Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 86

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 1000000 дугаартай хэргийг 01 оны дугаар сарын 1-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              *******

 Улсын яллагч                                              *******

 Шүүгдэгч                                                 *******- нар оролцов.

 

 Шүүгдэгч: *******- улсын иргэн, *******.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. төрсөн, .. настай, *******, ******* ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, илгүй, гэр бүлийн байдал .., хамтран амьдрагч Б.*******-ны хамт .. дүгээр хороо, .. дүгээр гудамжны тоот хашаанд оршин суух, урьд *******9 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9 дугаар зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар 4.000 төгрөгийн торгох ялаар, *******97 онд Эрүүгийн хуулийн дугаар зүйлийн ., дугаар зүйлийн .1 дэх хэсгүүдэд зааснаар жилийн хорих ялаар, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9 дугаар зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар 40 цагийн албадан ил хийлгэх ялаар, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99. дахь хэсэгт зааснаар сар 14 хоногийн баривчлах ялаар, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны дугаар сарын 0-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, *******- овгийн Т

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар *******- нь 01 оны дүгээр сарын 0-ны өдрийн 1 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр дугаар гудамжны тоотод “чи муу миний эхнэрийг оролддог хэн бэ” гэх шалтгаанаар хохирогч С.Д-ийн нүүрэн тус газарт - удаа гараараа цохиж, цээжин тус газарт нь хөлөөрөө дэвсэлсний улмаас түүний бие махбодид доод үүдэн шүдний ганхалт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, цээжний өмнөд хэсэгт зулгаралт гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 01 оны 4 дүгээр сарын 0-ны өдрийн 1 цагийн үед танил ах А-ийнд 1 шил архи аваад очсон чинь 10 гаруй хүмүүс архи уугаад сууж байсан. Удалгүй 0 минутын дараа Д- гаднаас орж ирсэн, тэгтэл миний хамтран амьдрагч *******- гаднаас Д- намайг шалдан орон дотроо хэвтэж байхад хөнжил сөхөөд гарлаа, тэгээд миний уур хүрээд гүйгээд ирлээ гэсээр орж  ирсэн. Тэгэхээр нь би Д-т “чи яагаад манай эхнэрийн хөнжлийг хуулдаг юм бэ?” гээд уурлаад түүний нүүрэн тус газарт нь - удаа цохьсон, цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл манай найз Насанбаяр бид хоёрыг салгасан. А- ахынхаас гараад гэртээ очоод байж байтал 4 дүгээр хорооны хэсгийн байцаагч Баттүвшин ирээд намайг эрүүлжүүлэх рүү аваад явсан”

*******өрдөн байцаалтад хохирогч С.Д-ийн мэдүүлсэн: “...Өнөөдөр 17 цагийн үед Т- над руу утсаар залгаад “чи дугаар гудамжны тоотод хүрээд ир” гэж хэлсэн. Намайг такси бариад А-ийнд очиход А-, Т-, Н-, Б, Н нар архи хува уугаад сууж байсан. Ингээд би гэрт нь ороод сууж байтал Т- надад ууж байсан архинаасаа хундагл өгсөн. Тэр үед гаднаас Т-ын эхнэр С- орж ирээд “өдөр Д- манай гэрээр орж ирээд чамайг асуугаад гарсан” гэж хэлсэн. Тэгтэл Т- С-д “чи ганцаараа байсан юм уу” гэж асуухад С- би ганцаараа байсан гэж хариулсан. Ингээд Т- над руу “чи муу манай эхнэрийг ганцаараа байхад нь манай гэрээр ордог хэн бэ? чи манай эхнэрийг яасан бэ?” гэж хэлээд намайг хавсарч унагаасан. Тэгэхээр нь би хөгшөөн я байгаа юм бэ? гэж хэлтэл Т- миний баруун нүдний орчим хөлөөрөө дэвсээд, цээж рүү удаа дараа өшиглөсөн. Би нүүрэндээ өшиглүүлээд миний баруун нүднээс цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн -1/

*******өрдөн байцаалтад гэрч И.Б-гийн мэдүүлсэн: “...01 оны 4 дүгээр сарын 0-ны өдөр 1 цагийн үед лын өрөөнөөсөө гараад 4 дүгээр хорооны хууд зогсож байтал С.Д- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн баруун талын нүд нь хүнд зодуулсан бололтой хавдсан зогсож байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад дугаар гудамжны тоотод А- ахынд Т- намайг зодоод, ийм болгочихлоо гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудаад 40 орчим минутын дараа Жаргалантын ******* дүгээр гудамжны тоотод очиход Т- болон түүний эхнэр *******-, Банзрагч, Даваав гэх хүмүүс нийлээд архи уугаад сууж байсан. Би Т-аас болсон хэргийн талаар асуухад “Д- Н-ыг зодох гээд байхаар нь би Д-ийг цохичихсон юм” гэж хэлсэн. эрүүлжүүлэх байранд хүргэж өгөх үед “би олон жил шоронгоор явлаа, надаар та нар яах гээд байгаа юм бэ?” гэж хэлээд агсам тавиад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

*******өрдөн байцаалтад гэрч Б.*******-ы мэдүүлсэн: “...01 оны 4 дүгээр сарын 0-ны өглөө хамтран амьдрагч Т-ын гэрт унт байтал байшинд нэг хүн ороод ирчихсэн миний нөмөрч байсан хөнжлийг хуу татсан. Би сэрээд хартал Д- байсан. Д- надаас манай эхнэр Н- хаана байна, танай Т-тай хамт яваа гэсэн гэж хэлсэн. Би Д-т “танай Н-ыг чинь би я мэддэг юм бэ? “ гээд гэрээсээ хөөж гаргасан. *******иний уур хүрээд Т- луу утсаар залгаад хаана байгаа талаар асуугаад, Д-ийг гэрээр орж ирээд гарсан талаар хэлсэн. Ингээд би дугаар гудамжны тоотод А-ийн хашаагаар ортол Д- Н-ыг бариад авчихсан хувцаснаас нь зуураад газар унагаасан зодох гээд байж байсан. Тэр үед Н- ахаа намайг аваач ээ гээд хашгирсан. Тэгтэл Т- байшингаас гарч ирээд Д-ийг тэврээд авсан. Тэр үед Н- хашаанаас гараад зугатаасан бөгөөд Д-, Т- хоёр ноцолдоод үлдсэн. Намайг хашаанаас гарсны дараа чухам юу болсныг мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-17/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 01 оны дугаар сарын 01-ний өдрийн №09шэ/*******7 дугаартай дүгнэлтэд: “С.Д-ийн биед доод үүдэн шүдний ганхалт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, цээжний өмнөд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн *******/,

Шүүгдэгч *******-ын захиргааны зөрчилд холбогдож, арга хэмжээ авагд байсан талаарх мэдээллүүд, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 0-4, 9-1/ Хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4/

Шүүгдэгч *******- нь “урьд удаагийн ял шийтгэлтэй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 7/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-н / болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/*******7 дугаартай дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

            Шүүгдэгч *******- нь 01 оны дүгээр сарын 0-ны өдрийн 1 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр дугаар гудамжны тоотод “чи муу миний эхнэрийг оролддог хэн бэ” гэх шалтгаанаар хохирогч С.Д-ийн нүүрэн тус газарт - удаа гараараа цохиж, цээжин тус газарт нь хөлөөрөө дэвсэлсний улмаас түүний бие махбодид доод үүдэн шүдний ганхалт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, цээжний өмнөд хэсэгт зулгаралт гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “миний уур хүрээд Д-т ханд “чи миний эхнэрийн хөнжлийг хуу татдаг хэн бэ?” гэж хэлээд нүүр лүү нь гараараа -оос удаа цохьсон. Д- надад цохиулчихаад шалан дээр унасан бөгөөд би цээж орчим нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Д- надад зодуулаад баруун талын нүд нь хавд, амнаас нь цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4, -9/, мөрдөн байцаалтад хохирогч С.Д-ийн “чи муу манай эхнэрийг ганцаараа байхад нь манай гэрээр ордог хэн бэ? чи манай эхнэрийг яасан бэ?” гэж хэлээд намайг хавсарч унагаасан. Тэгэхээр нь би хөгшөөн я байгаа юм бэ? гэж хэлтэл Т- миний баруун нүдний орчим хөлөөрөө дэвсээд, цээж рүү удаа дараа өшиглөсөн. Би нүүрэндээ өшиглүүлээд миний баруун нүднээс цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н -1/, гэрч И.Баттүвшин, Б.*******- нарын мэдүүлгүүд /хх-н 14, 1-17/, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 01 оны дугаар сарын 01-ний өдрийн №09шэ/*******7 дугаартай дүгнэлт /хх-ийн *******/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

           Шүүх хуралдаанд шүүгдэгч *******- нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас тэдний ******* таарамжгүй харилцаа үүсч, улмаар энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг *******- нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.

Иймд *******-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагд байх бөгөөд тэрээр урьд удаагийн ял шийтгэлтэй болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 7/

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч С.Д- нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй болохыг дурдах нь зүйтэй. /хх-н /

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх иллагааны зардлыг лж ирүүлээгүй болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлийн 1; ; 9 дэх хэсгүүд,  . дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, . дугаар зүйл, .7 дугаар зүйл, . дугаар зүйл, .10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. *******- овогт *******- Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. *******- Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн .9 дүгээр зүйлийн 1. дахь хэсэгт зааснаар *******-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 00.000 /зураан зуун мянган/ төгрөгийн торгох ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.00.000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар торгох ялыг сарын дотор хэсэгчлэн биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******үвштинбаярт мэдэгдсүгэй.
  5. Хохирогч С.Д- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурд, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх иллагааны зардлыг лж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Гомдол эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй, гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НАРАНТУЯА