| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Мөнхдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2020/0620/З |
| Дугаар | 128/ШШ2026/0201 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2026/0201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, Д.Халиуна нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н*******” ХХК /РД:5*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б*******,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б*******,
Гуравдагч этгээд: “А” ХХК /РД:69031/,
Маргааны төрөл: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/*******, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалууд нь хуульд нийцсэн эсэхийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.М*******, иргэдийн төлөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А- дугаар тушаалаар Улаанбаатар хотын Х дүүргийн нутагт орших Б уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Аын ам нэртэй газрын 16 га талбайг Аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийн гэрчилгээг “Н*******” ХХК-д таван жилийн хугацаагаар олгож, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар тушаалыг үндэслэн “Н*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгасан байна.
3. 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээг А тал “Г” ХХК, “Н*******” ХХК, Б тал “Э” ХХК-тай байгуулж, улмаар “Г” ХХК болон “Н*******” ХХК-иуд нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ашиглах эрх бүхий газарт амрагчдын байр, хүүхдийн цэцэрлэг, зочид буудал, худалдаа үйлчилгээний барилгын 2 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг хийлгэж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1/2014 дугаартай Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан байна.
4 Нэхэмжлэгч компани Аын аманд хэрэгжиж буй аялал жуулчлалын цогцолборын төсөлд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр газар ашиглах гуравласан гэрээний хэрэгжилтийг Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар дүгнүүлжээ.
5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаалаар “Н*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр / 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Улаанбаатар хот Хан-уул дүүргийн Б уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Нийн ам нэртэй 3 м.кв га талбайг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар газар ашиглах гэрчилгээг “А” ХХК-д таван жилийн хугацаагаар олгосон байна.
7. Процессын тухайд,
7.1. Нэхэмжлэгч “Н*******” ХХК-иас гаргасан дээрх нэхэмжлэлийг хянан шийдвэрлээд тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0945 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2218/МА2025/0169 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
7.2. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ШХТ2025/0202 дугаар тогтоолоор хяналтын журмаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
7.3. Ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 169 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” хүсэлт гаргасныг хянан үзээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/ШТ2025/0572 дугаар тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0945 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 169 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
7.3. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
8. Нэхэмжлэгч “Н*******” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ““Н*******” ХХК нь анх Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А- дугаар тушаалаар Улаанбаатар хот, Х дүүргийн 8 дугаар хороо, Б уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Аын амны хязгаарлалтын бүсэд 16 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай авч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар сунгасан билээ.
Улмаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2 дугаар гэрчилгээ авч, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг хуульд заасан нөхцөл, журмын дагуу байгуулах тухай хүсэлтийг Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргаанд удаа дараа гаргаж байсан боловч захиргааны байгууллагаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурвалсан гэрээг байгуулаагүй. Гэсэн хэдий ч “Н*******” ХХК нь Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу газрын төлбөрийг жил бүр бүрэн төлж, зориулалтын дагуу ямар нэгэн зөрчил гаргалгүйгээр газраа ашигласаар ирсэн.
Гэтэл 2020 оны дугаар сарын 12-ны өдөр Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 1 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаалаар газар ашиглах эрх дуусгавар болсныг мэдэгдэж, газар ашиглах гэрээ, гэрчилгээг хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн болно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас манай компанид газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгох гэж буй талаар огт мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн .1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг багдан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу сонсох ажиллагааг явуулаагүй, тайлбар, санал гаргах гаргах боломж олголгүйгээр ийнхүү шийдвэрлэсэн байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.2, 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн зориулалт бусаар анх олгосон, дархан цаазат газрын дэглэм гормыг зөрчин газар ухаж барилга байшин барьсан, хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн тул газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх үндэслэл болгосон хуулийн зохицуулалтыг үзвэл манай компани хуульд заасан ямар нөхцөл журмыг зөрчсөн талаарх хуулийн зохицуулалт нь тодорхой бус, маргаан бүхий тушаалд дурдсан зөрчлүүдийг гаргасан гэх нотлох баримтгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмууд болон мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаалаар “... “Н*******” ХХК-ийг 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын иргэн П.Н үүсгэн байгуулж, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр компанийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулалттай “Э” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байх бөгөөд тус компанийн хувьцааг БНХАУ-ын иргэн С, Х, Д гэгч нар эзэмшдэг байна” гэж дүгнэжээ. Хариуцагч нь ийнхүү дүгнэхдээ бодит байдлыг тогтоолгүйгээр хийсвэр дүгнэлтийг хийсэн байна. Тодруулбал, “Э” ХХК нь манай компанийн 24 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд үлдэх 76 хувийн хувьцааг Монгол Улсын иргэн Ч.Б миний бие эзэмшдэг болох нь “Н*******” ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдоно. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” гэж зааснаар “Н*******” ХХК нь Монгол Улсын хуулийн этгээд юм.
Гэтэл хариуцагч нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж манай компанийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчиж байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгуулж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах нэн шаардлагатай байна.” гэжээ.
8.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлдээ маргаан бүхий захиргааны акт хууль бус юм гэдэг байдлаар шаардлагаа тодорхойлсон. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаал нь Нийслэлийн прокурорын газрыг мэдэгдэл гэх албан бичигт үндэслэсэн байсан. Өөрөөр хэлбэл 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Н.Ц Нийслэлийн прокурорын газрын дарга Ш.Н гэдэг хүний мэдэгдэлд үндэслэж 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаал гарсан байдаг. Тухайлбал 7 хоногийн дараа гарсан. Тухайн тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй шууд газар эзэмших эрхийг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн Нийслэлийн прокурорын газрын мэдэгдлийг яагаад тушаалдаа үндэслэл болгосныг ойлгохгүй байна. Тухайлбал Прокурорын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах мэдэгдэл бичнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл прокурор аль 1 компанийн эзэмшиж байгаа газрыг дураараа шууд дуусгавар болгох мэдэгдэл бичих хууль зүйн зохицуулалт байхгүй. Иймд Нийслэлийн прокурорын газрын мэдэгдлийг үндэслэж болгосон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаал хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “мэдэгдэлд гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, түүнийг арилгах арга хэлбэр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн хуулийн этгээд, албан тушаалтнаас авч хэрэгжүүлж болох арга хэмжээ, зохиох ажлын талаар дурдана” гэж заасан байдаг. Гэтэл тухайн мэдэгдэл энэ хуулийн зохицуулалтад заасан шаардлага байхгүй. Шууд газар эзэмших эрхийг цуцлах мэдэгдэл өгч байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн тухайн Прокурорын мэдэгдэлтэй холбоотойгоор Эрүүгийн хэргийн цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж хянал шалгалт хийсэн. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэрэгтэй холбоотой байж магадгүй буюу гадаадын компанид газраа ашиглуулсан байх үндэслэлтэй гэдэг агуулгаар мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Гэхдээ 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр тухайн хэрэг бүртгэлийн ажиллагааг хаасан байдаг. Иймд нэхэмжлэгч талаас актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хангаж актын биелэлтийг түдгэлзүүлсэн боловч гуравдагч этгээдэд хууль бусаар газар олгосон байгаа. Үүнтэй холбогдуулж манайх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2 ч удаа шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
8.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны актад гол 2 л агуулга байгаа. 1-т гуравдагч этгээдийн тайлбарласан шиг гэрээ байгуулах замаар гадаадын хөрөнгө оруулалттай компанид газар ашиглуулсан байна гэж үзээд байгаа. 2-т тухайн газрын горим, журмыг зөрчсөн гэж тайлбарлаад байгаа. Манай талаас 1-т маргаан бүхий акт үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Захиргааны акт гарахын тулд бодитой үндэслэл байх ёстой. Тэгэхээр өндөр өртөг бүхий барилга байгууламжийн төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд ихэнх тохиолдолд хөрөнгө оруулалтаа дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай хөрөнгийн этгээдээр хөрөнгө оруулалтаа шийдэж байгаа. Тухайлбал гуравхан эх үүсвэрээр л шийдэж байгаа. Манай компанийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтын компаниас санхүүжилт авсан. Үүнтэй холбоотой маргаан байхгүй. Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалтын компаниас санхүүжилт авах зөвшөөрлийг олгочихсон байгаа. Тодорхой хэдэн салбарыг л гадаадын хөрөнгө оруулалттай компаниас санхүүжилт авахыг хориглосон байдаг. Иймд манай компани өөрийнхөө хэрэгжүүлэх гэж байгаа төслийг дэмжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж санхүүжилт авсан. Энэ хөрөнгө оруулалтын гэрээгээр гадаадын хөрөнгө оруулалтын компани 79%, манайх 24%-ийг хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон. Гэтэл хариуцагч болон гуравдагч этгээдүүд манай компанийг гадаадын хөрөнгө оруулалтын компанид тухайн газрыг шилжүүлсэн гэж тайлбарлаад байна. Хэрвээ үнэхээр манай компани тухайн газрыг шилжүүлэх зорилгоор гэрээ байгуулсан бол барилга байгууламжийн бүтээн байгуулалтын гэрээн дээр гадаадын компанид өөрийнхөө компанийн үйл ажиллагаа явуулах эрх өгөх байсан. Өөрөөр хэлбэл танайх энэ газар дээр өөрийнхөө үйл ажиллагаа явуулж болно гэх эрхийг гадаадын компанид өгөх байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой хязгаарлалтуудыг заасан байгаа. Тодруулбал гадаад компанид газар шилжүүлж болохгүй хязгаарлалттай. Бусдаар гадаадын хөрөнгө оруулалт авах, баригдах гэж байгаа төсөвтэй холбоотой дэмжлэг авч болно гэж заасан байдаг. Тэгэхээр манай компани үр өгөөжөө яаж хуваах, хөрөнгө оруулалтаа яаж хийх агуулгатай газрын бүтээн байгуулалттай холбоотой гэрээ хийсэн. Мөн хөрөнгө оруулалтын гэрээн дээр гадаад компани газартай холбоотой эрх хэмжээг хэрэгжүүлнэ гэдэг 1 ч заалт байхгүй. Мөн манай компани яагаад 24% шилжүүлж өгөөд байна вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалтын төсөл дээр гадаад хөрөнгө оруулалтын компани 15 тэрбум төгрөг хийчихсэн. Мэдээж өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж байгаа учраас манай компаниас баталгаа шаардана. Манайх баталгаанд нь зориулж хувьцаагаа хууль тогтоомжийн хүрээнд л шилжүүлсэн. Үр ашгийг нь хэдэн ч хувиар тохирч болно. Тэгэхээр цэвэр хөрөнгө оруулалт байсан гэдэг нь харагдаж байгаа байх. Хэрвээ гадаадын компанид газраа ашиглуулсан бол тухайн гадаадын компани ямар үйл ажиллагаа явуулсан юм? Үүнийг шалгалгүйгээр маргаан бүхий захиргааны акт гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Манайх 2013 онд архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулаад 2-7 давхар барилга барих зөвшөөрөл авсан. Энэ төслөө хэрэгжүүлэх гээд л манайх гадаадын компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад явж байна. Иймд хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн тайлбар үндэслэлгүй юм. 2-т манай компанийг тухайн газар дээр хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаад байгаа.Тухайлбал аялал жуулчлалын зориулалтаас бусад зорилгоор үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарлаад байгаа. Манай компани архитектур төлөвлөлтийн даалгавраа 2013 онд батлуулсан. Үүнтэй холбоотой төслөө хэрэгжүүлээд гуравласан гэрээ байгуулсан. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гэрээний хэрэгжилтийг яаж хэрэгжиж байгаа хянаад явж байсан. Гэтэл 2020онд Прокурорын мэдэгдэл гараад 2013 онд баталсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалчихсан. Хариуцагч өөрөө 7 жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой процесст оролцоод явж байсан байж 2020 онд гэнэт архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан нь үндэслэлгүй байна. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд манай газар эзэмших эрхийг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.2.6 дугаар зүйлд тус тус заасан захиргааны актын бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан. Өөрөөр хэлбэл Прокурорын мэдэгдэл бодит эсэхийг заавал шалгах ёстой. Гэтэл бодит нөхцөл байдлаа тогтоогоогүй байж маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт гаргах ёстой. Хариуцагч тал хууль бус акт гаргасныхаа дараа зөвтгөх байдлаар маргаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 3-т манай компани 7 жилийн хугацаанд төслөө хэрэгжүүлээд холбогдох байгууллагуудын баримт бичгээ бүрдүүлээд явж байсан. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар төсөл хууль бусаар явагдаж байна гэх мэдэгдэл өгч байгаагүй. Иймд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна. Ман манайх маргаан бүхий газартай холбоотой хэр ир хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан талаар гэрчийн мэдүүлэг авсан. Энэ гэрчийн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 20-47 дахь талд байгаа. Тухайлбал зөвхөн газрын төлбөрт 2012 оноос 2020 оны хооронд 965,000,000 төгрөг төлсөн. Үүнтэй холбоотойгоор Арбитрын шүүх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалттай компани 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах үндэслэлгүй. Хэрвээ энэ төсөл хэрэгжигдэхээргүй болбол манай буцаагаад 15 тэрбум болон газрын төлбөрийг нэхэмжилнэ. Тодруулбал 7 жилийн хугацаанд ямар нэгэн зүйл яриагүй байж одоо ийм зүйл яриад байгаа нь үндэслэлгүй байна. Мөн баригдсан байгаа барилгыг нураавал өндөр хэмжээний зардал гарна. Маргаан бүхий акт ийм өндөр үр дагавартай нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Иймд шүүх Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг харгалзаж үзэн шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. 4-т маргаан бүхий захиргааны акт бодит нөхцөл байдалдаа нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар барих ёстой байсан гэж үзээд буруутгаад байна. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч манай компанийг бусдын хууль бус үйлдэлтэй барьцаад байна гэж тайлбарлаж байна. Манайх ямар нэгэн байдлаар бусадтай барьцаагүй. Төрийн хэрэгжүүлж байгаа буруу байна гэдэг байдлаар л тайлбарласан. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч манай компанийг аялал жуулчлалын зориулалттай газар авчхаад спортын заал бариад байна гэж тайлбарлаж байна. Төсөл дээрээ гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хэлсэн барилга байгууламжуудыг барих талаар заасан байгаа. Мөн маргаан бүхий газрын бүсэд аялал жуулчлал байхгүй, дотоодын аялал жуулчлал байхгүй, гадаадын аялал жуулчлал байхгүй. Үүнийг төрийн байгууллага өөрсдөө мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл буруу гэдгийг мэдсээр байж төр энэ газар дээр газар олгосоор л байгаа. Түүнчлэн энэ асуудлаас болж тодорхой хэсэг компаниуд л хохироод байгаа. Барьцаад байгаа зүйл байхгүй. Нэгдсэн байдлаар төрийн байгууллага, Улсын Их Хурлаас тухайн бүсчлэлтэй холбоотой шийдвэр гаргах хэрэгтэй болохоос биш, хэдэн компаниудын газар эзэмших эрхийг цуцлах арга хэмжээ авснаар захиргааны актын зорилго биелэхгүй. Манайх энэ утгаар л тайлбарлаж байгаа. Ийм аргах хэмжээ авахгүйгээр манай газар эзэмших эрхийг цуцалсан учраас гомдолтой байна. Захиргааны хэргийн шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ ямар хууль зүйн үндэслэлийг баримталж захиргааны акт гарсан гэдгийг тогтоодог. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно”, мөн зүйлийн 40.4.1-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр” гэж заасан байдаг. Тэгэхээр манай компанийн газар эзэмших эрхийг цуцалж байгаа бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль 1 зохицуулалтыг үндэслэх ёстой. Гэтэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримталж маргаан бүхий захиргааны актыг гаргаагүй. Харин Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан ерөнхий зохицуулалтыг баримталсан байдаг. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал үндэслэлээ тодорхой тайлбарлаж чадахгүй байна. Харин гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан гэж тайлбарлаад байна. Гэхдээ маргаан бүхий захиргааны актад энэ хуулийн зохицуулалт тусгагдаагүй. Шүүх шийдвэрээ гаргахдаа дээр дурдсан үндэслэлүүдийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/******* дугаар тушаалыг гаргахдаа Засгийн газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль тогтоомжид заасан өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлсэн.
Тухайлбал: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-д “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж, 39 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”-ыг хориглоно гэж, мөн зүйлийн 2 дахь заалтад “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах”-ыг хориглоно гэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж тус тус заасныг хэрэгжүүлсэн.
2. Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь 2011 онд Б уулын дархан цаазат газрын Аын аманд 16 га газрыг ашиглах эрхтэй болсон ч 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр компанийнхаа хувьцааг шилжүүлэх нэрээр гадаадын хөрөнгө оруулалттай “Э” ХХК-д шилжүүлсэн нь Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаар мэдэгдлээр тогтоогдсон. Мөн прокурорын газраас зориулалтын бусаар олгосон, газрын дэглэм зөрчсөн, газар ухсан зэрэг зөрчлийг бас тогтоосон.
3. Шүүхээс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1/ тоот албан бичгээр нэхэмжлэгчийн газрыг өөр иргэн, хуулийн этгээдэд олгосон эсэхийг лавласан байсныг яамны Кадастрын хэлтэс, газар ашиглалт хариуцсан мэргэжилтнүүдээс тодруулахад “өөр этгээдэд олгоогүй байна” гэсэн болно. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
9.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Н*******” ХХК-д Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тушаалаар аялал жуулчлалын зориулалттай 16 га газрыг олгосон. Мөн нэхэмжлэгч компани нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн архитектур төлөвлөлтийн талбарт барилга барих зөвшөөрөл, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн барилгын ажил хийх зөвшөөрлийн дагуу 21 блок 7 давхар өндөр, 2 давхар зоорьтой барилга барих зөвшөөрөл авсан байдаг. Гэхдээ аялал жуулчлалын зориулалтаар газар авсан байж тухайн газрын зориулалтыг өөрчилж орон сууц, хороолол барьж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, 39 дүгээр зүйлийн 39 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”-ыг хориглоно гэж, мөн зүйлийн 2 дахь заалтад “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах”-ыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгч компани нь анх өөрийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулсан байдаг боловч гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид гэрээгээр газар ашиглуулж байгаа нь мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Дээрх үндэслэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/******* дугаар тушаалыг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.М******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ““Н*******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/ дугаар тушаалаар “аялал жуулчлалын” зориулалтаар 16.0 га газрыг олгосон. Ийнхүү 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилга барих зөвшөөрөл, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Барилгын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн 21 блок 7 давхар, хоёр давхар зоорьтой барилга барихаар зөвшөөрөл авч, улмаар орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн.
Энэ нь Аялал жуулчлалын тухай хуулийн 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1. “аялал жуулчлал” гэж хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа өөр газарт 90 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор аялан явахыг гэсэн заалтыг зөрчиж, тусгай хамгаалалттай газар нутагт хүн байнга оршин суух зориулалттай орон сууцны хотхон болох өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй орон сууцны хороолол барихаар барилгын ажлыг эхлүүлэн барилгын суурь цутгаж 1,2,3 давхар өрлөгийн ажлыг хийсэн байна. Орон сууц, хотхон болох “Улаанбаатар №1” хороолол, Лофт хэв загварын 2900 айл, 3450 газар доорх гараж, 300-400 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилгын ажил гүйцэтгүүлэхээр Засгийн газраас 900 гадаадын ажилтан оруулах зөвшөөрлийг “Н*******” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан “Э” ХХК, “Г” ХХК нь авсан байна.
Ийнхүү аялал жуулчлалын зориулалтаар авсан газрын зориулалтыг зөрчиж, зориулалтын бусаар газрыг ашиглаж орон сууц, хороолол барьж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл. Хязгаарлалтын бүсийн дэглэм, хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно. 11.7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах, мөн хуулийн 39 дүгээр зүйл. Газар ашиглагчид хориглох үйл ажиллагаа 1. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 2/ энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах” гэсэн заалтыг илэрхий зөрчиж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл. Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх; 5/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих: 11/ хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах-ыг хориглосон байна.
Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1 тоот мэдэгдэлд “газрын дэглэм зөрчиж хууль бусаар газар ухсан, барилгын суурь цутгасан...”, шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургаар “Н*******” ХХК-ийн эзэмшиж байсан газарт барилгын суурь ухаж овоолсон шороотой байгаа болох нь тогтоогдсон. “Н*******” ХХК нь хэдийгээр өөрийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулсан боловч үнэн хэрэгтээ газрыг гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр ашиглуулж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.2-д “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.
Тухайлбал: А тал болох “Н*******” ХХК болон Б тал болох “Э” ХХК-ийн хооронд байгуулсан Барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээ /2013 оны 06 дугаар сарын 28/-ний 3 дахь хэсэгт орон сууц, үйлчилгээний зориулалттай нийт барилга байгууламжийн талбай 630,000 м.кв байхаар, гэрээний 4.1, 4.2-д заасны дагуу “Н*******” ХХК нь газраар хөрөнгө оруулалт хийж, төслийн барилгын цэвэр ашгийн 21 хувийг, “Э” ХХК нь барилга байгууламжийн угсралтын бүхий л ажилд 100 хувь хөрөнгө оруулалт хийн ашгийн 79 хувийг тус тус эзэмшихээр тохирсон байна. Мөн “Н*******” ХХК-ийн захирал Ч.Бгийн өгсөн гэрчийн мэдүүлэгт ...манай компаний 24 хувийг “Э” ХХК-д шилжүүлэх болсон шалтгаан нь Х дүүргийн 4 дүгээр хороо, Нийн аманд байх 16 га газарт барилга барих хөрөнгө оруулалт хийлгүүлэх зорилгоор шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг.
Мөн тэрээр газрын төлбөрийг БНХАУ-ын иргэн төлдөг, би 2013 онд Д-тай гэрээ байгуулж хөрөнгө оруулалт хийж барилга бариад ашгаасаа хэдэн төгрөг өгөхөөр тохиролцсон.” гэх мэдүүлэг, газар эзэмшигч “Н*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын дээрх тайлбар болон хэрэгт авагдсан гэрээнээс харахад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно...” гэж заасныг зөрчиж тусгай хамгаалалттай газар нутагт газрыг гадаадын иргэнд гэрээгээр халхавчилж газар ашиглуулж, газрыг зарсан болох нь тодорхой байна.
Ийнхүү “Н*******” ХХК нь өөрийн эзэмшил бүхий газрыг бусдад гэрээгээр дамжуулан бүхэлд нь ашиглуулж, орон сууц, хороолол барьж байгаа нь Тусгай Хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39.1.1-д заасан ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах, гэсэн заалтыг зөрчсөн тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/******* дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дээрх заалтуудыг үндэслэж “Н*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
“А” ХХК-ийн хувьд Аялал жуулчлалын бааз байгуулах төслөө гаргаж, уг төсөл нь байшин буудал, үйлчилгээний төв, сагсны талбай, тоглоомын талбай, авто зогсоол, усан оргилуур, цөөрөм, спорт зугаалгын талбай, сүүдрэвч, нийт талбайн 30 хувьд мод тарих төлөвлөгөөтэй 120-150 хүнийг хүлээн авах хүчин чадалтай аялал жуулчлалын бааз байгуулах зөвшөөрөлтэй газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7, 17.3-д заасан зориулалтын дагуу авсан. Дээрх газрыг гуравдагч этгээдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу авч, зохих зардал гаргаж, эзэмшиж байгаа болно. Гэтэл анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 40.5. Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэсэн ерөнхий хуулийг хэрэглэж, “А” ХХК-ийн газар ашиглах эрхийг олгосон сайдын 2022 оны А/******* дугаар тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэнэ гэж заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан зохицуулалт байхгүй тул хүчингүй болгосон газрыг бусдад олгохыг тус хуулиар хориглоогүй болно. “Н*******” ХХК-ийн эзэмшиж байгаа газар болох Б уулын Дархан цаазат газрын Аын амны хязгаарлалтын бүсэд байрлах газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11, 17-р дугаар зүйлд үйл ажиллагаа явуулж болох төрлийг хуульчилж, мөн хуулийн 12 дугаар зүйл. Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа.
Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 5/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих; буюу аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах; -төрлийн барилга байгууламж барихыг зөвшөөрч, өөр зориулалтаар орон сууц үйлчилгээний барилга барихыг хориглосон байна. Гэтэл анхан шатны шүүх ...нэхэмжлэгчийн ашиглаж байгаа газрын ойр орчимд орон сууц эмнэлэг зэрэг үл хөдлөх хөрөнгө байгаа нь нийтэд илэрхий үйл баримт байх бөгөөд энэхүү үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох нь Газрын тухай хуулийн 4.1.3-д заасан газар ашиглах шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй гэж тайлбарласан.
Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар зөвхөн хүн түр оторлох, амрах, зориулалтаар барилга байгууламж барихыг зөвшөөрсөн, уг заалтыг илтэд зөрчиж, аж ахуйн нэгж байгууллага, барилгын компаниуд хууль бусаар зориулалтын бусаар орон сууц, хороолол барьсан нийтэд илэрхий хууль зөрчсөн үйл баримтыг шүүх үндэслэж, өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай шүүх эвлэрч ийнхүү дээрх үндэслэлээр тайлбарлаж, “Н*******” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг зөвтгөж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэсэн заалтыг зөрчиж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг үнэлж дүгнэлгүйгээр, хэт субьектив дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
10.1. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлартаа: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/******* дугаар тушаал нь нийт 3, 4 үндэслэлээр гарсан. 1-т “Н*******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/ дугаар тушаалаар “аялал жуулчлалын” зориулалтаар 16.0 га газрыг олгосон. Ийнхүү 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилга барих зөвшөөрөл, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Барилгын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн 21 блок 7 давхар, хоёр давхар зоорьтой барилга барихаар зөвшөөрөл авч, улмаар орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн. Гэрээ болон холбогдох материалуудыг харахад Улаанбаатар хот, Х дүүрэг, 8 дугаар хороо, “Н*******” ХХК-ийн хөрөнгө оруулалттай компани нь аялал жуулчлалын цогцолбор болон орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө, эскиз зураг, мөн архитектур төлөвлөлтийн даалгавар гэх баримтуудын дагуу 6-7 давхар орон сууцын үйлчилгээтэй барилга барихаар төлөвлөсөн байдаг. Энэ нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл тухайн газрын нэхэмжлэгч компанид аялал жуулчлалын зориулалтаар олгосон байна. Гэтэл Аялал жуулчлалын тухай хуулийн 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1. “аялал жуулчлал” гэж хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа өөр газарт 90 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор аялан явахыг гэсэн заалтыг зөрчиж, тусгай хамгаалалттай газар нутагт хүн байнга оршин суух зориулалттай орон сууцны хотхон болох өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй орон сууцны хороолол барихаар барилгын ажлыг эхлүүлэн барилгын суурь цутгаж 1,2,3 давхар өрлөгийн ажлыг хийсэн байна. Орон сууц, хотхон болох “Улаанбаатар №1” хороолол, Лофт хэв загварын 2900 айл, 3450 газар доорх гарааш, 300-400 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилгын ажил гүйцэтгүүлэхээр Засгийн газраас 900 гадаадын ажилтан оруулах зөвшөөрлийг “Н*******” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан “Э” ХХК, “Г” ХХК нь авсан байна. Энэ нь хавтаст хэргийн 89 дахь талд байгаа баримтаар нотлогдоно. Ийнхүү аялал жуулчлалын зориулалтаар авсан газрын зориулалтыг зөрчиж, зориулалтын бусаар газрыг ашиглаж орон сууц, хороолол барьж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан “хязгаарлалтын бүсийн дэглэм, хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэй дараах үйл ажиллагаа явуулж болно” гэж заасныг зөрчиж байна. Мөн зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах” мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.2-д “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.1.1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 12.1.5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”, 12.1.11-д “хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах” гэж заасан байдаг. Мөн Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэж байгаа мэдэгдлийг энгийн нүдээр харсан ч барилгын суурь хутгаж ухаад, овоолсон шороотой байгаа юм. Түүнчлэн гадаад Улсын хуулийн этгээдэд ашиглуулсан гэх зөрчил гаргасан. “Н*******” ХХК нь өөрийн нэр дээр тухайн газрыг өмчилсөн боловч гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Э” ХХК гэх компанитай гэрээ хийж тухайн газрыг ашиглуулсан байгаа юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Тухайлбал хавтаст хэрэгт “Хамтран ажиллах гэрээ” авагдсан байгаа. Үүнийг харахад А тал болох “Н*******” ХХК, Б тал болох “Э” ХХК хоорондын байгуулсан барилга байгууламж хамтран ажиллах гэрээг 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хийсэн байна. 3 дахь хэсэгт нь орон сууц, үйлчилгээний зориулалттай нийт барилга байгууламжийн талбай нь 630 метр квадраттай. байгаа. Мөн гэрээний 1.4, 1.2-т газраар хөрөнгө оруулалт хийнэ гэж заасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани газраар хөрөнгө оруулалт хийгээд цэвэр ашгийн 21%-ийг авахаар зохицуулсан байна. Харин “Э” ХХК нь барилга байгууламжийн угсралтын ажилд 100%-ийн хөрөнгө оруулалт хийгээд цэвэр ашгийн 79%-ийг тус тус эзэмшихээр тохирсон байгаа. Иймд нэхэмжлэгч тал ямар ч зардал гаргаагүй гэж ойлгож байна. Зардал гаргасан гэх баримтаа ч шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэгч компанийн захирал Ч.Б цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн байгаа. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 137 дахь талд авагдсан байна. Тус мэдүүлгийг уншихад манай компани 24%-ийг “Э” ХХК-д шилжүүлэх болсон шалтгаан нь Х дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 16.0 га газарт барилга барих хөрөнгө оруулалт хийлгүүлэх зорилгоор шилжүүлсэн гэж тайлбарладаг. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн тухайн газрын төлбөрийг төлдөг. Би 2013 онд “Д*******”-тай гэрээ байгуулж барилгын ашгаас хэдэн төгрөгийг өгөхөөр тохиролцсон гэж байгаа юм. Гэрээн дээр нь бэлнээр авах гэж бичсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон “Н*******” ХХК-ийн захирлын мэдүүлгийг харахад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн гэдэг нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл гэрээгээр халхавчилж тусгай хамгаалалттай газрыг өмчлөн гадаадын компанитай тохиролцож ашиглуулсан байна. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан зохицуулалтыг зөрчсөн. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаал гарсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн 3 шатны шүүх тухайн үед дээрх нөхцөл байдалтай холбоотой 1 ч дүгнэлт гаргаагүй. Тухайлбал тухайн 3 шатны шүүх хувь ашиг гэдгийг хувьцаа гэж буруу орчуулсан байна гэж үзсэн. Гуравдагч этгээдийн зүгээс компанийн хувьцаа эзэмшигчээр “Э” ХХК байсан гэж тайлбарлаж байгаа. Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа нь хувьцааны хувь хэмжээгээрээ хувь ашгаа хүртдэг. Тухайлбал гадаадын компани хуульд заасны дагуу 25%-ийн хувьцаа эзэмших боломжтой байдаг учраас 24%-ийг эзэмшүүлчихсэн. Шүүхээс хамгийн сүүлд Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газраас лавлагаа авсан байгаа. Энэ лавлагаа дээр тодорхой биччихсэн байгаа. Мөн хамтран ажиллах гэрээний 4.3-т “борлуулалтын нийт орлогоос Б талын хөрөнгө оруулалтын нийт дүнг хасаж тооцсоны дараа цэвэр ашигтай талууд хувьцааны дагуу бэлнээр авна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хувьцааны дагуу ашгийг бэлнээр авахаар тохиролцож дээр дурдсан хуулийн зохицуулалтуудыг зөрчиж байгаа юм. Хувьцаа гэж орчуулсан байсан ч зарчмын хувьд ямар ч ялгаагүй. Бодит байдал дээр тухай компани хувьцаа эзэмшигч юм. Харин манай гуравдагч этгээдийн хувьд тухайн газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар төслөө бичсэн байгаа. Тодруулбал байшин буудал, үйлчилгээний төв, сагсны талбай, тоглоомын талбай, авто зогсоол, усан оргилуур, цөөрөм, спорт, зугаалгын талбай, нийт талбайн 30% нь мод тарих төлөвлөгөө гаргаж нийт 120-150 хүнийг хүлээн авах хүчин чадалтай аялал жуулчлалын бааз барихаар төлөвлөж байгаа. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу зохих зөвшөөрлөө авсан. Гэтэл нэхэмжлэгч компанид аялал жуулчлалын зориулалтаар тухайн газрыг авсан гэх ямар ч төсөл байдаггүй. Хэрвээ аялал жуулчлалын зориулалтаар тухайн газрыг авсан бол төсөл байх ёстой. Мөн нэхэмжлэгч тал өөрсдөө прокурор бол хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт тавьдаг субъект. Тухайн мэдэгдлийг гаргах эрхгүй гэж тайлбарлаад байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу прокурор нь нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх бүрэн эрхтэй субъект. Түүнчлэн прокурорын мэдэгдэл гараагүй байсан ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыаар нэхэмжлэгч компанийг хууль зөрчсөн гэдгийг нотолж чадахаар байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмнөх шүүх хуралдаан дээр бүгдээрээ хууль зөрчиж байгаа гэж тайлбарласан. Зарим компани хууль зөрчсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хууль бус зүйлстэй эвлэрч, барьцах маягаар мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
11. Иргэдийн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч компани нь 16 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан боловч орон сууцны зориулалтаар ашигласан ыгэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн буруу гэж бодож байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.
5.1. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2020/9033 дугаар захирамжаар “Н*******” ХХК-ийн Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаалын актын биелэлтийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, уг захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон.
5.2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр заавал биелүүлэх” гээд 12.1.4-т “шүүгчийн захирамж”, 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж заасныг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “энэ хуулийн 20.2-т заасан үүрэг” зэргийг үл биелүүлж, Газрын тухай хуулийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийг гэрчилгээ шинээр олгохгүй.” гэж тус тус заасныг зөрчин 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалаар “А” ХХК-д газар ашиглуулах эрхийг олгожээ.
5.3. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэж газрын харилцаанд төрийн захиргааны байгууллага баримтлах зарчмыг тодорхойлсон бөгөөд хариуцагч “Н*******” ХХК-ийг холбогдох хуулиудыг зөрчсөн гэж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон атлаа, гуравдагч этгээд “А” ХХК-д тухайн маргаантай байх хугацаанд шүүхээс актын биелэлтийг түдгэлзүүлсэн байх үед дээрх холбогдох хуулиудыг зөрчиж газар ашиглуулах эрх олгосон нь газрын хувьд нэг байршилд байх 2 өөр компанид хууль хэрэглэхдээ тэгш хандаагүй болон нэхэмжлэгчээс хууль зөрчиж гуравдагч этгээдэд газар олгосон гэж маргаж байгаа энэхүү тохиолдолд шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй гэх үндэслэлээр зөвтгөн тайлбарлаж хэвээр үлдээх үндэслэлгүй гэж үзлээ.
5.4. Мөн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамжаар эрх зүйн түр хамгаалалт тогтоогоод зогсохгүй, цаашид эрх зүйн болон бусад эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой бөгөөд энэ нь “Н*******” ХХК-ийн маргаан бүхий газарт нилээд их хэмжээний барилга байгууламж болон суурь барьсан байгаа хэрэв шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн дагуу газар чөлөөлөх болон байгаль орчин, нөхөн сэргээх асуудал үүсэх талаар хариуцагчаас, хохирол гаргах эсэх маргаан үүсэх талаар нэхэмжлэгчээс тайлбарласан байдаг болон одоо гуравдагч этгээдэд олгосон газар нь бүхэлдээ авто замын трасстай давхцалтай болсон зэрэг нөхцөл байдлуудаас харагдаж байна.
5.5. Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн захирамжийг биелүүлэхгүй байгаа хариуцагч захиргааны байгууллагын үйлдлийг зөвтгөх боломжгүй, хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтохгүй шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байх үндэслэлийн нэг болж байгааг мөн харгалзан үзлээ.
5.6. Хэдий гуравдагч этгээдэд маргаан бүхий газрын хоосон хэсэгт нь олгосон гэх боловч “Н*******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А- дугаар тушаалаар 16 га талбай бүхий газрыг нэг актаар олгосон тул цаашид нөхөн сэргээх эсэх, тухайн гуравдагчид олгосон газар орчимд замын трассд бүрэн өртсөн зэрэг асуудлыг захиргааны байгууллагаас хянан үзсэний дараа сонгон шалгаруулалтын үндсэн дээр газрыг ашиглуулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.
5.7. Харин хариуцагчийн энэхүү хууль бус шийдвэрийн улмаас гуравдагч этгээдэд “А” ХХК-д хохирол учирсан бол холбогдох байгууллага албан тушаалтнаас шаардах эрхтэй болохыг дурдаж байна.
6.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.Сээс “Нэхэмжлэгч компани нь ... орон сууцны зориулалтаар ашигласан нь нэхэмжлэгчийн буруу” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн буруу гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаалын “Н*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.МӨНХДЭЛГЭР
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА