| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00927/И |
| Дугаар | 193/ШШ2025/00847 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 193/ШШ2025/00847
| 2025 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 193/ШШ2025/00847 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* хаягт оршин суух, ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, /РД: /-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс ... Х. нь С.гийн 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлээч гэсэн гуйлтын дагуу 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хаан банк дахь өөрийн дугаартай данснаас С.гийн дугаартай дансруу шилжүүлсэн. ХХК-ийн захирал Э. С.тай хамт ирж С.д мөнгө зээлээч гэсний дагуу С.г танихгүй учраас гүйлгээний утга дээр ХХК зээл утгатайгаар шилжүүлсэн. Э.д хэлж миний мөнгийг олж өгөөч гэж хэлдэг байсан ч эргүүлж надад өгөөгүй. Х. ХХК-нд ажиллаж байгаагүй. Х.ын мөнгө гэдгийг Э. гэрчийн мэдүүлэгтээ дурдсан. Х. нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу С.гаас 15,000,000 төгрөг авах шаардах эрхээ Г. миний биед шилжүүлсэн. Энэ талаар С.д мэдэгдсэн боловч одоог хүртэл зээлсэн мөнгөө буцааж төлөхгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг хариуцагч С.гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... С. болон ХХК-ийн захирал Э. нар нь хамтран чиглэлийн авто замын төслийн ажилд туслан гүйцэтгэх ажил авсан бөгөөд С.г тэдний ажилд туслах хэрэгтэй байгааг хэлж 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан боловч цалин аваагүйн улмаас дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. 2022 оны 07 дугаар сард миний бэр эгц Ц.гийн нэр дээрх зуслангийн газар 15,000,000 төгрөгөөр ХХК-ийн гүйцэтгэж байгаа чиглэлийн авто замын ажилд яаралтай хэрэгтэй байсан 4 төрлийн багаж, тоног төхөөрөмжийг Налайх дүүргийн *******нд байрлах газраар иргэн тэй бартер хийсэн. Иргэн тэй хийсэн баримт, тодруулгыг дүүргийн шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн. Х. нь ХХК-нд нягтлан бодогчоор ажилладаг, санхүүгийн тайлан тооцоог өөрийн данснаас хийдэг байснаа хүлээн зөвшөөрсөн. Х.аас ямар ч төлбөр тооцооны мөнгө аваагүй. Энэ мөнгө нь ХХК-ийн төлбөр болохоос Х.ын төлбөр биш. ХХК болон С. нарын хооронд л зээл, цалингийн асуудал үүссэн. ХХК зээл гэж олгож байгаа нь тухайн компаниас олгож байгаа зээл гэж үзэх бүрэн боломжтой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт-Шаардах эрх шилжүүлэх гэрээ хх-5-6, Шилжүүлгийн баримт хх-7, ХХК-ийн тодорхойлолт хх-77, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт хх-177,
3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт-Хариу тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбх хх-87, фото зураг хх-234-237,
3.3. Талуудын хүсэлтээр шүүхээс цуглуулсан баримт- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийдвэр хх-48-49, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар магадлал хх-50-54, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00937 дугаар тогтоол хх-55, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж хх-56, Э.ы шүүхэд гаргасан хариу тайлбар хх-57, чиглэлийн авто замын төсөл LOT 4 багцын туслах гүйцэтгэх гэрээ хх-58-65, чиглэлийн авто замын 8 сарын гүйцэтгэл хх-66, Түлш тараалтын хуудас хх-67-72, Гэрч Э., Х. нарын мэдүүлэг хх-103-120, гэрс С.ын мэдүүлэг хх158-160, дансны хуулга хх-186-213,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.ас хариуцагч С.д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ аас хувийн мөнгөө хариуцагчид зээлүүлсэн. С.г танихгүй г таньдаг байсан учраас гүйлгээний утга дээр нь ХХК гэж бичсэн. Буцааж төлөөгүй учраас зээлүүлсэн мөнгөө авна хариуцагч татгалзлаа ХХК-иас уг мөнгийг зээлсэн, тухайн компанид оруулсан хөрөнгө мөнгийг надад буцааж өгнө гэсэн ч өгөөгүй, бэр эгчийн газраар бартер хийсэн 4 төрлийн төхөөрөмжийн үнийн дүнд тооцож авсан гэж тайлбар гарган мэтгэлцдэг.
3. Хариуцагч мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан үйл баримт дээр маргаагүй, харин зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар маргаж байгаа бөгөөд тодруулбал, Х. нь хариуцагч С.тай зээлийн талаар болон зээлийн төлбөрийг буцаан төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч С. нь " ХХК-иас зээлсэн, нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарлан маргаж байна. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
4. Х.аас өөрийн данснаас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийг ХХК зээл /BATO HHK zeel/ утгатайгаар хариуцагч С.гийн дансанд шилжүүлсэн болох нь шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх 7 дугаар тал/
5. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж тус тус заасны дагуу талууд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийг хариуцагч илэрхийлж өөрийн дансанд мөнгийг шилжүүлэн авсан болох хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
6. Хариуцагчийн ХХК-ийн мөнгө буюу зээлийг компаниас авсан. Өөрийн хөрөнгө оруулсан 4 төрлийн төхөөрөмж цахилгаан үүсгүүр, компрессор зэрэгт тооцон авсан гэх тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь: Тухайн үед хамт байсан гэрч Э. С. надтай цуг ажиллах гээд явж байсан үе. Миний хувьд боломжгүй байна. Чи тусалчих юм уу гэж Х.ад хэлж байсан. 15,000,000 төгрөг өгсөн ...Манай компаний мөнгө биш. Х.ын өөрийн данснаас гарсан өөрийнх мөнгө Мөнгө зээлүүлсэн гэрч Х.ын ... ХХК-ийн мөнгө миний дансаар орж, шилжиж байгаагүй ...Э., С. нар манай гэрийн гадаа хамт ирсэн. Чи д 15,000,000 төгрөг зээлээ ч гэсэн ... 3 сарын дараа замын ажил бүтэхээр буцаагаад өгнө ...15,000,000 төгрөг өөрийн мөнгө гэх мэдүүлэг, Х.ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтаар ХХК-ийн мөнгө болох нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн, Хамтран ажиллаж байсан гэрч С.ын ... С. гал тогооны нийлүүлэлт хийсэн. Дараа нь генератор эвдрээд генератор нийлүүлсэн. Түүний мөнгийг С. авах ёстой гэх мэдүүлэг, Х.аас 15,000,000 төгрөг шилжүүлэн авсны дараа Хас банкны дансны хуулгаар 12,800,000 төгрөгийг С. хар хариер /pvrevsan har harrier/ гэх утгатайгаар шилжүүлсэн зэргээс үзэхэд хариуцагч С.гийн компанийн мөнгө гэх тайлбар үндэслэлгүй. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 15,000,000 төгрөгийг ХХК-нд 4 төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж, түүний төлбөрт тооцон авсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.
7. Дээрх үндэслэлээр, хариуцагч С. нь Х.аас өөрийн дансаар 15,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн, мөнгийг захиран зарцуулсан, Х. хүлээн авч 15,000,000 хариуцагчид шилжүүлсэн зэргээс дүгнэхэд Х., хариуцагч С. нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ байгуулагдсан байна.
8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөтэй ижил хэмжээний мөнгийг буцаан шаардах эрхтэй, гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийн зарчимд нийцнэ. Нэгэнт Х., С. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь тогтоогдсон тул хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг буцааж төлөх үүрэгтэй.
9. Х.аас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр С.гаас зээлүүлсэн 15,000,000 төгрөгийг шаардах эрхээ Г.д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасанд нийцэх тул нэхэмжлэгч Г. шаардах эрхтэй байна.
10. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч С.гаас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
11. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар ХХК болон хариуцагч С.гаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд ХХК уг баримт манайд байхгүй гэх албан бичиг, С.гаас ирүүлсэн нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.гаас 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.гаас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.д олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА