| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/01210/И |
| Дугаар | 307/ШШ2025/01022 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 307/ШШ2025/01022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:307/2025/01210/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* баг, ******** байр, ********тоотод оршин суух ******* овогт ******* ******* /утас: ********/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 1987 оны 7-р сарын 05-ны өдөр Багшийн их сургууль төгсөж Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 3-р дунд сургуульд шугам зургийн багшаар орж ажиллаж байгаад, 1996 оны 11-р сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Мөн 2008 оны 8-р сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газарт зохион байгуулагчаар орж, 2009 оны 08-р сарын 04-ний өдөр хүртэл ажилласан. Энэ ажиллаж байсан байдлуудыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын тодорхойлолт, ********* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, цалингийн тооцооны хүснэгтүүд, фото зураг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газрын даргын тушаал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
3. Шүүхийн журмаар *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Г.******* нь Дархан хотын 3 дугаар дунд сургуульд Шугам зургийн багш, хичээлийн эрхлэгчээр 1987-1996 оны 11-р сарын 01-ний өдөр хүртэл, Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газарт 2008 оны 09-р сарын 01-ний өдрөөс 2009 оны 08-р сарын 21-ний өдөр хүртэл зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заажээ.
4. Хүсэлт гаргагч Г.******* нь ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаа үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан ********* дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1996 оны 09, 10, 11 саруудын цалингийн тооцооны хүснэгт, фото зураг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 1995, 1996, 2008, 2009 онуудад Г.******* нэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2009 оны 08 сарын 21-ний өдрийн 57 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, гэрч *******, ******* нарын өгсөн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.
6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч ******* Дархан хотын 3 дугаар дунд сургуульд шугам зургийн багшаар 1987 оны 07-р сарын 05-ны өдрөөс 1992 оны 9-р сарын 01-ний өдөр хүртэл, тус сургуульд хичээлийн эрхлэгчээр 1992 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1996 оны 11-р сарын 01-ний өдөр хүртэл, Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газарт зохион байгуулагчаар 2008 оны 9-р сарын 01-ний өдрөөс 2009 оны 8-р сарын 21-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, ******* гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* Гантулгыг Дархан хотын 3 дугаар дунд сургуульд шугам зургийн багшаар 1987 оны 07-р сарын 05-ны өдрөөс 1992 оны 9-р сарын 01-ний өдөр хүртэл, тус сургуульд хичээлийн эрхлэгчээр 1992 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1996 оны 11-р сарын 01-ний өдөр хүртэл, Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газарт зохион байгуулагчаар 2008 оны 9-р сарын 01-ний өдрөөс 2009 оны 8-р сарын 21-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА