсруулах, цэвэршүүлэх, гүн боловсруулах үийн ТЭЗҮ, түүний тодотголыг хэлэлцэхээр”, 5.5.1-т “Боловсруулах, цэвэршүүлэх үийн ТЭЗҮ-ийг  оновчтой техник, технологийн шийдэл, нийгэм, эдийн засагт үзүүлэх байдлын үнэлгээ, судалгааг үндэслэлтэйгээр боловсруулсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны дараа хэлэлцэж хүлээж авах, эсэх тухай дүгнэлт, зөвлөмж гаргах” гэжээ.

3.6.Мөн журмын 8.9-д “Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудал нь бичиг баримтын бүрдэл дутуу, хуульд заасан шаардлага хангаагүй бол хурлын товд орсон, эсэхээс үл хамааран зөвлөлийн хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, зөвлөлөөс тухайн асуудал хариуцсан геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад асуудлыг дахин хянуулахаар албан бичгээр буцаана” гэж журамласан байна.

3.7.Ийнхүү Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газрыг үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлох, бусад асуудлыг журамлах эрхийг олгосон, төрийн захиргааны байгууллага нь техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, зөвшөөрөх хүлээн авч бүртгэсэн шийдвэрээ гаргах ёстой байна.

3.8.Засгийн газрын 2017 оны 61 дүгээр тогтоолоор “Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ыг баталсны дотор, уг журмын 4.1-т “Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлж ажиллана” гэж, 4.3-т “Үүсмэл ордын нөөц, орд ашиглах болон баяжуулах үийн техник, эдийн засгийн үндэслэлд шаардлагатай тохиолдолд тодотгол хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох дүгнэлт, шийдвэр гаргуулна” гэжээ.

3.9.Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл “А*******-*******” ХХК К з үийн Техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I тайланг “хэлэлцсэн” гэдэг нь уг тогтоогдож байгаа тул Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн “тайланг хэлэлцээгүй эс үйлдэхүй” байхгүй байна.

3.10.Харин “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийн 8.9-д зааснаар “уг тайланг бүрдэл дутуу” гэж үзэж хэлэлцэхээс татгалзсан гэж хариуцагч тайлбарласан ч “хэлэлцэхээс татгалзсан татгалзал” гэх үйлдэл тогтоогдоогүй байхгүй, харин хэлэлцээд “тайлангийн тодотголыг хүлээн авахаас татгалзсан татгалзал” байгаа болох  шүүхэд тогтоогдсон гэж үзлээ.

3.11.Нэхэмжлэгч нь “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс уг өдрийн хурлын шийдвэрийг гаргахдаа биднийг танхимаас гаргаж, хурлын төгсгөлд шийдвэрээ танилцуулахдаа тус компанийн ирүүлсэн Техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I-ийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ  “Э ү” Т, “А*******-*******” ХХК-ийн хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээгүй” гэсэн үндэслэлээр татгалзаж байгаагаа тайлбарласан, харин уг Тодотголд өөр бүрдэл дутуу гэж тайлбарлаагүй, энэ талаар бичгээр мэдэгдээгүй” гэж маргасан хүрээнд хянаж байна.

3.12. Тухайлбал, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл тус зөвлөлийн гишүүдийн олонхоос гарсан санал дүгнэлтээр “Э ү-тэй байгуулсан гэрээг тодорхой болгох, хүчингүй байна” гэснээс гадна байгаль орчны нөхөн сэргээлт, хаалт менежментийн журам стандарт хангаагүй, хүхрийн хүчил байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хамгаалах аргачлал тодорхойгүй, шаврын үеийг зураглаж үзүүлээгүй, овоолгод үлдэх устай холбоотой асуудлыг шийдэх зардал, молбидены нөөцтэй холбоотой асуудал, агаарын бохирдлын судалгаа, шинжилгээний дүн, тайланг нэмж тусгах зэрэг үндэслэлийг гаргажээ.

Харин ингэхдээ дээрх асуудалд холбоотой төсөл хэрэгжүүлэгчээс гаргасан хариулт буюу тайлбаруудыг хэрхэн авч үзэж байгаагаа тодорхой үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй болох нь хурлын тэмдэглэлээр тогтоогдсон гэж үзлээ. /ХХ-3-ийн 1-12 дахь тал/

3.13.Мөн түүнчлэн хариуцагч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дээрх татгалзлыг гаргахдаа Аж ү, эрдэс баялгийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/197 дугаар албан бичгээр “... “А*******-*******” ХХК-ийн К зэс боловсруулах үийн үйл ажиллагаа хэвийн явуулах чиглэлийг өгсөн”-ийг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ХЭГ/2874 дүгээр албан бичгээр “А*******-*******” ХХК-ийг Техник-эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлэхийг мэдэгдсэн” байхад үүнд дүгнэлт өгөөгүй байна.

3.14.Тодруулбал, дээрх албан бичгүүдээс үзвэл дээд шатны байгууллагуудаас нь зохих чиглэл, зөвлөмж өгснөөр нэхэмжлэгчийн Техник-эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэх үндэслэл бүрдсэн байхад, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь тус компанийн  “гэрээ хүчингүй” гэж ярилцан, татгалзах үндэслэлээ болгосон болох нь мөн хуралдааны тэмдэглэлээр нотлогдлоо.

3.15.“Техник эдийн засгийн үндэслэл” гэдэг нь аливаа төсөл, үлэл, бизнесийн санааг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг техник, технологи, санхүү, эдийн засгийн үүднээс урьдчилан судалж, тооцоолсон цогц баримт бичиг” гэсэн тодорхойлолтоос үзвэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь “А*******-*******” ХХК-ийн К з үийнхээ Техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол I тайланг хэлэлцэн батлахад “Э ү” Т, “А*******-*******” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдлыг шаардах үндэслэл байхгүй байна.

3.16.Учир нь нэгдүгээрт, дээр дурдсан тодорхойлолт болон хуулийн зохицуулалтаас харвал, Техник эдийн засгийн үндэслэлийг батлахад гэрээний хүчин төгөлдөр байдал нөлөөлөхгүй, харин энэ гэрээний хүчин төгөлдөр байдал нь үлэлийн үйл ажиллагаа явуулах үндэслэл болохыг хуульчилсан байна.

3.17.Хоёрдугаарт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ХЭГ/2874  дүгээр албан бичгээр “А*******-*******” ХХК-ийг төслийн Техник-эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлэхийг мэдэгдсэн байгаа учраас уг гэрээний хүчин төгөлдөр байдлыг шаардах ёсгүй байсан.

3.18.Хариуцагч нь “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийн 8.10-т “Зөвлөлийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэх явцад буцаахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрийн шалтгаан, нөхцөл байдлын талаар тодорхой тусгасан хяналтын хуудас гарган тусгай зөвшөөрөл эзэмшигч, холбогдох этгээдэд хүргүүлнэ” гэж дүрэмлэсний дагуу хуралдаанаас гарсан шийдвэрээ нэхэмжлэгчид хүргүүлээгүй, гардуулсан баримт байхгүй уг дүрмийг зөрчсөн болох нь нотлогдлоо.

3.19.Түүнчлэн хариуцагч нь тухайн хуралдаанд “А*******-*******” ХХК болон Техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I тайланг боловсруулсан “Г п” ХХК-ийн төлөөллийг  оролцуулсан, харин хэлэлцэж шийдвэр гаргахдаа тэдгээрийг танхимаас гаргасан /энэ үйлдэл дүрмийн 9.7 заалтаар зөвшөөрөгдсөн/  байгаа боловч гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй, зохих зөвлөмжийг өгөөгүй, дүрмийн 8.10-т заасан Хяналтын хуудас гаргаагүй, нэхэмжлэгчид хүргүүлээгүй зэрэг үйлдлээрээ дүрмээ зөрчсөнөөс үзвэл “акт зорилгодоо нийцээгүй, үндэслэл бүхий гараагүй” гэж шүүх  үзсэн болно.

3.20.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж, мөн зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасан байдаг.

3.21.Хариуцагчаас шүүхэд “Танилцах хуудас буюу Ашигт малтмалын орд ашиглах ТЭЗҮ хэлэлцэх ЭБМЗ-ийн салбар хуралдаанаар засварлуулахаар шийдвэрлэсэн ТЭЗҮ” гэх нэртэй баримт бичгийг /ХХ-3-ийн 11-12 дахь тал/ нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд энэ баримт нь Дүрмийн 8.10-т заасан Хяналтын хуудас мөн эсэх нь тодорхойгүйн зэрэгцээ, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т зааснаар нэхэмжлэгчид холбогдох шийдвэр, Хяналтын хуудас хүргүүлсэн талаар баримтжуулаагүй, энэ нь  Аж ү, эрдэс баялгийн яамны 2025 оны  12 дугаар сарын 31-ний өдрийн 02/3730 дугаар албан бичиг, “Г п” ХХК 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26/01 дүгээр бичгээр нотлогдсон гэж дүгнэв.

3.22.Түүнчлэн Танилцах хуудасны “Хийгдэх засвар” хэсэгт дурдсан:

-“Байгаль орчин, нөхөн сэргээлт, хаалтын менежментийг тодорхой болгож дахин боловсруулах” гэсэн нь нэхэмжлэгчийн ирүүлсэн Техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I-ийн Байгаль орчин, нөхөн сэргээлт, хаалтын менежмент хэсгийг яагаад, юу нь тодорхой биш гэж үзсэн үндэслэл, хойшид яг юуг тодорхой болгож ирүүлэхийг шаардаж байгаа;

-Төслийн эдийн засгийн тооцооллыг бүхэлд нь дахин шинэчлэх гэснээс энэ тооцооллыг яагаад бүхэлд нь шинэчлэх ёстой, тооцооллоос юу бурууг ямар баримтад үндэслэж алдаатай, эсхүл үндэслэлгүй гэж үзсэн талаарх шаардлага;

-Молбидены нөөцийн талаар юуг нэмж тусгах, юуг тусгаагүй, яагаад ингэж тусгах шаардлага;

-нэр томъёо, хэллэгийг засах, рецакцийн ямар алдаа байгаа талаар уг баримтад тодорхойгүй байгаагийн зэрэгцээ, шүүх хуралдаан дээр энд тогтоосон шаардлагаа тодорхойлж тайлбарлаж чадаагүй, нотлох баримтаар нотлоогүй болно.

3.23.Тодруулбал, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь “А*******-*******” ХХК-ийн  К з үийн Техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол I тайланг дээрх үндэслэлээр хэлэлцэж, зөвшөөрөхөөс татгалзсан бол энэ талаараа шүүхэд тодорхойлж нотлох ёстой байхад нотолж чадаагүй тул энэ нь маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэл мөн гэж шүүхээс үзэх боломжгүй байна.

 3.24.Иймд нэхэмжлэгчийн маргаж байгаа “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл  нь “А*******-*******” ХХК-ийн К з үийн Техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I тайланг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан үндэслэл нь бичиг баримтын бүрдэл дутуу, хуульд заасан шаардлага хангаагүй гэснээр бус “Э ү” Т, “А*******-*******” ХХК-ын хооронд байгуулсан Овоолго ашиглуулах гэрээг хүчингүй болсон гэснээр татгалзсан гэх тайлбарыг нотлогдсон гэж дүгнэж байна.

3.25.Дээр тогтоогдсоныг нэгтгэн дүгнэвэл, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл  нь “А*******-*******” ХХК-ийн К з үийн Техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I тайланг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан шийдвэр, Хяналтын хуудсаа нэхэмжлэгчид гардуулаагүй, түүнийхээ үндэслэлийг аливаа байдлаар тайлбарлаагүй, мэдэгдээгүй болох нь нотлогдсон тул тус Зөвлөлийн гаргасан шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэхгүйн хамт, Э ү” Т, “А*******-*******” ХХК-ийн хооронд байгуулсан Овоолго ашиглуулах гэрээний хүчин төгөлдөр байдал нь энэхүү К з үийн Техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол I тайланг хүлээн зөвшөөрөх, дүгнэлт өгөхөөс татгалзах үндэслэл биш гэж үзлээ.

3.26.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд мөн зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж, 44 дүгээр зүйлийн 44.1-т “Оролцогч захиргааны актаар бий болсон эрх, үүргийн талаар тайлбар хүсвэл захиргааны байгууллага амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тайлбарлах үүрэгтэй” гэжээ.

3.27.Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь шийдвэрээ гаргахдаа “А*******-*******” ХХК-ийн К з үийн Техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I тайланг хэлэлцэн хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ тодорхойлж чадахгүй байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй, гаргасан шийдвэрээрээ  нэхэмжлэгчид ямар үүрэг үүсгэж байгаагаа энэ хуульд заасан журмаар танилцуулаагүй хууль зөрчсөн гэж үзлээ.

3.28.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч маргаан бүхий актаар өөрт нь ямар үүрэг гүйцэтгүүлэх гэж байгаа ойлгож мэдээгүй байгаа тул уг актыг үндэслэлгүй гаргасан гэж үзэх үндэслэл болно.

3.29.Эдгээр хууль зүйн үндэслэлээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь нэхэмжлэгч “А*******-*******” ХХК-ийн О******* аймгийн Б суманд байрлах К з үийн Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I-ийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаас дүгнэлт гаргаас татгалзсан үйлдэл нь нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хөндсөн, хууль бус болох нь нотлогдсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I-ийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлтээ гаргахыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3.27.Хариуцагч нь “А*******-*******” ХХК-ийн О******* аймгийн Б суманд байрлах К з үийн Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I-ийн тайланг шүүхийн энэ шийдвэрийн дагуу хянан хэлэлцэхдээ нэхэмжлэгчийг нэмж баримт, мэдээлэл  тусгах, шаардлагатай баримт гаргаж өгөхийг хязгаарлах үндэслэлгүй болохыг тэмдэглэж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12  дэх хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, 44 дүгээр зүйлийн 44.1, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 48 дугаар зүйлийн 48.4-т  тус тус баримтлан   нэхэмжлэгч “А*******-*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “А*******-*******” ХХК-ийн О******* аймгийн Б суманд байрлах К з үийн Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I-ийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I-ийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, зохих шийдвэрээ гаргахыг Аж ү, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч “А*******-*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсантай нь холбогдуулан уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч Аж ү, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЭРДЭНЭЧИМЭГ