Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/787

 

 

 

 

 

 

    2024            07             04                                       2024/ДШМ/787                                                         

 

Г.М т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Цэнгэлбаяр /томилолтоор/,

яллагдагч Г.М ,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/906 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Баянмөнхийн бичсэн 2024 оны 06 дугаар сарын                  11-ний өдрийн 24 дүгээр эсэргүүцлээр Г.М т холбогдох эрүүгийн 2405 00605 0333 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн

Яллагдагч Г.М  нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах
А нэртэй дэлгүүрийн урд
талын авто зам дээр явган хүний гарцаар гарч байсан
Ш.У ийн халааснаас
нийт 2
.375.000 төгрөгийн үнэ бүхий "Iphone 13 promax" загварын гар утсыг хүч
хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас, бага хэмжээнээс дээш буюу 2
.375.000 төгрөгийн
хохирол учруулсан,

мөн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн
19 дүгээр хороо, Нар хүүхдийн их дэлгүүр орчим
Ц.Б гийн өмчлөлийн
"
Iphone 13 promax" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт холбогджээ.

 Баянгол дүүргийн прокуророос: Г.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 384 дугаар дүгнэлтэд:...цэцэрлэгт явуулсан боловч яваагүй. Энэ хүүхэд чинь юм мөргөж унаад байна гээд яваагүй. 8 настай сургуульд орсон боловч ном сурахгүй 70 дугаар сургуульд явуул гээд байхаар нь гаргаад сургуульд явуулаагүй.  ...Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвд 2011 оноос хойш 20 удаа хэвтэн эмчлүүлж
байгаа.
2013 оноос хойш сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг...” /хх 70-75/ гэх
амьдралын түүх бичигдсэн байх ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар
яллагдагч Г.М  нь монгол хэлээр уншиж, бичиж чадахгүй нөхцөл байдал
тогтоогдлоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй...” гэж, 1.3 дахь заалтад “...монгол хэл, бичиг мэдэхгүй...” тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж хуульчилсан. Яллагдагч Г
.М т холбогдох хэрэгт дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байхад
мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчийг монгол хэл, бичиг мэддэг эсэх талаар
шалгаж тогтоогоогүй өөрийнх нь “уншиж бичиж чадна” гэх мэдүүлэгт хөтлөгдөн өмгөөлөгч
байлцуулахгүйгээр сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт
заасан хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буц
ааж, Г.М т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Баянмөнх давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Яллагдагч Г.М  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө монгол хэлээр уншиж, бичиж чаддаг талаараа мэдүүлж, яллагдагчаар мэдүүлэг өгсөн байна. Прокурорын зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яллагдагч Г.М ыг сургуульд сурч байсан талаарх баримтыг гаргаж өгсөн, түүнчлэн түүний төрсөн эцэг Гансүхээс хүү Г.М ыг сургуульд сурч байсан талаар баталгаа бичгээр гаргаж өгснийг шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчийг ямар боловсролтой болохыг нотлох талаар тусгайлан заагаагүй ба зөвхөн монгол хэл, бичиг мэдэхгүй тохиолдолд өмгөөлөгч заавал оролцуулахаар хуульчилсан байтал шүүх дээрх байдлын анхаарч үзээгүй, мөн Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар
иргэн бүр өөрийгөө өмгөөлөх эрхтэй бөгөөд өмгөөлөгч заавал авахыг тулган шаардаж болохгүй. Гэтэл шүүх өөрөө үндэслэлгүй дүгнэлт хийж, яллагдагчийн сэтгэцийн байдлыг тогтоосон Сэтгэц эмгэг судлалын 384 д
үгээр дүгнэлтэд бичигдсэн түүхэд үндэслэн яллагдагч Г.М ыг Монгол хэлээр уншиж, бичиж чадахгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж, бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй" гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Яллагдагч Г.М  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Н.Цэнгэлбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яллагдагч Г.М ыг сургуульд сурч байсан талаарх баримтыг гаргаж өгсөн. Түүнчлэн түүний төрсөн эцэг Гансүхээс хүү Г.М ыг сургуульд сурч байсан талаар баталгаа бичгээр гаргаж өгсөн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Яллагдагч Г.М  нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А ” нэртэй дэлгүүрийн урд талын авто зам дээр явган хүний гарцаар гарч байсан Ш.У ийн халааснаас нийт 2.375.000 төгрөгийн үнэ бүхий "Iphone 13 promax" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас, бага хэмжээнээс дээш буюу 2.375.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Нар хүүхдийн их дэлгүүр орчим Ц.Б гийн өмчлөлийн "Iphone 13 promax" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй...” гэж, 1.3 дахь заалтад “...монгол хэл, бичиг мэдэхгүй...” тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, яллагдагч Г.М  нь “Би бичиг үсэг мэднэ, анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ илэрхийлж байсан” гэж давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр өөрийн биеэр оролцон тайлбар гаргасан ба 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар “Би одоо өгөх мэдүүлгээ ямар нэгэн өмгөөлөгчгүй оролцоно. ...Би уншиж бичиж чадна.” /1хх 154-155/ гэж, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр “Би бичиг үсэг мэднэ, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй.” /1хх 40-41, 214-215/ гэж, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар “Би уншиж, бичиж чадна.” /1хх 232-233/ гэж тус тус мэдүүлэг өгчээ.

Түүнчлэн 2 дугаар хавтас хэргийн 7 дугаар талд “М  нь 1990-1993 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 13 дугаар сургуульд суралцаж, хоёрдугаар анги төгссөн нь үнэн болно.” гэх тодорхойлолт,  8 дугаар талд Г.М ын аав “...Г.М  бичиг үсгийн чадвартай...” гэх тайлбар зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй”, 1.3 дахь заалтад “монгол хэл, бичиг мэдэхгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/906 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Мөн яллагдагч Г.М  нь өмгөөлөгчтэй анхан шатны шүүх хуралдаанд оролцох эрх нь нээлттэй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна...” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/854 дүгээр урьдчилсан хэлэлцүүлгийг товлох тухай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “...шүүх хуралдааныг хаалттай хийхээр товлосугай.” гэсэн атлаа 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/906 дугаар хэргийн прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “...нээлттэй явуулсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар” гэж зөрүүтэй бичсэнийг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/906 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Яллагдагч Г.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

 

 

                                            ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                            ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ