2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/07551

 

 

 

 

 

 

 

2025 09 25

192/ШШ2025/07551

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ****овогт *******/РД:****/, **** овогт ******/РД:*****/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү ****эх **** асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар **** 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг****гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд хүүхэдтэйгээ уулзахад саад учруулахгүй байхыг **** эцэг хүний хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг ****ус тус даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүлйинй 106.5-д зааснаар

...***** улсын дугаар, ****арлын дугаар, КІА маркийн, К5 загварын, Өмнөд Солонгос улсад 2012 онд үйлдвэрлэсэн, Монгол улсад импортоор 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орж ирсэн суудлын автомашин, түүний өмчлөх эрхийг***** өмчлөлд шилжүүлэх, улмаар өнөөдрөөс хойш уг автомашины зээлийг бүрэн хариуцах, түүнчлэн, уг тээврийн хэрэгслийн **** улсын дугаарыг **** шилжүүлэн өгнө,

**** улсын дугаар ****арлын дугаар, Toyota маркийн, Vellfire загварын, Япон улсад 2013 онд үйлдвэрлэсэн, Монгол улсад импортоор 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр орж ирсэн гэр бүлийн зориулалттай суудлын автомашиныг **** нь өөрийн нэр шилжүүлэн авах, улмаар өнөөдрөөс хойш уг автомашины зээлийг бүрэн хариуцах,

**** улсын дугаар KMHEU41MP9A724872 арлын дугаар, Hyundai маркийн, Sonata загварын, Өмнөд Солонгос улсад 2009 онд үйлдвэрлэсэн, Монгол улсад импортоор 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр орж ирсэн суудлын автомашиныг***** нь өөрийн нэр шилжүүлэн авах, улмаар өнөөдрөөс хойш уг автомашины зээлийг бүрэн хариуцах,

****нь өөрийн өмчлөлд байгаа **** улсын дугаар KMHEU41MBBA811834 арлын дугаар, Hyundai маркийн, Sonata загварын, Өмнөд Солонгос улсад 2011 онд үйлдвэрлэсэн, Монгол улсад импортоор 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр орж ирсэн суудлын автомашин, түүний өмчлөх эрхийг **** овогтой ****/РД: *****/-д шилжүүлнэ гэх зохигч эвлэрлийг баталсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ