Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/788

 

 

 

 

 

 

 

    2024           07           04                                           2024/ДШМ/788        

 

 

Б.Д , Х.М холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор М.Батзаяа,

           хохирогч ш-ын хууль ёсны төлөөлөгч Д.Б,

           шүүгдэгч Б.Д  /цахимаар/, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ,

           шүүгдэгч Х.М /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

           иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б ,

           нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/469 дүгээр шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Д ийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Х.М нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Д , Х.М нарт холбогдох эрүүгийн 1906 02325 0545 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                   Шүүгдэгч Б.Д , Х.М нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас 20** оны ** дугаар сарын **-ний өдөр 1220 ширхэг сапуд төмөр, 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 769 ширхэг хэв хашмал /пум/-ыг, 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 136 ширхэг тулаас төмрийг, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр 483 ширхэг тулаас төмрийг, 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр 115 ширхэг хэв хашмалыг, 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 810 тулаас төмрийг, 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 600 ширхэг хэв хашмалыг, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр 1183 ширхэг хэв хашмалыг, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр 200 ширхэг тулаас төмрийг тус тус хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн *** **** /*****  *****/-аас түрээслэхээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч бусдад худалдаж, нийт 179.045.000 төгрөгийн хохирол учруулсан,

                   мөн үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” ХХК-ийн захиалгат “үйлчилгээ кино театр”-ын барилгаас 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 5940 ширхэг барилгын тулаас төмрийг хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн *** **** /********/-аас түрээсэлнэ гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 178.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

           мөн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 20** оны ** дугаар сард Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны хорооны нутаг дэвсгэрт барилга барьж байсан Я.Н 300 ширхэг барилгын хэв хашмалыг төлбөрийг дараа хийх тооцоогоор тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 12.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокуророос: Б.Д , Х.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Д , Х.М нарыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Д , Х.М нарт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ийн цагдан хоригдсон 248 хоногийг, шүүгдэгч Х.М цагдан хоригдсон 371 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, шүүгдэгч Б.Д , Х.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Д ийн эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай EXZ10007**** арлын дугаартай цагаан өнгийн Тоёота Раум загварын тээврийн хэрэгслийг, мөн шүүгдэгч Б.Д ийн өмчлөлийн 12.877.148 төгрөгийн үнэлгээ бүхий Г-2201026028 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Мандал овооны **** тоот хашааны газрыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, автомашиныг хураан авч, гэр бүлийн хэрэгцээний газраас тухайн шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт ирүүлсэн Хаан банкны дансны хуулга бүхий сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацааг дуустал хавтаст хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д оос 206.163.333 төгрөг, шүүгдэгч Х.М 105.581.667 төгрөг гаргуулан хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн ********* /*********/-д нийт 316.745.000 төгрөг, шүүгдэгч Б.Д оос 2.083.300 төгрөг, Х.М 4.166.667 төгрөг гаргуулан хохирогч Я.Н нийт 6.250.000 төгрөг, шүүгдэгч Б.Д оос 13.500.000 төгрөг, Х.М 6.750.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч, ************” ХХК-д нийт 20.250.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Д ийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарт ял оногдуулж байгаа нь хууль зүйн хувьд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ДШМ/964 дугаар магадлал гарсан ч тухайн захирамж, магадлалд заагдсан ажлуудыг бүрэн хийгдээгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Улсын яллагчийн зүгээс гэм буруутай холбоотой хамтатган хохирол, хор уршгийг тооцож ялын дүгнэлтээ гаргах байтал шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас хор уршиг, хохирлыг тэнцүү хуваах санал гаргасан боловч хууль зүйн үндэслэлээ тайлбарлахгүй байгаа нь таамгаар бусдыг яллаж буй мэт харагдаж байна. Мөн яллах дүгнэлтэд 20** оны ** дугаар сарын **-ний хэргийн оролцогчдод хамааралгүй үйл баримтыг тусгасан байгаа нь хууль эрх тэгш үйлчлэх зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийг тал бүрээс нь хянаж эргэлзээгүй тогтоох хуулийн заалтыг огт хэрэглэхгүй байгаа нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар тогтоолын зөрүүтэй байдал нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж болохоор байна. Мөн /1хх 48-49/-т нягтлан Д.М гэж хүн 20** оны ** дугаар сарын **-нд******” ХХК-тай гэрээ байгуулсан байхад тухайн гэрээтэй холбоотой Д.М шалгаж тогтоохгүйгээр бусдын хийсэн гэмт хэргийн сэдэл бүхий үйлдлийг шууд Б.Д , Х.М нарыг хийсэн гэж үзэн ял шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн хувьд шийтгэх тогтоол үндэслэлгүй, эргэлзээгүй байх, тэгш эрхийн зарчим алдагдсан гэж үзэж байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шаардлагатай үйл баримтыг эргэлзээгүй тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй. Мөн Д.М гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт байсаар байхад Б.Д , Х.М нар тухайн 1220 ширхэг сапуд төмрийн үнийг төлөхөөр шүүх тогтоосон нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

               Б.Д  гэм буруугийн талаар маргаагүй, зөвхөн төлөх хохирлыг зөв тогтоолгох гэж хүсэлт гаргасан нь үйл баримт болон шүүх хуралдааны үед авагдсан баримт, мэдүүлгүүдээр тогтоогдоно. Гэтэл шүүх түүнийг гэм буруугийн талаар маргасан гэж дүгнэж буй нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Б.Д  хохирогчийн төлөөлөгч Б харилцан тохиролцож хохирлыг барагдуулсан боловч шүүх түүнийг үнэлэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Х.М нь өнөөдрийг хүртэл нэг ч удаа гэм буруугаа хүлээгээгүй, хохирол төлөөгүй байхад шүүгдэгч нарт ижил ял оногдуулж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг хэрэглэхдээ буруу хэрэглэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шүүхийн шийдвэр гарсан байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

         Шүүгдэгч Х.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хэлмэрч хийсэн болохоос биш энэ хэрэгт ямар ч үйлдэл оролцоо байхгүй. Энэ бүхэн хэрэгт тодорхой байгаа.  Д Ш хоёрын хооронд хохирлоо хэрхэн барагдуулах тухай бичиг, худалдан авсан хүмүүс Д таньж мөнгөө Д данс руу хийснээ хүлээн зөвшөөрч мөн зар тавьсан хүн ч гэсэн Д гэдгийг хүлээн зөвшөөрч байхад намайг гэм буруутай гэж үзэж байгаад гомдолтой байна. Намайг гэм буруутай гэх нэг ч нотлох баримт байхгүй байхад зөвхөн Д таньдаг хамаатан садны үгээр намайг буруутгаж байгаад туйлын их гомдолтой байна. Эхнэр нь ч авсан мөнгөө хэрхэн зарцуулснаа хүлээн зөвшөөрсөн ба мэдүүлэг нь хэрэгт байгаа. Намайг Өвөр Монгол хүн гэдгийг мэдсэнээс хойш удаа дараа мэдүүлгээ өөрчилж гүтгэж байна. Мөн байцаагч, прокурор 2 хэргийг мөрдөн шалгаагүй шууд шүүхэд шилжүүлсэн. Үүний улмаас миний эрх зүйн байдал дордож, ар гэр, гэр бүлийн байдал маш хүнд хэцүү байдалд орсон. Манай эхнэрийг амьд сэрүүн байхад нэг ч мэдүүлэг аваагүй хэр нь эхнэрийн дансанд орсон мөнгийг намайг авсан гэж гүтгэж, нотлох баримтаар бус төрөл садангийнх нь үгээр буруутгаж байна. Би ганц охинтой аав, ээж нь байхгүй байдал нь маш хүнд байгаа тул хэргийг маань үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Мөн харуулын дэвтрийг удаа дараа шалгах хүсэлт өгсөн ч нэг ч удаа шалгаж өгөөгүй, гэм буруугүйг нотлох баримтыг авч хэлэлцэхгүй байгаад туйлын гомдолтой байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Д  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч талд тодорхой хэмжээний хохирол төлсөн. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

           Шүүгдэгч Х.М өмгөөлөгч Ц.Мандал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр 3 дахь удаагаа хянан хэлэлцэгдэж байна. Х.М нь анх Монгол Улсад 16 настайдаа ирж байсан. Миний үйлчлүүлэгч Х.М энэ гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Түүний эхнэр нь амиа хорлож нас барсан. Одоо түүний 16 настай охин нь хамаатан, садан дээр нь байгаа. Энэ хэрэгт холбоотой мөнгө нь шүүгдэгч Д.Д дансаар орсон болох нь тогтоогддог. Хохирогч Ш “Энэ мөнгийг шүүгдэгч Х.М аваагүй” гэж мэдүүлж байсан. Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан. Энэ гэмт хэрэгт Х.М үйлдэл, оролцоо огт байхгүй. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. ...” гэв.

           Хохирогч ****** ***** /****** **********/-ны хууль ёсны төлөөлөгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч Ш-ын эхнэрийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Бидний зүгээс хохирлын хэмжээг багасгаж, шүүгдэгч нартай тохиролцох гэж удаа дараа санал гаргасан боловч шүүгдэгч нар нь шүүхийн тогтоосон хугацаанд хохирлыг төлж барагдуулаагүй. Иймд шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирлоо барагдуулаагүй тул маш гомдолтой байна. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компанийн хувьд 20** он ** дугаар сарын ** -ний өдрөөс 20** оны ** дугаар сарын ** хооронд шүүгдэгч Б.Д ийн эзэмшлийн дансанд 46,0050,000 төгрөгийг 3076 ширхэг сапуд авахаар шилжүүлсэн. Манай компанийн хохирлыг барагдуулаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Батзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.М, Б.Д  нар нь барилгын хэв хашмал, тулаас төмрийг зах зээлийн үнээс 2-3 дахин бага үнээр бусдад худалдан борлуулж олсон орлогын их хувийг шүүгдэгч Б.Д , үлдэх хэсгийн шүүгдэгч Х.М тус тус авсан болох нь тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгч Х.М нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй. Шүүгдэгч Б.Д ийн тогтвортой өгсөн мэдүүлэг, банкны дансны хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргээс олсон орлогыг тооцох зэрэг холбогдох нотлох баримтуудаар тогтоогдог. Шүүгдэгч Б.Д  нь “********” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1220 ширхэг сапуд төмөр, 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 769 ширхэг хэв хашмал /пум/-ыг, 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 136 ширхэг тулаас төмрийг, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр 483 ширхэг тулаас төмрийг, 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр 115 ширхэг хэв хашмалыг, 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 810 тулаас төмрийг, 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 600 ширхэг хэв хашмалыг, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр 1183 ширхэг хэв хашмалыг, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр 200 ширхэг тулаас төмрийг авсан мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 90-96 дугаар талд авагдсан. Шүүгдэгч Б.Д  үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгч Б.Д, Х.М нар энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдог. Шүүгдэгч Х.М *******” ХХК-ийн хэлмэрч байсан гэдэг боловч “*******” ХХК нь өөр хэлмэрчтэй байсан болох нь тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч  Х.М болон шүүгдэгч Б.Д ийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.Д , Х.М нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас 20** оны ** дугаар сарын **-ний өдөр 1220 ширхэг сапуд төмөр, 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 769 ширхэг хэв хашмал /пум/-ыг, 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 136 ширхэг тулаас төмрийг, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр 483 ширхэг тулаас төмрийг, 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр 115 ширхэг хэв хашмалыг, 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 810 тулаас төмрийг, 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 600 ширхэг хэв хашмалыг, 20** оны **дугаар сарын **-ны өдөр 1183 ширхэг хэв хашмалыг, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр 200 ширхэг тулаас төмрийг тус тус хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ш /************/-аас түрээслэхээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч бусдад худалдаж, нийт 179.045.000 төгрөгийн хохирол учруулсан,

   мөн үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” ХХК-ийн захиалгат “үйлчилгээ кино театр”-ын барилгаас 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 5940 ширхэг барилгын тулаас төмрийг хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ш /***********/-аас түрээсэлнэ гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 178.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 20** оны ** дугаар сард Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны хорооны нутаг дэвсгэрт барилга барьж байсан Я.Н 300 ширхэг барилгын хэв хашмалыг төлбөрийг дараа хийхээр тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 12.500.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 17, 195/, Х.Х фейсбүүк цахим орчинд зарлал тавьсан талаарх баримт /1хх 25/, “******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 36/, 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн 0015 дугаартай түрээсийн гэрээ /1хх 48-49/, “*******“ ХХК-нд гаргасан Б.Д ийн хүсэлт /1хх 51-52/, шүүгдэгч Б.Д ийн эзэмшлийн Хаан банкны дансны шилжүүлгийн баримт /1хх59/, “********” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх65-66, 236-238/, эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх70-77/, Б.Д ийн ХААН банкны ************, ************ тоот данснуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /1хх103-106, 5хх43-44, 46, 241-244/, Б.Д ийн эзэмшлийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /1хх114-123, 150-159, 2хх153-157, 5хх231-240/, “******” ХХК-ийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 58 дугаартай албан хүсэлтүүд /1хх164, 2хх27-28/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1хх179, 2хх186-187/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1хх238/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх172-173/, иргэн Я.Н бичгээр гаргасан өргөдөл /2хх194/, хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх23-24, 30-31/, Б.Д ийн эзэмшлийн **** УБӨ улсын дугаартай ЕХ21000734** арлын дугаартай цагаан өнгийн Тоёота Раум маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /3хх101-103/, хохирогч Ш эзэмшлийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /3хх148-151/, хохирлын тооцоо /3хх179-183/, хавтас хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /3хх187/, орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл /хх.4.73-81/, С.Э ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 84-88/, гэмт хэргийн улмаас олсон орлогын шилжилт хөдөлгөөний тооцоо /4хх 247/, ХААН банкны 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 29/9124 дугаартай Б.Д ийн дансны хуулга хавсралтаар ирүүлсэн тухай албан бичиг /5хх48- 49/, “******” ХХК- 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 21-01,21-02 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх 23-24, 30-31/,

гэрч Х.Х "...“*******” ХХК-д барилгын инженерээр ажилд орж байсан. Тэгэхэд Д гэх хүн би захирал нь байгаа юм чамайг ажилд авлаа гэж хэлсэн... М гэх хүнийг харж байсан, уулзаж ярьж байсан удаа байхгүй. Х.М нь Б.Д той байнга хамт явдаг байсан... тэгээд над руу ажлаас гарснаас хойш 2-3 сарын дараа Д утсаар яриад барилгын тулаас төмөр, хэв хашмал бусад худалдах талаар зар тавиулсан. Уг зар дээр эхэндээ би өөрийнхөө барьж байсан ******** гэсэн дугаарыг тавьж утсаар ярьсан хүнд Д дугаарыг өгдөг байсан...” /1хх22-23/,

"... Дараа нь буюу 20** оны ** дүгээр сард Д ах залгаад “чи өөрийнхөө Фэсбүүк хаягаар зар тавиад өгөөч, ахад нь хаяг байхгүй” гэсэн... М гэх хүнийг зүс мэдэхээс өөр зүйл мэдэхгүй, бараг танихгүй...” /1хх233/,

гэрч М.О: “...20** оны ** дугаар сард манай нөхөр Д надад хүнээс тулаас төмөр аваад өрөө өгчихсөн гэж хэлсэн. Д гэртээ буйдан авч, нам даралтын зуух тавьсан...” /1хх55/,

гэрч Д.Э: “...Хаан банкны нэг харилцах данстай. 20** оны ** дугаар сарын **-ны үеэр хугацаа нь дуусчихсан ашиглаж болохгүй байсан, сунгуулаагүй байгаа. Харин манай аав мобайл банк ашигладаг эсэхийг мэдэхгүй байна, мөнгө хэрэгтэй байна гээд аавд хэлэх үед над руу шилжүүлдэг юм. Яаж шилжүүлдгийг нь сайн мэдэхгүй байна. Манай аав над руу мөнгө шилжүүлсэн нь үнэн. Тэр мөнгийг би өөрийнхөө хэрэгцээнд хувьдаа зарцуулсан....” /1хх56/,

гэрч Б.Б: “...Зайсангийн танктай хөшөөний зүүн талд баригдаж байсан барилгын хашаанаас 500 ширхэг сапуд төмрийг очиж авсан. Ингэхэд Д өөрөө барилгын хашаандаа оччихсон байсан. Тухайн үед барилгын ажил нь зогссон байсан, харин харуул нь гээд эмэгтэй хүн байсан... тэр өдрөө Зайсангаас сапуд төмрөө ачаад дараа нь Амгалангийн замын урд талд байсан барилгын хашаанаас үлдсэн сапуд 810 ширхэг төмрийг ачсан. Тэгэхэд барилга дотроос сапуд төмөр ачих хүмүүс гаргаж өгсөн. Энэ үед барилгад ажиллаж байсан хүмүүс нь Д таниад илтгэл, рапорт өгөөд байхаар нь итгэсэн юм. Д мөнгийг өгөхдөө өөрийнх нь Хаан банкны данс руу 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 20,960,000 төгрөг шилжүүлсэн...” /1хх57-58/,

гэрч Д.Ц: “...манай компанид гэрээгээр ажиллаж байсан М /Утас:********/, Д /утас:******** / ийм дугаараар 20** оны ** дүгээр сарын **-ны өдрөөс 20** оны ** дугаар сарын **-ны өдөр хүртэлх хугацаанд барилгын тулаас төмөр /сапуд/ 5940 ширхгийг түрээслэх нэрээр авч, өнөөдрийг хүртэл өгөлгүй, утсаа авахгүй залилан мэхэлсээр байна...” /1хх222/,

гэрч Б.Ө: “...******** гэх дугаар луу холбогдож ... өөрийгөө Д гэх 45-50 орчим насны эрэгтэй хүнтэй уулзаж ...1 ширхгийг 15,000 төгрөгөөр авахаар тохиролцож ...нийт 3070 ширхэг сапуд төмөр уг хашаанаас ачуулж авсан. Төлбөр 46,050,000 төгрөгийг Б овогтой Д гэх хүний Хаан банкны тоот данс руу манай компанийн захирал Б.У ********** тоот данснаас шилжүүлэг хийж авсан...” /1хх231/,

гэрч Ц.Б: “...Д, М нар бидэнд хөрөнгө оруулалт орж ирэхээр орон сууц худалдаж авч өгнө гээд дагуулж Олимп хотхон орчмоор үзэж харж байсан удаатай. Одоо М гэр бүлийнхнийг мэдэхгүй, хаана амьдардаг талаар ч мэдэхгүй. Надад хэлэхдээ 2 ихэр хүүхэдтэй гэж байснаа сүүлдээ 2 ихэр хүүхэд нь нас барсан, тэгээд аав нь нас барчихлаа гэх мэтээр янз бүрийн шалтаг хэлээд ажил гэхээр байж бай та нар өөр ажил төрөлд битгий ороорой гээд л ярьдаг байсан ба нэг удаа мөнгө нь ороод ирсэн, тэгтэл Авлигатай тэмцэх газар шалгана гэсэн гэх мэтээр янз бүрийн зүйл ярьсаар өнөөдрийг хүрсэн...” /2хх143-144/,

гэрч Г.Б: “...Би 20** онд хувиараа бизнес хийж байсан. Манай “****” ХХК нь барилгын материал, экспорт, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас энэ чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлж байсан. Би хавтас хэрэгт байгаа 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн **** дугаартай “Түрээсийн гэрээ”-г харлаа. Гэрээнд миний гарын үсэг байна, би уг гэрээг байгуулж байсан байна. Гэхдээ би одоо тэр үеийн үйл явдлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан “*******” ХХК-аас сапуд буюу барилгын шатыг түрээсэлж авч байсан байна. Манай компани барилгын ажил хийдэггүй учраас би өөр барилгын компанид л сапуд, барилгын шат олж өгч л байсан юм шиг байна, яг сайн санахгүй байна. Энэ түрээсийн гэрээтэй холбоотой ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Энэ гэрээний эх хувь одоо хаана байгааг мэдэхгүй. Би бодоод олдоггүй, сайн мэдэхгүй байна. Олон жилийн хугацаа өнгөрсөн учраас мартаад байна...” /5хх214-215/,

гэрч Б.Х: “...Д ах Ханын материалаас миний машинд суугаад хороололд ирээд замын урд талд АТМ-с 10.000.000 төгрөг авсан. Д ах машинд суугаад АТМ-ээс 10 саяар бөөн мөнгө гарахгүй байна, 5 саяар 2 удаа авчихлаа гэж хэлж байсан. Тэгээд хорооллын ** дүгээр сургуулийн урд талын замын зогсоол дээр очиж зогсоод хүнтэй утсаар ярьсан. Удалгүй М ирээд миний машинд суусан. Д ах М машинд суусных нь дараа АТМ-с авсан 10.000.000 төгрөгөө өгсөн. М 10.0 сая төгрөг авсны дараа машинд юм ярьж байгаад надад бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Мөн таксины мөнгө гээд 20.000 төгрөг өөрөөсөө өгсөн. Тэгээд М мөнгөө аваад машинаас буухаар нь Д ах бид 2 явсан. ...” /5хх217-218/,

иргэний нэхэмжлэгч Э.М “...Д Ө уулзаад сапуд төмөр авахаар болсон. Д авахдаа 1 ширхэг сапуд төмрийг 15,000 төгрөгөөр тооцож, нийт 3070 ширхэг сапуд худалдаж авсан. Сапуд төмрийг авсны дараа тэр дор нь Д өөрийнх нь Хаан банкны данс руу манай компанийн захирал Б.У Хаан банкны данснаас шилжүүлсэн. Дансны хуулгыг харахад 20** оны ** дүгээр сарын **-ноос **-ний хооронд нийт 46,050,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. ...Үлдэгдэл сапуд төмрийг ч гэсэн хохирогч байгууллагад өгнө гээд байгаа болохоор хохирлоо Д нэхэмжилж байна...” /1хх33-34/,

хохирогч Я.Н: “...М Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлчихсэн байсан юм. Тэгэхээр нь би М тохиролцоод 300 ширхэг хэв хашмалыг 12,500,000 төгрөгөөр худалдахаар болсон. Миний хэв хашмалыг Налайх дүүргийн ** дугаар хороо Городокт байдаг хашаанаас 300 ширхэг хэв хашмалыг М хамтарч ажиллаж байсан Д ирж ачаад явсан. Түүнээс хойш М “таны мөнгийг өгнө” гэж хэлсээр байгаад түүнээс хойш огт холбоо барихгүй байгаа юм...” /2хх197-198, 199-200/,

хохирогч Ш "...би Монгол улсад 1998 онд “******” ХХК-ийг үүсгэн байгуулж, одоо хүртэл ажиллаж байгаа ба манай компани нь барилга угсралтын үйл ажиллагаа хийж гүйцэтгэдэг. Б.Д  гэх хүн бол 20** оны ** дугаар сард хамтран ажиллаж байсан хүн байгаа юм. Б.Д  нь М гэх хүний туслахаар нь ажиллаж байгаа хүн юм... 20** оны ** дугаар сарын **-ний өдөр М нь хятад хэлтэй учир хамтран ажиллая 1200 ширхэг сапуд төмөр түрээслээч гэж хэлсэн. Тухайн үед Д бас байсан. Тэгээд түрээслэх гэрээг М гэгчтэй хамгийн эхэнд 20** оны ** дугаар сарын **-ний өдөр гэрээг хийсэн. Гэрээнд 1220 ширхэг 6 метрийн урттай тулаас төмрийг ширхэг тус бүрийг өдрийн 200 төгрөгөөр бодож 30 хоног түрээслэхээр 7,320,000 төгрөгийг дансаар надад өгсөн. ...Д дээрхийг ачааны автомашинаар ачиж авч явсан. Дараа нь 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 769 ширхэг хэв хашмал /пум/-ыг өдрийн 200 төгрөгөөр бодож 4,614,000 төгрөгийг өгөөд 769 ширхэг хэв хашмалыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс ачиж авсан. 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 136 ширхэг тулаас төмрийг ачиж явсан, түрээсийн мөнгийг өгөөгүй, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр 483 ширхэг тулаас төмрийг дээрх хаягаас ачиж явсан, түрээсийн мөнгө өгөөгүй, 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр 115 ширхэг хэв хашмалыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс авч явсан ба түрээсийн 517,000 төгрөгийг өгсөн, 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 810 тулаас төмрийг дээрх хаягаас авч явсан, түрээсийн төлбөрийг өгөөгүй, 20** оны дүгээр сарын **-ны өдөр 600 ширхэг хэв хашмалыг өдрийн 130 төгрөгөөр бодож түрээслэн 2,340,000 төгрөгийг өгсөн. 20** оны ** дугаар сарын **-ны өдөр 1183 ширхэг хэв хашмалыг мөн ачиж явсан, түрээсийн мөнгийг өгөөгүй, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр 200 ширхэг тулаас төмрийг ачиж явсан, түрээсийн мөнгийг өгөөгүй. Ингээд нийт ** удаагийн үйлдлээр хэв хашмал 2803 ширхэг, тулаас төмөр 2713 ширхгийг М, Д нарт өгсөн. Нийт түрээсийн төлбөр эхний 1 сард 12,685,500 төгрөгийг авснаас өөр ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг аваагүй. Хамгийн сүүлд 200 ширхэг тулаас төмрийг авч явснаас хойш утас нь холбогдохоо байсан ба манайхаас түрээсээр авсан эд зүйлээ бусдад худалдан борлуулсан талаар манай агуулахаас ачсан автомашинуудын дугааруудыг шүүн очиж уулзахад худалдчихсан байсан. ...” /1хх 20-21/,

"... 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн тойруу гудамжинд баригдаж байгаа “*******” ХХК-ийн үйлчилгээ кино театрын барилгын хашаанаас манай компанид гэрээгээр ажиллаж байсан М, Д нар нь 20** оны ** дүгээр сарын **-ны өдрөөс 20** оны ** дугаар сарын **-ыг хүртэл хугацаанд барилгын тулаас төмөр 5940 ширхгийг түрээслэх нэрээр гарган авч өнөөдрийг хүртэл өгөөгүй утсаа авахгүй залилан мэхэлсээр байна. ...” /1хх 216- 217/,

“... Д нь Зайсангийн барилгын талбай дээрээс 6940 ширхэг сапуд төмөр авсан, үүнээс 1000 ширхгийг нь пун хавтангийн зөрүүнд өгсөн, үлдэгдэл 5940 ширхэг сапуд төмрийг Д хувьдаа зарж залилсан... М нь Д манай гүйцэтгэх захирал гэж танилцуулж байсан. Гэрээ хийхэд Д гарын үсэг зурсан...” /1хх219-220/,

“...Манай “******” ХХК нь “********” ХХК-тай хамтран ажиллаж туслан гүйцэтгэгчээр барилгын ажил хийж гүйцэтгэдэг юм. Энэ утгаараа энэ компанийн барилгын талбайд манай компанийн эзэмшлийн сапуд төмөр байсан юм. Барилгын ажил хийж гүйцэтгээд авааччихсан байсан. ...” /3хх 48-50/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д , Х.М нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Д ийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ “...Д.М гэж хүн 20** оны ** дугаар сарын **-нд “******” ХХК-тай гэрээ байгуулсан, тухайн гэрээтэй холбоотой Д.М шалгаж тогтоохгүйгээр бусдын хийсэн гэмт үйлдлийг шууд Б.Д , Х.М нар хийсэн гэж үзэн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. ...” гэх гомдлын тухайд:

Хавтас хэрэгт Д.М “...20** оны ** дугаар сард Улаанбаатар хотод Х.М ажил эхэлж байна гэж дуудаад байхаар нь очиход хүмүүс Хятад Улсын иргэний сапуд төмөр, хэв хашмалыг зарчихсан байсан. Энэ талаар би Х.М, Б.Д  2-оос сонссон. Яг хэнд ямар өртгөөр, яаж зарсан талаар би хараагүй, байгаагүй болохоор огт мэдэхгүй байна. Мөн Хятад иргэнээс юу гэж хэлж сапуд төмөр, хэв хашмал авдаг байсныг нь би сайн мэдэхгүй...” /3 хх 43-45 / гэж, "...Би “******" ХХК-д ажиллаж байгаагүй. Харин “*******” ХХК-ийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа туслан гүйцэтгэгч компанид 20** онд * сарын хугацаатай нягтлан бодогчоор ажиллаж байсан. Б.Д бид 2 өмнө “*******” ХХК-д хамт ажиллаж байсан юм. 20** оны хавар Д надтай “******” ХХК-ийн барилгын ажил авсан. Намайг ажилгүй байгаа юм чинь нягтлан бодогчоор ажиллах уу гэж асуухаар нь зөвшөөрч Д захирал М гэдэг хүнтэй уулзаж, нягтлан бодогчоор ажиллахаар тохирсон. Тухайн үед М “***** ******” ХХК нь “******” ХХК-аас барилгын ажил авсан гээд туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон байсан юм. Би туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон М “***** ******” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ “**** *****” ХХК-ийн бариулж байгаа барилгын ажилд шаардлагатай сапуд, барилгын материалыг хааяа бусад газраас авдаг байсан. Би эрүүгийн хэргийн 1 дүгээр хавтасны 48, 49 дүгээр хуудсан байгаа 0015 дугаартай “Түрээсийн гэрээ”-г харлаа. Энэ гэрээний талаар надад одоо мэдэх зүйл байхгүй, би санахгүй байна. Бодвол “******* *******” ХХК нь “******” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөрийн компанидаа туслан гүйцэтгэгчээр өөр компани оруулж байсан. “******* *****” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр оруулж ажиллуулсан компанид талбай дээр буулгасан “*******” ХХК-ийн сапудыг түрээсэлж байсан түрээсийн гэрээ юм шиг байна. Тухайн үед ямар учраас гэрээ хийж байсныг одоо санахгүй байна. Уг гэрээнд бичигдсэн бичгийн хэв бол миний бичиг мөн байна. 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн 0015 дугаартай “Түрээсийн гэрээ”-ний эх хувь одоо хаана байгааг мэдэхгүй...” /5хх 211-212/ гэж тус тус мэдүүлсэн зэргээс дүгнэхэд Д.М энэ гэмт хэрэгт оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч  Б.Д , Х.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тухайн зүйл ангид зааснаар тус бүрд нь 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүй” гэх өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Х.М гаргасан “...тус гэрээг хийхэд оролцоогүй ба орчуулга хийсэн, орчуулга хийсэнтэй холбоотой цалин хөлсийг авсан. ...” гэх давж заалдах гомдлын тухайд:

Дээрх хэрэгт авагдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтуудаар тус гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон болох нь тогтоогдож байх тул Х.М давж заалдах гомдол болон шүүгдэгч Б.Д ийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүгдэгч болон хохирогч нарын дансны хуулга, бусад баримтуудыг үндэслэн хохирлын тооцоог гаргаж, үүнээс төлөгдсөн хэсгийг хасаж, төлөгдөөгүй үлдэх хэсгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн зохицуулалттай нийцэж байна.

 Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “Б.Д ийн өмчлөлийн Г-2201026028 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Мандал овооны **** тоот хашааны газрыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, автомашиныг хураан авч, гэр бүлийн хэрэгцээний газраас тухайн шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх”-ээр заасныг зөвтгөж “гэр бүлийн хэрэгцээний газраас шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулж” гэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.М болон шүүгдэгч Б.Д ийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэр бүлийн хэрэгцээний газраас тухайн шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгийг гаргуулан хохиролд тооцуулах боломжгүй тул зохих өөрчлөлтийг оруулав.

Шүүгдэгч Б.Д , Х.М нар нь шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд тус бүр 69 /жаран ёс/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/469 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 6 дахь заалтын “...гэр бүлийн хэрэгцээний газраас тухайн шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулж...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.М, шүүгдэгч Б.Д ийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М, Б.Д  20** оны ** дүгээр сарын **-ны өдрөөс 20** оны ** дугаар сарын **-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ёс/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                  ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ