Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/71

 

 

*******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Энхтулга

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* /цахим/

            Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох 1818000990538 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан,

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

-Шүүгдэгч ******* нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ******* ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй *******ыг Дархан-Уул аймгийн ******* театрт албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй *******ын нэрийг цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

2017 оны 03 сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ******* ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 03 дугаар сард иргэн тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 03 сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаал гаргаж Дархан-Уул аймгийн ******* театрт концертмейстрийн албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллагаагүй нэрийг цагийн баланст нэмж оруулан 541.221 төгрөгийн цалин олгон, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

2017 оны 12 дугаар сараас 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ******* ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 12 дугаар сард иргэн ын “” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 131 дугаартай тушаал гаргаж , нарыг Дархан-Уул аймгийн ******* театрт хөгжимчин албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй , нарын нэрийг цагийн баланст нэмж оруулан нийт 1.191.944 төгрөгийн цалин олгож төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан ба “*******” театрт нийт 5.085.874 төгрөгийн хохирол учруулсан,

-******* нь Дархан-Уул аймгийн “*******” ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын захирал ажилтай *******ийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ******* ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй *******ыг Дархан-Уул аймгийн ******* театрт албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй *******ын нэрийг цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

******* нь *******ийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ******* ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 03 дугаар сард иргэн тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаал гаргаж Дархан-Уул аймгийн ******* театрт концертмейстрийн албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллагаагүй нэрийг цагийн баланст нэмж оруулан 541.221 төгрөгийн цалин олгон, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

******* нь *******ийг 2017 оны 12 дугаар сараас 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ******* ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 12 дугаар сард иргэн ын “” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 131 дугаартай тушаал гаргаж , нарыг Дархан-Уул аймгийн ******* театрт хөгжимчин албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй , нарын нэрийг цагийн баланст нэмж оруулан нийт 1.191.944 төгрөгийн цалин олгож төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдэхэд, "*******” театрт нийт 5.085.874 төгрөгийн хохирол учруулахад дэмжлэг үзүүлсэн.

-******* нь *******ийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ******* ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй *******ыг Дархан-Уул аймгийн ******* театрт албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй *******ын нэрийг цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг *******ад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан *******, ******* нарт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг *******ад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан *******, ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 /гуч/ сарын хугацаанд шүүгдэгч ******* нь сар бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч *******, ******* нар нь сар бүр 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгөөр тус тус тооцож хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял, шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,352,709 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нараас нийт 800,000 /найман мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд нөхөн олгож,

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газар цаашид гаргах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... *******ын ажил албан тушаал болох ******* ерөнхий нягтлан бодогчийн ажил албан тушаалын эрх хэмжээнд шинээр ажилд орж байгаа хүнийг мэргэжил, ур чадвартай эсэх, ажлын туршлагатай эсэхийг шалгах эрх, үүрэг байхгүй бөгөөд ажилтны нэрийг ажлын цагийн баланст оруулах, цаг бүртгэх эрх хэмжээ мөн байхгүй юм.

******* ажилтны цагийн бүртгэлийг бүртгэх, хянах эрх нь өөр албан тушаалтны тодруулбал хүний нөөцийн ажилтны эрх хэмжээний асуудал бөгөөд тухайн үед хүний нөөцийн ажилтан хийж байсан н.ий мэдүүлэгт /3-р хавтас хэрэг 231-232 хуудас/ *******ын нэрийг цагийн баалсанд нэмж оруулсан хүн нь болохоо тодорхой мэдүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл цагийн бүртгэл хүний нөөцийн ажилтан хянаж үзээд үнэн зөв болохыг дарга *******ээр баталгаажуулж ерөнхий нягтлан бодогчид цалин олгох эрх олгогдсон бөгөөд тухайн бүртгэлийг үнэн зөвийг хүний нөөцийн ажилтан хариуцах ёстой болох нь гэрч Н.ий мэдүүлэг, гэрч Ерөнхий нягтлан бодогч ажилд томилсон тушаал, цагийн бүртгэлийг нягталж, хянасны үндсэн дээр цалин бодож олгох ёстой” гэсэн мэдүүлэг болон цагийн бүртгэл зэрэг баримтаар *******ыг буруутгах үндэслэлгүй, хэрэв буруутгах бол гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзвэл хүний нөөцийн ажилтныг хамтран оролцсон гэж үзэхээр байна.

*******ыг буруутгаж байгаа бол ямар нотлох баримтаар, ямар дүрэм, журмаар цагийн баланст бүртгэл хийсэн, эсхүл хянах үүрэгтэй гэж үзэж байгаа нь тодорхойгүй, гэрч н.ий мэдүүлгийг ямар нотлох баримтаар үгүйсгэн няцааж байгаа нь ойлгомжгүй байх тул *******т холбогдох ЭХТА-н 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

Шийтгэх тогтоолын *******т холбогдох хэсгийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******ийн үйлдэлд дэмжлэг үзүүлэн оролцсон гэж буруутгасан. Дэмжлэг үзүүлэн оролцохдоо  яаж оролцсон бэ гэдгийг анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ ******* нь ******* ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын шаардлага хангаагүй болохыг мэдсээр байж ийн албан тушаалд томилогдсон *******ад цалин хөлс олгосон. Цалин хөлс олгохдоо цагийн баланст нэгдсэн байдлаар бүртгэсний дараа нийт бүртгэгч цалин хөлс олгосон гэж буруутгасан. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 1 дүгээрт нь  ******* залуучууд ерөнхий нягтлан бодогчийн ажил албан үүрэгт хүнийг ур чадвартай эсэх, мэргэжил ур чадвартай эсэхийг шалгаж ажилд авах үүрэг хүлээдэггүй. Мөн авсан албан хаагчийг тухайн мэргэжил, албан тушаалд нь тэнцэж байгаа эсэхийг шалгах эрх, үүрэг байхгүй. 2 дугаарт нь цагийн баланст хүний нэрийг нэмж оруулах эрх үүрэг *******ын ажил үүргийн хуваарьт байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар анхан шатны шүүх дээр буруутгагдаад байгаа цагийн баланст хэн нэрийг нь нэмж оруулсан бэ гэдэг асуудал маш тодорхой дурдагдсан. 3 дугаар хавтаст хэргийн 231 дүгээр хуудсанд гэрч ий мэдүүлэг байгаа. Гэрч нь залуучууд ерөнхий менежерийн алба хашдаг.  юу гэж мэдүүлсэн байдаг вэ гэвэл цагийн баланст нэмж бүртгэсэн хүн нь өөрийгөө гэж маш тодорхой мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо ******* нэмж оруулсан мэтээр дүгнэж бичиж байгаа нь үндэслэлгүй гэдгийг өмгөөлөгчийн зүгээс хэлж байна. Дараагийн дугаарт ******* өөрөө энэ цагийн балансыг нэмж бүртгээгүйгээс гадна ямар тохиолдолд цалин хөлс олгодог вэ гэвэл цагийн балансыг хүний нөөцийн ажилтан бүртгэж, аа гарын үсэг зураад баталгаажуулсны дараа эдгээр иргэдэд цалин хөлс олго гэж зөвшөөрөл олгогдсоны дараа тухайн зөвшөөрөл дээр үндэслэж цалин хөлс олгодог байгаа. Өөрөөр хэлэх юм бол санхүүгийн анхан шатны  баримт бичиг бүгд бүрдсэн хойно цалин хөлс олгогдсон байгаа. Ийм учраас *******ыг уг хэрэгт хамтран оролцсон, дэмжлэг үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол энэ хэсэг бол үндэслэлгүй байна гэж гомдлоо гаргасан. Үүнийг хянаж үзээд *******ыг хэрэгт дэмжлэг үзүүлэн оролцсон гэдгийг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас давж заалдах шатны шүүхийг гомдлыг хүлээн авч, үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. *******ын үйлдлийг нь Захиргааны хэргийн 3 шатны шүүх үнэлээд дүгнэсэн байгаа. Улсын дээд шүүхээр ороод давж заалдах шатны магадлал хэвээр үлдээсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол *******ыг нягтлан бодох бүртгэлийн журам зөрчсөнөөс тодорхой хэмжээний хохирол учирсан байна. Тэр хохирлыг нь төлүүл гээд тэрийгээ төлөөд оруулж ирсэн. Захиргааны хэргийн шүүх шийдчихсэн асуудал. Захиргааны хэргийн шүүхээр шийдсэн асуудлыг эрүүгийн гэмт хэрэг болгож *******ын үйлдлийг давхардуулж оруулж ирснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх үеэр энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан байсан. Өөрөөр хэлэх юм бол 2023 оны 12 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Үүнийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* саналдаа:

*******, *******, ******* нарт холбогдох хэрэг анхан шат болон давж заалдах шатны шүүхээр удаа дараа хэлэлцэгдэж байсан. Энэ хэлэлцэгдэж байгаа шүүх хуралдаанд би өөрийн үйлчлүүлэгчийг гэм буруугүй гэдэг зарчмаар, мөн Эрүүгийн хуулийг дээрдүүлж хэрэглэх зарчмаар тайлбар, санал хүсэлт, хууль зүйн дүгнэлтээ гаргаж байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаан ч гэсэн энэ байр сууринаас оролцож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд тайлбар байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

Хуульд зааснаар давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар хэргийг гомдолд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзнэ. Үүнтэй холбогдуулаад миний үйлчлүүлэгч *******ад холбогдох хэсгийг сайтар хянаж үзэхийг хүсэж байна. Учир нь анхнаасаа *******ын хувьд ямар нэгэн байдлаар өөртөө давуу байдал олж авах зорилгоор *******тэй уулзсан асуудал байдаггүй. 8 хавтас хэрэгт ч, анхнаасаа 1 2 3 дугаар хавтас хэрэгт ч нотлох баримт байхгүй. Хэд хэдэн удаа мэдүүлгүүд өгсөн байгаа. Намайг юу хийж байна гэсэн би бэлтгэлд гарч байгаа, одоо барилдах гээд бэлтгэл хангаж байна гэсэн. Чи тэгвэл манайд цахилгаанчнаар ажилд ороод витаминаа авахгүй юу гэсэн асуудлыг ******* өөрөө эхэлж ярьсан байдаг. Тэрийг болох уу? болохгүй юу гэдгийг анхнаасаа мэдээгүй. Анхнаасаа субьектив санаа зорилго байгаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Ийм учраас энэ гэмт хэргийн субъект болоод субьектив санаа зорилгыг агуулаагүй юм. Ийм учраас хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн байр суурийг удаа дараа энэ 5 жилийн хугацаанд байнга анхан шат болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хэлж ярьж байсан. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас хараад байхад яг ямар субьектив санаа зорилго байгаа юм. Анхан шат болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хэлж ярьж байсан. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас хараад байхад яг ямар субьектив санаа зорилгоор гэмт хэргийн ямар шинжийг агуулаад миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцоод байгаа талаар ямар ч нотлох баримт хавтас хэрэгт шинжлэн судлуулъя гэсэн ч энэ талаар нотлох баримт байхгүй. Байхгүй учраас миний үйлчлүүлэгчийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн байр суурьтай байдаг. Ийм учраас шүүх бүрэлдэхүүн та бүхэн энэ талаар хянаж үзэж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна. Прокурор хамжигч л гээд яриад байдаг. Миний үйлчлүүлэгч урьдчилан юу амласан юм бэ гэдэг талаар хавтаст хэрэгт огт нотлох баримт байхгүй. Журамлаад байгаа хуулийн маань хамжигч ******* мөн үү, үгүй юу гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн маань анхаарлаа хандуулж өгөөч гэж хүсэж байна. Өөрөөр хэлэх юм бол хамжигч буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5-д заасан энэ үйлдэл миний үйлчлүүлэгч *******ад байхгүй. Энэ талаар хавтас хэрэгт ямар нэгэн нотолсон баримт байдаггүй гэдгийг ч бас шүүх бүрэлдэхүүн маань анхаарал тавьж хянаж үзнэ үү. 2024 оны 5 сарын 27-ны өдрийн хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг Г. өмгөөлөгч, ******* өмгөөлөгч нар хэлж байна. Үүнийг давхар хянаж үзнэ үү гэсэн хүсэлттэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Санал байхгүй. Нэлээд удаан хугацаанд хуулийн байгууллагаар анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр орж байна. Олон удаа энэ үгээ хэлж байгаа. Хуулийг дээрдүүлж хэрэглэдэг зүйлийг барьж шүүх бүрэлдэхүүн шүүгээсэй гэж хүсэж байна. Хэрэгсэхгүй болгож өгөөч. Хөөн хэлэлцэх хугацаа 2017 оноос хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн тул хуулийг дээрдүүлэх зүй тогтлоо баримтлаад хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Энхтулга дүгнэлтдээ:

Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  5 сарын 27-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн гаргасан гомдлоор хэлэлцэж байгаа асуудлыг дараах дүгнэлтийг гаргаж байна. ******* өмгөөлөгч *******ыг ямар нотлох баримтаар буруутгаад байгаа нь тодорхойгүй байна. гэдэг гэрчийн мэдүүлгээр энэ бүх асуудал ******* өөрөө хэрэг үйлдээгүй гэдгийг нотлоод байна. Энийг үгүйсгэж байгаа асуудал байна гэдэг. Ганц ий мэдүүлгээр үгүйсгэгдэх асуудал биш. Хавтас хэрэгт байгаа гэрч мэдүүлэг, мэдүүлэг, мэдүүлэг зэрэг мэдүүлгүүдээс харах юм бол энэ мэдүүлгүүдээр маш тодорхой байдаг. Уг залуучууд театрт хөлсөөр ажил хийсэн улсууд болон цалин хөлс аваад цахилгаанчнаар ажилд орж байгаа улсуудын тушаалын төслийг ерөнхий нягтлан бодогч надад өгсөн. Үүний дагуу гаргаж даргад өгч баталгаажуулж тушаал гаргаж эдгээр хүмүүсийг ажилд авч байсан гэдэг. Гэтэл энэ тушаалуудыг авч байгаа үйлдэл нь  бусдад давуу байдлыг бий болгох, огт театрт ажиллаагүй, орон тооны бус улсуудыг ажиллачихсан, мэтээр түр тушаал ч биш, үндсэн ажилтнаар хүлээж аваад буцаагаад хөдөлмөрийн гэрээг цуцалж гаргаж байгаа үйлдэл нь өөрөө хэргийн үйл баримтаар нотлогдсон. Энэ үйлдэлд дэмжлэг үзүүлж оролцсон үйлдэл нь *******ын үйлдэл тодорхой байна гэдэг үүднээс 22.1 дүгээр зүйлийн 1-д хэсэгт зааснаар хамжигч байна гэж үзэж анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий байна. Прокуророос ч энэ байдлаар удаа дараа яллах дүгнэлтээ гаргаж маш их олон удаагийн үйлдлээр хэлэлцэж байна. Үүнийг анхан шатны шүүх дүгнэхдээ прокурорын яллах дүгнэлтийн хэмжээнд шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Тийм учраас *******ын үйлдэл нь хэргийн үйл баримтаар хангалттай нотлогдсон бөгөөд энэ гэмт хэргийн  хамжигч байна гэж үзэж энэ гэмт хэрэгт оролцсон *******ийн үйлдэлд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байгаа.  *******ын хувьд өөрөө цахилгаанчин мэргэжил байхгүй. Хэдий тэр хүний субьектив талын шинж байхгүй гэмт хэрэг биш гэсэн асуудал тавиад байна. Гэтэл өөрөө цахилгаанчин мэргэжилтэй биш ******* маань ******* гэдэг хүн дээр очиж хандаж “би мөнгө олмоор байна. Бэлтгэл сургуулилт хангахад витамины мөнгө хомс хэцүү байна ахаа туслаач” гэдэг асуудалд хандахад энэ хандлагыг нь ******* хүлээж аваад туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор үндсэндээ цахилгаанчны албан тушаал дээр ажлын байран дээр *******ыг материалаа бүрдүүлж авчирч ир гэхэд ******* өрөө тэр материалыг бүрдүүлж ажилд авах өргөдөл хүсэлтийг тавьж байгаа. Энийг үндэслэж байгаад тушаал гаргаж ажилд авч байна гэдэг үйлдлээсээ эхлээд энэ цаг хугацаанаас ******* *******ийн үйлдэлд дэмжлэг үзсэн. Үүнийхээ  үндсэн дээр төрөөс  тэр орон тоон дээр ажилласан хугацаандаа цалин хөлс аваад өөрөө захиран зарцуулсан байж байгаа. Ингэхээр энэ гэмт хэргээс гарч байгаа үр дагавар, хор уршгийн асуудал дээр төрөөс гарах ёсгүй зардал мөнгийг ******* авч өөрөө захиран зарцуулж ашиглаж байгаа асуудал нь банкны хуулга, цалин хөлсний тодорхойлолт, тэр цалингийн юунуудаар бол маш тодорхой харагдаж байгаа. Тийм болохоор ******* нь энэ гэмт хэрэгт хамтран оролцсон, дэмжлэг үзүүлсэн гэж үзсэн асуудалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тийм болохоор шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн нарын өмгөөлөгчөөс гаргаж байгаа хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлсэн болно.

-Шүүгдэгч ******* нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ******* ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй иргэн *******ыг Дархан-Уул аймгийн ******* театрт албан тушаалд томилж, 3.352.709 төгрөгийн цалин олгосон,

-2017 оны 03 дугаар сард иргэн тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг төлөхийн тулд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаалаар иргэн Дархан-Уул аймгийн ******* театрт концертмейстрийн албан тушаалд томилж, 541.221 төгрөгийн цалин олгосон,

-2017 оны 12 дугаар сард иргэн ын “” хамтлагийг байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг үүднээс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 131 дугаартай тушаалаар иргэн , нарыг Дархан-Уул аймгийн ******* театрт хөгжимчний албан тушаалд томилж, 1.191.944 төгрөгийн цалин олгож төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан.

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн “*******” ерөнхий нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа тус байгууллагын дарга *******ийн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг удаа дараа зөрчиж байгааг мэдсээр байж, иргэн *******ад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн нь 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын татвар, төлбөр, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих, шаардлагатай бол аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэг хууль болон ажлын байрны тодорхойлолтод тусгасан ажил үүргээ биелүүлээгүй, зориуд хэрэгжүүлэхгүй байснаар нэр бүхий иргэдэд давуу байдал олгосон болох нь Улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 23-02-18/06,23-02-18/07 дугаартай акт,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 012 дугаартай шинжээчийн дүгнэлт болон эрүүгийн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.

Мөн биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн ******* дарга *******тэй үгсэн хуйвалдаж түүний бүрэн эрх, албан тушаалын байдлыг ашиглаж, тус театрт албан тушаалд томилуулж 3.352.709 төгрөгийн цалин завшиж өөртөө давуу байдал бий болгосон нь эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож нотлогдсон байна.

1818000990538 дугаартай эрүүгийн хэрэгт хийсэн мөрдөн байцаалтын ажиллагаа, прокурорын хяналтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил тогтоогдсонгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... *******ын ажил албан тушаал болох ******* ерөнхий нягтлан бодогчийн ажил албан тушаалын эрх хэмжээнд шинээр ажилд орж байгаа хүнийг мэргэжил, ур чадвартай эсэх, ажлын туршлагатай эсэхийг шалгах эрх, үүрэг байхгүй бөгөөд ажилтны нэрийг ажлын цагийн баланст оруулах, цаг бүртгэх эрх хэмжээ мөн байхгүй юм.

Цагийн бүртгэл хүний нөөцийн ажилтан хянаж үзээд үнэн зөв болохыг дарга *******ээр баталгаажуулж бол ерөнхий нягтлан бодогчид шууд цалинг нь олгох ёстой.

*******ын буруутгаж байгаа бол ямар нотлох баримтаар, ямар дүрэм, журмаар цагийн баланст бүртгэл хийсэн, эсхүл хянах үүрэгтэй гэж үзэж байгаа нь тодорхойгүй тул түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Аливаа байгууллагын нягтлан бодогч нь хууль тогтоомжид харшилсан нягтлан бодох бүртгэл, шийдвэрийг биелүүлэхээс татгалзах, хүчин төгөлдөр бус, зөрчилтэй анхан шатны баримтаар ямарваа нэгэн гүйлгээ хийхгүй байх, аливаа санхүүгийн баримт, бүртгэл нь хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянах үүрэгтэй ба нягтлан бодогч ******* энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байснаар бусдад давуу байдал олгох нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзээд өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******, шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байх тул шүүх анхаарч үзнэ үү” гэснийг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаар тогтоолоор “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” гарсан.

Гэвч Үндсэн хуулийн цэцэд дээрх Улсын дээд шүүхийн тайлбартай холбоотой маргаан үүссэн бөгөөд энэ нь одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байх тул хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар *******, *******, ******* нарыг хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байна.

Хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан болох нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолоор нотлогдон тогтоогджээ. /3-р хх 237-241, 247-249, 4-р хх 7-12/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

           ШҮҮГЧИД                                                   М.МӨНХДАВАА

                                                                               Б.МАНЛАЙБААТАР