Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2026/0289

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Ид,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр тушаалаар байгуулагдсан Шалгалтын комисс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б,

Гуравдагч этгээд: Н.Н,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын хооронд үүссэн Төрийн албаны сул орон тоог нөхөх тусгай шалгалттай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ид, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, О.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтад Н Н бүртгэсэн бүртгэл, тусгай шалгалтад авсан оноо, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоол тус бүрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ц.И Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтаар хамгийн өндөр оноог авсан оролцогчоор тооцуулж, тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлд даалгуулах тухай.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Шалгалтын комисс байгуулах тухай тушаалаар ...гүйцэтгэх зарим албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий шалгалтын комиссыг байгуулсан байх бөгөөд уг сонгон шалгаруулалтад нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын сул орон тоо багтсан байна.

2.2. Улмаар Төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад 6 иргэн бүртгүүлснээс Н Н, Ц******* Ид, Б.Б нарыг сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэсэн байна.

2.3. Дээрх сул орон тоог нөхөх Төрийн албаны тусгай шалгалтыг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулж шалгалт өгсөн оролцогчдоос Н Н 81.4 оноо, Ц******* Ид 67.4 оноо, Б******* Б 59.2 оноо авсан байх бөгөөд хамгийн өндөр үнэлгээ авсан Н.Н Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх эсэхийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна.

2.4. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 484 дугаар тогтоолоор Н.Н тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлжээ.

2.5. Нэхэмжлэгч Ц.И 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шийдвэрлэх газарт ...Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэшил хэсэгт Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэж заасан шаардлагыг бүрэн хангаагүй буюу ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж байгаа ч төгссөн байх гэсэн шаардлагыг хангаагүй Н.Н бүртгэж, тусгай шалгалтад оролцуулсныг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

2.6. Улмаар Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр ...иргэн Н.Н нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасан тусгай шаардлагыг хангаж буй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн тул Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцуулжээ гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

2.7. Үүний дараа нэхэмжлэгч Ц.И Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтад Н Н бүртгэсэн бүртгэл, тусгай шалгалтад авсан оноо, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоол тус бүрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтад Н Н бүртгэсэн бүртгэл, тусгай шалгалтад авсан оноо, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоол тус бүрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ц.И Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтаар хамгийн өндөр оноог авсан оролцогчоор тооцуулж, тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан байх бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0022 дугаартай шүүгчийн Нэхэмжлэлийн зарим хэсэгт захиргааны хэрэг үүсгэж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтад Н Н бүртгэсэн бүртгэл, тусгай шалгалтад авсан оноо, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоол тус бүрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ц.И Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтаар хамгийн өндөр оноог авсан оролцогчоор тооцуулж, тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, Цаашид төрийн албаны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад төрийн албан хаагч, иргэнийг бүртгэхдээ мэргэшүүлэх багц сургалт төгсөөгүй этгээдийг бүртгэдэг асуудлыг нэг мөр зогсоохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул захиргааны хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр тушаалаар байгуулагдсан Шалгалтын комисс-г хамтран хариуцагчаар татаж шийдвэрлэсэн.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Миний бие Ц******* Ид нь Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах шинжээчээр ажилладаг бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийн хугацаанд явуулж, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан тусгай шалгалтад нийт 3 хүн оролцож өрсөлдсөнөөс Н.Н 81.4, Ц.Ид 67.4 оноо авч, тэнцсэн болно.

3.2. Шалгалтад бүртгүүлсэн, ажил горилогч этгээдийн овог нэр шалгалт зохион байгуулагдах хүртэл харагдахгүй тул ямар хүн оролцож байгааг мэдэх боломжгүй байсан бөгөөд шалгалт зохион байгуулсан өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэшил хэсэгт Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэж заасан шаардлагыг хангаагүй буюу ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж байгаа ч төгссөн байх гэсэн шаардлагыг хангаагүй Н.Н бүртгэж, тусгай шалгалтад оролцуулсан байна.

3.3. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ, 30.2-т Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам загвар батлах тухай журам-ын 13.3-т "Холбогдох хууль, журам зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан нь тогтоогдсон бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж тус тус заасан.

3.4. Дээрх заалтын дагуу Н.Нтай холбоотой асуудлыг шалгуулахаар 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдолд гаргасан боловч тус зөвлөлийн Ажлын албаны дарга В.Жавзангийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгээр "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 4.4, 7.1-д заасны дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг олон нийтэд мэдээлэхдээ "Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг (Төрийн албан хаагч, иргэний Удирдлагын академийн тодорхойлолт)-ыг үндэслэн сонгон шалгаруулалтын бүртгэлд хамруулах эсэхийг шийдвэрлэнэ" гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны дүгээр тушаалаар байгуулагдсан шалгалтын комисс нь тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтын бүртгэлд хамрагдах хүсэлт ирүүлсэн иргэдийн баримт бичгийг нягтлан шалгаж, шаардлагыг бүрэн хангасан иргэдийг төрийн албаны тусгай шалгалтад оролцуулахаар шийдвэрлэсэн байна гэсэн хариу өгсөн.

3.5. Төрийн албаны зөвлөлийн өгсөн хариу албан бичгээс үзэхэд Н.Н нь сонгон шалгаруулалтад бүртгэсэн болон тусгай шалгалт зохион байгуулагдсан хугацаанд ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтыг төгсөөгүй, суралцаж байсан нь тогтоогдож байна.

3.6. Миний бие Төрийн албаны зөвлөлийн хариуг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д "Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно" гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам"-ын 15.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна.

3.7. Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны дүгээр тушаалаар байгуулагдсан шалгалтын комисс Н.Н бүртгэж, тусгай шалгалтад оролцуулж, нэр дэвшүүлсэн үйлдэл нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 5.1- д "Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ: ... 5.1.10-д "зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх", 8.4.4-д "мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх" гэж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т "эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх" гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно" гэж тус тус заасныг зөрчсөн байна.

3.8. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг" гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д "Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална: ... 7.1.5-д "төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах" гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д "Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно" гэж заасан зарчим, шалгууртай нийцэхгүй байна.

3.9. Миний бие тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага болон хууль, журамд заасан шаардлагыг бүрэн хангасан бөгөөд ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 5 жилийн өмнө хамрагдаж Удирдлагын академийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар сертификат авч төгссөн байхад мэргэшүүлэх сургалтаа төгсөөгүй, шаардлагаа бүрэн хангаагүй этгээдийг шалгалтад оролцуулж, өрсөлдүүлсэн Төрийн албаны зөвлөлийн эл үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "шударга ёс", "тэгш байдал", "хууль дээдлэх" гэсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлаагүй байна.

3.10. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны "Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг батлах тухай" 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан тушаалын эрхэлсэн түшмэл, түүнтэй адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага"-ын мэргэшил хэсэгт "сургалтад хамрагдаж, төгссөн байх" гэж Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 267 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж, тус шаардлагыг илүү нарийвчлан зохицуулсан хэдий ч Төрийн албаны зөвлөлийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар албан бичгээр "... багц сургалтад хамрагдаж байгаа төрийн албан хаагч, иргэнийг сул орон тоог нөхөх тусгай шалгалтын бүртгэлд хамруулах, албан тушаалд томилох, .." гэсэн нь уг шаардлагыг буруу тайлбарлаж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг дутуу хэрэглэх, "төгссөн байх" гэсэн хуулийн шаардлагыг сулруулах, орхигдуулах нөхцөлийг бүрдүүлжээ.

3.11. Маргаан бүхий сонгон шалгаруулалт, тусгай шалгалт, түүнийг үндэслэн хэрэгжүүлсэн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн дараах эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. Үүнд: Тэгш өрсөлдөх, шударгаар сонгон шалгаруулалтад оролцох эрх зөрчигдсөн, Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлагыг бүрэн хангаагүй этгээдийг сонгон шалгаруулалтад бүртгэж, шалгалтад оролцуулснаар нэхэмжлэгч нь хуульд нийцсэн, ижил нөхцөлтэй оролцогчидтой шударгаар өрсөлдөх боломжоо алдаж, илүү таатай нөхцөл эдэлсэн этгээдтэй өрсөлдөхөд хүрсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан "тэгш байдал, шударга ёсны" зарчимд харшилж байна. Чадахуйн (мерит) зарчим алдагдсан, нэхэмжлэгч нь холбогдох хууль, журманд заасан мэргэшүүлэх багц сургалтыг бүрэн төгсөж, тусгай шаардлагыг хангаж байсан боловч шаардлага хангаагүй этгээдтэй ижил нөхцөлд авч үзсэн нь төрийн албанд иргэнийг сонгон шалгаруулахад баримтлах ёстой чадахуйн зарчмыг алдагдуулж, нэхэмжлэгчийн давуу эрхийг үгүйсгэсэн. Хуульд нийцсэнээр томилогдох бодит боломж хязгаарлагдсан, хэрэв хууль, журамд заасан "сургалтад хамрагдаж, төгссөн байх" гэсэн шаардлагыг жигд, бодит утгаар нь хэрэглэсэн бол шаардлага хангаагүй этгээд сонгон шалгаруулалтаас хасагдах байсан бөгөөд нэхэмжлэгч нь албан тушаалд нэр дэвшигчээр тодрох, албан тушаалд томилогдох бодит, хууль ёсны боломжтой байсан. Хууль ёсны итгэл алдагдсан, төрийн албаны төв байгууллага хууль, журмыг ижил тэгш хэрэгжүүлнэ гэсэн нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл маргаан бүхий сонгон шалгаруулалт, тусгай шалгалт, түүнийг дагасан үйл ажиллагааны улмаас алдагдаж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд итгэх итгэлд сөргөөр нөлөөлсөн. Мэргэшил, хөдөлмөрийн үнэлэмж буурсан, нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд сурч, төгсөж олж авсан мэргэшил, ур чадварыг бодитоор үнэлэхгүй, ижил түвшинд тавьсан нь нэхэмжлэгчийн мэргэжлийн нэр хүнд, хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулж, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн.

3.12. Дээрх нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитойгоор зөрчигдсөнийг харуулж байгаа бөгөөд уг маргаан бүхий сонгон шалгаруулалт, тусгай шалгалт, түүнийг үндэслэсэн үйл ажиллагааг хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэл болж байна. гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төрийн албаны тухай хуулийн холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн. Гуравдагч этгээд нь мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх шаардлагыг хангаагүй. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолд мэргэшил гэдгийг тайлбарласан гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: ...Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны дүгээр тушаалаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий шалгалтын комиссыг байгуулж, комисс 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд хуралдаж, тухайн албан тушаалын шалгалтын бүртгэлд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн 6 иргэний баримт материалыг хянан Н.Н, Ц.Ид, Б.Б нарыг бүртгэлд хамруулж, сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн болно. Үүнд: Н Н нь албан тушаалын тодорхойлолтын "боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага" хэсэгт тавигдсан шаардлагыг хангаж буй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн иргэн тул бүртгэлд хамруулж, сонгон шалгаруулалтад оролцуулахаар /Н.Н нь төрийн албанд 18 жил 8 сар 20 хоног, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 5 жил 23 хоног, дэс түшмэлийн албан тушаалд 1 жил 1 сар 27 хоног, төрийн тусгай албан тушаалд 3 жил 9 сар, төрийн үйлчилгээний албан тушаалд 8 жил 9 сар ажилласан. "Хүний их эмч" болон "Сэтгэл судлал" мэргэжилтэй. "Анагаах ухааны магистр" болон "Анагаах ухааны доктор" зэрэгтэй. Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирлын 2025 оны дугаар албан бичгээр 04 дүгээр сарын 18-ны өдрийн дүгээр тушаалаар "Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт"-д суралцаж байна. 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хүчинтэй болохыг тодорхойлсон./

-Ц******* Ид нь албан тушаалын тодорхойлолтын боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага хэсэгт тавигдсан шаардлагыг хангаж буй төрийн жинхэнэ албан хаагч тул бүртгэлд хамруулж, сонгон шалгаруулалтад оролцуулахаар /Ц.Ид нь төрийн албанд нийт 13 жил 8 сар 26 хоног, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4 жил 4 сар 11 хоног, дэс түшмэлийн албан тушаалд 8 жил 2 сар 25 хоног, төрийн тусгай албан тушаалд 5 сар 1 хоног, төрийн үйлчилгээний албан тушаалд 8 сар 19 хоног ажилласан. "Нийгмийн эрүүл мэнд судлалч" болон "Эрх зүйч" мэргэжилтэй. "Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр" болон "Хууль зүйн магистр" зэрэгтэй. 2020 онд "Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт"-д хамрагдаж төгссөн./

-Б******* Б нь албан тушаалын тодорхойлолтын боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага хэсэгт тавигдсан шаардлагыг хангаж буй төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн иргэн тул бүртгэлд хамруулж, сонгон шалгаруулалтад оролцуулахаар /Б.Б нь төрийн албанд нийт 23 жил 5 сар 1 хоног, үүнээс тэргүүн түшмэлийн албан тушаалд 8 сар 23 хоног, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 10 жил 5 сар 28 хоног, төрийн үйлчилгээний албан тушаалд 12 жил 10 хоног, нийгмийн даатгалын лавлагаагаар 2 сар ажилласан. "Хүний их эмч" мэргэжилтэй, "Анагаах ухааны магистр" болон "Удирдахуйн ухааны магистр", мөн "Төрийн захиргааны менежментийн магистр" зэрэгтэй. "Анагаах ухааны доктор" зэрэгтэй. 2019 онд "Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт"-д хамрагдаж төгссөн./

-Б******* Б******* нь албан тушаалын тодорхойлолтын боловсрол, мэргэжил, мэргэшил хэсэгт тавигдсан шаардлагыг ханган, туршлага хэсэгт тавигдсан шаардлагыг хангаагүй тул бүртгэлд хамруулж, сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй гэж;

-Жамъяндоржийн Отгонболд нь албан тушаалын тодорхойлолтын "боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага" хэсэгт тавигдсан шаардлагыг хангаж буй боловч төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй иргэн тул бүртгэлд хамруулж, сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй гэж;

-Баярсайханы Одгэрэл нь албан тушаалын тодорхойлолтын боловсрол, мэргэжил, мэргэшил хэсэгт тавигдсан шаардлагыг ханган, туршлага буюу түшмэлийн ангиллын шаардлагыг хангаагүй, баримт бичгийн бүрдэл дутуу тул бүртгэлд хамруулж, сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй гэж комиссын гишүүдийн саналаар тус тус шийдвэрлэв.

4.2. Шалгалтын комисс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг холбогдох журмын дагуу 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулж, тайлангаа Төрийн албаны зөвлөлийн 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанд танилцуулсан.

4.3. Төрийн албаны зөвлөл хууль, дүрэмд заасны дагуу асуудлыг хэлэлцэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангасан байдал, шалгалтын үнэлгээг харгалзан Зөвлөлийн 2025 оны 484 дүгээр тогтоолоор Н.Н уг албан тушаалд нэр дэвшүүлж, асуудлыг хамтын удирдлагын зарчмаар шийдвэрлэсэн. Иймд Ц.И******* нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.4. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан Шалгалтын комисс-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүхэд бичгээр хариу тайлбар, татгалзалдаа: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах шалгалтын комисс 2025 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд хуралдаж, тухайн албан тушаалд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж, бичиг баримт ирүүлсэн 6 иргэний албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан үзэхэд:

-Н Н нь төрийн албаны ерөнхий шалгалтыг 2025 оны 1 дүгээр улиралд өгч, тэнцэн, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн, албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг хангасан;

-Ц******* Ид нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаж буй төрийн жинхэнэ албан хаагч;

-Б******* Б төрийн жинхэнэ албанаас түр чөлөөлөгдөж, нөөцөд байгаа, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан тул эдгээр 3 иргэнийг сонгон шалгаруулалтад оролцуулахаар тус тус шийдвэрлэсэн.

-Шалгалтын комисс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны хууль тогтоомжийн дагуу 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлийн 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанд тайлан танилцуулсан.

-Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 484 дүгээр тогтоолоор тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авсан Н.Н Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн.

4.5. Сонгон шалгаруулалт Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-д заасны дагуу зохион байгуулагдаж, нэр дэвшүүлсэн тул Ц.И******* шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төрийн албаны зөвлөлийн 2019 оны Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг батлах тухай 02 дугаар тогтоолын 1-5 дугаар хавсралтын Мэргэшил хэсэгт Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 267 дугаар тогтоолоор ...сургалтад хамрагдаж, төгссөн байх гэж нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд чиглэл хүргүүлсэн байдаг. Үүнд Төрийн албаны Удирдлагын академийн сургуульд элсэн орж гэрээ байгуулдаг. Уг сургуультай гэрээ байгуулснаар төгссөн эсэхээс үл хамаараад тусгай шалгалтад оролцох эрх нээгдэж байгаа юм. Заавал төгсөж сертификат авсан байх шаардлага тавигдахгүй, тухайн сургуулийн тодорхойлолтоор тусгай шалгалтад бүртгүүлж шалгалтад оролцох эрх нь нээгдэж байгаа юм. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оноос хойш зохион байгуулсан тусгай шалгалтыг энэ жишгээр зохион байгуулаад явж байгаа. Түүнчлэн гуравдагч этгээдийг Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 484 дугаар тогтоолоор нэр дэвшүүлснээр нэхэмжлэгч ямар эрх, ашиг сонирхол хөндөгдсөн талаар нэхэмжлэгчээс тодорхой тайлбар хэлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Тав. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:

5.1. Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн албаны тусгай шалгалтын зорилго нь иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд буюу чадахуйн зарчимд /мерит/ тулгуурлаж, уг зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг төрийн захиргааны албан тушаалд томилох талаар Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.5, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тодорхой зааж, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд оршино.

5.2. Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-ын 8.1-д Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч болон нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж нөхнө. гэж заасны дагуу Н.Н миний бие Төрийн албаны зөвлөлөөс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй, мөн хууль болон тухайн албан тушаалд тодорхойлолтод тавигдах шаардлагыг бүрэн хангаж байсан тул Төрийн албаны зөвлөл /комисс/ тухайн сонгон шалгаруулалтад бүртгэсэн.

5.3. Тодруулбал, миний бие Хүний их эмч болон Сэтгэл судлал мэргэжилтэй. Анагаах ухааны магистр болон доктор зэрэгтэй. Төрийн албанд нийт 18 жил 8 сар 20 хоног ажилласан ажлын туршлагатай. Үүнээс: ахлах түшмэлийн албан тушаалд 5 жил 23 хоног, дэс түшмэлийн албан тушаалд 1 жил 1 сар 27 хоног, төрийн тусгай албан тушаалд 3 жил 9 сар, төрийн үйлчилгээний албан тушаалд 8 жил 9 сар ажилласан нь тус албан тушаалын туршлага болох төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг бүрэн хангаж байна.

5.4. Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны дүгээр тушаалаар байгуулагдсан шалгалтын Комисс нь тухайн албан тушаалын Сонгон шалгаруулалтын бүртгэлд хамрагдах хүсэлт ирүүлсэн иргэдийн баримт бичгийг хууль болон журамд заасан шаардлага хангаж буй эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан нийтлэг шаардлагаас гадна тусгай шаардлагыг мөн хангасан гэж үзэж Н.Н намайг тусгай шалгалтад оролцуулахаар шийдвэрлэсэн.

5.5. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны "Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх, албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг батлах тухай" 02 дугаар тогтоолын 1-5 дугаар хавсралтын Мэргэшил хэсэгт Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаар тогтоолоор ...сургалтад хамрагдаж, төгссөн байх гэж нэмэлт оруулсан нь тухайн албан тушаалын мэргэшлийн тусгай шаардлагад хамаарах багц мэргэшүүлэх сургалтад хамрагдаж буй төрийн албан хаагч, иргэнд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах; гэж заасан мэргэшүүлэх сургалтад хамрагдаж буй иргэн, төрийн албан хаагч тухайн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болсноор төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах нөхцөл бүрдсэн байна.

5.6. Тиймдээ ч Төрийн албаны зөвлөлөөс энэ талаар тус зөвлөлийн яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ... тухайн албан тушаалын мэргэшлийн тусгай шаардлагад хамаарах багц сургалтад хамрагдаж байгаа төрийн албан хаагч, иргэнийг сул орон тоог нөхөх тусгай шалгалтын бүртгэлд хамруулах, албан тушаалд томилох... шаардлагыг хангаж байгаад тооцох үндэслэлтэй болсон... гэсэн чиглэлийг хүргүүлсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү.

5.7. Дээрх чиглэлээр Удирдлагын академийн сургалтад хамрагдаж, төгссөн байх хугацаа зэргийг тусгасан тодорхойлолтыг үндэслэн сонгон шалгаруулалтын бүртгэлд хамруулах эсэхийг шийдвэрлэхээр тусгасан байх бөгөөд хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичигт ...Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шалтан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-ын 4.4, 7.1-д заасны дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг олон нийтэд мэдээлэхдээ мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг (Төрийн албан хаагч, ... Удирдлагын академийн тодорхойлолт)-ыг үндэслэн сонгон шалгаруулалтын бүртгэлд хамруулах эсэхийг шийдвэрлэнэ..." гэснээс үзэхэд Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар албан бичгээр Н Н нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дүгээр тушаалаар "Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт-д суралцаж байна... гэсэн тодорхойлолтоор нэхэмжлэгчийн маргаж буй ... мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэсэн шаардлагыг хангаагүй" гэх тайлбар няцаагдаж байна.

5.8. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Ц.И******* Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтад Н Н бүртгэсэн бүртгэл, тусгай шалгалтад авсан оноо, ... хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ц.И Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөн тусгай шалгалтаар хамгийн өндөр оноог авсан оролцогчоор тооцуулж,... тухай шаардлага бүхий нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж заасны дагуу захиргааны актын үндсэн шинжийг хангахгүй, захиргааны акт гэж үзэх боломжгүй юм.

5.9. Өөрөөр хэлбэл, Н.Н намайг тусгай шалгалтад бүртгүүлж, сонгон шалгаруулалтад оролцож байх үед уг бүртгэлтэй холбоотой маргаагүй атлаа сонгон шалгаруулалт хэдийн дууссаны дараа энэ талаар маргаж байгаа нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж тус тус заасны дагуу дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5.10. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно... гэж заасны дагуу маргаан бүхий Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Нэр дэвшүүлж, санал болгох тухай 484 дүгээр тогтоолын улмаас нэхэмжлэгч Ц.И******* эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

5.11. Маргаан бүхий сонгон шалгаруулалтад нийт 3 хүн оролцсоноос нэхэмжлэгч Ц.Ид нь 67.4 оноо, миний бие 81.4 оноо авч тэнцсэн тул Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-ын 12.7-д Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 484 дүгээр тогтоолоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцсон Н.Н намайг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг зөрчөөгүй.

5.12. Дээрхээс үзэхэд, хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална, 7.1.4-т Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах;, 7.1.5-д "төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, 7.1.6-д ил тод байх гэсэн зарчимд нийцсэн болно. Иймд нэхэмжлэгч Ц. И******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.И Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр тушаалаар байгуулагдсан шалгалтын комисст тус тус холбогдуулан ... нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтад Н Н бүртгэсэн бүртгэл, тусгай шалгалтад авсан оноо, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ц.И нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтаар хамгийн өндөр оноо авсан оролцогчоор тооцуулж, тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийг албаны зөвлөлд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр тушаалаар ... нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий шалгалтын комиссыг байгуулж, нийслэлийн Эрүүл мэндийн даргын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтыг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан байх бөгөөд тухайн шалгалтад гуравдагч этгээд Н.Н нь 81.4 оноо авч нэгдүгээрт, нэхэмжлэгч Ц.Ид 67.4 оноо авч хоёрдугаарт жагссан байна. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 484 дүгээр тогтоолоор нийслэлийн Эрүүл мэндийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцсон Н Н шалгалтад 100 оноо авахаас 81.4 оноо авч тэнцсэн тул тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. Ийнхүү шийдвэрлэсний дагуу нийслэлийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Н.Н албан тушаалд томилох тухай ******* дугаар захирамжаар ... Н Н нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс томилж шийдвэрлэжээ.

2.2. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад тус зөвлөлөөс 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар ... Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны дүгээр тушаалаар байгуулагдсан шалгалтын комисс нь тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтын бүртгэлд хамрагдах хүсэлт ирүүлсэн иргэдийн баримт бичгийг нягтлан шалгаж, шаардлагыг бүрэн хангасан иргэдийг төрийн албаны тусгай шалгалтад оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Иргэн Н.Н нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасан тусгай шаардлагыг хангаж буй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн тул нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцуулжээ гэх албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2.3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж байгаа ч төгссөн байх гэсэн шаардлагыг хангаагүй Н.Н бүртгэж, тусгай шалгалтад оролцуулсан ... миний бие тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон хууль, журамд заасан шаардлагыг бүрэн хангасан, ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 5 жилийн өмнө хамрагдаж төгссөн. Мэргэшүүлэх сургалтаа төгсөөгүй, шаардлагаа бүрэн хангаагүй этгээдийг шалгалтад оролцуулж, өрсөлдүүлсэн Төрийн албаны зөвлөлийн үйлдэл нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлаагүй гэж,

Хариуцагчаас хариу тайлбарын үндэслэлээ ... Төрийн албаны зөвлөл хууль, дүрэмд заасны дагуу асуудлыг хэлэлцэн нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангасан байдал, шалгалтын үнэлгээг харгалзан Зөвлөлийн 2025 оны 484 дүгээр тогтоолоор Н.Н уг албан тушаалд нэр дэвшүүлсэн ... Сонгон шалгаруулалт Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын дагуу зохион байгуулагдаж, нэр дэвшүүлсэн гэж,

Гуравдагч этгээдээс хариу тайлбарын үндэслэлээ ... Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны дүгээр тушаалаар байгуулагдсан шалгалтын комисс нь тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтын бүртгэлд хамрагдах хүсэлт ирүүлсэн иргэдийн баримт бичгийг хууль болон журамд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасан нийтлэг шаардлагаас гадна тусгай шаардлагыг мөн хангасан гэж үзэж намайг тусгай шалгалтад оролцуулахаар шийдвэрлэсэн ... Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаар тогтоолоор сургалтад хамрагдаж, төгссөн байх гэж нэмэлт оруулсан нь тухайн албан тушаалын мэргэшлийн тусгай шаардлагад хамаарах багц мэргэшүүлэх сургалтад хамрагдаж буй төрийн албан хаагч, иргэнд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар мэргэшүүлэх сургалтад хамрагдаж буй иргэн, төрийн албан хаагч тухайн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болсноор төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах нөхцөл бүрдсэн ... Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөлд байдал тогтоогтохгүй байна гэж тус тус тайлбарлан маргасан.

2.4. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална, 7.1.2-д мэргэшсэн, тогтвортой байх, 7.1.4-д Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 7.1.5-д төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, 23 дугаар зүйлийн 23.2.2-т эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх, 24 дүгээр зүйлийн 24.2-т Мэргэшүүлэх багц сургалтыг Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага хариуцан зохион байгуулна, 25 дугаар зүйлийн 25.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно, 27 дугаар зүйлийн 27.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө, 66 дугаар зүйлийн 66.1-д Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 66 дугаар зүйлийн 66.1.11-д төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах гэж тус тус заасан.

2.5. Түүнчлэн, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-ын 1.2-д Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх төрийн жинхэнэ албан тушаал болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд тавигдах нийтлэг, тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд шалгалтын зорилго оршино, 5.1-д Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ гээд 5.1.10-д зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх, 8.4-д Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн жинхэнэ албан хаагч дараах шаардлагыг хангасан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу тусгай шалгалт болон төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалтад оролцуулж болно, 8.4.4-д мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, 12.1-д Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ гэж тус тус заажээ.  

2.6. Дээрх хууль журамд зааснаар хариуцагч байгууллага нь гуравдагч этгээд Н.Н хуульд заасан тусгай шаардлагыг буюу мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэх шаардлагыг хангасан гэж үзэж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад оролцуулан, улмаар хамгийн өндөр оноо авсан тул тухайн сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжаар гуравдагч этгээдийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

2.7. Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд хандан ... Журамд өөрчлөлт орсноор, тухайн албан тушаалын мэргэшлийн тусгай шаардлагад хамаарах багц сургалтад хамрагдаж байгаа төрийн албан хаагч, иргэнийг сул орон тоог нөхөх тусгай шалгалтын бүртгэлд хамруулах, албан тушаалд томилох, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах шаардлагыг хангаж байгаад тооцох үндэслэлтэй болсон. Ингэхдээ тухайн төрийн албан хаагч, иргэний Удирдлагын академийн тодорхойлолт /сонгон шалгаруулалтын комисст хандсан, сургалтад хамрагдаж, төгссөн байх хугацаа гэх мэт тусгасан/-г үндэслэн сонгон шалгаруулалтын бүртгэлд хамруулах эсэхийг шийдвэрлэх гэх чиглэлийг хүргүүлсэн байх төдийгүй Удирдлагын академийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар ... Н Н нь Удирдлагын академийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дүгээр тушаалаар ахлах түшмэлийн багц сургалтад элсэн суралцаж байна ... гэх албан бичгийг Төрийн албаны сонгон шалгаруулах комисст хүргүүлсэн энэ тохиолдолд гуравдагч этгээдийг мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх шаардлагыг хангаагүй гэж шууд дүгнэх үндэслэлгүй байна.

2.8. Уг үндэслэлээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтад Н Н бүртгэсэн бүртгэл, тусгай шалгалтад авсан оноог хүчингүй болгох үндэслэлгүй төдийгүй хариуцагчийн дээрх шийдвэр нь 2008 оноос хойш Төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, бодит нөхцөл байдалд нийцсэн шийдвэр болжээ.

2.9. Түүнчлэн, иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох ... асуудлыг шийдвэрлэхдээ тус хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд буюу чадахуйн зарчимд /мерит/ тулгуурлаж, уг зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг төрийн захиргааны албан тушаалд нэр дэвшүүлж, томилох талаар Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.5, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тодорхой зааж, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд Төрийн албаны тусгай шалгалтын зорилго орших талаар Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 1.2 дахь хэсэгт журамласан байх тул хариуцагч Төрийн албаны зөвлөл нийслэлийн Эрүүл мэндийн даргын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтад хамгийн өндөр оноог авсан гуравдагч этгээдийг, тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.

2.10. Нөгөө талаар, Төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт тавих, Төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах эрхтэй Төрийн албаны зөвлөл нь тухайн албан тушаалын мэргэшлийн тусгай шаардлагад хамаарах багц сургалтад хамрагдаж байгаа төрийн албан хаагч, иргэнийг сул орон тоог нөхөх тусгай шалгалтын бүртгэлд хамруулах, албан тушаалд томилох, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах шаардлагыг хангаж байгаад тооцох үндэслэлтэй гэх байр суурийг илэрхийлсэн энэ тохиолдолд гуравдагч этгээдийн ... Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаар тогтоолоор ... сургалтад хамрагдаж, төгссөн байх гэж нэмэлт оруулсан нь тухайн албан тушаалын мэргэшлийн тусгай шаардлагад хамаарах багц мэргэшүүлэх сургалтад хамрагдаж буй төрийн албан хаагч, иргэнд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан адил тэгш боломжоор хангагдах нөхцөл бүрдсэн. Төрийн албаны зөвлөлөөс энэ талаар зөвлөлийн яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд чиглэл хүргүүлсэн гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй.

2.11. Нэгэнт нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтад Н Н бүртгэсэн бүртгэл, тусгай шалгалтад авсан оноо, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул Ц.И нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтаар хамгийн өндөр оноо авсан оролцогчоор тооцуулж, тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийг албаны зөвлөлд даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

2.12. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр тушаалаар байгуулагдсан шалгалтын комисст тус тус холбогдуулан гаргасан нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтад Н Н бүртгэсэн бүртгэл, тусгай шалгалтад авсан оноо, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ц.И нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтаар хамгийн өндөр оноо авсан оролцогчоор тооцуулж, тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийг албаны зөвлөлд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4, 7.1.5, 23 дугаар зүйлийн 23.2.2, 66 дугаар зүйлийн 66.1.11-д заасныг тус тус баримтлан Ц.И Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр тушаалаар байгуулагдсан шалгалтын комисст тус тус холбогдуулан гаргасан нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтад Н Н бүртгэсэн бүртгэл, тусгай шалгалтад авсан оноо, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ц.И нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтаар хамгийн өндөр оноо авсан оролцогчоор тооцуулж, тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийг албаны зөвлөлд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА