| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/01115/И |
| Дугаар | 307/ШШ2025/01024 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 307/ШШ2025/01024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/01115/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* баг, ********* байр, *********тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /утас: **********/-гийн нэхэмжлэлтэй,
******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Э.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Э.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.******* миний бие ******* Улаанбаатар хотод ажиллаж байх үедээ буюу 2023 оны 06 сард анх танилцаж дотносон үерхэж эхэлсэн бөгөөд 2023 оны 07 сард өөрийгөө бие давхар болсон болохыг мэдсэн.
Тухайн үед би гэртээ буюу Дархан-Уул аймагт ирсэн байсан бөгөөд бие давхар болсон тухайгаа ******* хэлэхэд үр хөндүүлэхийг шаардсан учир бид муудалцаж цаашид харилцахаа больсон. Ийнхүү 2024 оны 04 сарын 03-ны өдөр хүү Н.Ананд минь төрсөн.
Жирэмсэн байх үедээ ******* харилцаагаа сэргээх гэж олон удаа оролдож үзсэн боловч нь эхнэр хүүхэдтэй тухайгаа надад хэлээд дахиж холбоо барихгүй байхыг шаардсан.
Харин хүүхэдтэй болсныхоо дараа түүнтэй уулзах гэж Улаанбаатар хотод түүний ажиллаж байсан газарт очиж уулзахад түүнийг ажлаасаа гарсан, одоо хаана юу хийдгийг нь болон гэрийнх нь хаягийг мэдэхгүй гэж ажлын газрынх нь хүмүүс хэлсэн. Гар утас руу залгахаар нэг бол холбогдохгүй нэг бол огт авдаггүй.
Иймд миний бие хүү эцэг аас хуульд заасны дагуу тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байх боловч оршин суугаа газрыг нь болон холбоо барих утасны дугаар, ургийн овог, регистрийн дугаар зэргийг нь мэдэхгүй байх тул овогтой эрэн сурвалжлуулж, оршин сууж буй хаягийг тогтоож өгнө үү.
Жич: нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******** хотхонд барилгын краны оператораар ажилладаг байсан бөгөөд ******** дугаарын утастай болно. Данс ********* гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Э.*******гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Э.******* нь ******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ ...миний бие хүү эцэг аас хуульд заасны дагуу тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байх боловч оршин суугаа газрыг нь болон холбоо барих утасны дугаар, ургийн овог, регистрийн дугаар зэргийг нь мэдэхгүй байх тул овогтой эрэн сурвалжлуулж, оршин сууж буй хаягийг тогтоолгохоор гэж тайлбарлаж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь Э.*******д үүссэн бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээс үзэхэд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.
Иймд ******** регистрийн дугаартай ийн эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа хийхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******** регистрийн дугаартай ийн эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. ын хаяг болон хаана байгааг нь тодруулсны эцэст хүсэлт гаргагч Э.*******гийн утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА