| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2018/0078/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/83 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 17.11.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí М.*******т холбогдох эрүүгийн 1804000410070 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар ñàðûí 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
бичгийн дарга Б.Одгэрэл
Улсын яллагч Б.*******цэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******
Шүүгдэгч М.******* нар оролцов.
Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, буриад, 1960 оны 4 сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн ******* суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр *******, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* *******ий 5 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар М.******* нь нийтийн эзэмшлийн харилцаа холбооны тоног төхөөрөмжийг устгаж, бусдад 1.397.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ãýìò õýðýãт õîëáîãäæýý.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч М.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 2 сарын 2-ны өдөр гэрийнхээ хашаанаас машинаа жолоодоод нүүрс ачихаар хөдөлсөн бөгөөд ы гудамжинд явж байхад хүмүүс хашгираад байхаар нь хартал миний машины ачаа нь дээшээ өргөгдчихсөн кабель утас тасалж, шонгийн хөлийг нь хугалсан байсан. Би уул нь хохирлыг төлөх гэсэн санаа байсан боловч мөнгө төгрөгний боломжгүй байсан тул төлж чадсангүй. Хохирлын мөнгийг аль болох урт хугацаанд төлүүлж өгөөч, би тэтгэвэрт байдаг, тогтмол ажил байхгүй. Би өөрийн буруугаа ойлгож байна. Урд өдөр нь машинаа янзалсан, тэвш дардаг гогцоо нь дутуу дарагдсан байсан юм билээ..” гэх мэдүүлэг
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын мэдүүлсэн: “...2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ажил дээрээ байж байхад “манай байгууллагын телефон утас болон интернет ажиллахгүй болчихлоо” гэсэн дуудлагын дагуу засварчин Эрдэнэбаатар дуудлагаар явсан. Эрдэнэбаатар нь агаарын кабель утсаа дагаж явж үз гэж хэлсний дагуу шалгаж үзэхэд “ы 16 дугаар гудамжинд байх кабель утас нь тасарч шонгийн мод нь унасан байна” гэж хэлсэн утсаар надад мэдэгдсэн. Эрдэнэбаатар ы 16 дугаар гудамжны 53 тоотод оршин суух айлын хүнээс энэ кабель утсыг ямар маркийн машинтай хүн тасалсан талаар асуухад “шар өнгийн “Хово” маркийн машины жолооч машиныхаа тэвшийг өргөж явж байгаад тасалчихсан, тэр жолооч нь өөрөө цагдаад ярьж мэдэгдэнэ гэж хэлээд явсан” талаар хэлсэн байсан. Тэгээд би ы 16 дугаар гудамжинд очиход 19-20 дугаар баганы кабель утас тасарсан, 19, 20, 21 дүгээр шонгийн цементэн хөл нь хугарсан, 4 ширхэг кабелийн муфть хагарсан байсан. Цементэн хөл болон 4 ширхэг муфтийг дахин ашиглах боломжгүй. Муфть нь хуванцар эдээр хийгдсэн байдаг. Мөн тасарсан агаарын кабель утсыг дахин холбож ашиглах боломжгүй. Буруутай жолоочоос манай байгууллага 1.837.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг
Мөрдөн байцаалтад гэрч О.Сансар-Эрдэнийн мэдүүлсэн: “...2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 16 цагийн үед гэртээ эхнэр, хүүхдийнхээ хамт байж байхад няр хийх чимээ гарахаар нь гэрээс гараад харахад бүрээстэй кабель утас тасарч газар уначихсан байсан. Тэгэхээр нь хашааны хаалгаар гараад харахад манай хашаанаас баруун тийш 100 орчим метр зайд шар өнгөтэй “Хово” маркийн машины тэвш нь хагас өргөсөн байдалтай зогсож байсан. Намайг хашааны хаалганы гадна зогсож байхад дээрхи машины жолооч машинаа ухрааж миний дэргэд ирж зогсоод машинаасаа бууж ирэлгүй машиныхаа цонхоор “ах нь машиныхаа тэвшийг буулгалгүй санамсаргүй кабель утас тасалчихлаа” гэхээр нь би жолооч ахад хандаж “та холбооны газар дуудлага өгөхгүй юм уу, та дуудлага өгөхгүй бол дараа нь эрүүгийн хариуцлага хүлээнэ шүү дээ” гэхэд тэр жолооч “ах нь мэдэж байгаа өөрөө дуудлага өгчихнө” гэж хэлээд яваад өгсөн. Түүнээс хойш 2 хоногийн дараагаар Батболд, нартай жолоочийн гэрт нь очиход нөгөө шар өнгийн “Хово” маркийн машины жолооч мөн байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55/
Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн мэдүүлсэн: “...2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 16 цагийн үед гэртээ байж байхад тас няс хийх чимээ гарахаар нь манай нөхөр түрүүлээд гэрээс гарсан. Манай хашаанаас баруун тийш 100 орчим метр зайд зогсож байсан шар өнгөтэй “Хово” маркийн том ачааны машин ухарч ирээд бид нарын дэргэд зогсохоор нь манай нөхөр жолоочид нь хандаж “та яагаад энэ кабель утас тасалчихваа” гэхэд жолооч ах “харин тиймээ, ах нь тэвшээ өргөж яваад тасалчихлаа” гэхээр нь манай нөхөр “та холбооны газар луу утсаар ярьж мэдэгдээрэй” гэхэд тэр жолооч ах “за за ах нь өөрөө хэлчихнэ” гэж хэлээд яваад өгсөн. Би жолооч ахыг танина, жолооч ах туранхай бор царайтай 55-60 орчим насны дээд уруулдаа бага зэрэг шаравтар сахалтай ах байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54/
Мөрдөн байцаалтад гэрч Ш.ийн мэдүүлсэн: “...56-29 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* гуай барьж ачаанд явдаг байсан юм. Гэтэл Замын цагдаагийн байцаагч, цагдаагийн дэслэгч 2018 оны 2 дугаар сарын 2-ны орой над руу утсаар залгаад “таны машин хаана байна вэ, 5 дугаар хороонд д шон татаад унагаачихсан байна” гэж хэлсэн. 2 хоногийн дараа ******* шон татаад унагаачихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57/
Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн мэдүүлсэн: “...2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гэртээ байж байхад юм унаж пад хийх чимээ гарахаар нь харахад монгол гэр дээр хар өнгийн кабель утас тасраад уначихсан байсан. Манай хашаанаас ертөнцийн зүгээр баруунаас шар өнгөтэй ачааны машин ухарч ирээд бид нарын дэргэд зогсоход жолоочид нь “та холбооны газар, цагдаагийн газар мэдэгдэх хэрэгтэй” гэхэд “за за ах нь мэдэж байна” гэж хэлээд яваад өгсөн. Жолооч нь туранхай шар сахалтай 60 орчим насны хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/
Мөрдөн байцаалтад гэрч Г.Батболдын мэдүүлсэн: “...Би той уулзаад Сансар-Эрдэнийн хамт “Хово” машины жолооч болох *******ын гэрт очиход ******* гэх хүн өөрөө хашааны хаалгаа нээж өгсөн. Би *******аас “та машин барьж яваад ы 16 дугаар гудамжны агаарын кабель утас тасалсан байна” гэхэд ******* “кабель утас тасалсан нь үнэн” гэхээр нь би “тухайн үедээ яагаад яваад өгсөн юм бэ, цагдаагийн байгууллагад яагаад мэдэгдээгүй юм бэ” гэхэд “ахынх нь гар утасны цэнэг дуусаад яаралтай ажилтай байсан учраас яваад өгсөн” гэж тайлбарлаж байсан. Тэгэхэд “би тухайн үед таныг холбооны газар, цагдаад мэдэгд” гэж хэлж байсан шүү дээ, хэрэв яваад өгөх юм бол эрүү үүснэ шүү дээ гэж хэлсэн биз дээ гэхэд ******* юу ч хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53/
Мөрдөн байцаалтад гэрч Т.ын мэдүүлсэн: “...2018 оны 2 дугаар сарын 2-ны орой эргүүл, дуудлагын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд цагдаагийн хэлтсийн жижүүрийн Галуут-10 станцаар ы 16 дугаар гудамжны гэрлийн кабель утсыг “Хово” маркийн машин таслаад явчихлаа гэх дуудагын дагуу 5 дугаар хорооны хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Г.Батболдын хамт дуудлагаар очиход ы 16 дугаар гудамжинд агаарын гэрлийн кабель утас тасарсан, шонгийн модноос кабель утас унжсан байдалтай байсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа буюу 2018 оны 2 дугаар сарын 5-ны орой хэсгийн байцаагч Г.Батболдын хамт дээрх тээврийн хэрэгслийг харсан жолоочтой нь уулзсан гэх гэх залууг авч жолооч *******ын хашаанд очиж хашааны хаалгыг нүдэхэд ******* гуай өөрөө гарч ирэхээр нь эс “таны 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр шар өнгийн “Хово” маркийн машинтай ы 16 дугаар гудамжинд кабель утас таслаад яваад өгсөн жолооч мөн үү” гэхэд “мөн байна, би таныг тухайн үед цагдаад болон холбооны газар мэдэгд” гэж хэлсэн шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд ******* нь “тухайн үед сандраад хэлээгүй юм аа” гэж хариулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52/
Мөрдөн байцаалтад гэрч М.Эрдэнэбаатарын мэдүүлсэн: “...2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад буюу намайг ажил дээрээ байж байхад ******* *******ий чиглэлд интернет сүлжээгүй гэсэн дуудлагын дагуу байгууллагын жолооч ы хамт ******* *******ий 3 дугаар гудамжинд байх кабелийн шит дээр очиж шалгахад гэмтэл нь ы 16 дугаар гудамжинд кабелийн утас тасарсан гудамжинд 1 ширхэг айлын хашаанд байх 2 ширхэг шонгийн модны цементэн багана /хөл/ унаж агаарын кабель тасарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10/
Кабелийн сүлжээ гадны нөлөөгөөр таслагдсан гэмтлийн акт /хх-ийн 14-15/
2018 оны 2 сарын 7-ны өдрийн 75 дугаартай Сэлэнгэ эстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн Эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...шууд зардал 1.397.000 төгрөг, шууд бус зардал 440.000 төгрөг, нийт 1.837.000 төгрөг...” гэсэн байв. /хх-ийн 23-24/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-31/
М.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй” ãýх óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /õõ-í 85/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 80/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй ба шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч М.*******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч М.******* нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 16 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр ы 16 дугаар гудамжинд Ш.ийн өмчлөлийн “Shaanxi” маркийн 56-29 УБВ улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн тэвшийг өргөсөн байдалтай жолоодож, Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ******* дүүргийн газрын өмчлөлийн интернет болон телефон утасны агаарын кабель утсыг тасалж, мөн тус гудамжны 50 тоот айлын хойд талын хашааны гадна, 53 тоот хашааны дотор, ы 11 дүгээр гудамжны 7 тоот хашааны дотор талд байрлуулсан шонгийн цементэн хөлнүүд болон 4 ширхэг кабелийн муфть зэргийг тус тус хагалж, тус газарт 1.397.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, нийтийн эзэмшлийн харилцаа холбооны тоног төхөөрөмжийг устгасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “хүмүүс хашгираад байхаар нь хартал миний машины ачаа өргөгдөж, кабель утас тасалж, шонгийн хөлийг хугалсан байсан. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын мэдүүлэг, гэрч О., Д., Ш., Д., Г.Батболд, Т., М.Эрдэнэбаатар нарын мэдүүлгүүд /хх-н 52-57, 60-61/, Сэлэнгэ эстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан. Мөн шүүгдэгч М.******* нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал шүүгдэгч нь өөрийн үйлдэлдээ хэт хайхрамжгүй хандсан, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийнхээ тэвшийг дээш өргөсөн байдалтайгаар жолоодох явцдаа нийтийн эзэмшлийн интернет болон телефон утасны агаарын кабель утас болон холбогдох тоног төхөөрөмжийг сэргээн засварлаж, зориулалтаар нь дахин ашиглах боломжгүй болгосон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлнэ гэж заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 1.397.000 төгрөгийн шууд хохирол учирсныг бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.
Иймд М.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр ç¿éëèéí 1 äýõ õýñýãò заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн харилцаа холбооны тоног төхөөрөмжийг устгасны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад 1.397.000 төгрөгийн эд хөрөнгийн шууд хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох бөгөөд байгууллагад учирсан эд хөрөнгийн хохирлыг арилгах, ажлын хөлстэй холбоотойгоор хохирогчоос гарч буй болон гарах зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болно. Сэлэнгэ эстимэйст ХХК-ний Хөрөнгийн үнэлгээгээр Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ******* дүүргийн газарт 1.397.000 төгрөгийн шууд хохирол, 440.000 төгрөгийн хор уршиг учирсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс нийт 1.837.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч М.******* нь шүүх хуралдаанд “би тэтгэвэрт байдаг, тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэггүй учир хохирол төлбөрөө төлж чадсангүй, хохирлыг богино хугацаанд төлж барагдуулах боломжгүй” гэж мэдүүлсэн байх тул түүний энэ хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулах нь зохимжгүй гэж үзсэн болно. Мөн хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч М.******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг баримтлан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчид ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА