Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/72

 

 

*******, *******-******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******

Хохирогч *******

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт- даргалж хийсэн шүүх хуралдааны 04 оны 07 дугаар сарын 0-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, *******-******* нарт холбогдох 00007 дугаартай эрүүгийн хэргийг 04 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух, урьд:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 0 дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 30 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, урьд:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны дүгээр сарын 0-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

-Шүүгдэгч *******, *******-******* нар нь бүлэглэн 0 оны дугаар сарын *******-ны өдөр дүүргийн ******* дугаар хороо, - тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гарч явахдаа ******* Самсунг А7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

- Шүүгдэгч ******* нь 0 оны 0 дүгээр сарын -ний орой цагийн орчимд Дархан- Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй автомашин угаалгын газраас иргэн *******ын эзэмшлийн Приус- маркийн -7 улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан, уг автомашиныг жолоодож явахдаа осол гаргасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

дүүргийн Прокурорын газраас: *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн , 7.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, *******-*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан овогт , овогт -******* нарыг тус тус бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, овогт авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.7 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн , дахь хэсэгт зааснаар *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.7 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хоногийг хорих ялын хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 0 /нэг/ жил, 03 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч *******-*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн . дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .0 дугаар зүйлийн , дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 04 оны 0 дугаар сарын *******-ны өдрөөс 04 оны 07 дугаар сарын 0-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 3 хоногийг хорих ялын 3 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж,

Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47., 0 дугаар зүйлийн 0. дэх хэсэгт зааснаар *******аас 3,777,00 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг - тоотод оршин суух овогт /РД:, утас:4/-т олгож,

Шүүгдэгч нараас энэ хэрэгт гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 3.8 дугаар зүйлийн . дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-*******д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-*******д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

...Миний бие нь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 04 оны 07 дугаар сарын 0-ний өдөр жил, 3 сарын хорих ялаар шийтгүүлсэн юм. Тус шүүхэд хуулийн хэллэгээр гомдол гэж байгаа боловч оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж нийгмээс тусгаарлахгүйгээр шийдэж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна. Өөрийн биеэр хорих ял эдэлж хоригдоод ирэхээр гэм буруугаа илүү ихээр ойлгож яах гэж гэмт хэрэг хийв дээ гэж өөрийгөө буруутгаж сууна. Дундговь аймгаас хүний нутагт эхнэр авч, эхнэр маань одоо нялх хүүхэдтэй. Амьдралын үнэ цэнийг ойлгож бага зэрэг ч гэсэн ухаарч байгаа бөгөөд хөгшин настай ээж миний өмнөөс хүүхдийг маань харж хандаж байна. Амьдрал ахуйг маань харгалзан үзэж намайг нийгмээс тусгаарлахгүйгээр хөнгөн ял шийтгэж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж заасан. Хуулийн хэллэг нь гомдол гэж байгаа боловч *******ын зүгээс нийгмээс тусгаарлахгүйгээр шийдэж өгөөч гэсэн гомдлоосоо илүүтэйгээр хүсэлт гаргасан гэж ойлгож байгаа. Нөгөө талаар өмгөөлөгчийн зүгээс томилолтоор оролцож байгаа. Хавтаст хэргийн материалтай танилцсан, танилцсаны үндсэн дээр *******ын гаргаж байгаа хүсэлтийг хуулийн хэллэгээр гомдлыг дэмжих зарчмаар оролцох байр суурьтай байна. Хавтаст хэрэгт авагдсанаар ******* нь өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн . дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг заасан бөгөөд . буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн гэж ойлгож байгаа. Хохирогч *******ын хохирлыг нөхөн төлсөн ямар нэг санал гомдол байхгүй, төлбөргүй гэсэн тодорхойлолт дугаар хавтаст хэргийн 87 дугаар талд авагдсан байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн .-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах боломжтой гэсэн. Энэ заалтыг хэрэгжүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* саналдаа:

Надад гомдол санал байхгүй. Миний хохирлыг барагдуулсан. оо ,00,000 төгрөг үлдсэн. 0 сард өгнө гэсэн. Гомдол саналгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн гомдол болон өмгөөлөгчийн тайлбарыг сонслоо. Өнөөдрийн хувьд гэм буруугийн асуудалд маргаан байхгүй. Хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Энэ нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон. Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг боловч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шуурхай байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлж ажиллааг хийх гэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаж байхдаа дахин өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Үүнтэй холбоотой анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Яагаад гэвэл шүүхийн тогтоолд маш тодорхой, тусгаад өгчихсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаж прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхэд шүүхийн шатанд оргон зайлсан. Ингээд эрэн сурвалжлагдаж таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлөгдөж шүүх хуралдаан явагдах нөхцөл байдал үүссэн. Энэ хугацаанд хохирогч гар утсыг хууль бусаар авсан, хулгайлсан, гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэх бүрэн боломжтой, хангалттай цаг хугацаа өнгөрсөн. Гэтэл ******* нь хохирол төлөх талаар идэвх санаачилга гаргаагүй. Шүүх хуралдааны явцад хамтран оролцогч *******- хувьд нэгэнт хамт явж байгаад ийм асуудалд орсон тул гар утасны хохирлын асуудлыг би дангаараа дааж төлье гэдэг асуудлыг шүүх дээр өөрөө илэрхийлсэн учраас шүүх *******- хохирлыг Нарангэрэл төлж барагдуулснаар шүүгдэгч нар төлөх төлбөргүй байна гэж үзсэн. Авто тээврийн хэрэгсэл авч явах гэмт хэрэгт нь хохирогч *******т нийт 4,777,00 төгрөгийн хохирол учруулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сая төгрөгийг төлсөн нөхцөл байдал байдаг. Үүнээс хойш шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирол, төлбөр төлөх талаар завсарлага авсан. Завсарлага авсан хугацаанд төлөх талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй. Ийм байдалтай байсан учраас шүүх түүний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл шүүх Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн -д заасан  шалгуур шинжүүдийг хангахгүй байна гэж үзсэн. Энэ нь шүүхийн шатанд төлж барагдуулж чадаагүй хүн өнөөдөр давж заалдах шатны шүүхэд тэрийг төлснөөрөө хөнгөрөхгүй. Гэтэл бодит байдалд шүүхийн тогтоолоор 3,777,000 төгрөгийг төлөх ёстой байтал ,00,000 төгрөгийг төлөөд бусад мөнгийг хохирогчид ямар хандлагаар хандаж, ямар нөлөөлөл үзүүлснийг мэдэхгүй. Хохирогч өөрөө тайлбарлах байх. Гэтэл шүүхийн тогтоол дээр тодорхой заагаад өгсөн төлбөрийг одоо болтол төлж барагдуулж дуусаагүй байгаа нөхцөл байдал харагдаж байна. Тийм болохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дэх хэсгийн .-т заасан үндэслэлээр үндсэндээ хорих ялыг тэнсэх боломжгүй байна. Иймд хүсэлт буюу гомдлыг татгалзах нь зүйтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчээс гаргасан хүсэлт, гомдол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дэх хэсгийн .-т заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлсэн болно.

- Шүүгдэгч *******, *******-******* нар нь бүлэглэн 0 оны дугаар сарын *******-ны өдөр дүүргийн ******* дугаар хороо, - тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гарч явахдаа иргэн ******* Самсунг А7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

- Шүүгдэгч ******* нь 0 оны 0 дүгээр сарын -ний орой цагийн орчимд Дархан- Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй автомашин угаалгын газраас иргэн *******ын эзэмшлийн Приус- маркийн -7 улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан, уг автомашиныг жолоодож явахдаа осол гаргасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч нар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч , ******* нарын мэдүүлэг,  дээрх мэдүүлгүүдийг нотолж ярьсан гэрч , - /хх ,7 тал/ нарын мэдүүлэг, гэмт хэргийн улмаас алдагдсан Самсунг А7 маркийн гар утас, -7 улсын дугаар бүхий Приус- маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоосон мэргэжлийн байгууллагуудын үнэлгээний актууд /хх 3-40, 04-08 тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож нотолсон байна.

00007 дугаартай эрүүгийн хэрэгт хийсэн мөрдөн байцаалтын ажиллагаа, прокурорын хяналтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч тус бүрд ялыг ялгамжтайгаар оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Тухайлбал:

-Шүүгдэгч *******, *******-******* нар нь бүлэглэн 0 оны дугаар сарын *******-ны өдөр дүүргийн ******* дугаар хороо, - тоотоос гарч явахдаа иргэн ******* Самсунг А7 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авсан байдлыг тогтоох явцад 

Шүүгдэгч ******* “... Би куртикний халааснаас бусдад мэдэгдэхгүйгээр нууцаар гар утсыг нь авсан.” гэх мэдүүлэг /хх- тал/,

Шүүгдэгч *******-******* “... Надад бол ******* эгчийн гэрээс гар утас авсан зүйл байхгүй.”, ” ... ******* иргэний үнэмлэх байхгүй байсан учир миний иргэний үнэмлэхээр гар утсыг нь барьцаанд тавьж, мөнгийг нь *******тай хамт үрж дууссан.”  мэдүүлэг /хх- тал/,

Шүүгдэгч нар 0 онд ******* гар утсыг хулгайлсан бөгөөд жилийн дараа буюу 00007 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хэлэлцэх үед  шүүгдэгч *******-******* хохирлыг дангаар төлсөн байдал,

Шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааны  явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч удаа оргон зайлж, эрэн сурвалжлах ажиллагаа зарлаж, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд саад учруулж байсан,

иргэн *******ын эзэмшлийн Приус- маркийн -7 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй нөхцөл байдал болон шүүгдэгч *******ын хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийж, гэмшиж ойлгож байгаа эсэх зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж байна.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч *******аас давж заалдах журмаар гарсан “... анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж нийгмээс тусгаарлахгүйгээр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү?” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн дэх хэсгийн ., 3. дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           .Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 07 дугаар сарын 0-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

     . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.0 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч *******ын 04 оны 7 дугаар сарын 0-ний өдрөөс 04 оны дүгээр сарын *******-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

        3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

           ШҮҮГЧИД                                                   М.МӨНХДАВАА                                          

                                                                                          Б.МАНЛАЙБААТАР