Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 307/ШШ2025/01358

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хэргийн индекс:307/2025/01530/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* НҮТББ (төлөөлөгч П.*******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******, *******)-д холбогдох,

 “11,082,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.*******,

Хариуцагч М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* НҮТББ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...М.*******, М.******* нарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 7,388,000 төгрөг, сургалтын гэрээний 3.8-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийн 50 хувь 3,694,000 төгрөг, нийт 11,082,000 төгрөгийг М.*******аас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хариуцагч нь үндсэн төлбөрөө төлсөн. Алдангиасаа татгалзаж байна. Харин хамгийн гол нь хүүхдүүдийг цаашид сургуульд үргэлжлүүлэн суралцуулах боломжгүй” гэв.

2.Хариуцагч М.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манайх 4 хүүхэдтэй, 2 нь оюутан, 2 нь Цайхун сургуульд сурдаг. Миний бие муудаад хугацаандаа сургалтын төлбөрийг төлж чадаагүй. Миний буруутай зүйл байна. Манай 2 хүүхэд Хятад хэл суръя гэж энэ сургуульд явсан. Хоёр хүүхдийн маань эрх ашиг яригдаж байна. Иймээс л би хоцорсон ч гэсэн төлбөрөө төлдөг. Өнөөдрийн хувьд 1 жилийн төлбөрийн хэмжээтэй алданги нэхэж байна. Уян хатан байж болно. Би хувь хүнээс мөнгө зээлээгүй. Хоёрын хоёр хүүхдийг бодож үзэх ёстой” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* НҮТББ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******т холбогдох “11,082,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч П.******* нь алданги 3,694,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 7,388,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч П.*******, хариуцагч М.******* нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

3.Иймд хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192,262 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 149,707 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* НҮТББ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******т холбогдох “11,082,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192,262 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 149,707 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* НҮТББ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.НОМИН