2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/07862

 

 

 

 

 

 

 

     2025             10              02                                            192/ШШ2025/07862

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам-89, 301 тоот хаягт оршин байх “*******” ХХК/РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 21А дүгээр байр хаягт оршин байх “******* *******” ХХК/РД:***/-ид холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,052,894.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч “******* Интернейшнл”ХХК нь өөрийн уйл ажиллагааг эрхлэхдээ манай компаниас талуудын хооронд байгуулсан 2024 оны 02 сарын 20-ны өдрийн ЗГ-24-03-11 тоот “Эм, бараа зээлээр худалдах, худалдан авах” гэрээний дагуу эм бараа захиалан авсан. Уг гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд талууд Гэрээний 1.4 дэх хэсэгт гэрээг цуцлах санал гаргаагүй тохиолдолд дахин 1 жилээр сунгагдах нөхцөлтэй юм. Гэрээний дагуу “******* *******”ХХК нь 2024 оноос хойш эм, барааг тогтмол авсаар ирсэн боловч 2025 оны 01 сарын 27-ны өдөр хамгийн сүүлд бараа авч Гэрээний 2.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлбөрөө төлөөгүй. Улмаар төлбөрийн үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар 20,035,263 төгрөгийн үлдэгдлийг баталгаажуулсан. Үүнээс хойш төлөлт хийгээгүй ба удаа дараа холбогдсон боловч төлбөрийг төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар төлбөрийн хугацааг эм, бараа авсан падаан бүрээр нь гаргасан ба хамгийн сүүлийн падаанаас хойш 203 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2 дахь хэсэгт заасан “Худалдан авагч тал гэрээгээр тохирсон хугацаанд буюу гэрээний 2.1-т заасан хугацааг хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5%-ийн алданги төлнө. Худалдан авагчийн хүлээх алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу алдангийн хэмжээг тооцож үзэхэд 10,684,087 төгрөг гарч байгаа бөгөөд хуульд заасан хэмжээгээр бууруулж 10,017,631 төгрөгийг алдангид нэхэмжилж, нийт 30,052,894.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “*******” ХХК нь “******* *******” ХХК-тай байгуулсан ЗГ-24-03-11 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 20,035,263 төгрөг, алданги 5,008,815 төгрөг нийт 25,044,078 төгрөгийг 14 хоногийн хугацаатай тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болсон. Төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд төлж дууссан байна гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “******* *******” ХХК-ид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,052,894.5 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5,008,816.5 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,044,078 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 10 дугаар  сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******* *******” ХХК-ид холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,052,894.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,008,816.5 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,044,078 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 10 дугаар  сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч “******* *******” ХХК-иас 141,585 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,214.47 төгрөгөөс 141,585 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “*******” ХХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч “******* *******” ХХК нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                      ***